Монгол улсын Арслан До.Ганхуяг: Нутгийнхаа заануудын оймс, хувцсыг нь угаасаар бөх болсон
-Та бол хамгийн олон удаа шөвгөрч, начин цолоо баталсан бөх. Бөхийн спортоор хичээллэх болсон талаар чинь яриагаа эхэлвэл ямар вэ?
-Багын барилдах, ноцолдох дуртай хүүхэд байлаа. Тэгж явсаар 1988 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн чөлөөт бөхийн секцэнд МУ-ын гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийнхаа шавь болж, 1990 оноос хойш үндэсний бөхөөр барилдах болсон. Чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер цолтой. Оюутны дэлхийн аваргын мөнгө, олон улсын “Монгол говь” тэмцээний гурван удаагийн аварга, өсвөр үеийн улсын аваргаас гурван алт, нэг мөнгө, насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл, зүүн Азийн чөлөөт бөхийн мөнгөн медальтай. Сүүлийн үед жин нэлээд нэмсэн болохоор чөлөөт бөхөөрөө барилдахгүй байгаа.
-Нэг үе чөлөөтөөр одтой барилддаг байсан. Энэ амжилтаа ахиулъя гэж боддог уу?
-Тив, дэлхийн тэмцээнд орж байсан ид үедээ чөлөөт бөхдөө илүү сонирхолтой байлаа. Одоо бол үндэснийхээ бөхөөр түлхүү хичээллэж байна. Чөлөөт бөх хамгийн дээд жин нь 120 кг, гэтэл би 130 гарчихсан. Нас ч явчихлаа, жингээ хасахад хүнд байгаа учраас чөлөөтөөрөө хичээллэхээ больсон. Гэхдээ цаашдаа жингээ хасаад барилдах бодол бий.
-Таныг үндэсний бөхөд “урвахад” удам нөлөөлсөн үү. Ээжийн тань талд бөх байсан гэж сонссон юм байна?
-Үндэсний бөх бол монголчуудын гол сонирхдог спорт. Тиймээс хүн шахсан шахаагүй өөрийнхөө сонирхлоор барилдаж эхэлсэн. Манай ээжийн тал бөхийн удамтай. Аймгийн заан хурц Мижиддорж, аймгийн арслан Аюушжав нарын бөхчүүд байна. Бид гурав Өвөрхангайн наадамд 30 жилийн зөрөөтэйгөөр үзүүр, түрүүнд үлдэж байсан билээ. Мөн жудогийн гавьяат тамирчин, самбо бөхийн улсын аварга Д.Цэрэнханд бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Би эхээс дөрвүүлээ, айлын отгон хүү. Багадаа ах нартайгаа их ноцолдоно. Ах нар маань уг нь барилддаг байсан ч сургууль соёлын мөр хөөгөөд орхицгоосон. Аав маань өөрөө барилдахгүй ч биднийг их дэмжинэ. Би анх 16 настайдаа нутгийнхаа Д.Цэрэнтогтох аваргаар ахлуулсан Ганбаатар, Долгорсүрэн, З.Дүвчин, Д.Эрдэнэбат нарын заануудтай наадмын бэлтгэлд гардаг байлаа. Хүүхэд байсан болохоор томчуулынхаа амыг хараад баярлаад сууна. Ах нар юу хийж, юу ярих нь вэ гэдгийг хараад юу л хий гэнэ, хамгийн түрүүнд босож гүйгээд хувцас хунар, оймсыг нь хүртэл угаана шүү дээ. Галд гарсандаа бөөн баяр болоод л оймс угаа гэхэд нь инээгээд л угаадаг хүүхэд байсан. Манай нутгийн “Их монгол” дэвжээ 1998 онд байгуулагдаж манай гал наадмын бэлтгэлээ нутгийнхаа элсэн тасархайд хийдэг болоод удаж байна. Харин наадам дөхөхөөр Бугын сангийн аж ахуйд бэлтгэл базаадаг.
-Улсын цолонд хүрсэн тэр мөчөө эргэн дурсаач?
-Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн хайрхны урд төрсөн. Энэ сайхан нутгаа би өөрийн төрсөн нутаг гэж бодож, цоллуулж явдаг. 1995 онд 19 насандаа аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Аавынхаа “Аймгийн начин болоод ирээрэй” гэсэн захиасыг нь давуулан биелүүлчихээд холбоон дээрээс гэр лүүгээ залгаж хамгийн түрүүнд аавдаа дуулгасан. Аав маань жигтэйхэн баярлаж билээ. 2000 онд О.Бахыт харцагаар гурав, Д.Эрдэнэбат заанаар дөрөв, дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж МУ-ын начин хэмээх сайхан цолыг хүртсэн. Би улсын наадамд 17 настайгаасаа эхэлж барилдаад долоон жилийн дараа 24 настайдаа улсын цолонд хүрсэн. Түүнээс өмнө хоёр, гурван ч удаа начин болчих юм шиг санаж явлаа. Гэхдээ аливаа юм чинь цаг хугацаатай байдаг юм билээ. Эргээд бодоход тэр жилүүд надад туршлага болж байсан. Анх начин болчихоод аав ээждээ өдий дайны хүүхэд төрүүлж өсгөж, бөхийн спортоор хичээллэхэд байнга тусалж дэмжиж байсанд нь баярлаж байлаа. Мөн багш нартаа баярлахгүй байхын аргагүй. Хөдөлмөр нийгэмлэгт Х.Намшир МУГТ багшийн шавь байсан. Биеийн тамирын дээдэд элсэж ороод Ж.Даваажав, Ч.Дамдиншарав, Дамдин, Д.Сэрээтэр, “Ник” клубт ороод З.Ойдов гээд дандаа гавьяат багшийн гарын шавь болж явсан би азтай хүн л дээ.
-Олон удаа цолоо баталсан болохоор харцага цолонд хүрчих юмсан гэсэн бодол байна биз?
-Хамгийн олон нь ч юу байхав. Гомбосүрэн гуай тав давж байсан. Яахав, дөрвөн удаа тав давсан гэдэг утгаараа харцага цолонд хамгийн ойрхон очсон байх. Миний хувьд олон удаа харцага цолны даваанд барилдаад үзчихлээ. Дараа дараагийн барилдаанд туршлага болно.
-Эртний уламжлалт дөрвөн уулын тахилга барилдааныг сэргээлээ. Анхны барилдаанд зодоглож байлаа?
-Дөрвөн уулын хишиг барилдааныг сэргээсэн нь сайн хэрэг. Уг нь цол олгох барилдаан болгоно гэж байсан ч тэр нь бүтээгүй юм шиг байна. Монгол бөх хөгжиж, залуус түрэн орж ирж байгаа энэ үед цолоо харамлах дэмий юм байгаа юм. Иймэрхүү томоохон барилдаанд цол өгдөг байх хэрэгтэй. Тэгж байж залуус урам зориг орно. Барилдаан цөөрсөн энэ цагт хоёр сар тутам улсын хэмжээний томоохон барилдаан зохион байгуулна гэдэг бөхчүүдийг тогтмол бэлтгэлээр хангана гэсэн үг. Яг үнэндээ улсын цолтой бөхчүүд жирийн үед зүгээр явж байгаад, наадам дөхөхөөр л бэлтгэл хийдэг. Бөх хүн байнгын бэлтгэлтэй байж амжилтанд хүрнэ. Бэлтгэлтэй байлгахын тулд барилдааны тоо олон байх ёстой. Дээр нь барилдаан зөв шударга,бай шагнал нь өндөр байвал, зөвхөн бөхчүүд ч биш, үзэгчид ч олноор хамрагдана шүү дээ.
-Өсөх идэр начин маань бас чамгүй сайн сагсчин. Нэг үе лигт тоглодог байсан байхаа?
-Оюутан байхдаа сагсан бөмбөг их тоглодог байлаа. Сонирхлоороо Дамба багшийнхаа секцэнд хичээллэж, оюутны лигт 2-3 жил тоглосон. Яваандаа бөх, сагс хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болоод бөхөө сонгосон. Гэхдээ барилдааны үндсэн бэлтгэлтэй байхад авхаалж самбаа, хурдны дасгал болгож сагс тоглодог.
-Танай гэр бүлийн хүн спортоор хичээллэдэг. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр хүүхдүүд чинь бас шаггүй тамирчид биз?
-Бид хоёр Биеийн тамирын дээд сургуульд параллель ангийн оюутнууд байлаа. Лекц болон зааланд хамт хичээл ордог байсан болохоор нэг мэдэхэд бие биенээ таньдаг болсон. Тэгээд таван жилийн дараа 1998 онд нэг гэрт орсон доо. Манай гэр бүлийн хүнийг Ганчимэг гэдэг. Биеийн тамирын дээд сургуульд онолын багш. Хүүхдүүд одоогоор бага болохоор мэдэгдсэн юм алга.
-Танд баярлалаа. Спортын амжилт хүсье.
Д. Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна