МУ-ын начин, гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц: Муу заан байхаар сайн начин байя гэж заан болох боломжоо алдсанаа зөвтгөдөг
-Таныг “Мээтэн” хэмээх Аюур арслангийн удам бөх гэж ярьдаг юм билээ. Энэ хүнтэй ямар холбоотой вэ?
-Би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул хүн. Хуучнаар сайн ноён хан аймгийн Эрдэнэ бээлийн хошуу. Манай хошууны улсын наадмыг магнайлж байсан том бөх бол мээтэн Аюур гэж улсын арслан хүн байсан. Яг яс махны төрөл гэж яривал миний мэдэхээр Аюур гэдэг хүнтэй төрөл садангийн юм байхгүй. Миний эцэг Лувсан гэж хошуу ноёны хиагийн хүү Дорж гэж аймагт олон түрүүлсэн, аймгийн хурц арслан цолтой, бөхийн түүхэнд хэлтгий Дорж гэж яригдаж домог болж үлдсэн өвгөн бий. Аав маань одоо ч амьд сэрүүн байгаа. Ихэс дээдсийн том цолтой бөхчүүдтэй гар зөрүүлж, өвдөг шороодуулж явсан, уран барилдаантай бөх хүн байсан. Ах нь мөн аймгийн заан Банзрагч гэж 90 шахаж яваа өвгөн одоо ч амьд сэрүүн байгаа. Бөхийн хувьд ийм удамтай. Ээжийн тал бас бие томтой, манай нутгийн уурган дэгээ Сугар гэж улсын начин хүн байсан.
-Тэгвэл хэний нүдэнд анх өртөж, бөх болно гэж тоогдож байв?
-Манай өвөг Санжаа гэж орон нутгийн найр наадмыг манлайлдаг удирддаг, тэр хүнгүйгээр найр наадам болдоггүй тийм сайхан өвгөн байсан. Тэр өвгөн намайг багаас өмчилж, Аниагийн шар гэдэг. Миний доод талын дүү аймгийн начин Чимэдсүрэнг манай нутгийн нэртэй лам өмчилж, Андгайгийн шар гэдэг байлаа. Тэр үеэс эхлээд Аниа гэдэг өвгөн намайг бөх болно гэж залгаас, өвдөг булуу гэх зэргээр шинжиж ярьдаг байсан. Дунд сургуулиасаа эхэлж сумын наадмын том бөхчүүлийн аманд гардаг боллоо. Үе тэнгийн банди нартайгаа хонины бэлчээр, гүүн зээл, хотны захад дээлийнхээ сугыг урж, ноцолдож өссөн. Тэгээд 18 нас хүрч цэргийн албанд тэнцэж хилийн цэрэгтэй холбогдсон. Амьдралд тохиож байгаа баяр баясгалан, амжилт бүтээл бүхэн минь хилийн цэргийн ногоон погон, бөхийн спорт хоёртой салшгүй холбоотой. Миний амьдралдаа хийх ёстой зүйл энэ хоёр.
-Улсын цолтой бөх болж, МУ-ын гавьяат дасгалжуулагч болох замыг тань нээж, бөхийн спортын анхны “А” үсгийг заасан хүн хэн бэ?
-Миний багш, нутгийн бөх Сугар гэж сайхан хүн байлаа. Дээр нь миний эцэг байна. Эдгээр хүмүүс анхны суурь, бөх хүн ямар хэмжээнд байх юм, бөх хүн яавал зохистой, барилдахад хэнтэй яаж барилдах ёстой юм гээд анхны “А” үсэг зааж өгсөн. Дараа нь шигшээ баги ирэхэд МУГТ дасгалжуулагч Гэлэг, Чемдион Найдан гэж хилийн цэргийн багшаасаа их зүйл сурсан. Тэгээд Галсантогтох, Машбат,Чанрав, Пүрэв-Очир гээд олон багш нар, үе үеийн сайн бөхчүүдийн дунд орж хөдөлмөрлөж явлаа. Тэдний зааж сургасныг сурч, үе тэнгийн бөхчүүдийн арга барил, зан харьцаа бүх юмнаас хэрэгтэйг нь өөртөө шингээж авахыг зорьдог байсны үүднээс өдий зэрэгтэй цол хэргэмтэй явж байна. Цэрэг, сумын наадмаас эхлээд улсын наадамдаа зодоглож, нэр бүхий хүчтэнүүдтэй гар зөрүүлж унаж давж явлаа. Улсын наадамд 603,61 жилийн ойгоор 5 давж улсын начин цол хүртэж, өсөх идэр чимэг авсан.
-Начин болсон үеэ эргээд дурсахад сонин байна. Начин болдог жилээ зургаагийн даваанд Баянмөнх аваргыг намайг амлаж аваач гэж шалсаар амлуулсан гэдэг. Тэрнээс биш таныг заан болох байсан гэж бөхчүүд ярьдаг юм билээ?
-Тухайн үед одооных шиг найраа гэсэн юм байсангүй. Баг хамт олон, нэг нийгэмлэгийнхэн, нэг галынхан л хоорондоо тэрүүнтэй тэгж барилдана шүү гэж ярьдаг болохоос биш, тэрнийг тэгж найрна гэдэг юм байгаагүй. Залуу хүний ааг омгоор гэдэг ч юмуу, өөрийгөө дөвийлгөнө гэдэг юмуу улсын наадамд 5 давчих байх гэж боддог байлаа. Таваас цааш бол энэ олон хүчтэнүүдийн дэргэд юу байхав гэж бодно тэгээд тэр наадамд тавын даваанд гарьд Баяраа агсантай начин байхад нь тунаж барилдаж, даваад улсын начин болсон юм. Хэрэв би унасан бол Баярааг маань тэр үед зүүний манлайд боссон Дамдин аварга хүүгээ авч заан болох ёстой байсан. Ойн жил гэдгээрээ зургаа давж заан болох байлаа шүү дээ. Дамдин аварга надад их сайн л даа. Тэгээд давчихаад иртэл Дамдин аварга “Миний хоёр хүү сайхан барилдчих уу. Ярьж хөөрөв үү?” гэхээр нь “Яриад хөөрөөд байх юу байхав, хаячихаад ирлээ ш дээ. Та хараа биз дээ” гээд өөдөөс нь хэдэрлэчихсэн. Уг нь Баяраа бид хоёрын хэн давсныг авч заан болгох гэж байсан юм байна л даа. Тэгээд сүүлд нь “Дашжамц азгүй хүүхэд, муухай хүүхэд. Энэ заан бөгстэй хүүхэд байсан юм” гэдэг байсан. Би өөрөө болохоор эгнэшгүй аварга Баянмөнхөд амлуулаад, давчих санаатай. Унаж өгнө гэж бодохгүй байгаа ш дээ./инээв/ Тэгээд Баянмөнх аваргыг та авчихбал яасан юм бэ гэсэн. Тэгэхэд Баянмөнх аварга надад “Чи барилдах ёстой хүн дээ. Арай ч авч боломгүй юм” гэж байсан. Тэр үед Хүрэлбаатар заан надаас арай бага, туршлага багатай байсан болов уу Баянмөнх аварга гээд байсан. Тэгэхэд би урдуур нь орж намайг ав гэж амлуулж байсан. Тэгээд ч надад заан цол зохио ч билүү, үгүй ч билүү. Ямар ч байсан муу заан байхаар сайн начин байсан дээр юм гээд унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг өөрийгөө зөвтгөж байгаа юм. /инээв/ аварга бид хоёрын барилдаан киноны журнал дээр гардаг байсан даа. Дуу алдтал хонгодуулж цацуулаад, толгой дээр нь гарч ирээд унадаг юм. Аварга тэгж чанга хаяагүй л дээ, гаргаж ихээд зөөлхөн тавьчихсан. Тэр журналыг үзэж байхад үзэгчид дуу алддаг ийм л барилдаан болж байсан. Үнэхээр цагийг эзэлсэн аварга тусдаа юмаа гэдгийг би яс махандаа тултал ойлгож билээ. Дараа жил нь тав давж, зургаад Бахыттай тунаж барилдаад унасан. Ийм л түүхтэй улсын наадамд зодоглосон. Бусдад нь гурав дөрөв даваад унасан нь тодорхой.
-Үнэхээр аархуу байж. Бөх хүн бяр чадлаас гадна аархуу байх хэрэгтэй байдаг гэж ярьдаг?
-Тийм л дээ. Тэр чинь хүний эр бярыг цогцлоож бүрдүүлж байдаг. Анх бөхийн сургалтанд ир оруулахын тулд “энэ миний эцгийн эцгийг хорлосон хүн” гэдэг ч юмуу, үүнтэй тартгаа тултал үзэх ёстой гэж хүртэл байдаг байсан. Одоо бол тиймгүй л дээ. Адилхан хүн шүү гэсэн ухамсарт үйл ажиллагаа явагдаж байгаа. Эртэй бяртай, аатай шартай байх бол зохих хэмжээний амжилттай байх үед, бяр цугласан үед хүнд зайлшгүй байх ёстой гэж бодож явдаг. Манай Жигжидийн Мөнхбат аваргыг аатай байсан гэж хүн бүр мэднэ. Тухайн үед их аваргын бяр нь буцлаад юм нь амтагдаад, тэнд мөргөлдөж байгаа нас гүйцсэн бух хүртэл жижиг харагдах үе байсан байгаа байхгүй юу.
-Та хэр аатай байсан бэ?
-Ахад нь ямар юмны аа байхав. Начингуудын “аа” гэж нэг их сүйдтэй юм байдаггүй шүү дээ. Начин болчихсон хэсэгхэн үед аймгийн цолтой бөхөд уначихна гэсэн бодол байдаггүй л байсан. Тэгэхээр зохих хэмжээний юм байсан байх. Начин болсон тэр үедээ аймгийн цолтой бөхөд ховорхон унасан. Ер нь барилдаж үзээгүй ч юмуу, тэр аймгаас ирсэн тэр аймгийн арслан, өнгөрсөн жил түрүүлсэн гэх юм бол жаахан хоолой засаад байх үе бий.
-Та “Хилчин” нийгэмлэгийн өрхийг анх татаж, галыг асаасан хүн. Тэр үеийг эргээд дурсвал?
-Би 1972 онд цэрэгт ирээд 75 оноос тамирчин болж, хүч нийгэмлэгээр овоглож уралдаан тэмцээнд орж байгаад, сүүлдээ дасгалжуулагч болсон. Төрийн наадмын шөвгийн дөрөвт гурван шавь маань үлдчихээд байх үед цээжинд өөрөө барилдаж байгаа юм шиг дасгалжуулагчийн омог ордог юм билээ. Үндэсний бөх, самбо, жудогийн дасгалжуулагчаар ажиллаж байх үед “Хүч” нийгэмлэг маань сайн байсан. Аливаа тэмцээн, уралдааны эхний гурван байрын нэгэнд гарцаагүй, бүр цаашлаад нэг номерт зогсож байх ийм хэмжээний баг тамирчид бүрдүүлсэн. Тэгээд 1990 онд ардчилал гарч системийн байгуулагууд задарч бутарч өөрчлөлтөнд орсон. Тэр 1990-1998 он хүртэл хилийн цэрэг ямар нэг спортын байгууллагагүй боллоо. Би 18 настайдаа ногоон погон зүүж, хоолондоо хүрч, хүмүүжсэн учраас энэ хилийн цэрэг гэгч юмыг,мэнгэний бурхан шигээ шүтдэг.тиймээс тухайн үед хилийн цэргийг удирдаж байсан удирдлага маань санал тавьж, 1998 онд Хилчин бөхийн клуб гэж байгуулсан. Тэгээд би удирдлагадаа 2-3 жил ажиллаж байгаад улсын цолтон төрүүлнэ гэж амласан. Гэтэл эхний жилээ Доржбат, Пүрэвсүрэн хоёр хүү маань улсын начин болсон. Тэрнээс хйош 10 гаруй начин, нэг харцага төрлөө. Амьтны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн, энэ нээрээ яаж ч магадгүй шүү гэсэн залуучууд олон байна. Ирэх онд Хилчин бөхийн клубын 10 жилийн ой болно.
-Амжилт гаргах залуу насандаа дасгалжуулагч болсон нь ямар учиртай юм бэ?
-Яахав, би зохих хэмжээний амжилт гаргасан л даа. Би элэгний хагалгаа хийлгэсэн. Бэлтгэл хийж байгаа цэргүүд рүүгээ явж байгаад Шарга морьтын гүүрэн дээрээс машинтайгаа унасан юм. Дараа нь элэг устаад хагалгаа хийлгэсэн. Тэрнээс хойш спорт руу нэг их ороогүй. Дээр нь Гэлэг багш маань “Миний нас дээр гарлаа. Энэ ажлыг өвлүүлж хийх ёстой хүн нь чи шүү, чи энэ ажлыг үргэлжлүүлж ав” гэсэн багшийн нөлөө орсон. Дээр нь эрүүл мэнд ч нөлөөлөөд 30 дөнгөж гараад л дасгалжуулагч болсон.
-Таны шавь нар гэхэр улсын цолтой олон бөхчүүд байна?
-Олон бий. Улсын цолтой бөх гэхэд 60 байна. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, арслан Мөнх-Эрдэнэ, заан ДХишигдорж, Ч.Бямбадорж гээд улсын цолтой бөхчүүд, аварга, арслан, заан начингууд олон байна. Энэ цолонд хүрч чадаагүй, орон нутгаар аль ч аймагт очсон багшаа гээд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний дээж бариад ирэх хүн аймаг, сум болгонд бий. Энэ нь бахархууштай.
-“Хилчин”-гээс төрсөн их спортын алдартнууд гэвэл?
-Хилчингээс улсын начин Дашзэвэгийн Пүрэвсүрэн ОУ-ын хэмжэний мастер хүн байна. Дэлхийн аварга, Ази тивийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн цомын хошой мөнгөн медальтай хүн. Сая жудо бөхийн дасгалжуулагчаар томилогдоод, шавь нар нь сайн барилдаж байна. Гэсэн ч амжилтаа үнэлүүлж, гавьяат гэдэг цолыг авч чадаагүй л явна. Мөн манай “Хилчин”-гээс Ази тивийн аварга Зүүнбаян, улсын начин Бүрэнбаатар, Жамъянпүрэв, харцага Баасандорж, начин Өсөхбаяр гээд зөндөө залуучууд байна.
-Улсын баяр наадмаар өөрөө зодоглож байгаа юм шиг хөөрч догдлоод, нойр муутай хононо биз?
-Тэр ч гарцаа байхгүй. Тэр нь тэгээд цол авчих болов уу, тэр нь тэрүүнтэй тэгээд барилдчихвал давчих болов уу гээд шүтдэг уул хангайдаа өргөдөг юмаа өргөнө. Сан тавиулдаг лам багшдаа очиж сангаа тавиулна. Хүн яаж өөрийнхөө хийморь, хүүхдийнхээ замыг яаж засах уу тэр болгоныг хийнэ. Тэгэхдээ яг цолны ирмэг дээр биш ер нь энгийн барилдаанууд дээр ч гэсэн сэтгэл догдолж суудаг. Архангайн Батцэнгэлийн Мэндбаяр гэж аймгийн арслан бий. Энэ хүү маань улсын наадмын хоёрын даваанд шүүгчийн буруугаас болж хасагдсан. Иймэрхүү юманд л асар их сэтгэл хөдөлж тэнд хэнтэй харьцаж байгаагаа мэдэхгүй ч гэдэг юмуу, үнэхээрийн эвгүй болдог үе байдаг. Засуул, шүүгч, ямар ч спортыг шүүж байгаа хүмүүс шударга, мэдлэгтэй байх ёстой. Хоёрдогч санаагүй байх ёстой. Хэн бяртай нь давах ёстой шүү дээ.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна