Тугалтай үхрээр авсан зодог шуудаг
А.Тэлмэн
Долоо, найман настай жаал хүү нутгийнхаа том биетэй эрийн барилдаж түрүүлсэн овооны наадмыг үзснээс хойш бөх болох хүсэлд хөтлөгдсөн гэдэг. Тэр эр овооны наадамд түрүүлэхдээ бүх учраа бөхөө сээрэн дунгуй мэхээр давсан бөгөөд түүнийг харсан бяцхан хүү бөх болоод энэ мэхийг сурахсан гэсэн бодолдоо эзэмдүүлэн албанд морджээ. Түүнийг хүүхэд ахуйд аав Цэвээн нь хүүгээ бөх болно гэж шинжиж мэдээд тугалтай үхрээр зодог шуудаг авч өгч байсан ч залуу хүний хэнэггүй зангаар цэрэгт явахынхаа өмнө зарчихсан гэдэг. Ийнхүү хөдөөний юугаа ч мэдэхгүй хүүхэд хотод ирж улсын наадамд зодоглож, өнөөх алдарт сээрэн дунгуйгаараа улсын хурц Арслан цолыг авсан байдаг. Тийм ээ, энэ бол Монгол улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид билээ.
Ц.Бадамсэрээжид: Сээрэн дунгуй бол жинхэнэ дархан мэх. Биеэр л үзүүлэхгүй бол амаар яриад нэмэргүй л дээ. Гурван хөдөлгөөн зэрэг хийгддэг мэх. Баруун талынх нь суганд толгойгоо хийгээд цочингуут нь баруун хөлийг нь аваад, зүүн гараараа сэнжигнээс нь татаж, эргэх гэсэн гурван хөдөлгөөн зэрэг хийдэг. Энэ мэхийг зүүн талаараа ч хийж болно. Хүний суган доогуур толгойгоо хийхэд заавал цочдог. Цочоод сугаараа толгой хавчингуут нь хөлийг нь аваад ганцхан эргээд татчихдаг. Тэгэхэд хүний дор унана гэж байхгүй заавал дээр нь унадаг. Тэгэхдээ унаж байгаа хүний элгэн дээр толгой таардаг юм. Толгойгоороо хүчтэй мөргөх юм бол хүний элэг гэмтээнэ. Хамаагүй хүчтэй шидчих юм бол хүзүү нугас нь гэмтэнэ. Тийм учраас дагз, толгойгоор нь биш дал мөрөөр нь тавих хэрэгтэй. Энэ мэхийг нэлээд самбаатай хүн хийнэ. Би хэд хэдэн хүнд заасан ч сураагүй юм байлгүй хийж харагдахгүй юм байна шүү дээ. Өмсдөг мэхтэй андуураад байдаг. Одоо би 80 гарчихлаа, надтай хамт энэ мэх дуусах нь байна. Надаас сураад аваасай гэж дэмий л бодохоос, би өөрөө орилоод явалтай нь биш.
Сээрэн дунгуйг тэр болгон хийдэггүй, самбаатай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг аж. Дээр нь хүн чанартай, жинхэнэ эр хүнд л зориулагдсан гэж хэлж болно. Ширүүхэн хийвэл учраа бөхөө яаж ч гэмтээж бэртээж мэдэх осолтой мэх. Хэдийгээр монгол бөхийн дэвжээнд ганцаархнаа сээрэн дунгуйг дархан эзэмшсэн ч хурц арслан Ц.Бадамсэрээжид хэнийг ч бэртээж байгаагүй. Энд нэг түүх өгүүлэхэд Өвөрмонголд урилгаар очиж тэндэхийн 12 шилдэг бөхтэй тойргоор барилдаад түрүүлж байжээ. Үзүүр түрүү булаацалдахаар Улаанхүү гэж 2м 10см өндөртэй, засгийнхаа наадамд 22 удаа түрүүлсэн бөхтэй нь үлдсэн аж. Унахаасаа айсан уу тэр бөх барилдахгүй зугтаагаад цаг шахам болж. Ямар хүний нутагт байж араас нь хөөгөөд байлтай нь биш гэж бодоод, дургүй нь хүрсэн арслан “Чамайг барьж авдаг юм бол уу, сээрэн дунгуйгаа хийнэ дээ ” гэж хөмхийгөө зуужээ. Ингээд арай гэж барьцанд хүрэнгүүт ухаан алдтал нь сээрэн дунгуйгаа хийсэн аж. Ухаан алдан унасан бөхийг араас нь тэвэрч сугсарч байж сэргээж байсан гэдэг.
Ц.Бадамсэрээжид: Тэгэхэд л Өвөрмонгол бөхийг бахардтал нь сэрээн дунгуйгаа ширүүхэн хийсэн юм. Энэ мэтчилэн аюултай, хүн “нухчихаж” мэдэх мэх. Тийм учраас тааруулж хийх хэрэгтэй байдаг. Хэтэрхий тааруулж хийх гэж байна гэж байгаад өөрөө уначих тал бий. Хааяа булхайцсан хүнийг хашраахын тулд жаахан чанга тавьчихад дараагийн барилдаанд юм хэлдэггүй юм. Сээрэн дунгуй жаахан дутуудвал дараагийн мэх нь бэлэн байдаг, хөлийг нь хамах ч юмуу. Барилдаж байгаа хүн гурваас доошгүй угсраа мэхтэй явах ёстой. Нэг дэх нь болохгүй байж болно, хоёр дахь нь дутуудаж болно харин гурав дахиар нь гүйцээх хэрэгтэй. 512 бөх барилдахад би 9 давааг 50 хэдхэн минутанд дуусгаж байсан юм шүү. Тэгэхэд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр 4-5 цаг барилдаад салахгүй байлаа шүү дээ. Нэг цаг 30,40 минут болох энүүхэнд юм байна шүү дээ. Бидний үед гарлаа, давлаа гээд л дуусдаг байлаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна