МУ-ын Алдарт уяач Б.Усны-Эх:Орлой хонгор олон хоногийн уяатай адуу
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Бужгаагийн Усны-Эхтэй уулзаж ярилцлаа. Орлой хонгор морио улс, бүс, Их хурд наадмуудад айрагдуулж явсан буурал уяач өдгөө Баруун-Урт сумнаа аж төрдөг юм билээ.
-Улс, бүс, Их хурдын хишигт Орлой хонгор морь аймгийнхаа 70 жилийн ойгоор зодог тайлсан. Энэ өвлийг өнтэй давав уу?
-Хонгор морь 2002 онд буюу аймаг байгуулагдсаны 60 жилийн ойгоор айргийн гуравт хурдалж байсан. Түүнээс хойш арван жилийн дараа аймгийнхаа 70 жилийн ойд уралдан, зодог тайлсан. Зарим нэг хүмүүс Орлой хонгор одоо хүртэл байдаг юмуу гэж хүртэл асууж байна лээ. Энэ өвөл тарган орсоон. Одоо ижил сүрэгтээ бэлчиж яваа.
-Ямархан тохиолоор хонгор морийг уях болсон юм бэ?
-1999 оны Алтан-Овооны их тахилгат түрүүлэхэд Эрдэнэцагаан сумын Чимэдцэрэн гэдэг хүн уяаг нь тааруулж байсан. Түүний дараахан есөн хүний бүрэлдэхүүнтэй, дундын хөрөнгөтэй “Орлой хоршоо” гэж байгуулагдан хонгор морийг худалдан авч байсан юм.
-Хэдээр авч байсан юм бэ?
-Тэр үед адууны ханш одоогийнх шиг өндөр байсангүй л дээ. Манай хоршооллын есөн гишүүн дундаасаа гурван сая 500.000 төгрөг нийлүүлээд, 2000 оны хавар хонгор морийг авч байсан. Тухайн үед манай хоршооны дарга Батсүх гэж хүн байлаа. Батсүх дарга “хонгор морийг чи уя” гэсэн. Уг нь Онгуу Манлай байсан ч намайг сонгосон. Тэгээд л уях болсон доо.
-Тань дээр хэдтэй адуу ирж байсан юм бэ?
-Есөн настай морь ирж байсан. Түүнээс өмнө соёолондоо Алтан-Овооны наадамд аман хүзүүдчихсэн байсан юм.
-Соёолон хүртлээ яаж давхиж байсан юм бол?
-Сумынхаа баяр наадамд нэг айрагдсан гэдэг байхаа. Гомбын хонгор гэсэн нэртэйгээр. Гомбо гэдэг нь Чимэдцэрэнгийн ах нь юм билээ. Тэгээд хонгор морио дүүдээ өгөхгүй юу. Бид дүүгээс нь авсан.
-Ирсэн жилээ 2000 онд яаж давхисан бэ?
-Хоршооны хөрөнгөөр авсан болохоор Орлой хонгор хэмээн нэрийдэж, уяж эхэлсэн. Эхний жилээ
Галшарын наадамд явсан ч өөдтэй давхиагүй. Харин энд нутагт ирсэний дараа Сүхбаатар суманд Нийгмийн хонгорын 40 жилийн ой болж, түүнд түрүүлсэн. Мажигсүрэн гуайн аварга хээрээс эхлээд манай эндхийн чансаатай адуунууд уралдаж, хонгор морь түрүүлж, надтай цуг явсан хүүхдийн морь аман хүзүүдэж билээ. Тэр уралдаанд хонгор морь эцэнхий талдаа уралдаж түрүүлсэн болохоор нэлээд нимгэлж уралдах ёстой юм байна гэдэг тооцоо хийж, тэр цагаас хойш ахиухан ажил хийдэг болсон.
-2001 онд улсад уралдчихаад “Их хурд”-д явсан гэдэг билүү?
-Тэгсэн. Тэр жил улс хувьсгалын 80 жилийн ой тохиож байсан юм. Хонгор морио айрагдчих болов уу гэж горьдож байсан ч есөөр давхисан. Улаан сайдаас эхлээд олон хүмүүс манай уяаг зорьж ирээд Сүхбаатарын хонгор морийг харъя гээд хардаг байсан.
-Уяа нь жаахан дутсан уу?
-Ер нь хонгор морь давхар уяанд л сайн давхих адуу юм билээ. Тэр жилийнхээ хавар энд овооны наадамд уралдчихаад улсад очсон. Тэндээсээ Их хурдад ирж дөрвөлсөн. Одоогийнхоор бол хатуу талдаа уяатай. Ажил их хийлгэдэг адуу. Их хурдад очиход хавирга нь ил гараад аятайхан болчихсон байсан. Хойтон жил нь 2002 онд улсын наадамд гурваар давхисан.
-Орлой хонгортой цус нэгтэй адуунууд хэр давхисан бэ? Та сураг ажиг тавьж байв уу?
-Эрдэнэцагааны Засаг дарга байсан Мэндээд нэг хонгор азарга байсан нь бага насандаа гайгүй давхиж байгаа дуулдсан. Одоо байгаа эсэхийг мэдэхгүй юм.
-Алдартын нэрийг цуурайтуулж цолонд хүрэхэд нөлөөлсөн өөр ямар хурдан буянгууд байна?
-2002 онд Орлой хонгорыг гурваар давхихад нэг хээр даага тавласан. Тэр намраа Дорнод аймгийн Булган сумын 50 жилийн ойд аман хүзүүдсэн. Хязааландаа Сүхбаатар сумын 70 жил ойд түрүүлээд, Хадбулагийн 15 жилийн ойд аман хүзүүдсэн. Тэгээд соёолонд нь Өвөрхангайн Бүрдийн Пэрэнлэй гэж хүнд 2 сая 500,000 төгрөгөөр зарчихсан.Сүүлд ХААЯ-ны газрын дарга гээд эрлийз хоёр үрээ айрагдуулаад байсан даа.
-Энд ирээд яаж давхисан гэнэ. Сураг дуулсан уу?
-Юм дуулдаагүй ээ. Эндээс манай хүү хүргэж өгсөн юм. Тэгсэн Даваахүү Тод манлайн уяан дээр буулгаж байна гэсэн. Алтан-Овооны тахилгат миний нэг халтар соёолон дөрвөөр давхисан. Дээрх амжилтуудыг нэгтгэн 2002 онд Гончигийн Чинзориг гэдэг хүн МУ-ын Алдарт уяач цолыг гардуулж өгсөн.
-Таны нэрийг хэн хайрласан юм бэ? Их өвөрмөц нэр шүү?
-Уг нь миний нэрийг Чулуунбаатар гэдэг байсан юм гэнэ лээ. Тэгсэн өвчин хууч ороогоод хүн болох нь уу үгүй юу дээрээ тулж, тэгээд ээж ах лам дэрээ очсон чинь нэр таарахгүй байна гээд Усны-Эх болчихсон гэдэг юм. Манай ээжийн талынхан бурхан тахилтай лам хуварга хүмүүс байсан юм гэнэ лээ.
-Ламд очоод нэрээ сольчихож тэгвэл хэнд шавь орж уяач болсон бэ?
-Би 1972 оны цэрэг. 1974 онд халагдаж ирээд Дамдинсүрэн гэж бууралд шавь орж байлаа. Манай нутгийн нэг дорын хүн л дээ. Аймгийн Алдарт уяач цолтой. Багш маань бага насны морийг сайн уяна. Анхандаа бага насны цөөн адуу барьж авчихаад өвгөнийг ямар ажил хийх нь вэ гээд л харж байдаг, хийснийг нь хийгээд байсан бас тэгмээргүй юм билээ. Адуу болгоны уяа өөр гэдгийг тэгэхэд л мэдсэн.
-Тэгээд боломгүй болохоор нь өвгөн дээр очиж шавь орсон юмаа даа?
-Аан тийм. Яахав, яавал дээр вэ гэхээр хөөрхий хэлээд л өгнө. Түүгээр нь хийхээр давхиад байдаг байсан. Эхний жил уясан шүдлэн маань сумын наадамд долоолсон. Тэгээд 1975 онд сумынхаа наадамд даага таваар давхиулаад түүнээс хойш том, бага наадмаас түрүү, айраг олныг хүртсээн. Эхэн үедээ багшийгаа дагаад тэгдэг байсан юмуу бага адуу нэлээд уядаг байсан.
-Бага адууны уяан дээр юуг нь илүүтэй анхаарах ёстой байдаг юм бэ?
-Багаас нь сайн уясан адуу томроод хөл гараа авахгүй, гэм согог олдоггүй сайн талтай. Миний ажигласнаар бага адууг хэт олон уралдуулж тамирыг нь бармааргүй юм билээ. Хүч тамирыг нь багад нь барсан адуу томрохоороо алсуураа тамирдуу болчихдог юм билээ. Тамираа нөхөх гэж цаг хугацаа ч их зарцуулдаг. Хөгшчүүлийн хэлдгээр бүрэн чөмөглөөгүй байхад нь шавхчихаж болдоггүй юм шиг санагдсан шүү.
-Морь уяж байх үеийн алдаанаас хамгийн засахад бэрх нь юу байдаг вэ?
-Хоолны түгжээ л байдаг юм билээ дээ. Тэр жилдээ л гарна уу гэхээс богино хугацаанд засах боломжгүй. Тиймээс тэр талаар дээр л залуу уяачид анхаарч байх хэрэгтэй.
-Нутгийн хурдан угшлуудаас Алдартын адуунд хэд нь байна?
-Манай адуу ерөнхийдөө гаднаас Галшар, дотроосоо Тонгоон Жамъяаны улаануудын угшилтай. Би өөрийнхөө Дамдинсүрэн гуайгаас Тонгоон Жамъяны угшилтай азарга авч тавьсан.
-Энэ цагийн залуус ид наадаж байгаа шинэ монгол адуутай болж амжсан уу?
-Би ч хэрэггүй биз дээ гэсэн хүү сонирхоод хоёр эрлийз азарга хүнээс авчихаад байгаа. Уралдуулахгүй ч гэсэн адуу тансаг том болно гээд байх юм. Тэр нь ч зөв юмуу хэн мэдэхэв. Адуун дотор дэнхийчихээд явж л байх юм. /инээв/
-Хүү тань залгамжлан уяж байна уу?
-Би таван хүү, нэг охинтой хүн. Том хүү Соронзонболд маань хөдөө адуу мал дээрээ байж, морьдоо уядаг. Аймгийн Алдарт уяач цолтой. Одоо миний морь уяна гэж юу байхав, хүү маань л уяж байна. Би яахав ингэвэл дээр, тэгвэл дээр гэж хошуу нэмэрлэдэг юм. /инээв/
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Алдартад манай сэтгүүлээр дамжуулан хүргэх сэтгэлийн үг байвал дэлгэж болно.
-Уяачдын холбооны тэргүүн байсан Гансүх, УИХ-ын гишүүн Зоригт нар хурал хийхдээ малчдын жишиг хороололтой болно. Худаг ус гаргаж өгнө. Хашаа барьж өгнө гэсэн нь чимээгүй болчихлоо. Уг нь тэр их өгөөжтэй санал байсан юм. Манай аймгийн төвд адуу тэжээдэггүй айл бараг байхгүй шүү дээ. Тиймээс тэрийгээ ойрын үед хэрэгжүүлж өгөөчээ гээд дамжуулаад өгөөрэй.
-Хаягласан эзэддээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажил нь бүтэж яваг.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна