Д.Доржбал: Айраг ууж өссөн манай Булганы эрчүүд бяртай байдаг
А.Тэлмэн
2013 оны 9-р сарын 25 -нд
Энэ удаагийн ярилцлагын эзэн Булган аймгийн Сайхан сумын “Сайхан борлог” уяачдын холбооны тэргүүн, сумын Алдарт уяач Дамбын Доржбал байлаа. Айргаараа, адуугаараа алдартай Сайхан сумынхан энэ сарын эхээр уламжлалт айрагны баяраа хийсэн билээ. Энэ үеэр бид холбооны тэргүүнтэй ярилцсан юм.
-“Сайхан борлог” МСУХ хэдэн онд байгуулагдсан бэ? Таны хувьд тэргүүнээр сонгогдоод удаж байна уу?
-2011 онд нэг хүндэт тэргүүн, 11 тэргүүлэгчтэйгээр “Сайхан борлог” МСУХ-ны хурал болж би олны саналаар тэргүүнээр сонгогдон хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүнээс өмнө холбооны ажилд сайн дураараа л оролцдог байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сум орондоо уяж сойсон хурдан хүлгэдээ айраг түрүүнд хурдлуулж байгаа буурал уяачдаа алдаршуулж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж цол олгоход гол анхаарлаа хандууллаа. Сүүлийн үед морь уях сонирхолтой залуус олширч байгаа нь сайшаалтай юм шүү. Тэр хэрээрээ адууныхаа цусыг сэлбэх, үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг хийж байна. Манайхан бүсийн уралдаан, “Ирээдүйн түмэн эх”-д зохион байгуулалттай оролцлоо. Аймгийн баяр наадмаас жилдээ гурваас дөрвөн айргийг аль ч насанд хүртэж байгаагаас манай уяачдын ажлын амжилтыг харж болох байхаа. 2012 онд Улаанбаатар хотод ММСУХ-ныхоо шинэ жилд сумынхаа уяачдын хамтаар очиж оролцлоо. Газар газрын хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан уяач нартайгаа нэг үдэш ололт амжилтаа дүгнэсэн нь Сайханы уяачдад урам зориг нэмсэн. Бид уяачдын холбооныхоо хүндэт тэргүүн Ганболдод Булган аймгийн баруун бүсийн уралдааныг зохион байгуулах саналаа тавьж, улмаар тэргүүн аймгийн МСУХ-нд уламжлан Засаг даргын захирамжтайгаар энэ уралдаанаа зохион байгууллаа. Өргөн цар хүрээтэй их сайхан уралдаан болсон хэмээн уяачид маань ам сайтайг байгааг дуулаад их баярласан шүү.
Монголчууд бидний хувьд энэ жил бахдам сайхан үйл явдлын гэрч боллоо. Монгол улсад адууны яам байгуулагдсаны 750 жилийн хүрээнд гиннесийн амжилтанд бүртгүүлэх уралдаанд Сайхан сумаас 33 морьтойгоо уяачид маань очиж оролцсон. Засаг дарга, багийн дарга, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүд маань өндөр зохион байгуулалттай оролцож, дээд холбооноос сайшаалын үгсийг илгээсэн байгаа. Гэхдээ миний хувьд хурал ном гээд өөрөө биечлэн оролцож амжаагүй л дээ.
-Тэгвэл сумын статустай уралдаан олон байна уу?
-Сумын хувьд дөрөв таван ч уралдаан байна. Үүнээс Сайхан сумын Сайхан уул гэж мундаг хайрхан бий. Энэ хайрхны тахилга наадам жил бүрийн зургаадугаар сарын хорьдоор болдог уламжлалтай. Энэ уралдаанд Архангайн Хайрхан, Өлзийт, Эрдэнэмандал, Хөвсгөлийн наад талын сумд, Тариалан, Хутаг, Эрдэнэт, Булганаас уяачид ирдэг оролцдог болохоор нэлээн өтгөн уралдаан болдог юм. Мэдээж сумын баяр наадам бас байна. Мөн сар шинийн 8-нд уяачдын холбооны нэрэмжит уралдаанаа хийнэ. Наймдугаар сарын аравдаар 100 дааганы уралдааныг явуулдаг болоод 20 гаруй жил өнгөрч байна. Би “Рашаантын хүрээ” хийдийн тэргүүн байгаа юм. Манай хийдээс Намсрайн бумба тахьж Ганжуур хурж, азарга дааганы уралдааныг бас явуулна. Энд жижиг наадмуудаа нэмэхээр нэлээн тоо гарах болов уу.
-Сайхан сум адуугаараа улсдаа тэргүүлдэг. Тийм болохоор ямар ч уралдаан их өтгөн болдог болов уу?
-Тийм шүү, их өтгөн болдог юм. Жижигхэн шиг уралдаанд гэхэд 40-ээс дээш л морь уралдана. Харин сумын баяр наадмаар дээд гурван нас гэхэд 100 гарч байсан нь ч бий. Багадаа л 70, 80-д хүрдэг юм. Сая би хэлсэн дээ. Залуус моринд их орж байна гэж. Тийм болохоор гаднаас адуу их авч байна. Явуулын хүнээс авах нэг нь байхад, өөрсдөө зорьж очоод авчирч байгаа нь ч байна. Алтангэрэлийн хүрэн даага гэхэд Дорнодоос авчирсан үрээ байх жишээний.
-Сайхан сумын адууны онцлог гэвэл та юуг нь онцлох вэ?
-Манай сумын адуу ерөнхийдөө давжаа жижиг талдаа. Минийхээр сүү саалийг нь хэрэглэдэгтэй холбоотой юм болов уу гэж боддог. Нөгөө талаар нэг үе үржлийн тал дээр анхаарал муу хандуулсан санагддаг. Гэхдээ олон дотор сайн нь бас байна ш дээ. Манай Сайханыг дээхэн үедээ олон бор азаргаар нь морины хорхойтнууд анддаггүй байсан юм билээ. Сайхан сумын борлог азарга Богд хааны үед даншигт айрагдахад Богдод өргөчихөөд ирж байсан тухай нутгийн Дуйнхаржав хөгшин ярьдаг юм. Борлог азаргыг Отгон гэж эмэгтэй хүүхэд унаж байсан тухай сонсож байлаа. Сүүлд адуу судлаач Баярмагнай доктор борлог азарга даншигт айрагдаж байсан түүх байгааг Дуйнхаржав гуайд хэлүүлсэн байв. Нөгөө талаар жар, далаад оны үед есөн бор азарга их хурдан байснаас миний өвөө Булган аймгийн улс хувьсгалын 50 жилийн ойгоор бор азаргаа түрүүлгэж байсан бахдам түүх бий. Борлог азарганы унаач нь миний ээж байж, тухайн үедээ “Дэвшил” сонинд гарч байсан нь надад одоо хадгалагдаж байна. Манай холбооны нэр чинь эндээс эхтэй юм.
-Та тэгвэл удам залгасан уяач байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Миний өвөө чинь мундаг уяач байлаа. Одоо би өвөөгөөсөө өвлөн авсан адуугаараа наадаж, хусуурыг нь хатаалгүй хэрэглэж яваадаа бахархдаг. Миний аав ч бас адууны тэнгэртэй эр. Нэгдэлд 10 гаруй жил адуу малласан адуучин явлаа. Бас морь их сайхан уургална. Адуу малаа сайхан эдэлж хэрэглэнэ гээд ойр тойрныхондоо үлгэр дуурайлал болсон уяач байгаа юм. Тэр утгаараа намайг мориноос салгах аргагүй. Ухаан орохын л морины нуруун дээр өсч, хурдан морь унаж салхи татуулан давхидаг байж билээ. Хожмоо мориноос хасагдаад өвөөгийнхөө зааснаар уяаны эрдэмд шамдаж, өнөөдөр их бага наадмуудаас нэлээд айраг түрүүтэй боллоо. Энд улс бүсийн наадмын л түрүү алга. Адууныхаа цусыг сайжруулахаар Сэлэнгэ, Эрдэнэт, Сүхбаатар зүгийн адуу нэлээн цуглуулсан. Яваандаа өндөр довд очиж хүч үзнэ дээ. Ер нь сүүлийн жилүүдэд манай нутгийн бага насны адуунууд нэлээн чанартай болж байгаа.
-Адуугаараа алдартай Сайханчууд адууны соёлдоо хэр “нэвтэрхий” хүмүүс бэ?
-Харин энэ тал дээр дутагдалтай санагддаг. Хятад мотоцикль унасан залуус олон болж дээ. Миний аавын үед адуугаа ямар сайхан эдэлдэг байв. Наадмаар зүс ижилсүүлэн дэлийг нь зассан морьдоороо гоёдог байлаа. Бас уургын морьд гэж тааруухан хүнээс илүү эрдэмтэй морьд байлаа. Гэтэл одоо тийм уургын морь цөөрчээ. Гэхдээ мориор дамжсан өв соёлоо бид үргэлжлүүлэн үр хойчдоо өвлүүлэх болно гэдгээ залуус маань ойлгож байна. Энэ бол ололт юм.
-Сайхан сум айргаараа бас алдартай нутаг даа тийм ээ?
-Тийм ээ. Бид сүүлийн гурав, дөрвөн жил бүр айрагныхаа баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд гэхэд Н.Түвшинбаяр харцагын мялаалга наадмын өмнөх өдөр айрагны баяраа хийсэн байгаа. Манай сум 29 мянган адуугаараа улсдаа тэргүүлдэг. Тэр утгаараа адууны цөм нутгийн хувьд айрагны “үйлдвэрлэл”-дээ ч гаршсан улс гэж болно. Брэнд болсон манай айрагны амтны нууц нь энэ байгаль дэлхийтэй холбоотой санагддаг юм. Манайхаас өөр газар очоод хийхээр Сайханы айргийг гүйцэхгүй байх жишээний. Энэ чинь л нөгөө өвс ургамалтай холбоотой болов уу. Манайхан чинь нутгийн брэнд болсон айргаа яг л өлгийтэй хүүхэд аятай л хайрлаж, хямгадаж гаргаж авна гээч. Үүнээс улбаалаад айрагны ач тусын талаар яривал нэлээн урт үргэлжилнэ бизээ. Гүүгээ барьдаг газрын эрчүүд нь бяр тэнхээтэй улс байдаг юм. Манай Булганы бөхчүүд чинь багаасаа л айргаа ууж өссөн болохоор бяраар илүүрхээд л байгаа харагддаг.
-Адуугаар дамжсан өв соёлыг Сайханчуудаас харж болмоор санагдлаа?
-Магадгүй ээ. Манайхны дэмбээдэж байгааг хараа биз дээ. Эр эмгүй л их найрсаг хүмүүс байгаа юм. Хүүхдүүд нь ухаан орохоосоо л дэмбээдэнэ. Айлын эзэн байхгүй тохиолдолд хүндтэй зочин ирэхэд гэргий нь өөрийн чадах чинээгээр дэмбээдээд, дайлж цайлаад гаргана. “Айрагны орон” гэдэг утгаараа айргаа ч бас их сайн ууна. Энэ айрагны баяраар их уугаачийн тэмцээнийг явуулсан. Өнгөрсөн жил гэхэд Алтансүх гэж залуу 4,5 литр айргийг нэг минутад ууж рекорд тогтоож байлаа. Энэ мэт айргаа их сайн ууна. Нэг хэсэг зах зээлийн шуурганаар сайхан хөхүүр хэрэглэдэг айл байхаа больсон. Өнөө цэнхэр савыг их хэрэглэдэг болоод байлаа. Харин одоо бол өөр шүү. Сайхан хөхүүрэнд айргаа исгэхийг илүүд үздэг болж. Үүнийгээ дагаад сайхан хөүүүр, түүний дагалдах хэрэгслэлийг хийдэг залуус ч олон болж байна. Тэр утгаараа айрагны баяраар хамгийн сайхан хөхүүр, дагалдах хэрэгсэлтэй айл өрхийг шалгарууллаа. Нутгаа гэсэн сэтгэлтэй Дагваа гэж залуу Улаанбаатараас ирж Хулжийн айрагны баярыг өөрөө зохион байгуулж хийж байлаа. Энэ мэт айрагныхаа өв соёлыг бүдгэрүүлчихгүй юмсан, нутгийн ард түмэн, малчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх юмсан гэсэн бодолтой хүмүүс олон болжээ.
-Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна