Аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэн: Төрийн наадамд азарга айрагдуулан, дээдсээ баярлуулсан


-Монгол төрийн наадамд дөрвөн үеэрээ хурдан хүлгэдээ айрагдуулсан бахдам амжилтын эзэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Улиран одсон усан луу жилийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Луу жил бидэнд ээлтэй байж, олон сайхан амжилтын эзэд боллоо. Хүрэн азарга маань Говьсүмбэр аймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн суманд болсон хаврын бүсийн наадамд тавд давхисан. Говьсүмбэртээ ч энэ жил сайхан наадаж, Манлай уяач Цэрэндэжид гуайн наадамд түрүүлсэн. Үүнээс гадна хамгийн чухал нь бид монгол төрийнхөө их баяр наадамд хүрэн азаргаа аман хүзүүнд хурдлууллаа.Төрийнхөө наадмыг арав гаруй жил зорьж очлоо. “Их хурд-3” уралдаанд азаргаа аравт давхиулж байсан. Бүсийн наадмын тухайд Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд хязаалан үрээ айргийн дөрөвт хурдлуулснаас өөрөөр бол аймаг сумын голдуу амжилттай байлаа. Харин 2012 онд хүрэн азарга маань төрийн том наадамд газар газраас цугласан хурдан буянгуудтай шандас шалган аман хүзүүнд хурдалж, манайхан дөрвөн үеэрээ улсын наадамд морь айрагдуулсан цөөн айлуудын нэг боллоо. Ах нь үнэхээр их баяртай байгаа.
-“Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд уг нь азарга түрүүлсэн дээ?
-Харин тиймээ, хүрэн азарга маань хүүхэдгүй түрүүлж, дүрмийн дагуу ухарсан. Энэ дашрамд хэлэхэд хүүхэдгүй ирж байгаа адууг тав ухрааж барьдаг болсон нь арай л хатуудаад байх шиг. Үүнд жаахан сэтгэл дундуур явдгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад уламжилъя.
-Хүрэн азарга зун гурав уралдчихсан уу?
-Тэгсэн. Дараа нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ой баяр наадамд очиж аман хүзүүдсэн.
-Хүрэн азарганыхаа удам угшил, амжилтынх нь талаар дэлгэрэнгүй хуучлаач?
-Миний өөрийн унаган адуу.Хязааландаа Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлээд, соёолондоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ойд бас түрүүлсэн. Тэндээсээ аймгийнхаа 70 жилийн ойд ирсэн ч ханиад таараад олигтой уралдаагүй. Ер нь хүрэн азарга дааган цагаасаа хойш хурдалж аймаг сумын наадамд бол олон түрүүлсэн адуу.
-Алдартын нэрийг цуурайтуулсан өөр ямар хурдан хүлгэд байна?
-Нэг зээрд морь бий. Одоогоор аймаг, сумынхаа наадамд түрүүлж айрагдаад л байгаа юм. Аавын маань цавьдар азарганы төл байгаа юм.
-Удам дамжсан уяач дээдсийн буян хишиг шингэсэн унаган адуугаар голдуу нааддаг биз?
-Би дөрөв дэх үеийн уяач.Манай ажаагийн эцгийн эцэг Журай Ёндон гэж хүн байсан. Түүний хүү бол миний өвөө Довууч. Харин Довуучийн хүү бол миний аав Монгол улсын Алдарт уяач Цэлхээ юм шүү дээ. Удам дамжсан уяач болохоор бага наснаасаа эхлээд л наадмын морь унасан. Моринд хүнддэх хүртлээ унаад, тэрнээс хойш 30 гаруй жил уяа сойлго тааруулж байна. Бурхан шиг буурлуудынхаа буян хишгийг хүртэн унаган голдуу адуугаар нааддаг. Уяач хүнд унаган адуугаар наадах биш бахархал хаа байхав. Гэхдээ миний адуу хурдан хурц гээд сайжруулахгүй суугаад байж болохгүй. Хэнтий, Дорноговиос ганц нэг адуу авчирч цус сэлбэсэн.
- Азаргаа аман хүзүүнд хурдлахад аавтайгаа холбоо барьсан уу?
- Барилгүй яахав. Аав минь уйлаад юм хэлж чадаагүй. Төв цэнгэлдэхэд аавыгаа оруулсан л даа. “Миний хүү сайн байна, их баярлалаа хүү” гэж урам хайрласан.
-Дөрвөн үеийн уяаны эрдэм гэж агуу юм байгаа байлгүй. Манай уншигчдад хуваалцаач?
- Намайг багад Ажаагийн маань эцэг Довууч морь унуулаад дагуулж явдаг байсан. Тэр үед манайх Их зээрд нэртэй хурдан азаргатай байлаа.Тэрийг л унаж, уяа сойлгыг нь тааруулахад тусалдаг байлаа. Сүүлд нь Ажаагаа дагаж морь уядаг болсон. Манай ажаа уяаны ажилдаа ихээхэн няхуур. Морины уяаг сайн тааруулна. Надад уяаны арга барилаасаа зааж өгдөг л байсан. Гэхдээ тухайн үеийн уяаны арга барилаас гадна, өвс ургамал, цаг агаар хүртэл өөрчлөгдөж дээ. Аав минь одоогийнх шиг морио нэг их тэжээдэггүй, байгалийнх нь өвсөөр л уяна. Аав “Морь уяж байгаа хүн хоол ундыг нь сайн тохируулж бай. Хоолыг нь их хасаж болохгүй. Хоолтой адуу нэг адууны ард давхих нь хамаагүй. Хоолгүй адуу нэг адууны өмнө давхиж ирсэн ч сүүлд хор ихтэй” гэж захидагсан. Хангайн хоол тогтвор муутай, говийн хоол арай тогтвортой онож өгөөрэй гэнэ. Адуу адууны хоол өөр байдаг гэж байнга захьдаг. Аав маань хаврын цагт уяаны ажил хийхээс өмнө уях морио адуундаа байхад нь сайн унаж биеийн хөндүүрийг нь гаргана. Зөөлөн унаж тавин, зөөлөн хөлсөлсөөр хөндүүрийг нь гаргаад уяанд оруулдаг байж билээ. Уяа моринд хөндүүрийг зөв гаргах хамгийн чухал. Энийг л их захьдаг юм. Миний хувьд өвлийн цагт нь сайхан зөв эдлэхийг хичээдэг. Өвөл эдэлгээг нь сайн хийсэн морь хөндүүр суухгүй хөл гартаа зөв байдаг. Сүүлийн үед хүмүүс уяж байгаа морио эдлэх нь багассан. Ер нь бол морь унахаа ч больж. Би хүүхдүүддээ өвөл морио сайн унаж бай гэж захидаг. Адуу сайхан унаа шүү дээ. Зөв эдэлсэн морь хөл чанга, уяандаа ч хурдан ордог.
- Алдартын хувьд аавдаа тоогдон “Миний хүү сайн уядаг болж” гэж магтуулсан үе нь хэзээ бол?
- Тэр чинь хэдэн онд байлаа даа. Манайд догшин хүрэн гээд нэг айхтар булгидаг хүрэн азарга байлаа. Тэрийг Дэрэнгийнхээ наадамд айргийн гуравт давхиулан, мөн Их зээрд азарга маань арван найман настай түрүүлж байлаа. Тэгэхэд “Миний хүү сайн уяж байна. Одоо дажгүй ээ. Үүнээс хойш хүүдээ юу хэлэхэв. Миний хүү сайн уяач болжээ” гэж билээ. Ааваасаа тийм урмын үг дуулах ямар ч гавьяа шагналаас илүү баярлуулдаг юм билээ. Нээрэн тэр цагаас хойш аав маань хөндлөгөөс оролцохоо больсон. Би эцэг эхээс 12-уулаа. Гэхдээ надаас өөр уяа сойлго тааруулж байгаа хүн алга. Харин миний хоёр хүү туслах уяач хийн, өвгөдийнхөө үйлийг үргэлжлүүлэх юм шиг байна.
- Сэтгэлд хоногшсон наадмаа эргээд дурсвал?
- Таван настай байхдаа Дундговь аймгийн Дэрэн сумынхаа наадамд хул даага унасан юм. Аав маань морь тавьж өгөөд миний хажуугаар морьтой давхиад, тэг ингэ гэж зааж өгөөд түрүүлж байлаа. Тэр наадам сэтгэлд хоногшиж үлдсэн байдаг юм. Тэрнээс хойш 14 хүртлээ наадмын морь унаж байгаад уяа сойлго тааруулдаг болсон. Гэхдээ дандаа аавтайгаа хамт уядаг байсан юм. Гэтэл 1987 онд аав хойшоо улсын наадамд яваад би хэдэн морьтой үлдэн, Говь-Угтаал сумын наадамд очиж нэг түрүү, нэг айраг хүртэж билээ. Уяа салсан анхны жилээ тийнхүү соёолон аман хүзүүдүүлж, даага түрүүлгэчихээд өөрийгөө ихэд тоож билээ.
-Говийн адуу хангайд очоод уралдахаар хоол ус нь таарахгүй уяа алдагддаг гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд анх нутгаасаа гарч төрийн наадам зорин явахад энэ мэтчилэн асуудал гарч байсан байлгүй?
-Гайгүй ээ гайгүй. Ерөнхийдөө таана, хөмүүл бага ч гэсэн баруун талаар нутаглахаар хоол хүнс нь нэг их алдагддаггүй юм. Замынхаа зүүн талаар бол таана хөмүүл багахан байдаг юм шиг санагддаг.
-Говьсүмбэр аймагт хэзээнээс нутаглах болсон бэ?
- Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 2004 оноос нутаглаж байна. Манай нутагт гандуу байсан болохоор цаг агаарын байдлаас болоод малынхаа бэлчээрийн дагуу тийшээ нутагласан даа. Гэхдээ нутгийнхаа наадамд жил бүр оролцдог.
- Морины уяан дээр л жинхэнэ монгол ёс заншил хадгалагдаж байдаг гэдэг?
- Миний хувьд уяаныхаа ойр орчинг цэвэр байлгахад хамгийн их анхаардаг. Уяаны ажил хийгдэж байгаа үед уяан дээр эмэгтэй хүн очих ёсгүй. Тэрийг л их цээрлэдэг дээ. Уралдахын өмнө гадны хүн хамаагүй гар хуруу хүргэхийг цээрлэнэ.
- Моринд орж байгаа залуустаа юуг захиж сургамжлах вэ?
- Энэ уг нь зөв эзэмшээд явбал сайн зүйл байгаа юм. Гэхдээ моринд орж байгаа хүмүүс нь дандаа томчууд болчихоор өөрсдөө уяагаа тааруулахгүй юм даа. Хөдөлмөр хийж байгаа хүмүүс нь нөгөө л эгэл уяачид байна. Тэр хүний морь, энэний морь гэхийн цаана уяж байгаа жинхэнэ эзэн нь мэдэгдэхгүй өнгөрч байна. Уг нь цаад уяачийг давхар гаргаж хөдөлмөрийг нь үнэлж байх хэрэгтэй. Хоногийн 24 цагт адуугаа дагаж хоолтой хоолгүй, бороотой шороотой алинд ч явдаг нь мань мэтийн эгэл уяачид шүү дээ. Мөн энд нэг зүйл хэлэхэд говийн уяачдад хамгийн зөв зүйтэй болсон зүйл нь эрлийз монгол адууг ялган уралдуулж байгаа явдал. Одоо энэ эрлийзүүд чинь дандаа тэжээлээрээ уягдаж байгаа. Манайхны говийн цаг агаар ургамал ногоо нь таарахгүй хүндрэлтэй малчин хүмүүст байнгын тэжээлтэй байлгах хэцүү болохоор их зөв зүйтэй санагддаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Удамт уяачдын уухайн түрлэг хадгалагдах болтугай.
А.Энхжил





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна