Манлай уяач Т.Монхор: Цагаан морь, Гээдэн хээрийнхээ уралдаж байсан үеийг санаад өөрийн эрхгүй огшдог
-Гээдэн хээрийн эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Хээр морь та хоёр хэрхэн учирсан түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна?
-1996 оны түүх л дээ.Манлай уяач Содномцог бид эртний найзууд байгаа юм. Тэгсэн нэг өдөр Манлай уяач Нямдорж Содномцогоос “Борнуурт нэг шүдлэн үрээ байна авах хүн байна уу” гэж асууж л дээ. Тэрийг нь надад Содномцог надад хэлээд ”чи очиж ав” гэж байна. Би тэр үед Батлан хамгаалах яамны харъяа “Алтан хороомсог”брокер диллерийн пүүсийн захирлаар ажиллаж байлаа. Нэг өглөө өрөөндөө сууж байсан чинь Аюуш багш /Тод манлай уяач/, Дааган Ганаа хоёр ороод ирлээ.Тэгсэн урд өдөр яруу найрагч Цэндийн Чимэддорж тэднийг уриад жаахан балгацгаасан бололтой байна. Манайх доороо жижиг зоогийн газартай юм тэндээ хоол захиалаад, ганц шил юм задлаад яриа хөөрөө болоод сууж байтал Галаа хурандаа орж ирлээ. Нөгөөх маань ч дуусч байна. Хүүхэд явуулж дахиж нэгийг аваад сууж байтал Бааст ороод ирдэг юм. /инээв/За ингээд тавуулаа болоод хоол нэмж захиалаад гурав дахиа задлангаа ярьж суугаад би Содномцогийн хэлснийг хэллээ. Тэгсэн нөгөө хэд маань Содномцог дээр очъё болоод явчихлаа. Тэр үед Содномцог “Солонго” импексийн захирлаар ажиллаж байсан юм. Хүрээд очсон Содномцог байна аа. Биднийг очсон бас хоол унд болоод ганц юм гаргалаа. Тэгээд л хэдүүлээ ярилаа даа. “За энэ Монхорыг морь уяулъя” гээд л. Тэгсэн Содномцог “Нямдоржийн ярьсан үрээ даага шүдлэндээ хоёр удаа айрагдсан адуу гэнэ лээ. Энэ жилийн хязаалан 650 мянга гэж байна” гэлээ.Нөгөө хэд ч “яваад аваад ирье” болоод явчихлаа. За ингээд Содномцог жийп, Бааст бид хоёр УАЗ-469 –өө унаад замаасаа жаахан идэж уух юм аваад Нямдоржийнх руу явлаа даа. Очсон Нямдорж хониндоо явчихаж. Араас нь хүүхэд мордуулаад дуудуултал удсан ч үгүй хүрээд ирлээ. Хоол ундыг нь идүүлсэн болоод нөгөөхөөсөө ганц тойруулчихаад нөгөө үрээний эзнийх рүү явлаа. Батсайхан гэдэг айл байсан юм.
-Тэр өдөртөө өрнөсөн үйл явдлууд уу?
-Тийм. Багш Ганаа хоёр өглөө эрт ирсэн л дээ. Хавар таван сар гарчихсан байсан үе. Нөгөө айл хаваржаан дээрээ адуугаа хураачихсан байна. Содномцог үнийг нь буулгах санаатай Батсайханыг дагуулаад гарлаа. Би нүднийхээ булангаар хараад л байлаа. Тэгсэн ер дохиж өгдөггүй ээ, толгой сэгсрээд л байна. Тэгж тэгж Содномцог ирээд талийгаач багш бид хоёрын голд суун “650-аас буухгүй гэж байна” гэлээ. Тэгсэн багш “сайн бараа өндөр үнэтэй. Сайн морь түүнээс ялгаагүй. Бүгдээрээ адуугаа үзье” гэж байна.
-Үзээгүй үнэ яриад байгаа юмуу?
-Тийм./инээв/ Багш “Та миний доод талд зогсож бай. Хэрвээ авахаар адуу гарч ирвэл би тань руу ирмэнэ” гэж байна. Тэр жил Борнуурт эрт ногоо гараад шар үсээ хаячихсан хондлой дээрээ хэдэн хартай цагаан үрээ дэргээд ороод л ирлээ. Багш руугаа харсан нүдээ ирмэж байна. Тэгсгээд адуу үзэж дуусаад наймаагаа хийцгээе боллоо доо. Манай хэд бас ганц нэг гүү, унааны морь авлаа. Би Нямдоржоос даагатай гүү авлаа. Ингээд долоо, найман юм болж, хоёр хоногийн дараа буюу тав дахь өдөр ирж авахаар болоод явсан. Тэгээд мөнгө төгрөг хазаар ногтоо бэлдээд очлоо. Очсон бүгдийг нь бариад уячихаж. Хоол унд идэж ганц юм задалчихаад эртхэн дөхье гээд уяан дээрээ очиж хазаар ногтоо солиод машин руугаа явж байсан зүүн талын гэрийн гадаа нэг авгай уйлаад байдаг юм. Манай пүүсийн менежер Дашдондог хамт явж байсан юм. Тэрэндээ морио хөтлүүлчихээд нөгөө авгай дээр хүрээд очлоо. Настай хүнээс яагаад уйлж байгааг нь асуултай биш зогсож байсан чинь “За хүү минь би та хэдийн хийж байгаа наймаанд харамсаагүй шүү. Чиний авч байгаа цагаан үрээний эх унагалаад л үхчихсэн юм. Тэгээд би үнээний сүүгээр угжиж мал болгосон. Тэгээд л өрөвдөөд гэж байна. Тэгэхээр баярлалаа эгчээ гээд хадаг хэдэн төгрөгтэй өглөө. Тэгээд Дашдондог дээр очоод морио хөтлөөд явж байсан чинь Батсайханы гадаа бас нэг охин уйлаад болдоггүй. /инээв/
-За бас яасан гэнэ?
-Даага, шүдлэнд нь унаж Борнуурт айрагдуулж байсан юм гэнээ. Тэгээд нөгөө хүүхдийн толгойг нь илж үнсчихээд тав гурван цаас өгч “ахдаа унаж өгөөрэй” гэж хэлээд явсан.
-Их л олон хүнийг уйлуулж дуулуулж авч дээ. Цагаан цоохор тань дээр ирээд яаж давхисан бэ?
- 1996 онд их хурдан байсан ч улдасныг нь мэдэлгүй явуулаад 100 гаргаж ирсэн. Дараа жил нь 1997 онд соёолондоо улсад дөрөвт ороод, найман сард Эрдэнэтэд болсон хангайн бүсийн наадамд гурвалж, би гэдэг жилийн дотор улс бүсийн наадмаас хоёр айраг авсан даа.
-Үнэхээр нь л хурдан буян байж дээ?
-Тэгэлгүй яахав.
-Уг нь Гээдэн хээртэй хэрхэн таарсан түүхийг асуусан цоохор үрээний талаар болоод явчихлаа. Би ч таны ярианд автчихаж?
-Гээдэн хээрийн талаар ярихаас өмнө энэ түүхийг заавал ярих ёстой байсан юм. Өөрөөр хэлбэл би моринд орсон түүхээ эхнээс системтэй ярьж байгаа юм.
-За тэгвэл одоо Гээдэнгийн түүх эхлэх нь. Тийм үү?
-/инээв/Тэгнээ. Нэг жил сарын зайтай улс бүсийн наадмаас хоёр айраг авчихаар моринд дурлачихдаг юм билээ. Тэгээд УАЗ-469-өө унаад багшийгаа дагуулаад энэ тэрүүгээр их явсаан. Харсан адуу болгон сайхан харагдаад авмаар санагдаад болохгүй. Багш болохоор “одоо хоёулаа нэрд гарсан адуу авахгүй.Үнэ нь ч дийлдэхгүй юм байна. Битүү адуу авч уралдана” гэж байна. Тэгсээр 1998 оны өвөл юмуу даа би өрөөндөө юм хийгээд нэлээд оройхон сууж байсан Галбадрах хурандаа Хэнтий аймгийн Батжаргал гэдэг хүнийг дагуулаад ороод ирлээ. Гурвуулаа жаахан морь ярьлаа. Тэгсэн нөгөө хүн “Ах нь азарга адуу УАЗ-469 машинаар тулна” гэж байна. Азарга адуу гэдэгт тооны адуу багтахав гэсэн “нутгийн дүүг гэвэл 21 адуу оруулаад өгье.” гэлээ.
-Хэнтийн хүн гээгүй билүү?
-Уг гарвал нь манай аймгийн Уулбаян сумынх, Хэнтийн Баянхудагт амьдардаг юм байна л даа. Галбадрах хурандаа намайг адуу сонирхож магадгүй гээд дагуулаад ирсэн нь тэр юм билээ. Маргааш нь багштайгаа ярилаа даа. Тэгсэн багш адууг нь очиж үзье гэж байна. Тэгээд багш, Галбадрах хурандаа, Батжаргал бид хоёр УАЗ-469-тэй Баянхутаг гараад давхичихлаа. Батжаргал замдаа хүрэн морь, хонгор гүү хоёроо л өгөхгүй. Бусдаас нь та нар өөрсдөө харж байгаад сонго гээд дахин дахин яриад явсан. Очсон 200-гаад адуутай юм. Нар жаргатал харж бай гээд ойрхон байсан хоёр азарга адууг хүү нь туугаад ирлээ. Тэгээд л бид хэд адуу үзээд дундуур нь явж байсан гэдсээр нь оломны ортой нэвсийсэн хүрэн морь байна. Багш “энэ яадаг морь вэ” гэсэн “хонины морио” л гэж байна. Тэгсэн багш “хонины морь ч биш байхаа. Нөгөө яриад байсан хүрэн морь нь байх” гэж байна. Тэгсэн Батжаргал ах “би зуухандаа хэдэн хөрзөн хийчихээд ирье” гээд явчихлаа.Багш ч хүүг нь дуудаж хүрэн морийг уургалуулаад хазаарлуулчихлаа. Тэгсэн Батжаргал ах гэрээсээ хар хурдаараа гүйж ирээд “нөгөө өгөхгүй гэсэн хүрэн морь чинь наадах чинь шүү” гэж байна. /инээв/
-Тод манлай аргагүй нүдтэй байна даа?
-Бид хагас сайнд тэнд очсон юм. Тэгээд хоночихоод бүтэн сайн өдөр зургаан насны 21 тооны авах адуугаа сонголоо. Багш сонгоод би түүнийг зүс тамгаар нь бичиж авдаг ажилтай. Хамгийн сүүлийн адуугаа сонгочихоод хартал даага байдаггүй. “Батжаргал ахаа нэг адуугаа буцаагаад хусран даага авья” гэсэн “тэгээ тэг” гэнэ. Тэгсэн багш хоёр адуу буцаагаад тэр хээр даагыг эхтэй нь ав гэж байна. Тэгээд “тэр хээр даагыг эхтэй нь авъя” гэсэн ав ав л гэнэ. Гэрт орж ирээд байж байтал багш гэнэтхэн “хүрэн морио оруулчих тэгээд л наймаа хийе” гэж байна.
-Хүрэн морь л нүдэнд нь тусаад байж?
-Үнэхээр хурдан адуу байсан л даа. Хэнтийн бүсэд нэг айрагдсан. Уг нь багш авсан бол олон айрагдуулах байсан байхаа. Батжаргал ах шахаанд орчихоод хүүгээ дагуулаад л гарах юм. Ер нь л их сандарч байгаа бололтой.Тэгэхээр нь би багшид “яахын бэ анхнаасаа л нэг хүрэн морь байгаа. Тэрийгээ өгөхгүй гэж хэлсэн юм чинь хэрэггүй” гэлээ. Тэгсэн багш “уг нь энэ хүрэн морийг л авчихмаар байна. Доржсүрэнгийн хээр морьтой уралдах даалуу морь юм. Та тэгээд авахгүй юмуу” гэж байна. Нэг нутгийн тэгээд ч Улаанбаатараас гарсан цагаас яриад байсан болохоор би хүчилж төвдсөнгүй. Гэрээс нь гараад Батжаргал ахыг хартал хүүтэйгээ зайтай очоод зогсчихсон ярьж байнаа “хоёулаа өгчих үү яах уу” гээд л. Тэгэхээр нь дуудаад “хүрэн морийг чинь авахгүй, авахгүй ” гэсэн чинь баярлаад сүйд гэр лүүгээ ороод авдараа онгойлгон шил юм задалж байна. Тэр үед манайхны адуу Баян суманд байсан юм. 3 сарын -18-нд цэргийн баярын үеэр адуугаа хүргээд өгөөрэй гэж хэлээд Батжаргал ахыг аваад буцлаа даа.
-Машиныг нь авч өгөх гээд үү?
-Тийм. Манайд хоночихоод маргааш нь тэр үед УАЗ-469 зардаг байсан баталгаат завсарын газар руу найз Сүхээгээ дагуулаад явсан. Манай Сүхээ машин сайн мэднэ л дээ. 30-40 машинаас үзэж үзэж энийг ав гээд бор ногоон 69 зааж байна. Нөгөөдөхийг нь аваад доторлуулаад Батлан хамгаалахын авто засварын хэсгээр дамжуулаад ХЭ 11-11 гэсэн дугаар авч өглөө.
-Өгсөн авсандаа өлзийтэй болог гээд ахыгаа үдэв үү?
-Бас их хөгтэй. Батжаргал ахыг гаргаж өгөх юм болоод Галбадрах хурандаа, Дашдондог бид гурав миний машинтай. Батжаргал ах Сүхбаатарын Намсрай гэдэг хүнтэй өөрийнхөө машинтай суугаад гараад давхичихлаа. Баян сумын орчим явж байсан шар нохой шиг юм шогшиж явна. Зогсоод Батжаргал ахад хэллээ тэгсэн “юун шар нохой гэж чоно байна” гэж байна.
-Хөөгөөд давхичихсан уу?
-Тэгсэн. /инээв/ Буу байдаггүй. Би тэр хооронд Намсрай гуайтай солигдоод Батжаргал ахын машинд суучихлаа. Өмнө нь хоёр хаалгаа онгойлгоод дайрдаг гэж сонссон түүнийгээ Батжаргал ахад хэлээд хэрэгжүүллээ дээ. Нөгөө чоно чинь дайрагддаггүй ээ. Тэгж тэгж жалга руу ороод алга болчихлоо. Хоёр машин ч хөөцөлдөөд жалга руу орсон чинь түс гээд л явчихлаа. Харсан Батжаргал ахын шинэ машины дарга талын хаалгыг нөгөөх нь ирж мөргөөд чихчихэж. Батжаргал ах их харамсангуй байнаа. Машинаа тойрч үзээд л. Тэгэхээр нь чоно болъё би танд ахиад шинэ машин авч өгье гээд нөгөө хаалыг нь мяндасаар татаж уячихаад үргэлжлүүлээд чоноо хөөлөө дөө.
-Хаширдаггүй ээ?
-Хаширдаггүй.Нэг харсан нөгөө чоно чинь айл руу давхиад байх юм. Тэгснээ бүр хоттой хонь руу яваад орчихлоо. Айлынх нь гадаа очоод буу асуусан байдаггүй, томхон сургааг байна уу гэсэн бас байдаггүй. Тэгээд яахав гээд ярьж байсан нөгөөх чинь хониноосоо гараад хойд талын айл руу нь гараад давхичихлаа. Хойноос нь давхиад очтол зүүн талынх нь айлын хаяанд очоод хэвтчихдэг юм.
-Тэжээмэл бэлтрэг байсан юм уу?
- Үгүй. Айлынх нь хүмүүс айгаад гэрээсээ гарч чаддаггүй. Хүн байна уу гээд хашгирсан чинь баруун талынх нь айлаас хүн гараад ирлээ. Тэгэхээр нь болгоомжтой байгаараа зүүн талын чинь айлын хаяанд чоно ирээд хэвтчихсэн байгаа шүү гээд буу асуусан бас байдаггүй. Тэгэхээр нь жолооч Ариунболдыгоо хүрз барьж гараад цохиод ав гэлээ. Залуу сагсуу байж дээ. Дайрсан бол яана гэж бодохоор одоо айдаг юм. Ариунболд ч яахав даргын тушаал болохоор гайгүй урт иштэй хүрзээр бөгсөн дээр нь цохисон болсон хад руу тавиад туучихсан.
-Та нарын тэнгэр дутаж дээ?
-Тэгсэн. Ижил тэнгэртэй байсан юм шиг байгаа юм. /инээв/ Тэр шөнөдөө хотод ирээд шинэ машин авч өгөх гэтэл Батжаргал ах хаалгыг нь л солиод өгчих гээд. Тэгэхээр нь “та миний авъя гэснийг өгсөн юм чинь би танд сэвтэй машин өгөхгүй гэж хэлээд шинийг авч өгөөд өөрөө нөгөөхийг нь унасан.
-Гээдэн хээр хэрхэн ирснийг бараг гадарлачихлаа. Сүүлд нэмж эхтэй нь авдаг хээр даага уу?
-Тийм. /инээв/
-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг. Хээр үрээ ирээд хурдалсан уу?
-Тэгсэн. 1999 онд хязааландаа улсад түрүүлээд давхар уяагаар Ононмөр хавангийн нэрэмжит Боржигоны бүсийн наадамд түрүүлж, найман сард Өмнөговь аймагт болсон “Говьшанхын хурд-1” дахиад түрүүлсэн.Ташуур хүргэлгүй түрүүлдэг онцгой хурдан адуу шүү. Хүүхэд унуулаад хөлслөх гэхээр хэтэрчих гээд байхаар нь нэмнээд морьтой хүүхдээр хөтлүүлж хөлс авсан гэдэг юм. Тэр жил Гээдэн хязааланд түрүүлж, хонгор шүдлэн гурваар давхисан.
-Боржигоны бүсэд хонгор үрээ түрүүлсэн байхаа?
-Тэгсэн, тэгсэн. Алтан-Овооны тахилга давхцаад мэдээ чагнаж байтал “Аюушийн уясан хээр үрээ” гээд зарлаад байна.Таньдаг хүмүүсээс асуусан чинь “чиний хоёр түрүүллээ” гэж байна. Тэгэхээр нь Алтан-Овооны наадмаа дундаас нь хаячихаад онгоцоор нисээд ирсэн. Гэртээ дээлээ тайлах гээд зогсож байсан чинь Галбадрах залгаад чиний Гээдэн, хонгор үрээ хоёр чинь түрүүлсэн гэнэ. Багшийнх руугаа явмаар санагдаад байдаг эхнэр “ядаж хоноод яв” гээд байдаг. Арайхийн тэр шөнөө өнгөрөөгөөд маргааш давхиад очсон.
-Нэг жилийн наадмуудаас дөрвөн түрүү хоёр айраг хүртчихсэн юм байна шүү дээ?
-Тэгсэн. Дээр нь цагаан морины хоёр айраг нэмэгдээд улс бүсийн наадмын дөрвөн түрүү, дөрвөн айргийн амжилтаар 2000 онд шууд Манлай уяач цол авсан. Би чинь XX зууны отгон Манлай шүү дээ. Монгол улсын 20 дахь Манлай уяач юм. Сүхбаатартаа бол анхны Манлай нь. Миний дараа Онгуу, дараа нь Ухна гуай Манлай уяач цолыг авсан.
-Хурдны өлгий нутгийн хүн байж яагаад нутгаасаа адуу аваагүй юм бэ?
-Батжаргал ах Уулбаяны хүн гэж дээр хэлсэн шүү дээ. Нутгаасаа адуу авчирсан юм билээ. Гээдэн хээрийн дээд удмыг хөөвөл хүүхэн Шүүлэнгийн хээрийн цустай болж таардаг. Тэгэхээр нутгийн адуугаар наадсан байгаа биз. /инээв/
-Нутгийн нэр гаргаж улсын цол авчихаад очсон биз дээ?
- Өө тэгэлгүй яахав. Хүн болгон баяр хүргэж,адуу мал бэлэглээд бөөн юм болсон. Сүхбаатар аймгийн Алдарт уяач цол тэмдгийг гэрт авчирч өгсөн шүү дээ. Тэр жилдээ радио, телевизиэр Монхороос өөр хүнгүй юм шиг л яригдсан. Сайхан байдаг юм билээ. Сүүлдээ ч Монхор гэдэг нэргүй Гээдэнгийн эзэн нэртэй болсон шүү дээ. Хаана ч явсан танихгүй хүнгүй болсон. Адуу гэдэг аргагүй л эр хүний хийморь юм билээ.
- Гээдэн хээр 1999 оноос хойш яаж давхисан юм бэ? Ер нь хэд хүртлээ уралдсан бэ?
-Эр хүний аз хийморь, тухайн жилийн адуу малын өвөлжилт хаваржилтаас шалтгаалдаг юм билээ. Гээдэнгээ хязааланд нь гурав түрүүлгэчихээд их нас хүртэл нь түрүүлгэчих юмсан гээд үзээд л байсан чадаагүй. Зургаа, долоогоор л давхиад байдаг. Эрдэнэчулууны том шарга миний Гээдэнтэй Яармагт уралдахад улсууд “ноднингийн гурав түрүүлдэг Монхорын Гээдэн, Эрдэнэчулууны шарга хоёрын нэг нь л түрүүлнэ дээ” гээд яриад байсан. Алдар толгойн ар дээр Гээдэнгийн ард шарга ирсэн ч хээр үрээ маань шогшиж, шарга хадуурчихсан.
-Яагаад Гээдэн гэж нэрлэсэн юм бэ?Хээр морь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Гэдийж давхидаг адуу байсан юм. Тэгээд л түүгээр нь нэрлэчихсэн хэрэг. Гээдэн хээр одоо 18 настай. Хамгийн сүүлд уржинан манай ах дүүс Онгонд очиж хийморийн морьтой хөшөө босгон адуун сүргийн цогцолбор босгосон юм. Хөшөөний доод талд Онгон сумын бүх айлын тамгыг сийлүүлээд. Дөрвөн метрийн өндөртэй том хөшөө болсон. Тэр үеэр морь уралдуулж, Гээдэнгээ мордуулж зодог тайлуулсан.
-Гээдэнгээрээ азарга тавьж болоогүй юмуу?
- Харин тиймээ. Дараа нь Даваахүү Тод манлай “чи Гээдэнгээрээ азарга тавихгүй” гэж байсан. Багш ч тэгж байсан. Тэр үед чинь би нэг их олон азаргатай болчихсон байсан юмаа. Тэгээд л хөнгөлчихсөн.
-Цагаан морь чинь дараа нь яаж давхисан бэ?
-Цагаан морь их сайн адуу л даа.Бид бас их алдсан байна лээ. Соёолон уяад хавчиг долоотой өнжөөгөөд наймтай уясан чинь зүрх нь өөхөлчихсөн юмуу агсам зантай болчихсон байсан. Манай нутагт цээрийн нас гээд зургаа, долоотой адууг уядаггүй юм.
-Сүүлийн жилүүдэд морь уяхгүй байгаа юм уу?
-Адуу бэлчээр хөөж хол нутаглаад тэгээд ч уядаг морьдын болон миний өөрийн нас явчихаар жаахан хөндийрөөд байгаа. Одоо цөөхөн тооны адуу Сүхбаатар аймгийн Онгон суманд байгаа. Адуугаа нутагтаа аваачиж Гээдэнгээ ах дүүсийн хүү Цэрэндорждоо өгчихсөн. Дүүд очоод Багануурт болсон өвлийн наадамд айрагдсан байна лээ. Би сайн багш, сайн адууны ачаар богино хугацаанд амжилтанд хүрснээ эцэг эх, нутгийн ахан дүүс, уулс усны минь буян гэж боддог. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүн үнэмшдэггүй юм. Би цагаан морь, Гээдэн хээрийнхээ уралдаж байсан үеийг нүдэнд төсөөлж хараад огшдог юм. Автобусанд явж байхад самсаа шархирч нулимс унагаж байсан ч удаатай. Түүнийгээ найз нөхөддөө хэлэхээр “чи одоо ах дүү чинь үхчихсэн биш адуу бодоод уйлна гэж юу байдаг юм” гэдэг юм. Морь уяхын сайхан адуу айрагдахыг жаргалыг мэдэхгүй хүмүүс түүнийг ойлгохгүй байх л даа. Та нар ч гэсэн олон уяачидтай уулзаад наадам хэсээд явахаар бидний л адил догдолдог болж байгаа биз.
-Тиймээ, бүсгүй хүмүүс байж ингэтлээ моринд дурлах гэж байхаа гэж хэлүүлээд л явж байна?
-Адуу сайхан хийморьтой амьтан. Та бүхний үйлс дэлгэрнээ.
-Баярлалаа. Ингэхэд таны дээдчүүл адуу малтай хэр ойр хүмүүс байсан бэ?
-Манай дээдчүүл адуу малтай ойр хүмүүс байсан. Аавын ээжийнх нь ах Ханддорж гэж хүн байлаа. Тэр хүний их бага буган гэж хоёр хурдан азарга байсан. Манай ээжийн аав “ааг” Тавхай буюу Вандангийн Тавхай гэж хурдан хар азаргатай хүн байлаа. би ч гэсэн багадаа хурдан морь унаж өссөн хүүхэд. Сүүлд л сургууль соёл, цэрэг цураг гээд хөндийрсөн болохоос биш. Манай аав морь мал уядаггүй ч адуу сайхан эдэлдэг хүн байсан. Аав нэгдлийн хонь ямаа нийлсэн мянган мал малладаг. Нэгдлээс унааны морь гэж хоёр юмуу гурван морь л өгнө. Манай аав нэг мориороо шахуу жилийн дөрвөн улиралд хонио хариулчихдаг. Эдэлж байгаа морь нь турна гэж байхгүй харин ч бүр өнгө ороод таргалаад байна. Яагаад гэхээр аав ер давхидаггүй хүн байсан юм. Зөөлөн унаж хонин дээрээ очоод чөдөрлөөд тавьчихна.Тэр сайхан хүмүүсийн буян заяа түшиж би гэдэг хүн хурдан морьтой холбогдон нутаг усны нэрээ гаргаж явна. Би эцэг эхээс тавуулаа. Манайх гурван хүү хоёр охинтой. Гурван хүүгээс нь ах бид хоёр л морь уяж байна. Манай ах Сүхбаатар аймгийн Онгон сумандаа морь уядаг, улсын малчин хүн бий.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт ивээгдсэн та бүхний үйлс бүтэмжтэй, өөдрөг байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна