Л.Баатарчулуун:Аавынхаа нэрийг гаргаж, адуун сүргийг нь өсгөх зорилгоор моринд орсон
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн морин спорт уяачдын “Жавхлант шарга” холбооны тэргүүлэгч Л.Баатарчулуун манай өнөөдрийн зочноор уригдлаа.
-Сүхбаатар сумынхаа “Нийгмийн хонгор” уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг таныг сэтгүүлийн уншигчдадаа танилцуулахыг хүсэж байна?
-Намайг Лхамсүрэнгийн Баатарчулуун гэдэг. Сүхбаатар сумын 2-р багт амьдардаг. Холбооны техникч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг. “Жавхлант шарга” уяачдын холбооны тэргүүлэгчээр 2013 оны 05 сарын 04-ний өдөр сонгогдлоо. Сүхбаатар сумын "Нийгмийн хонгор" уяачдын холбооны тэргүүлэгчээр ажилладаг.
-Мориноос хол хөндий хүн сум, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллахгүй нь лавтай. Ямар холбоо сүлбээгээр хурдан морьтой холбогдов?
-Миний аавыг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Ваанчигийн Лхамсүрэн гэж хүн байсан. Аав минь моринд дуртай, нутаг орондоо морь тайлбарлагч хэмээх эрхэм хүндтэй ажлыг хийж морины удам угшлыг авч үлдэх, сурталчлах тал дээр их зүйл хийсэн хүн. Сумын баяр наадмаар морь их сайхан тайлбарладаг. Дээдэс нь болох Мичиджамбаа, Нацагдорж гээд ах нар нь үе удмаараа морь уяж ирсэн. Миний ээжийн аав бол Дамбын Чой гэж хурдан саарал азаргатай Асгат сумын ахмад уяач байсан. Би бол аавынхаа адуун сүргийг өсгөх зорилгоор одоогоос 10 гаруй жилийн өмнөөс адуутай холбогдож, хурдан удмын адуун сүрэг цуглуулж эхэлсэн. Сум орныхоо нэрийг, цаашилбал аймгийнхаа нэрийг морь уяад явсан газар бүртээ дуурсгаж гаргаж байхыг боддог доо. Миний төрсөн ах Болд миний морийг уяж сойдог. Би унаа унаш, санхүүгийн асуудал гээд ар талыг нь хариуцдаг юм. Ахынх Улаанбаатарт амьдардаг ч өөрөө Асгатад голдуу байж морь малаа уядаг.
-Аав тань сум орон нутгийнхаа наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөдөг байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Манай аав Асгат суманд олон айраг түрүү авч, Сүхбаатар, Наран суманд морио хурдлуулж байсан. 1978 онд Наран суманд сумын наадмын гурван түрүү, хоёр айргийг авсан юм. Азарга, их нас, шүдлэн үрээ түрүүлгэж, соёолон, даага хоёр айрагдуулж байлаа. Тэрнээс хойш Асгат, Сүхбаатар суманд тасралтгүй айраг, түрүү авч байсан. Мөн аймгийн цэргийн ангийн наадамд морь хурдлуулж айрагдуулж байсан. Тэр үед цол өгдөггүй байлаа. Олон медаль, үнэмлэх нь л тэр бүхнийх нь гэрч болж үлджээ.
-Дээдсийн хурдан адууны угшил танай ах та хоёрт өвлөгдөж ирэв үү?
- Миний аавын адуунууд Сүхбаатар сумын Чинжээ гэж хүний саарал азарганы удам угшилтай. Аавын унаган адуунаас ах бид хоёрт хэдэн сайхан гүү өвлөгдөж ирсэн. Тэр гүүнүүдээс хурдан буянгууд төрж гарч байна. Дээр нь би адуугаа сайжруулахын тулд моринд мөнгө хайрлахгүй байхыг боддог. Эрдэнэцагаанаас гүү авсан, Халзангаас шүдлэн авч азарга тавьсан. За тэгээд ихэвчлэн Сүхбаатар сумынхаа ах дүү нараас хурдан удамтай гүү, үрээ даага, их насны морь авч цус сэлбэсэн. Одоо ах дүү хоёрын нийлсэн 60 гаруй адуу байна. Энэ жил 20 гаруй гүү унагална.
-Яг ямар удам угшилтай адууг гар таталгүй авч адуун сүргийнхээ цус сэлбэв?
-Батхүүгийн Энхбаатар гэж сайн дүүгээсээ сумын наадамд аман хүзүүдэж, Хондор уулын тахилга наадамд дөрөвт хурдалсан их насны морь авсан. Асгат сумын харьяат Аймгийн Алдарт уяач Мичиджамбаагийн Ооёо гээд миний аавын төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Ооёо ахаас хурдан хонгор адуу худалдаж авч байлаа. Хонгор соёолон маань 2009 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд шүдлэн насандаа тавд хурдалсан. Дорнод аймгийн 80 жилийн ойгоор соёолон насандаа наймд хурдалсан. Мөн “Ганга импекс” ХХК-ийн 20 жилийн ой аймагт болоход наймд хурдалж байсан.
-Ах, дүү хоёрын морь хэр шандастай хурдалж байна вэ?
-Миний ах 2008 онд сумынхаа наадамд зургаан насны морь уяад хязаалан түрүүлгэж, соёолон морь дөрөвлүүлж байсан. Түүхт 4 тэгш ой тохиосон жил улсын наадамд аавынхаа нэрийг гаргая гэж ахтайгаа хамт 4 насны морьдоо аваад улсад очиж уралдсан. Сунгалтанд манай морьд их сайн байсан. Ханиад гараад морьд маань уралдах боломж тааруухан л байлаа. Гэхдээ 300 гаруй морьдоос миний морь 57-д орсон. 325 шүдлэн үрээнээс манай ахын бор алаг шүдлэн 60-аар орсон. Довтой сайхан газар уралдах их сайхан юм билээ. Улсад уралдахад бүх морьдыг бүртгэж, тэр аймаг, сумын тийм тамгатай морь үнэмлэх олгов гээд Баасанхүү генералын гарын үсэгтэй үнэмлэх олгоно. Барианд ороод ирэхэд нь таны тийм морь АХ-ын 90 жилийн ойд уралдаж 57-д орсон тул үнэмлэх, мөнгөн шагналаар шагнав гээд сайхан үнэмлэх олгодог юм байна лээ.
-Сум болоод аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчийн хувьд танд тавих асуулт олон байна. Хүүхдийн аюулгүй байдлын улмаас өвлийн уралдааныг хориод байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
- Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүн бол монгол улсын хууль дүрэмд захирагдах ёстой. ММСУХ-ны дүрэм журам, Жавхлант шарга УХ-ныхоо дүрэм журамд захирагдах ёстой. Ямар нэг хуулиас гадуур юм байж болохгүй. Уралдааны тал дээр хугацааны тухайд бодолцох юм байна уу даа гэсэн бодол бий. 5 сарын 1 гэхэд урин дулаан болчихсон байдаг цаг учраас энэ хугацаа боломжийн юмуу гэж. Уул овоогоо тахих, морь малаа уралдуулах эрх нь байж байдаг. Үүний хажуугаар үүргээ биелүүлэх ёстой. Нэгэнт том хүн морь унаад уралдана гэж байхгүй, хүүхдээр л унуулж таарна. Дээр үеэсээ л бага насных нь хүүхдүүд морио унаад ирсэн юм чинь хүүхдээр уяулахаас өөр арга байхгүй.
-Хүүхдээр унуулахын тулд аюулгүй байдлыг нь дээд зэргээр хангаж өгөх ёстой?
- За тэгэлгүй яахав. Хүүхдээр унуулахын тулд хамгаалалтын хувцас хэрэглэллийг нь бүрэн бүтэн өмсүүлэх ёстой. Уралдааны замд гарахад нь хүүхэд болгоны хувцсыг шалгаж, даатгалтай байгаа эсэхийг нь ч хянамаар байна. Нэг хүүхдийг 5 төгрөгөөр л даатгаж байгаа. Үүнийг ядаж л 15000-20000 болгох хэрэгтэй гэж боддог юм. Ямар нэг байдлаар эрсдэлд орвол даатгалын сангаас авах нөхөн төлбөрийн хувь хэмжээ нь арай их болно. Гол нь уяач хүүхдээ сайн хамгаалдаг байж, тохом эмээл хэрэгсэл нь бүрэн байна уу? Зайдан унаж байна уу, үгүй юу гээд хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавих ёстой.
-Унаач хүүхдүүд тодорхой хэмжээний цалинтай, уралдааны бай шагналын 20%-ийг өгдөг гэж хотын уяачид ярьцгаадаг. Хөдөө орон нутагт энэ байдал ямар байдаг юм бэ?
-Хөдөө орон нутагт морь унуулах гэж айл айлын л хүүхэд авна. Эцэг эхтэй нь зөвшилцөнө, зөвшөөрөл авна. Ер нь унаач хүүхдэд өгдөг цалингийн жишиг нь 150-300 мянгын хооронд байгаа. За тэгээд сургууль соёлд ороход нь хувцас хунар, ном дэвтэр авч өгнө. Морь сайн давхих нь хүүхдээс их шалтгаалдаг. Тийм болохоор хүүхдээ л сайн хамгаалж, хариуцлагатай байж, уралдаан бүр дээр санаа тавих нь зүйтэй.
-Сум, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаагийн хувьд цаашид ямар бодлого чиглэл барьж ажиллах вэ?
-Уяачдын холбоо тухайн сум, аймгийнхаа Засаг дарга, Тамгын газрын даргатай хамтарч ажиллан, ямар нэг уралдааныг будилаангүй зохион байгуулах талаар хүч анхаарлаа тавих хэрэгтэй. Ямар ч уяач тухайн зохион байгуулж байгаа уралдааны дүрэм журмыг дагах ёстой. Аймгийн “Жавхлант шарга” УХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байгаагийн хувьд сум орон нутгийнхаа уяачдын санаа бодлыг аймгийн уяачдын холбоонд хүргэх, цаашлаад ММСУХ-нд уламжлах, мөн аймгийн цолны болзлыг хангаж байгаа уяачдаа цол зэрэгт тодорхойлох, дэмжлэг үзүүлэх зорилго өмнөө тавьж байна.
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Морин сүлдэнд сүсэглэсэн аавынхаа нэр төрийг мөнхөд өндөрт өргөж явахын ерөөлийг өргөе.
-Тод магнай сэтгүүлийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдгаа хэлье. Монголын хурдан морины түүхийг бичилцэж, бидний үр хойчид нэгэн сайхан дурсамжийг үлдээж байгаад талархлаа илэрхийлээд, та бүхэнд ажлын их амжилтыг хүсэн ерөөж байна. Монголынхоо нийт уяачдад монгол морины босоо цагаан хийморь та бүхнийг үргэлж ивээж явах болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна