Харцага лугаа начингууд
Алдаа, оноо тэнцүүхэн Алтай нутгийн Д.Цэрэндаш
Алтай нутгийн “Аат” хэмээх Д.Цэрэндаш нь 1949 онд малчин ард Дүгэрийнд мэндэлсэн. Түүнийг барилдаж эхэлсэн тэр үед өнөөгийн дархан аварга Д.Цэрэнтогтох насаар ойролцоо залуу бөх байсан бөгөөд хоёул үнэхээр ирээдүйтэй сайн бөх болох нь харагдаж байсан гэдэг. Тиймдээ ч тэдний тухай “Бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр хоёр Мөнхийг залгамжлан хоёр Цэрэн буюу Д.Цэрэнтогтох, Д.Цэрэндаш нар гарч ирэх нь” гэсэн дуулиан гарч байсан билээ. Д.Цэрэндаш улсынхаа их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр ердөө наймхан удаа гарчээ. Ингэхдээ 3 удаа 5, 4 удаа 4, нэг удаа 3 давсан нь улсын начин цолтой хүний хувьд тун ч өндөр амжилт юм. 1973 оны наадмаар тэр дөрөв давчихаад, тавд хүчит арслан Д.Жамцад амлагдан барилдаж өвдөг шороодуулан улсын начин хэмээх хүндтэй сайхан цолыг гуйж биш, гуядаж авчээ. Д.Цэрэндаш начин 1975 онд улсын начин Т.Артагаар тав даван хоёр дахь удаагаа шөвгөрөөд, зургаад тухайн үед улсын начин цолтой байсан хожмын аварга Д.Хадбаатартай тунаж барилдан түүнд өвдөг шороодсон байдаг. Энэ даваанд ам авсан аварга, арслангууд Д.Цэрэндаш, Д.Хадбаатар хоёрыг амлан авахгүйгээр тунаанд үлдээсэн нь түүний ямар бөх байсны гэрч юм. 1978 онд Монгол улсын хамгийн хүчит начин гэгддэг Д.Галдандагватай тавын даваанд тунаж барилдан даваад улсынхаа их баяр наадамд 3 дахь удаагаа шөвгөрөөд, зургаад ид өсч гарч ирж байсан залуу заан /хүчит арслан/ М.Мөнгөнд өвдөг шороодсон байдаг. Үүнээс хойш аатай начин Д.Цэрэндаш маань дахин улсдаа шөвгөрөөгүйгээр барахгүй бараг зодоглохгүй болсон нь түүний амьдралдаа алдаж эндэж байсантай холбоотой. Тэрээр 1980 онд эдүгээгийн улсын заан, тэр үеийн аймгийн арслан Р.Даваанямыг тавын даваанд амлан авч улсын цолонд хүргэж өгсөн байдаг. Тэрээр чөлөөт бөхийн улсын шигшээ багийн гишүүн болж Монгол улсын гавьяат дасгалжуулагч С.Магсар, О.Цэрэндагва нарт шавь орж, алдарт аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Т.Артаг, Ч.Дамдиншарав нартай мөр зэрэгцэн бэлтгэл сургуулилт хийж, уралдаан тэмцээнд амжилттай оролцох болж, нэртэй сайн бөх гэгдэх болсон ч энэ сайхан үе удаан үргэлжлээгүй гэдэг. Алдар хүнд, амжилтандаа багагүй аархсан Д.Цэрэндаш архи гэдэг идээнд хорхойсч эхэлсний дээр амьдралын ханиа болгон сонгож авсан эхнэрийг нь хятадын эрлийз гэх дэмий үгнээс болж БТСхорооны дунд тушаалын удирдлагууд нь хавчин гадуурхах хандлага гаргаснаас гэр бүлийн тэгш амьдралд нь сэв суулгажээ. Энэ үл ойлголцол нь түүнийг буруу зам руу хөтөлж “аавын” хаалга татахад хүртэл хүргэсэн байдаг. 1976 онд Д.Цэрэндашийг архи дарс уудаг, танхай балмад гэж улсын шигшээ багийн гишүүнээс хөөсөн аж. Тэгээд Дорноговь аймагт очиж багш дасгалжуулагчийн ажил хийж хоёр жил болжээ. Д.Цэрэндаш начны аатай бяртай, амжилттай сайхан барилдаж байсан 1970-1980 он бол хатуу дэг журамтай, хазгай гишгэсэн хэнд ч өршөөлгүй хэцүү цаг үе байсан тул угийн ааг ихтэй, омог бардам зантай, алдаа оноондоо төдийлөн дүгнэлт хийхгүй хөнгөмсөг хандаж явсан Д.Цэрэндаш хэд хэдэн удаа нийгмээс тусгаарлагдах шийтгэл хүлээснээс болж нөгөө хоёр Мөнхийг залгамжлах аварга болох нь битгий хэл, улсын заан цолонд ч хүрч чадалгүй барилдааны түүхээ төгсгөсөн нь харамсалтай. Тэр чөлөөт бөхийн улсын шигшээ багийн гишүүн байсан цөөхөн жилийн хугацаанд улсынхаа дөрвөн удаагийн аварга болсон ба дэлхийн аварга, олимпийн наадамд хүртэл оролцож явсан алтан үеийн тамирчин, спортын мастер хүн юм. Д.Цэрэндаш чөлөөт бөхөөр дэлхийн аваргын тэмцээнд 1974,1975 онд хэлтэй амтайхан хоёр удаа оролцохдоо тийм ч муу барилдаагүй байдаг. 82кг-ын жинд хүчээ үзсэн Д.Цэрэндаш нэг удаад нь 9-р байр эзэлж байсан гэлэг. Тэрээр Халиун сумандаа амьдарч байгаад 56-хан настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэн эх нутгийнхаа ариун хөрс шороонд үүрд шингэсэн юм.
Олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав
1952 онд төрсөн Булган аймгийн Тэшиг сумын харьяат Ж.Даваажав 1980 онд ЗХУ-ын Москва хотноо болсон зуны 22-р олимпид тун ч сайн бэлтгэлтэй орсон билээ. Даваажав Чехословакийн бөхийг 7:4 харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол хангачихаад алтан медалийн төлөө үзэх эрхтэй болсон. Ж.Даваажав цаг дуусахад ердөө 24-хөн секунт дутуу байхад В.Райчевт дахи н нэг оноо алдан ялагдаж оосорноос нь атгаж авчихаад байсан олимпийн алтан медалиа хулжаасан билээ. Гэвч Монголчууд бид энэ алдарт бөхийнхөө амжилтыг зохих ёсоор нь үнэлэхгүй бүтэн 10 жил өнгөрсний хойно 1990 онд түүнд гавьяат тамирчин цол олгосон юм. Ж.Даваажав 1981 онд болсон дэлхийн шилдэг багуудын цомын тэмцээнд 29 настайдаа оролцож ЗХУ-ын алдарт бөх Макасарашвилийг илт давуугаар ялж ирчихээд нэг ёсондоо чөлөөт бөхөөр зодог тайлсан бол түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ хүлээж байв.
1982 оноос үндэсний бөхөд түлхүү анхаарах болсноор энэ оны наадамд торолгүй тав давж улсын начин хэмээх эрхэм цолыг хүртжээ. Тэрээр энэ наадмын гуравт аймгийн арслан Санжаасүрэнг, дөрөвт улсын начин, спортын гавьяат мастер Г.Батсүхийг давж начны босгонд тулж очсон. Тэрхэн үед нь булган аймгийн арслан Д.Нанзал Ж.Даваажавыг дагуулаад нутгийнхаа их бөх, даян аварга С.Цэрэн дээр очиж, тавын даваанд амлуулжээ. Цэрэн аваргаар начин болж туг тойрсон түүнийг П.Дагвасүрэн арслан “Харьсан аваргаар начин болсон юм чинь цолоо батлах байлгүй дээ” хэмээн амыг нь асуужээ. 10 жилийн өмнө Москвагийн олимпид үзүүлсэн түүний амжилтыг нэхэн шагнаж, Монгол улсын гавьяат тамирчин цол олгосноор барахгүй улсын их баяр наадмын хүндэт тугийг өргүүлсэн нь Ж.Даваажав начинд урам зориг оруулж, М.Мөнгөн арслангаар тав давж, гурав дахь удаагаа шөвгөрчээ. Тугаа тойрчихоод иртэл П.Дагвасүрэн арслан мөн л ирж баяр хүргэхдээ “Даваажав аа, чи үнэхээр сайн начин шүү. Дандаа л сайхан аварга, арслангаар начин болж, цолоо хамгааллаа. Наичн цолтой хүн ингэж л цолоо хамгаалж явбал ард түмнийхээ сэтгэлд байнга дүүрэн явна шүү дээ” гэжээ. 350-иад бөхчүүдийн дотроос улсад дөрвөн удаа шөвгөрсөн гурван бөх байдаг бөгөөд гурван удаа шөвгөрсөн бөх наймхан байдгийн нэг нь Ж.Даваажав. Олимпийн мөнгөн медальт, шинэ нэмэх, цогт идэр начин Ж.Даваажав 2000 онд 48-хан насан дээрээ тун харамсалтайгаар өөрийн охиныхоо гарт амь үрэгдсэн билээ.
С.Лүндэгчоймбол
Содон овогтой Лүндэгчоймбол нь 1990 оны орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төржээ. С.Лүндэгчоймбол нь 1925 онд Шажинбүрэхийн Лодойшарав гэдэг бөхөөр 5 давж улсын наичн цол хүртээд, зургаад өмнөх жилийн наадмын түрүү бөх Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн алдарт бөх “босоо” хэмээх С.Шагдар арсланд ойчжээ. 1926 онд Самдан начингаар мөн 5 давж начин цолоо батлаад, зургаад Арвайхээрийн хэмээх Ц.Банди арсланд унасан нь монгол бөхийн тухай түүхэн баримт бичгүүдээд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Т.Содномжамц
Архангай аймгийн Батцэнгэл суманд 1900 оны үед төрсөн Төрмөнхийн Содномжамц 1929 оны наадамд тав давж шөвгөрсөн байх бөгөөд 1933 онд хоёр даваад, гуравт Сэлэнгэ аймгийн харьяат “Боохой” хэмээх Д.Данзан арсланд өвдөг шороодсон байдаг.
Сүрэнгийн Осор
Монгол улсын “улам нэмэх” начин Сүрэнгийн Осор 1905 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. С.Осор 1929 онд 24 настайдаа улсынхаа их баяр наадамд зодоглон тав даван шөвгөрч байсан нь тодорхой байдаг бол 1933 онд 880 бөх барилдахад дахин тав давсан байна.
Л.Лувсанчүлтэм буюу Лувсангийн Чүлтэм
Энэ бөхийг зарим номонд Лувсангийн Чүлтэм гэж бичсэн байдаг бол заримд нь Лувсанчүлтэм гэж бичсэн нь ч бий. Энэ хүн нь ямартай ч Төв аймгийн харьяат боловч чухам аль сум болох нь тодорхойгүйгээс гадна төрсөн он нь тогтоогдож чадаагүй бөхчүүдийн нэг юм. Л.Чүлтэм нь лам хүн байсан бололтой. 1931,1392 оны наадмуудад тав давж шөвгөрсөн бөгөөд үүнээс өмнө ч начин цолтой байх магадлалтай тул судлах шаардлагатай бөхийн нэг юм.
Лам Сэдбазар
1933 оны наадамд улсын начин цолтой барилдан тав давж “саруул сайжрах” чимэг нэмсэн лам Сэдбазар нь Завхан аймгийн Сонгино суманд 1895 онд төрсөн. Тэр бага залуу насандаа хот хүрээндз ирж хүрээ хийдэд шавилан сууж байгаад хар болж хөдөөлөхдөө Төв аймгийн Баянцогт сумын орчмоор аж төрөх болсон нь түүнийг Төв аймгийн хэмээн андуурагдахад хүрсэн болотой. Тэгээд ч түүнийг лам Сэдбазар гэдэг байсан нь гандан хийдэд сууж байсныг нь гэрчлэх тодорхой баримт юм.
“Майжиг” хэмээх Лувсангийн Банзар
Монгол улсын ахмад начин цолтой Л.Банзар 1905 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Жарантайн голын “Хунтын үүд” гэдэг газар Лувсан хэмээх айлын хүүхэд болон төржээ. Тэрээр бага насандаа Жарантайн хүрээнд шавилан сууж байсан хувраг хүн тул насан туршдаа гэрлэж бараалалгүй ганц биеэр өөрийн эмэгтэй дүү Дамдинжавынхаа хаяаг түшин амьдарсаар насан өөд болжээ. Л.Банзар начны төрсөн ах Лувсандашийн том хүү Л.Цэрэннадмид гуай амьд сэрүүндээ хуучлахдаа “манай ах Л.Банзар нь Хайрхан сумын 3-р баг Жарантайд нутаглаж, Жарантай хүрээнд бага наснаасаа шавилан суусан хувраг хүн байсан. Нэг жилийн улсын наадамд очиж барилдаад тав даван, зургаагийн даваанд улсын арслан Мөнгөнморьтын Чимэдтэй барилдахдаа шагайгаа мулталчихаад гутлыг нь зулгаар нь ханзалж, хавдаж хөөсөн хөлийг гуталнаас нь салгасан гэдэг юм. Түүнээс хойш манай ах барилдаагүй, тэр үеэс л “майжиг” гэдэг нэрийг олон түмнээсээ хүртсэн юм даа” гэжээ.
Л.Банзар начин нь улсад анх удаа, ач дүү Л.Цэрэннадмидын нь ярьснаар бүр хожуу 29 настайдаа 1934 онд ирж барилдахдаа тав давж начин цол аваад буцсан болохоос бус зургаа давж, 7-ийн даваанд үлдээгүй байна. Хойтон жил нь улсын начин цолоо баталсан. Л.Банзар нь 1934 онд 1024 бөх зодоглоход 5 давж начин цол хүртээд 1935 онд 720 бөх зодоглоход дахин 5 давж начин цолоо баталсан байна.
Буянхишигийн Түдэв
Буянхишигийн Түдэв начин 1915 онд Архангай аймгийн Хайрхан суманд төржээ. Түдэв өөрийн сумаас ид өсч гарч ирж байсан үе тэнгийн арслангууд болох “аат” Д.Лувсанжамц, “суудаг” Ц.Содов нарын нөлөөнд автагдан 1937 онд 22 настайдаа улсын наадмын зүлэг ногоон дэвжэн дээр анх гарч, тэр жил хүчийг үзсэн 896 бөхөөс шууд даван улсын начны болзол хангажээ. 1946 онд хоёр дахь удаагаа 5 давсан тухай нь Ц.Бат-Очир гуай өөрийн “Үндэсний бөх 70 жил” номондоо “Архангайн Буянхишигийн Түвдэндорж гурвын даваанд 9-р хорооны Аюурын Ванчигийг, дөрөвт 9-р хорооны Бямбажавыг, тавд жолоочийн сургуулийн Бадамсэрээжидийг давж ” “Улам нэмэх начин цол авчээ” гэж бичсэн байдаг. Сумын наадамд олон жил барилдан түрүүлж, үзүүрлэж байсны дээр морь сойж уралдуулахдаа гаргууд сйан хүн байсан тул уясан морьд нь магнайлж торгон жолоо өргүүлж өөрөө өвдөг шороодолгүй сумын наадамдаа түрүүлэх үе нэг бус удаа тохиолдож байсан тул тэр үед тус сумынхан нь Түдэвийн наадам боллоо гэцгээдэг байсан байна. Б.Түдэв начин нь Хайрхан сумынхаа “Хамтын зориг” нэгдлийн эм хонины сүргийн ахлагчаар олон жил ажиллаж энх сүрэгтэн, мэнд төлчний болзол ханган 3 жил дараалан сумын төлийн аварга болж байсан малч хүн байсан байна.
Онолтын Банди
Олон жилийн дараа буюу 16 жилийн дараа улсын начин цолоо баталж байсан О.Банди начин нь 1910 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт малчин ард Онолтын хүү болон мэндэлжээ. Тэрээр 1938 онд 28 настайдаа улсын начин цол хүртсэн боловч түүнээс өмнө буюу хойно нь барилдаж байсан эсэх нь мэдэгдэхгүй байснаар 1954 онд 44 настайдаа улсад дахин шөвгөрсөн байдаг. 44-тэй улсын начин цолтой хүн ингэж сайн барилдана гэдэг бол түүний бөхийн яс чанар, барилдах ур чадвар, бяр тэнхээний гайхамшиг юм. Энэ наадмын тавын даваанд цолныхоо эрэмбээр босч ам авсан аварга, арслан, заан, начин цолтой 11 бөхийн аль нь ч О.Банди начинг амлаж аваагүй учир О.Банди өөрийнхөө эрэмбээр 12 дээр босч ам авч барилдаж давсан байдаг нь дээрх 11 цолтнууд 44 настай О.Банди начинг харьж муудсан гэж үзээгүйтэй холбоотой нь гарцаагүй.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна