Зуун дамнан дуурсагдах-Тодмагнай, торгон жолоо


“Монгол нутагт морин уралдах нь хавтай бүлгээ” хэмээн олноо өргөгдсөн Монгол улсын мэргэн түшмэл, Хурц гүн Магсаржав нэгэнтээ хэлсэн нь бий. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум нь эрт дээр үеэсээ хурдан хурц морьдоороо алдартай нутаг юм. Хаана ч явсан бүтэн жилийн хуучтай гэгддэг монгол наадмын оргил нь их насны морьдын уралдаан, их шөвгийн бөхийн барилдаан байдаг нь монгол түмний бахархал бизээ.
Манай сум орон нутгийн түүхэнд их насны морины уралдаанд зэргэлдээ сумдынИх-Уул, Түнэл, Тариалан, Рашаант морь түрүүлсэн тохиолдол хоёрхон удаа тохиосон гэж хууччуул хэлэлцдэг. Тариалангийн Юндэн Арслан түрүүлээд, моринд нь бас Тариалангийн жижигхэн цагаан морь түрүүлсэн нэг тохиолдол, 1970-аад оны дундуур Түнэлийн Пунцагаан алдарт буурал морио нэг түрүүлгэсэн гэлцдэг.
Миний бие өөрийн тэмдэглэлд байгаа сүүлийн 30 жилийн баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлэн ирж “Тодмагнай торгон жолоо” өргүүлсэн хүлэг морьдын цувааг жагсаавал:
1. 1983 он: Тосонцэнгэл сумын 2-р багийн харьяат, аймгийн Аварга /одоогийн Алдарт уяач/ уяач Навааны Санжгарваа агсаны хул морь.
2. 1984 он:Тосонцэнгэл сумын 1-р багийн уяач Эрдэнэдаваан алаг морь
3. 1985 он:Тосонцэнгэл сумын 1-р багийн уяач Эрдэнэдаваан алаг морь
4. 1986 он:Тосонцэнгэл сумын 1-р багийн уяач Эрдэнэдаваан алаг морь. Хурдан алаг морь төрөлх сумынхаа наадамд шүдлэн, хязаалан, соёолон насандаа гурав дараалан түрүүлж, нас нийлсэнийхээ дараагаар дөрөв түрүүлсэн гайхам амжилтыг гаргасан бөгөөд Тосонцэнгэл сумын сүүлийн 30 жилийн “Манлай” их насны хүлэг юм. Алаг морь олон удаа айрагдаж түрүүлсэнээс гадна зэргэлдээ Их-Уул, Түнэл зэрэг сумд болон аймгийн баяр наадамд мөн л түрүүлж айрагдаж байсан цуут ажнай.1982 эсвэл 1981 онд 1 түрүүлсэн
5. 1987 он:тус сумын бригадын тоо бүртгэгч П.Даваажав агсаны уясан “Цэгийн бор” морь. Энэ морь социалист бүтээн байгуулалтын үеийн “Эмчилгээ тэжээлийн цэг” хэмээх байгууллагын дансанд бүртгэлтэй байсан морь бөгөөд тус сумын ард Д.Цэндээ агсан анх хурдан гэдгийг тодруулсан хүлэг
6. 1988 он: 5-р багийн уяач Худалдаа бэлтгэл ангийн дарга агсан Наваанжанцангийн Доржгочоон борлог морь
7. 1989 он 5-р багийн уяач Худалдаа бэлтгэл ангийн дарга агсан Н.Доржгочоон борлог морь.
8. 1990 он:5-р багийн уяач Худалдаа бэлтгэл ангийн дарга агсан Н.Доржгочоон борлог морь.
9. 1991 он:5-р багийн уяач Худалдаа бэлтгэл ангийн дарга агсан Н.Доржгочоон борлог морь. Энэ хурдан хүлэг Тосонцэнгэл сумын 1-р бригадын малчин Наянтайн хүний унаган адуу бөгөөд төрөлх сумандаа завсаргүй дөрөв түрүүлсэн цуут ажнай байсан билээ.Энэ ажнайн уяа сойлгыг аймгийн Аварга уяач Навааны Санжгарваа агсан тааруулж байжээ.
10. 1992 он:Гуравдугаар бригадын малчин Ходигдоржийн Лхагвасүрэнгийн шарга морь.
11. 1993 он: 2-р багийн уяач Монхор дарга хэмээх Дашзэвгэ гуайн улаан морь, Ардын зориг нэгдлийн гаралтай хурдан ажнай өгүүлэн буй жилийн наадамд түрүүлэн 1992,1993 онуудад айрагдсан байна.Энэ морины уяа сойлгыг мөн дээр дурдсан нэрт уяач Навааны Санжгарваа агсан тааруулж байсан.
12. 1994 оны Ардын Хувьсгалын түүхт 73 жилийн ой сум байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэсэн жилийн наадам.Хурдан их насны 158 хурдан хүлэг мордсоноос 1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн хурдан халтар морь түрүүлэн ирж тод магнай торгон жолоо өргүүлжээ.
13. 1995 он.1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн хурдан халтар морь
14. 1996 он 1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн хурдан халтар морь
15. 1997 он 1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн хурдан халтар морь. Ийнхүү халтар морь сумынхаа наадамд завсаргүй 4 удаа түрүүлэн наадамчин олныхоо дунд “Аварга халтар” хэмээн өргөмжилөгдсөн юм.Уяачийн өөрийн унаган хүлэг бөгөөд бүр дээд угшил нь "Уушиг" хэмээх Осор гуайн адууны бүлд хамаарна гэлцдэг.
16. 1998 он. 3-р багийн уяач Энхбаярын Эрдэнэбаатарын “Дурангийн хар” морь. Хар морь Рашаантын Лувсанцэрэн гэдэг хүний унаган адуу, 2001 онд Хөвсгөл аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд айргийн тавд давхисан Сэлэнгийн өмнө чигийн онц хурдан хүлэг.
17. 1999 он. 2-р багийн уяач Лувсаншаравын Баасанжавын хүрэн морь. Хүрэн морины эх , эцэг нь тус сумын 2-р багийн малчин "тээвэрчин” хэмээх Гарамжавын унаган адуу, хадам дүү болох Л Баасанжавд ирсэн бөгөөд уяа сойлгыг нь уяач Жамьяанмядаг тааруулж байлаа.
18. 2000 оны наадам.2-р багийн уяач Балдоржийн Батлут агсаны “Суман хар” морь.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын адуучин Хашбат гэдэг хүний унаган адуу, уяач эзэнтэйгээ дааган цагтаа учирсан гэлцдэг.
19. 2001 он буюу АХ-ын 80 жилийн ой. 1-р багийн уяач Цэнд-Аюушийн Няммөнхийн бор морь.Борь морь 1998 онд соёолондоо мөн түрүүлсэн амжилттай, 1-р багийн малчин Пүрэв гэдэг айлын унаган морь гэдэг.
20. 2002 оны наадам:2-р багийн уяач Балдоржийн Батлут агсаны “Суман хар” морь.
21. 2003 оны наадам:2-р багийн уяач Балдоржийн Батлут агсаны “Суман хар” морь.
22. 2004 оны АХ-ын 83 жил, Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам. 2-р багийн уяач Лувсаншаравын Баасанжавын хүрэн морь ийнхүү таван жилийн дараа дахин тодмагнай торгон жолоо өргүүлж шилдэг хурдан хүлэг болохоо батлан харууллаа.
23. 2005 оны наадам:2003 оны наадам. 2-р багийн уяач Балдоржийн Батлут агсаны “Суман хар” морь.Суман хар морь Тосонцэнгэл сумынхаа наадамд 1993 оноос хойш тасралтгүй 12 жилийн туршид уралдаж дөрвөнтээ тод магнай торгон жолоо өргүүлсэн цөөхөн хүлгэдийн нэгээр тодорсон юм.
24. 2006 он Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн их хуртай жилийн наадамд 5-р багийн уяач сумын заан Сундуйн Түмэнцогтын “Оодон саарал” хэмээх морь саахалтын зайтай түрүүлэн ирж наадамчин олноо баясгасан байна.Саарал морь Түмэн зааны унаган адуу гэдэг.
25. 2007 он: 1-р багийн уяач Батын Батмягмарын хээр морь. Хээр морь өмнө нь соёолондоо сумынхаа наадамд түрүүлсэн хүлэг билээ.
26. 2008 он: Тонцэнгэл сумын 2-р багийн уяач Рэнчингийн Төмөрбаатар агсаны “Жижиг” хэмээх хүрэн морь түрүүлэн ирж түмэн олноо баясгасан байна. Хүрэн морины эх тал нь алдарт Уялган голын угшилтай бөгөөд уяачийн унаган хүлэг юм.
27.2009 он:Тосонцэнгэл сумын 2-р багийн харьяат,аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Батмөнхийн хурдан хул морь. Хул морь Тосонгийн Шаравын бор азарганы төлийн төл бөгөөд хязаалан түрүүлээд, соёолон айрагдсан амжилтай хүлэг юм.
28. 2010 он: Тосонцэнгэл сумын 1-р багийн залуу уяач Няммөнхийн Анхбаярын хээр морь.Хээр морь өнөөгийн байдлаар 1 түрүүлж 1 айрагдаад байгаа идэрхэн хурдан буян билээ.
29. 2011 он АХ-ын 90 жилийн ойн баяр наадам.Тосонцэнгэл сумын 5-р багийн уяач Мижиддоржийн хурдан хул морь.Хул морины дээд угшил нь Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Санжаан Балдандоржийн адууны гаралтай гэдэг.
30. 2012 он.Тосонцэнгэл сумын 2-р багийн уяач Сүхбаатарын Алтанбаярын “Туулай халтар” морь. Халтар морины эцэг талын дээд угшил Түнэлийн Зуна голын Ёндонжамцын адууны гаралд хамаарна.
31. 2013 оны наадам. Тосонцэнгэл сумын 5-р багийн уяач сумын заан Сундуйн Түмэнцогтын “Дорнод хүрэн” хэмээх морь саахалтын зайтай түрүүлэн ирж наадамчин олноо баясгасан байна.Хүрэн морь Дорнод аймгийн угшилтай бөгөөд 2011 оны сумын наадамд шөвгөрөөд байх үед Түмэн заан өөрийн болгожээ. Түүнчлэн хүрэн морь аймгийн бүсийн зэрэглэлтэй хоёр ч томоохон наадамд айрагдаад байгаа зүүн монголын удамт онц хурдан хүлгүүдийн нэг билээ.
Ийнхүү төрөлх сумынхаа баяр наадмын сүүлийн 30 жилийн наадмын их насны морьдын уралдаанд түрүүлэн асрын өмнө “Тод магнай, торгон жолоо” өргүүлсэн хурдан буянгуудын тухай товчлон өгүүлэхэд ийм ажгуу. Үүнээс тус бүр дөрөв түрүүлсэн дөрвөн их насны морь, Эрдэнэдаваан алаг морь, Доржгочоон борлог, Няммөнхийн Халтар, Батлутын хар, хоёр түрүүлсэн ганц морь нь Баасанжавын хүрэн морь гэсэн дараалал ажиглагдах бөгөөд уяачдын эрэмбээр жагсаавал 1-р багийн уяач Ц.Няммөнх гуай нийт гурван мориор зургаан түрүүг авсан бахдам амжилтаар тэргүүлж, аймгийн Алдарт уяач агсан Навааны Санжгарваа мөн гурван мориор, зургаан түрүү, сумын заан Сундуйн Түмэнцогт хоёр мориор, хоёр түрүү авсан амжилтаар жагсах бизээ.
Энэхүү цуваагаа урагшлуулах боломж өргөн бололцоотой бөгөөд түүнийгээ бичигчийн хувьд нягтлан үзэх, сурвалжлах, фото зургийн цуглуулга хийх зэрэг ажил нэлээд байгаа бөгөөд энэ удаад 1983-2013 оныг хамрууллаа. Дараагийн удаа айрагдсан их насны морьд, азарганы цувааг хүргэхээр зорьж байгаа билээ.
Тод магнай торгон жолоотнуудын түүх үргэлжлэн хөвөрсөөр...
Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ.Ажлын алба.Т.Наранхүү

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
5 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
5 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд А.Түвшинт…
-
5 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна