Босоо цавьдар түүний үр төлүүд

2013 оны 9-р сарын 25 -нд

1953 онд Хэнтий аймгийн 30 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Сүхбаатар аймгийн Өлзийт сумын уугуул Лүндэгийн цавьдар азарганы үр төлүүд их хурдалж, Сүхбаатар аймгийн хэмжээнд бэсрэг угшил болтлоо тархсан байдаг. Тэрхүү цавьдар азарганы төл зээрд халзан азаргыг аймгийн Алдарт уяач С.Жамъяаншарав 1969 онд Бүрэнцогтын уурхайн ажилчин, Чүлтэмсүрэнгээс залуу морь 2000 төгрөгөөр худалдан авч, сумын баяр наадамд нэг түрүүлгэн, хоёр айрагдуулсан бөгөөд түүний үр төлүүд Сүхбаатар аймгийн хэмжээнд тарж өнөөг хүртэл хурдалсаар байна. Аймгийн Алдарт уяач С.Жамъяаншарав азарганыхаа тухай: “Морь уяж, сонирхож эхэлсэн цагаас алдарт хурдан азаргыг сонирхож, хурдалж байсныг дуулж мэддэг байсан юм. Бүрэнцогтын уулын уурхайд өөрөөр хэлбэл Төрөнгийн чулуу Тогоотын булагт энэ алдарт азарганы үр удам, угсаа тархаж тэр үеийн уяачдын урам зоригийг хөгжөөж, хурдан моринд дурлуулж байж билээ. Жишээ нь: Галдан Лувсанцэрэнгийн хүрэн, Мандахын хүрэн, Чүлтэмсүрэнгийн хонгор, Баадуудоржийн хүрэн, Сөөнгө Шагдарын халиун, С.Жамъяаншаравын цавьдар халзан, Уулбаян сумын Чойжилын хүрэн, Баяндэлгэр сумын Жамбалын хонгор гээд нэртэй хурдан азарганууд байсан бөгөөд үр төл нь маш их хурдалж билээ. Одоо Мөнххаан суманд Доржийн Гансүх гэж уяач хурдлуулж байна. Миний бие 1969 оны хавар Баяндэлгэр сумын уугуул, уурхайн ажилчин Чүлтэмсүрэн гэдэг хүнээс хавчиг зургаан настай халзан азаргыг залуу морь, 2000 төгрөгөөр авч байлаа. Манай сум тэр жил наадам хийгээгүй аймагт соёл урлагийн арга хэмжээ болсон учир сумын зүүн чиглэл аймагт, баруун чиглэл нь Уулбаян сумын наадамд уралдахаар болсон юм. Ах Дамдинжав маань цавьдар халзан азаргаа гуравт, хээр соёолонгоо түрүүлгэж байсан. Цавьдар азарга надад ирээд нэг түрүүлж гурав айрагдсан. Тэгээд 25 хүрч жишиж үхсэн. Манай нутагт зөнөж үхэхийг эергээр жишнэ гэдэг юм. Уг гарлаараа бол Сүхбаатар аймгийн Өлзийт сумын Лүндэгийн босоо цавьдар азарганы үр төл юм шүү дээ. Босоо цавьдар азаргыг Лүндэг гуай Хэнтий аймгийн 30 жилийн ойд азарга, шаргал хязаалангаа түрүүлгэсэн түүхийн баримт бий. Энэ азарганы талаар яриа хууч маш их зүйл байна. Ингээд түр төгсгье. Харин миний цавьдар халзан азарганы үр төлөөс одоо ч гайгүй хурдалж байна. Гал төл ах Дамдинжавын хар халзан азарга нь бага наснаасаа тасралтгүй айрагдаж, сумандаа 1981,1982 онд түрүүлж, Эрдэнэцагаан суманд айрагдаж хурдалж байснаас гадна үр төл, Асгат, Эрдэнэцагаан, Онгон,Баяндэлгэр, Баруун-Урт зэрэг сумдад байна. Н.Ядамсүрэнгийн хар, Б.Раднаагийн хурдан хар морь гээд хурдан төлүүд байсан. С.Жамъяншаравын хүрэн халзан азарга гээд хүрэн адуунууд байна. Одоо ч аймаг, сумандаа энэ адууны угсал хурдалж байна. Гал төл хар азарга нь бага наснаасаа тасралтгүй айрагдаж, сумандаа 1981,1982 онд дараалан түрүүлж байлаа. Харин саяхан шахуу даа, өнгөрсөн намар хагас сая орчим “төгрөгөөр нэг азарга авсан. Харамсалтай нь одоо алдчихаад байна.” хэмээсэн юм.
Сүхбаатарчууд тэр дундаа Халзан сумынхан “Босоогийн цус орсон адуу гарцаагүй хурдалдаг” хэмээн ярьдаг бөгөөд тэр ч утгаараа айл болгоны адуунд ямар нэг байдлаар цавьдар халзан буюу Лүндэгийн Босоо цавьдарын цус орсон байдаг гэх юм билээ. С.Жамьяаншарав Алдартын цавьдар халзангийн гал төл С.Дамдинжавын хар азарганы төл /1981,1982 онуудад сумандаа түрүүлсэн/ “өндөр” хэмээх Цэрэндоржид зээрд халзан азарга байх бөгөөд түүний төл нь аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн хар азарга юм. Харин хар азарганы төл нь түүний Шөвгөр халтар азарга билээ.Түүнчлэн Халзан сумын уугуул Цэвэгсүрэн түүний хүү Эрдэнэдалайн хүрэн азарганууд,Магсарын хүрэн морьдын эцэг нь Босоогийн үр сад юм. С.Жамьяаншарав Алдартын цавьдар халзангийн үр Буган үрээ Асгат сумын уяач Сүх-Очирт очсон бөгөөд, Сүх-Очир уяач Буган түүний үр төлүүдээр сайхан наадаж аймгийнхаа баяр наадмаас 16 айраг, түрүү авсан гэдэг. Буган азарганы төл зээрд халзан азарга тус сумын харьяат Цэрэндоржид байдаг бол, Цэрэндоржийн зээрд халзан азарганы төл Асгат хээр азарга Халзан сумын харьяат Эрдэнэдалайд бий.
Эдгээрээс гадна Босоо цавьдарын цустай А.Ядамсүрэнгийн хар азарга, Баттөрийн хар азарга, халтар азарга, Доо Цэрэнгийн /Онгон сумын /хар азарга /1983 онд аймагт түрүүлсэн/, Я.Гомбосүрэнгийн хүрэн морь гээд олон хурдан хүлгэдийг дурьдаж болно. 19 настайдаа өөрийнхөө төл дөрвөн азаргатай уралдан тавд хурдалж байсан бахдам түүхийн эзэн Босоо цавьдарын үр сад өдгөө ч хурдлан эцгийн алдрыг цуурайтуулж байна.
А.Тэлмэн
Сүхбаатарчууд тэр дундаа Халзан сумынхан “Босоогийн цус орсон адуу гарцаагүй хурдалдаг” хэмээн ярьдаг бөгөөд тэр ч утгаараа айл болгоны адуунд ямар нэг байдлаар цавьдар халзан буюу Лүндэгийн Босоо цавьдарын цус орсон байдаг гэх юм билээ. С.Жамьяаншарав Алдартын цавьдар халзангийн гал төл С.Дамдинжавын хар азарганы төл /1981,1982 онуудад сумандаа түрүүлсэн/ “өндөр” хэмээх Цэрэндоржид зээрд халзан азарга байх бөгөөд түүний төл нь аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн хар азарга юм. Харин хар азарганы төл нь түүний Шөвгөр халтар азарга билээ.Түүнчлэн Халзан сумын уугуул Цэвэгсүрэн түүний хүү Эрдэнэдалайн хүрэн азарганууд,Магсарын хүрэн морьдын эцэг нь Босоогийн үр сад юм. С.Жамьяаншарав Алдартын цавьдар халзангийн үр Буган үрээ Асгат сумын уяач Сүх-Очирт очсон бөгөөд, Сүх-Очир уяач Буган түүний үр төлүүдээр сайхан наадаж аймгийнхаа баяр наадмаас 16 айраг, түрүү авсан гэдэг. Буган азарганы төл зээрд халзан азарга тус сумын харьяат Цэрэндоржид байдаг бол, Цэрэндоржийн зээрд халзан азарганы төл Асгат хээр азарга Халзан сумын харьяат Эрдэнэдалайд бий.
Эдгээрээс гадна Босоо цавьдарын цустай А.Ядамсүрэнгийн хар азарга, Баттөрийн хар азарга, халтар азарга, Доо Цэрэнгийн /Онгон сумын /хар азарга /1983 онд аймагт түрүүлсэн/, Я.Гомбосүрэнгийн хүрэн морь гээд олон хурдан хүлгэдийг дурьдаж болно. 19 настайдаа өөрийнхөө төл дөрвөн азаргатай уралдан тавд хурдалж байсан бахдам түүхийн эзэн Босоо цавьдарын үр сад өдгөө ч хурдлан эцгийн алдрыг цуурайтуулж байна.
А.Тэлмэн




2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
202.126.88.132
Тиймээ миний ааваас босоо цавьдар азаргыг худалдаж авч байсан гэдэг юм. Аав маань босоогын удамтай хонгор азарга, түүний төлөөр нутаг усандаа олон түрүү айраг авч сайн уралдаж наадаж байсан даа
Reply202.126.89.92
Холбоо барих утас байна уу хө.