“Өмсдөг” Нямсүрэн
Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Завхан аймгийн харьяат аймаг цэргийн заан цолтой гурван бөх гарч барилдсан байдаг. Яруугийн Р.Батсайхан, Тосонцэнгэлийн Ш.Уламбаяр, Тэсийн Л.Нямсүрэн нар. Р.Батсайхан А.Сүхбат аваргад, Ш.Уламбаяр И.Доржсамбуу заанд унасан. Харин Нямсүрэн Өсөхбаяр аваргыг тахимдаад, дагаж эргээд тун ч дөхүүлсэн дээ. Энэ наадмаас хойш аймгийн заан Нямсүрэн “хатуу” боорцог болохоо олон удаа харуулсан.
2005 оны наадмын гурвын даваанд Говь-Алтай аймгийн арслан Очирхүүгийн Мөнхтөртэй тунаж барилдан гурав даваад Г.Өсөхбаяр аваргатай оноолт таарч дахин өвдөг шороодов.Харин 800 жилийн ойгоор Завхан аймагтаа түрүүлж арслан болоод улсад барилдаж Баянхонгор аймгийн арслан Д.Энхбаттай мөн л тунаж давсан боловч дөрвийн даваанд нутгийнхаа М.Баяржавхлан харцагатай оноолт таарч өвдөглөжээ. Тэр намраа бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтны нээлтийн барилдаанд Нямсүрэн мөн ч сайхан барилдсансан. Тавын даваанд улсын наадмын гурвын даваанд нутгийн бөх, гарди Ц.Цэрэнпунцагийг шороодуулж байсан Увс аймгийн залуу бөх Э.Элбэгбаярыг амлан барилдаж солгой сууж өмсөөд тун ч уран орхисон бол дараагийн даваануудад Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ, Булганы А.Сүмбээ, Сэлэнгийн Б.Золбаяр нарыг өвдөг шороодуулан түрүүлсэнбөгөөд мөн уран барилдааны шагнал хүртэв.
Ийнхүү унаж давж явсаар 86 жилийн ойн наадамтай золгов. Энэ наадмын 3-ын даваанд Ховдын Т.Амартүвшин начинг, даравт улсын гарди Б.Гантогтохыг, тавын даваанд улсын харцага Ц.Магалжавыг орхиж улсынцолтны их гэр бүлд элссэн билээ. Начин цол хүртсэнийхээ дараагийн гурван жилд а.а Ч.Баянмөнх, Ш.Жаргалсайхан, С.Багахүү нарт гурвын даваанд өвдөг шороодсон. С.Багахүүтэй барилдсан барилдаандаа сэтгэл дундуурхан явдгаа нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Өөрийн буруугаас бус анхааралгүй байсан цэцийн буруугаас болж унаагүй атлаа унасан болж нэг наадам, нэг жил алдана гэдэг ид барилдаж буй бөхөд ямар байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ гурван жилд зөвхөн улсын наадамд л барилдсан биш заал танхимын барилдаанд тогтмол хүч үзэж олон ч залууд “хичээл заасан”. А.н Н.Батсуурь хэмээх залуу том цолтнуудыг өвдөглүүлж, цахиур хагалж байхад Богд хан уулын хишиг барилдааны хоёрын дваанд оноолт таарч гайхалтай уран өмсөж байв. Мөн бизнес барилдааны гурвын даваанд таарсан ц.а А.Бямбажавыг “газар ногоортол” тонгорч байлаа. Ер нь тэр өөртөө төвөггүй тун ч сийрэгхэн, уран барилддаг бөх.
Ерэн жилийн ойн наадмаар улсын начин Нямсүрэн а.з И.Батсайхан, а.а Ц.Нямдорж нараар дөрөв давав. Тавын даваанд Өсөх-Ирээдүй начныг сайхан мушгисан ч өөрөө түрүүлээд өвдөглөчихсөн. Энэ барилдаан тухайн үедээ үзэгч түмний дунд нэлээн маргаан дагуулж байв. Харин начин сүүлд сонинд өгсөн ярилцлагадаа “Бас юу болчихов гэж бодох нь бодсон. Гэхдээ нөгөө талаас бичсэн бичлэгээс харахад би түрүүлээд өвдөглөчихсөн байна лээ.” хэмээсэн нь унасан давснаа хүлээж чаддаг зангийнх нь илрэл юм.
Намар нь болсон монгол бөхийг гиннесийн номд бүртгүүлэх барилдаанд улсын наадмаар “будилаантай” өвдөг шороодож байсан у.н С.Багахүүг дахин амлан авч “даагаа нэхсэн” юм. Гиннесийн барилдаанаас хойш заал танхимд төдийлөн барилдахгүй байсан ч АСА циркт болсон “Хасу” барилдаанд жигд сайн барилдаж олон уран даваа авч байв. Тэр дундаа Өмнөговь аймгийн арслан Ш.Дарханбатыг зүүн талдаа босоо өмсөж үзэгчдийг уулга алдуулсан юм.
Энэ барилдаанаас төдий л удалгүй ардын хувьсгалын 91 жилийн ойн наадам эхэллээ. Нямсүрэн начин урьд урьдынхаасаа илүү өнгөтэй байсан бөгөөд гурвын даваанд Говь-Алтай аймагтаа жил дараалан түрүүлж аймгийн хурц арслан цолд хүрсэн, удамт бөх Ш.Шинэбаярыг амлав. Хоёр бөх тун ойролцоо газардаж хөлийн цэцэийн шийдвэрээр дахин барилдсан юм.
“За, өмслөө, давлаа. Ийм л цацаа цалгиатай барилддаг бөх дөө. Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Шинэ-Ази майнинг группийн бөх, улсын начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн хурц арслан Шинэбаяраар гурав давлаа. Мөн ч сайхан өмслөө дөө” гэсэн тайлбарлагчийн дуу цангинахуй дор у.н Л.Нямсүрэн туг тойрч харагдав. Дөрвийн даваанд мөн Говь-Алтай аймгийн харьяат у.н Лхагвадоржтой оноолт таарч зайлж хавираад бас л уран хаяв. Харин тавын даваанд өмнөх жилийн үзүүр бөх улсын арслан Г.Эрхэмбаяр амлажээ. Арслантай тэнцүүхэн үзсэн ч арал бяр арай л дутаж шороодов. Арсланд унасныхаа дараа их л харамсаж байлаа. Уул нь тэр уналаа гэж урвайдаггүй, давлаа гэж давилуутдаггүй бөх. Өнгөрсөн жил гаргасан алдаагаа давталгүй, өнөө жил цол ахина, цолоо батална гэж зорьсон болохоор тэгж хармссан болов уу.
Наадмаас хойш үе үе барилдаж, барилдах болгондоо чамгүй амжилттай барилдаж байв. Нэгэн барилдааны тавын даваанд а.а Л.Шинэбаатарыг амлаж шахаж татахад нь сөрж тохоод давж шөвгөрсөн бол бизнес барилдаанд а.н Т.Ядамсүрэнг өмсөөд давж байлаа.
Жил жилийн наадмын сорилго барилдаанд амжилттай барилдсан бөх тухайн жилийнхээ наадмаар цолоо баталж ахиулдаг нэг бичигдээгүй хууль байдаг. Тиймээс шилдэг бөхчүүд маань наадмынхаа бэлтгэлээс зорьж ирэн барилдацгаадаг билээ. Өнөө жилийн сорилго барилдаанд Нямсүрэн начин дэндүү гэмээр сайхан барилдав. Бөхийн барилдааны тавын даваанд у.н Ц.Одбаярыг амлав. Хэн хэн нь цацаа цалгиатай барилдаантай бөхчүүд. Үе үе бужигнуулж үзэгчдийг шуугиулсаар дагуулж хөмөрсөн Нямсүрэн давжээ. Зургаагийн даваанд барууныг магнайлсан Соронзонболд заан начныг амлав. Хоёр бөхийн барилдаан бөхийн өргөөний гарын даа нарын ширээ рүү ойртон ирэх үед начин тохой сөхөж зүүн хонгодоод дутуудлаа. Хонгодоонд үлдсэн заан үл мэдэг тайвшрах хоромд баруун талдаа сууж өмсөөд давав. Үзэгчдийн уухай бөхийн өргөөг нураах нь уу гэмээр хадаж, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар “Наадмаар ч ингэж бужигнуулж мэднэ дээ” хэмээж байлаа. Их шөвөгт заан Ц.Мягмарсүрэнг орхиод үзүүр түрүүнд Төвийн Б.Батмөнх начныг шуудагдаж эргүүлээд хутгасан боловч дагуулж муриулан өвдөглөж үзүүрлэв.
Хүн бүхэн “Өнөө жил цол нэмнэ, харцага заан болно” хэмээн шуугиж, ярьж, бичицгээж байлаа. Ямартай ч Хөвсгөл аймгийн арслан Б.Ганхуягийг шуудагдаж шахаж өргөөд нэлээн өндөрт гарган унагаж гурав давав. Дөрвийн даваанд у.ө.и.н Э.Энхбаттай оноолт таарч удтал хүч үзээд өвдөг шороодлоо. Зөрүүлэх аргагүй оноолтын даваанд яах ч аргагүй Энхбаттай таарчихлаа даа гэхээс өөр юу гэх билээ. Наадамчдын хүлээсэн, хүссэн цолд хүрэх цаг удахгүй ирнэ гэж хүлээе. Нас залуу наадам олон гэдэг дээ. Гучин гурван нас гэдэг спортын, тэр дундаа үндэсний бөхийн хувьд яг ид үе шүү дээ.
Тэрээр анх 1998 онд сумын начин цол хүртэж байсан бөгөөд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн. Орхон, Завхан аймгуудад жил дараалан үзүүрлэж байсан бөгөөд тэр үеэс л бөхийн ертөнцөд гүн гүнзгий “дурлажээ”.
Түүний барилдаануудыг харахад их хурдтай, бас их мэдрэмжтэй, барилдаан бүртээ уран хурц мэх хийж харагддаг. Харин өөрөө энэ тухайд огт эргэлзэлгүйгээр “Уран барилдаантай бөх бол өөр. Жамьянпүрэв начин жинхэнэ аймаар. Би тэр хүний талд ч хүрэхгүй. Мэх гэх юм бол ганц нэг сурсан мэхээ даацтай сайн хийхийг хичээдэг. Хурд жаахан л бий. Угаасаа жижгэвтэр биетэй бөхчүүд бүгд л хурдтай байдаг. Манай Пүрэвгарьдын хурд бол цахилгаан шиг л байна. Мэдрэх тухайд бол харин гайгүй шүү. Гэхдээ манай Балжинням начин бол айхтар мэдэрнэ шүү дээ. Барилдахад хийх гэж байгаа мэх энэ тэрийг бол андахгүй.” гэхчлэнгээр өөрийнх нь тухайд яриулах гэхэд өөр хэн нэгний тухай яриад өөрийгөө “мартуулдаг” ийм л сайхан чанартай хүн. Мөн дуу хоолой нь гайхмаар баргил. Мэдэхгүй хүн бол хоолойгоо шахаж дуугараад байна уу гэлтэй.
Өмсөх дархан мэхтэй, тэнцүүхэн сайхан биетэй, жудаг ёс сайтай, ахмадуудын ярьдгаар Бээжин аваргархуу хэлбэртэй нэгэн сайхан бөхийн тухай өгүүлэхэд ийм.
Завханы Нямсүрэн зартай
Заанд хүрэх бяртай
Өмсөөд босох уртай
Өсөхөөг хазайлгасан “гэмтэй”
Аваргад унаад харамссан ч
Ахиад давах даваатай
Цолоо баталж амжаагүй ч
Цол нэмэх л учиртай.
МУИС-ын оюутан Т.Түмэндэмбэрэл
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.49
Сайн начин шүү. Цолондоо дүүрэн.
Reply