Д.Пүрэвдорж: Монгол хээрийгээ зөв эзэндээ очиж гэж баярладаг
-Монгол морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэн бол таны унаган адуу “Монгол хээр” байгаа. Хаанахын угшилтай адуу гэдэг билээ?
-Эцэг нь Баяндэлгэр сумын Лодойдамбын Ариунболдын хээр азарга, эх нь манай өөрийн унаган гүү байгаа юм. 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор улсад уралдуулах гээд хавчиг азарга худалдаж авч байлаа. Тэр үед Баяндэлгэр сумандаа зургаа түрүүлсэн азарга байсан. Гэтэл ханиад хүрээд 80 жилээр давхиулж чадаагүй юм. Хээр азарганаас гарсан төл болгон нь намайг баярлуулдаг. Надад ирээд гарсан анхны төл хээр үрээ нь Хэнтий аймагт наймаар орж байлаа. Одоо Дундговьд манай багш Алтанцэцэг, Адъяасүрэн дээр байдаг юм. Тэнд очоод хэд хэд айрагдсан гэсэн. Хээр азарганы хоёр дахь төлийг би гурав түрүүлгэж, гурав аман хүзүүдүүлж, нэг айрагдуулаад зам ангийн Заабар Батбаяр гэж залууд 10 сая төгрөгөөр өгсөн. Батбаярт очоод Дорнодын бүсэд долоод орсон. Бас “Монгол хээр”-ийн төрсөн дүү хээр үрээ ноднин улсад ороод, Дундговь аймагт болсон бүсийн уралдаанд дахин орсон.
Аавын минь Банди тайж угшлын хүрэн адуунууд надад өвлөгдөн ирсэн. Ингэж өөрийн унаган адуундаа цус сэлбэж Уулбаян сумын Түвдэндаржаа өвгөнөөс улаан даага авч, саарал азаргатай болж байлаа. Бас Уулбаяны Улаан өвгөнөөс хонгор даага авч, азарга тавьсан. Би ер нь даага голдуу л худалдаж авдаг. Баяндэлгэрээс авсан хээр азарга маань их сайхан цус сэлбэсэн. Энэ жилийн өнгөнд манай адууны гаралтай нэг азарга гурав түрүүлчихлээ. Бас нэг азарга хоёр түрүүлчихлээ. Гансумын хар азарга хоёр, Билгээгийн хээр азарга гурав тус тус түрүүллээ. Би найздаа эцэг нь болох шарга азаргыг өгч байсан юм. Шарга азарга манай адууны эхтэй. Харин эцгийг туслах малчин найз маань бэлэглэж байсан юм. За бас Хэнтий аймгийн Баазын Тулга дүүдээ би нэг цавьдар даага өгсөн нь азарга болоод энэ жил хоёр түрүүлчихсэн байна. Энэчлэн манай адууны долоон азарга түрүү магнайд хурдлаад байна. Ер нь хүнд өгсөн азарганы төлүүдээс Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговьд гээд л их хурдан байгаа. Гансум надаас хэдэн бага адуу авсан юм. Түүнд очсон жилдээ хар даага 3-4 айрагдсан. Харин хамт өгсөн шүдлэн, хязаалан нь энэ жил хоёр түрүүлсэн сураг дуулдана лээ. Хар дааганы эх нь яг миний адууны гүү биш л дээ. Манай сумын Дагва өвгөний адууны эхтэй. Би тэр гүүг Галшар угшлын гүү байсан болов уу гэж боддог юм. Ноднин Эрдэнэтийн нэг залуу даага, үрээ хоёр авсан, хоёулаа л орсон байна лээ.
-Монгол хээр тан дээр байхдаа яаж давхиж байсан бэ?
-Даага, шүдлэнд нь уяагүй юм. Шүдлэн үрээ сургаад, хязааландаа сумандаа нэг аман хүзүүлж, эмнэлгийн ойд айргийн гурваар орсон. Соёолон болдог жилээ Төв аймагт аймгийн Алдарт уяач Сүхээ дээр тэжээгдэж байгаад, авъя гэхээр нь өгчихсөн юм. Аймаг сум, нутаг орон, өвөг дээдсийн маань нэрийг гаргаад сайхан л байна. Зөв эзэндээ очсон юм болов уу гэж би боддог. Наранхүү Монгол адууны үнэ ханшийг өсгөж, миний хээр азаргыг сайхан үнэлж авсан байна лээ. Хээр азарга маань хурдан байж олон жил уясан эзэн унасан хүүхдээ баярлуулж, хувь хишгээ хүртээж байгаасай л гэж залбирдаг юм.
-Нууц биш бол эцгийг нь та хэдээр авч байв. Бас Сүхээ уяачид хэдээр өгсөн бэ?
-Эцгийг нь Баяндэлгэр сумын Лодойдамбын Ариунболдоос 3,5 сая төгрөгөөр авч байлаа. Харин Сүхээд манай хүү 10 сая хавьцаа л өгсөн байхаа. Эр улс наймаа тохирсон байхад би юу гэж оролцохов. Дараа нь Сүхээгээс Наранхүүд очсон юм. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг. Жинхэнэ эзэн нь Наранхүү л байсан ажээ. -Тэр жилийн наадмын гол сенсаци “Монгол хээр”-ийн наймаа байлаа шүү дээ. Тэр үед танд юу бодогдож байв?
-Тэр үед Сүхээ “дүү нь ийм байдалд орчихлоо” яах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хээр азарганы төрсөн дүү эр унага ахад нь бий. Эцэг, эх нь байгаа болохоор миний дүү хээр азаргаа өгчих л гэж хэлсэн. Наадмын дараа сайхан наадлаа гэсээр манайд ирж хувь хүртээсэн. Тэгээд Сүхээд төрсөн дүүг нь 30 саяар өгсөн.
-Хээр азаргаа улсын наадамд аман хүзүүнд хурдлахыг үзээд юу бодогдож байв?
-Эндээ телевизээр үзсэн. Ер нь түрүүлчихлээ л гэж бодсон шүү. Одоо улам л сайн давхиасай гэж залбирч, сааль сүүнийхээ дээжийг өргөдөг юм. Хурдан морины аз, өм гэж байна шүү дээ. Одтой хийморьтой хүнд очсон болохоор сайн давхих байхаа.
-Ер нь танай адууны үндсэн суурь хаанахын угшилтай вэ?
-Манай сумын үндсэн адуу Цээдэ борлог адуу гэж байсан юм билээ. 40,50 оны үед манай аав Түвшинширээгийн Цэвэгсүрэн гэж хүнтэй адууны наймаа хийж хурдан хүрэн, бор алаг хоёр үрээ авсан байгаа юм. Түүнээс арав гаруй жилийн дараа Дорноговь аймгийн Дэлгэрэхийн Дүүдүү гэдэг хүнээс хүрэн даага авсан нь Тайж банди угшлын адуу байсан. Тэр хүрэн даага хожмоо нийт 5 түрүүлж, 3 айрагдсан азарга болсон. Тэр хүрэн азарганы төл эмнэг зээрд маань сумандаа 11 түрүүлсэн. Тэр үед чинь жилд нэг л удаа наадам болдог байлаа. Сүүлийн хэдэн жил нь өвлийн гурав наадамд түрүүлсэн. Одоо "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гэж улсад түрүүлдэг морины дээд угшил нь манай хүрэн азарганы төлийн төл байгаа. Бат-Эрдэнийн хүрэн морины эцэг нь Жамбал Шунуугийн хүрэн азарга, тэр хүрэн азарганы эцэг нь манай эцгийн хүрэн азарга болж байгаа юм даа. Ер нь Банди тайж адуу нь дэвсгэр сайтай адуу байсан юм болов уу. Манай Сүхбаатарын адуу аль ч сумандаа сайн л даа. Хаана ч очсон олныг баярлуулж л байна шүү дээ. Би 1990-ээд оны үед адууныхаа цусыг сэлбэснээс хойш адуу сайн давхиж байна.
-Таны өөрөө уяа сойлгыг нь тааруулдаг ямар ямар хүлэг байна вэ?
-Сүүлийн үед хонгор морь, хэд хэдэн хар морьтой байлаа. Хээр азарга, түүний төлүүд байна. Аавын хүрэн азарга, Уулбаянгийн адуутай нийлж нэлээн цус сэлбэсэн. Дараа нь би хээр азаргаа нийлүүлж сайн адуутай болсон шүү. Би Шагдаржагж багшийнхаа нэг гүүг дүүгээс нь худалдаж авсан юм. Тэр гүүнээс гарсан шарга халзан унагаар нь азарга тавьж гарч, сум орондоо олон удаа түрүүлсэн. 1990 онд болсон Монголын нууц товчооны 750 жилээр хязааландаа 16-аар давхиж байлаа.
-Аав тань таны уяаны багш байх даа?
-Тэгэлгүй яахав. Миний аав Дорждэрэм адууг их цэвэрхэн, нямбай уядаг хүн байсан. Тарган, тэгсэн мөртлөө нямбай уяна шүү дээ. Эцгийн маань үед одоотой адил жилдээ хэд хэд нааддаггүй байлаа. Сайхан эдэлж унаж, уяж байгаад л сумынхаа наадамд жилдээ нэг тавина. Тэр тоолонд түрүүлгэдэг байсан. Магадгүй одоотой адил наадам олон байсан бол аймаг байтугай улсын Алдарт уяач байх байлаа.
-Та хэдэн оны аймгийн Алдарт уяач билээ?
-Би 2003 оны аймгийн Алдарт уяач. Миний энэ амжилтанд хурдан хар, хонгор азаргануудын маань гаргасан амжилт жин дардаг. Бага адуу ч их давхиулсан. Одоо уяаны ажлыг ганц хүү маань өвлөн үргэлжлүүлж байна.
-Ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань хурдан байж Монгол түмнийг баярлуулж байх болтугай.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна