Тод манлай уяач Д. Цэрэнжигмэд: Максын адуу их үнэтэй байна гэж бодсон бололтой
Өнгөрсөн амралтын өдрөөр Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар хурдан удмын адууны дуудлага худалдааг зохион байгуулсан билээ. Энэ үеэр бид санаачлан зохион байгуулагч болох д.Цэрэнжигмэдтэй цөөн хором ярилцсан юм.
-Анхны адууны дуудлага худалдаа таны хүсч байсанчлан болж чадав уу?
-Сайхан байна. Энэ удаагийн дуудлага худалдаанд Макс угшлын хурдан удмын адуунаас гадна Монгол улсын Тод манлай уяач Д.Онон, С.Ганхуяг, Манлай уяач Д.Одгэрэл, Б.Билэгдэмбэрэл, Алдарт уяач Э.Ганбат, залуу уяач Баясаа нар маань удамт хурдан хүлгүүдээ авчирч оролцлоо. Эндээс харж байхад цаашдаа ийм дуудлага худалдааг тогтмол явуулах нь зүйтэй юм гэдэгтэй уяачид санал нэгтэй байна. Морь сонирхогчид нэг дороос өөрийн хүссэн морьдоо авчихна гэдэг цаг зав багатай хүмүүсийн хувьд тун таатай боломж. Өнөөдөр жишээлбэл Хэнтий, эсвэл Сүхбаатарт очоод нэг үрээ авъя гэхэд бензин тосноос авахуулаад цаг хугацаа их орно. За тэгээд яваад очиход өнөө хүн нь өндөр үнэтэй дуугарна. Ийм л байгаа шүү дээ.
Бидний хувьд анх удаа өөрсдөө санаачлан зохион байгуулж байгаа нь энэ. Гэхдээ үүнээс өмнө хэд хэдэн удаа адууны дуудлага худалдаанд оролцож байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө морины Батбаяр гавьяатын эмчилгээнд зориулсан хандивын тоглолт Монгол бөхийн өргөөнд болсон юм. Тэгэхэд бид гурван даага дуудлага худалдаанд оруулж, тодорхой хувийг нь эмчилгээний төлбөрт нь хандивлаж байлаа.
-Харж байхад Максын хурдан удмын адуу ихэнх нь гурван саяас л эхэлж байна? Хямд бишүү?
-Дуудлага худалдаа учраас үнэ заавал өндөр байх шаардлагагүй. Худалдан авагчид өөрсдөө үнээ нэмчихдэг болохоор нэг их өндөр үнэ хэрэггүй гэж бодсон. Тэгээд ч дүү бид хоёр эндээс ямар нэгэн ашиг харахыг хүсээгүй. Гол нь хурдаа ард түмэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм. Харж байхнээ зарим хүмүүс манай адууг их айхтар үнэтэй байна гэж бодсон бололтой. Үнэндээ Макс угшлын адуутай болмоор байна, яаж холбогдох уу, зуучилж өгөөч гэсэн хүсэлтүүд их ирдэг болохоор дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдсэн юм.
-Худалдаалах адууны тоо нэмэгдсээр өнөөдөр гэхэд 26 хүрсэн байна. Макс адуунуудынхаа жагсаалтыг та хоёр гаргасан уу?
-Өөрсдөө санаачлан зохион байгуулж болохоор сайхан удам угшилтай, хурдан адуунуудаа авчирсан байгаа. Ер нь тэжээж байсан адуунууд. Үүн дотор өөрсдөө уяхаар бэлдэж байсан даага шүдлэнгүүд ч бий. Зарим нь ч адуун дээрээс хориод хоногийн өмнө орж ирсэн байна. Энд Макс адуу авахаар зорьж ирсэн хүмүүс олон байна. Тэдний нэгтэй сая танилцлаа. Үүнээс өмнө Сүхбаатар аймгийн Асгат сумын Баяраа дуудлага худалдаа зохион байгуулсан юм. Тэгэхэд бид Асгат саарлынхаа төлийг худалдахад Цээл сумаас нэг залуу худалдан авсан. Тэгсэн өнөөдөр найз нь ирээд авч байна. Саарлын төл Цээлд очоод их хурдан байгаа. Он гарсаар хаврын бүсэд нэг түрүү, нэг айрагдсан гэж дууллаа.
-Мэдээж өөрийн адуу болохоор чих тавьж л байдаг байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Дээр хэлсэн Бөхийн өргөөнд болсон дуудлага худалдаагаар хоёр эмэгтэй наймаа хийж билээ. Нэг нь одоо энэ Замбала гээд дэлгүүрийн захирал байсан. Гаднаас ирээгүй удаагүй байгаа гээд тэр эмэгтэй ахдаа хурдан удмын даагаар бэлэг барьж байсан. Харж байхнээ өнгөрсөн жил болсон Өмнөговийн бүсийн уралдаанд айрагдсан. Дараа нь Дундговьд билүү орж байгаа харагдсан. Ер нь хүнд бэлэглэсэн, худалдсан адуунууд маань эздэдээ очоод сайн давхиж, уяач эзэн, унасан хүүхэд, нутаг орны тэгээд бас Макс угшлын адууны нэрийг гаргаж байгаад нь баярладаг.
-Энэ бол хориод жилийн хөдөлмөр гэж ярьж байна. Анх адуу цуглуулж байсан үеийг энд дурсвал сонин байх болов уу?
-Шинээр моринд ороход ямар жаргал зовлон байдгийг бид биеэрээ туулсан улс. Хэнд хаана ямар хурдан адуу байна очиж авах гээд л амралтын өдрүүдээрээ гардаг байлаа. Түүнээс хойш хэдийнэ 15, 16 жил өнгөрсөн байна. Өдгөө залуус моринд их орж байгааг хараад баярладаг. Бас л бидний явсан замаар явж байгаа байхаа. Тиймдээ л арай дөхөм болгох гэж худалдаа зохион байгуулж байгаа юм. Цаашдаа энэ олон сайхан хурдтай уяачид маань санаа зорилгоо нэгтгээд явах юм бол энэ худалдаа хөгжих боломжтой.
-Сүүлийн хэдэн жил яригдаж байгаа морин тойруулга энэ намар ашиглалтанд орох тухай сая дуулгалаа?
-Гадна дотны хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллачих гээд хоног хугацаа алдсан тал бий. Харин одоо өөрсдийн хөрөнгө хүчээр дэлхийн стандартад нийцсэн, монголд тохирсон тойруулга хийхээр ажил эрчимтэй явж байна. Энэ намартаа дуусч иргэдийн очих дуртай, амралтын газар болно доо.
-Ярианы сэдвээсээ хальж асуух зүйл байна. Он гарсаар унаач хүүхдийн асуудал хурцаар яригдаад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Энэ тухай ярьж байгаа нь зөв. Унаач хүүхдийг уралдааны замд гарахаас өмнө аюулгүй ажиллагааг уяач эзэд эцэг эхчүүд сайтар хангаж өгөх ёстой. Хамгаалалтын иж бүрэн хувцсаас эхлээд дөрөө гэхэд хөл тээглэдэггүй байх ёстой шүү дээ. Манайхан сэтэрхий дөрөө ч гэж ярьдаг. Хошуувчтай дөрөө ч бас байна. Үүнээс гадна мэдээж дадлага туршлагатай унаач хүүхдээр унуулах хэрэгтэй. Хөдөө амьдарч байгаа хүүхдүүд бол ахуйдаа байгаа учраас морь унаад сурчихсан байдаг. Хотын хүүхдүүдийн хувьд бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Манай галын тухайд олон жил морь унаж байгаад адуучин болчихсон залуучууд зөндөө бий. Тэд багшийн ажлыг хийдэг. Мэдээж бид, аав ээж ч энд оролцдог. Манай хүүхдүүдийн дунд гэр бүлээ тэжээж байгаа унаачид олон бий. Хүүхдүүд маань банкиндаа хэдэн сая төгрөгтэй, аав ээждээ хашаа байшин аваад өгчихсөн хөдөлмөрч багачууд даа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна