Аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэн: Хурдан адуунд нэг л муу цус орвол тэр угшлыг доош нь татаад байдаг
Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ж.Мөнхсайханы ярилцлагыг хүргэж байна
-Мөнхсүрэн Алдартын адуу хурдан гэдгийг морь сонирхогчид эчнээ мэднэ. Адууныхаа удам угшлыг танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Цэвэгсүрэн гэж миний хадам аав байгаа юм. Намайг 1994 онд хүргэн болоод ирэхэд нэг хээр даага бэлгэнд өгсөн нь миний хурдан халтар азарга байгаа юм. Халтар азарга маань сум, аймгийн наадамд 4-5 айрагдсан адуу. Хамгийн сүүлд 1999 оны Алтан- Овооны тахилга наадамд гурвалсан. Одоо үр төлүүд нь сайхан давхиж байна.
-Гурван бүсийн наадамд айрагдсан Болдбаатарын халиун үрээ танай адууны цустай гэх юм билээ?
-Тиймээ. Ухна Манлайн хурдан халиун азарганы төлийг 1999 оны Алтан-Овооны даншигт гурвалсан халтар азаргандаа хураалгаж шаргал унага гарсан нь Болдбаатарын халиуны эцэг байгаа юм. Шаргал азарга манайд хоёр жил гүү хурааж, хоёр хурдан халиун адуу гарсаны нэг нь даагандаа гурав түрүүлээд, зудтай жил алдчихсан. Харин нөгөө нь даагандаа гурав айрагдаад, шүдлэндээ 4-5 сум нийлсэн наадамд аман хүзүүдсэн.
-Одоо хэдтэй адуу вэ?
-“Булган гурил” ХК-ийн захирал Батхүү гэдэг хүнд зарчихсан.
-Шарга азарга уягдаж байсан биз дээ?
-Шарга азаргыг шүдлэнд нь сургаж, хязаалан, соёолон хоёрт нь уясан. Хязааландаа сумынхаа наадамд долоолоод, соёолонд Алтан-Овоонд уралдсан. Өмнө нь хоёр ч том сунгаанд уралдаж түрүүлээд, яг Алтан-Овоонд туранхайдаад сайн давхиагүй.
-Танд өгсөн хээр даага Цэвэгсүрэнгийн халтарын яг өөрийнх нь төл үү?
-Өөрийнх нь төл байсан.
-Халтар азарганы төл шарга азарганы тухайд ийм байдаг байж. Бусад нь яаж давхисан бэ?
-Шөвгөр халтар гэж азарга бий. Сүүлийн үед давхиж байгаа бүх адуу түүний төл. Дорноговь аймагт болсон бүсийн наадамд айрагдсан Тавилан хонгор түүний төл. Тавилан хонгор маань бүс, аймаг, сумын наадамд14-15 орсон адуу. Тэр жил хонгор азарганаас гадна ногоон соёолон үрээ дөрвөөр дахиулсан. Одоогийн байдлаар Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас дөрвөн айраг хүртээд байна.
-Аймгийнхаа баяр наадамд ямархуу амжилт үзүүлээд байгаа вэ?
- Ардын хувьсгалын 87, 88, 89 жилийн ойгоор аймагтаа гурван жил дараалан морь түрүүлгэсэн.Өнгөрсөн жил хар даага аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлж, давхар уяагаар аймгийнхаа 70 жилийн ойд тавласан. Өнөө жил хээр соёолон Жавхлант шаргын хурдад айрагдсан. Ер нь одоогийн байдлаар аймгийн чанартай наадмаас арав гаруй айраг аваад байгаа. Харин сумын наадмаас бол 100-гаад айраг түрүү авсан байх.
-Таныг адууны наймаа нэлээд хийдэг гэж дуулсан. Гадагшаа гарсан адуунууд хэр давхиж байна?
-Халтар азарганы үр төлүүд хаа сайгүй тарсан даа. Очсон газруудадаа сайн давхиад л байгаа дуулддаг юм. Соёолон, хавчигтаа аймагт түрүүлсэн хонгор морийг маань гурван жилийн өмнө Дамбын Хишгээ авсан. Очоод нэг бага наадамд уралдуулаад хөл гар нь болохоо байсан дуулдана л дээ. Уг нь ч хурдан буян л даа. Мөн өнгөрсөн жил манай адууны угшилтай хонгор халзан даага улсын наадамд аман хүзүүдсэн. Дундговийн Ганхүүгийн хонгор халзан дааганы эхийг надаас авсан юм.
-Гарсан болгон нь хурдалж байна гэдэг адууны чанар сайн байгаагийнх биз?
-Миний аав Жамба гэж уяач хүн байсан. Аавын минь нэртэй хурдан хар азарга гэж байлаа. Босоо цавьдрын удамтай. Манайхны уулзсан улс цавьдар халзан азарганы тухай их ярьж байгаа биз.
-Ярьж байнаа?
-Ярихаас аргагүй буян л даа. Босоогийн удам манай аймгаар их тарсан. Ер нь босоогийн цус орж байж л энэ хавийн адуу хурдлаад байгаа юм. Аавын минь хар азарга босоогийн цустай буян байсан. Аав миний адуунд дуртай, аль хурдан гэснийг нь авах дуртайг мэдэх болохоор “чи хурдалсан болгоныг авна гэвэл дийлэхгүй. Түүний оронд ах эгч, дүүсийг нь цуглуул” гэж захисан. Би тэр дагуу нь аймгийнхаа аль хурдан гэсэн болгоны цустай адууг авсан даа. Тиймдээ ч манай адуу хурдан байдаг байх.
-Адууны цус холдож сайжирдаг гэдэг. Гэтэл танайхны барьж буй бодлогоос харахад бас чиг тийм биш бололтой. Жишээлбэл Болдбаатарын халиун үрээний эцэг эх Цэвэгсүрэнгийн халтар азарганы дөрөв дэх үеийн төлүүд шүү дээ?
-Гурав дахь үе дээрээ нийлсэн юм байна. Адууны цусыг холдуулах нь зөв ч хэт холдуулах нь буруу юм шигээ. Хурдан адуунд нэг л муу цус орвол тэр угшлыг доош нь татаад байдаг. Тиймээс бид азарга гүүг нь харж байгаад 3-4 үе дээр нь буцаж цусанд нь оруулаад байгаа юм. Одоогийн байдлаар ингэж нийлүүлсэн адуунууд онцгой их хурдалж байна. Үүгээрээ адууг цусанд нь оруулбал сайн гэж хэлж байгаа юм биш шүү. Өөрөө асуусан. Би туршиж үзсэнээ л ярьж байна. Булган руу зарагдсан өндөр халиун үрээ мөн л цусандаа орсон адуу. Давхиад л байгаа дуулддаг юм.
-Хурдаа хуваалгүй яахав. Гэхдээ хүний авъя гэсэн болгоныг зараад байх нь өнө хойчоо харсан үйлдэл биш юм шиг санагдах юм? Өөрөөр хэлбэл жаахан бодлого баримтлахгүй бол гэх гээд байна л даа?
-Заримыг нь ч өгмөөргүй л байдаг юм. Гэхдээ хүнээр гуйлгаад байх хэцүү шүү дээ. Дээр нь олон хүн гуйвал бүр хэцүү сүүлдээ амьтны нүдний хор оруулж байхаар өгье л гэж бодогддог юм. Дамбын Хишгээд очдог хонгор морь уг нь олон жил уралдах буян байсан л даа. Хүмүүс шохоорхоод энд тэндээс санал тавиад үнэ өсгөөд байхаар нь сүүлдээ хэл амнаас зайлуулаад Хишигжаргал Алдартад өгсөн.
-Хэдээр наймаалцсан юм бэ?
-40 саяар л өгсөн.
-Өвгөн ноён хатуу бодлого баримталж байсны хүчээр Галшар адуу тийнхүү олон жил хурдалсан гэдэг. Тэр хэмжээний бодлого баримтлахгүй бол хэдэн жилийн дараа эндээс ирж адуу авах хүнгүй болох юм шигээ?
-Тодорхой хэмжээнд бодлого баримталж л байна. Жишээлбэл би байдас барагтай бол гаргадаггүй. Эрийг нь хүмүүс тэсгээдэггүй л дээ. Уяна гэж байж л ганц нэг үрээ авч үлддэг. Хүн тэр холоос ирчихээд гуйгаад байхаар өгөхгүй гээд гүрийгээд байх хэцүү байдаг юм. Тэгээд ч сав нь үлдэж байгаа юм хойно дараа жил дахиад гарна даа л гэж боддог.
-Түрийвч рүү тань өнгийж байгаа юм биш шүү. Нууц биш бол адууны наймааны жилийн орлого хэд орчим байхав?
-Сүүлийн 5-6 жил их зарагдлаа. Дээд тал нь 70 сая хүрч байсан. Багадлаа гэхэд 30 саяас буухгүй ээ. Манайх жилдээ 50-60-аад гүү унагладаг. Тэдгээрийн 50 хувийг нь зарж бэлэглэнэ гэхээр 30 саяас буухгүй л дээ.
-Айлын ганц хүү аавын арга барилаар уяна биз?
-Би айлын хэнз ганц хүү байгаа юм. Аав маань насан өндөр болж, хар азаргаа хавчигт нь надад өгсөн. Тэгээд л би гэдэг хүн 16-17-тойгоосоо эхлэн морь уяж, өнөөдрийг хүртэл мориноос өөр юм бодохгүй мэдэхгүй амьдарч явна. Ямар сайндаа л аав, ээж сургуульд явуулна гэхээр “морь уяна” гээд үлдчихэж байхав. Тэглээ гээд алдаагүй ээ хөөрхий. Хурдан тууртынхаа буянд сайхан амьдарч байна. Манай Халзангийн Энэбиш гэж мундаг уяач байлаа. Миний хуурай ах байгаа юм. Хар багаасаа тэднийхтэй айл саахалт явж, их зүйл сурсан даа. Энэбиш ах маань цас орчихсон байхад үрээ унаад давхиж явна. “Та юунд үрээ унаж явдаг юм бэ дээ” гэхээр “энийг ирэх жил түрүүлгэх гээд л” гэнэ. Нээрэн ч дараа жил нөгөө үрээ нь ордог л байсан. Өөрөөр хэлбэл адууг эдэлгээгээр нь уядаг байсан юмуу даа. Мань мэтийн мэдэхгүй хүмүүст бол онд орохгүй болтол уначихсан санагддаг байсан. Эрийг эр болгоно, сурыг сур болгоно гэдэг тэр байх. Бид Ээнээ гэж дууддаг. Би багадаа Ээнээгийн морийг унадаг байлаа. Мориндоо ажил хийж хийчихээд наадмын өмнө больчихно.
-Амрааж байгаа юмуу?
-Үгүй ээ, эд нар хурдлахгүй юм байна гээд. Тэгээд манай хадам аав Цэвэгсүрэн гэдэг хүнээс хурдан халтар азарганых төлөөс авч хурдлуулж эхэлсэн дээ. Морьдоо санаандаа хүртэл уядаг. Тэд нь ч давхидаг. Мундаг уяач байсан даа. Би Ээнээгийнхээ арга барилаар уядаг юм. Уях морио өвлийн эхэн сар гараад ус хөлдөхөөр барьж унаад сайхан цантуулна. Сайн хөрсөн адуу хутаг суудаггүй, хөл гар нь сайн байдаг талтай. Эхний 6-7 хоног жаахан хөнгөрүүлчихээд буцаагаад адуунд нь тавина. Тэгээд гэдэслээд ирэхээр нь бариад уначихна даа. Өдөртөө 10 хэдэн км яваад 15-16 хоног уначихаар өөхгүй болчихдог юм. Тэгээд л тавина. Хавар жаахан тарган санагдаад байвал хагас хоолтой салхинд уяад өнжүүлчихнэ. Ингэж эдэлсэн адуу цаанаа л өөр байдаг юм даа.
-Анхны айраг түрүүгээ хэдэн онд ямар насны мориор хүртэж байв?
-19 настайдаа аавынхаа хар азаргыг түрүүлгэж байлаа. Манайх олон малтай айл байсан. Нэг хэсэг малд дарагдаж хар азарга, халтар азарга хоёроо томхон наадамд уралдуулчихаад бусад үед нь завддаггүй байсан. Сүүлдээ хоёр хүү өсч том болоод морь уян том бага наадмуудаас жилдээ 20-иод айраг түрүү авчихдаг болсон. Энэ жил “Жавхлант шаргын хурд”-д айрагдсан хээр соёолон бага хүүгийн минь нэртэй адуу. Хүүхдүүдэдээ урам өгч байгаа юм.
-Танай гэр бүлийнхнийг хурдан босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна