Б.Амарбаясгалан: Эхний хэдэн морьд дунд яваа халзан морио хараад өөрийн эрхгүй нулимс дүүрээд л ирсэн
А.Тэлмэн
- Төрийн их баяр наадамд морио айрагдуулсан танд баяр хүргэе.
- Баярлалаа. Сайхан наадам болж байна. Улсын наадамд гурав дахь жилдээ ирээд хүрэн халзан морио айрагдууллаа. Ах нь аймгийн заан цолтой ч төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглож үзээгүй. Тиймдээ ч морио цоллуулаад зогсоно гэж битүүхэн горьддог байсан. Тэр хүслээ биелүүлчихлээ, сэтгэл их өндөр байна. Баярлаад хэлэх ч үг олдохгүй байна.
- Халзан морио айрагдана гэдэгт хэр итгэлтэй байв?
- Үнэндээ халхын хурд чуулж газар газрын их уяачдын морь ордог энэ өндөр довонд айрагдана чинээ санаагүй. Миний морь хурдан уяа нь сайн байсан ч тэр мундаг морьдтой эн зэрэгцлээ гэхэд л арав, хорь дотор ирэх болов уу гээд харж байсан. Морио эхний хэдэн морьдтой ороод ирэхэд л өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрчихсэн. Сэтгэл хөөрөөд юу хэлж ямар үйлдэл гаргаснаа ч сайн санахгүй байна. Ямартаа ч хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийн Чандмань суманд суугаа эгч Эрдэнэтуяадаа хэлэхээр залгасан. Эгч маань үзэж байсан юм билээ. Тэгээд л хоёр талаас уйлаад юм ч ярьж чадаагүй. Улсын наадмын дараа халзан морио давхар уяагаар морины олимп болсон “Их хурд 6”-д айргийн дөрвөөр давхихад “Зүүний үзүүрт шар будаа тогтоохтой адил” хэмээн Тод манлай Даваахүү гуайн хэлсэнийг ойлголоо.
- Хэзээнээс хурдан туурттай холбогдсон бэ? Удамд тань уяа эвлүүлдэг хүн байсан уу?
- Багаасаа л морь сонирхдог байлаа. Айраг түрүү аваагүй ч багадаа Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд хурдны морь унаж л явлаа. Манай удамд нутаг орондоо алдартай сайн уяачид байсан. 1940,50-иад оны хавьцаа ээжийн өвөө Өвгөн гэж хүн дөрвөн хүрэн халзан морьтой. Нэг жилд нэг л хүрэн халзан морь уядаг. Тэр нь тухайн жилийнхээ наадамд түрүүлдэг байсан. Тэгээд л дөрвөн жил дарааллан түрүүлгэдэг байсан гэдэг. Удамд маань хүрэн халзан морьтой уяачид байсан болоод тэрүү ер энэ зүсмийн адуунд дуртай. Одоо уяагдаж байгаа хүрэн халзан соёолон, хүрэн шүдлэн бол хоёр ч бий. Төв аймагт болох бүсийн уралдаанд улсад долоод орсон хүрэн соёолондоо их найдаж байна.
- Та түрүүн аймгийн заан цолтой гэсэн одоо барилдаж байна уу?
- Ах нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул. Аймгийнхаа баяр наадамдаа хоёр удаа шөвгөрч аймгийн заан болсон. Манайханд аймгийн заан Сандаг, Цэрэгбаатар, аймгийн начин Мөнхбат, Цагаан Сандаг гээд сайн сайн бөхчүүд бий. Эхнэрийн талд аймгийн арслан Ванчиг гэж сайн бөхтэй. Манайх хоёр хүүтэй. Том хүү Рэнцэнбадам Москвад, бага хүү Гүнсамбуу Хятад улсад тус тус сурцгаадаг. Хөвгүүд маань хоёр талаасаа удамтай болохоор уг нь бөх сонирхоно. Даанч сургууль соёлын мөр хөөгөөд ноцолдох зав гарахгүй бололтой. Сонирхуулахад ах нь 7сарын12-нд төрсөн болохоор наадмын аз, одтой гэж бодож бэлгэшээж явдаг юм. Тиймдээ ч эрийн гурван наадмын хоёроор нь амжилт гаргаж байгаа байлгүй.
- Гэр бүлийн дэмжлэг мэдээж энэ амжилтанд нөлөөх байх?
- Тэгэлгүй яахав. Гэр бүл, хань ижилдээ их баярлаж явна. Арын албаны ажилд санаа зовохгүй морьдоо дагаад явж байна. Хавраас хойш оторт явсаар одоо болтол хариагүй л явна. Мөн энэ дашрамд хурдан буянгаа өгсөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Б.Амгалан ахдаа, 2008 оноос хойш хамт байгаа уяач Д.Энэхүү дүүдээ болон халзан морийг минь уяаж хурдлуулсан уяач Т.Ихбаяртаа баярлаж буйгаа илэрхийлье.
- Баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна