Миний хүрэн азаргыг захын хүн уяж, эдлэхээргүй хүлэг байсан
Дундговь аймгаас төрсөн анхны улсын цолтнуудын нэг нь Хулд сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Жамбалын Содномпил юм. Тэрээр 1937 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд мэндэлж, нутгийн хоёр буурайд өргөгджээ. Түүний аав Жамбал олон хурдан адуутай, хусуур сойз зүүсэн уяач байв. Тиймдээ ч бяцхан хүү ...Тургихад нь агийн үнэр, Туурайнаас нь газрын үнэр, Тохомноос нь хөлсний үнэр, Туг сүүлнээс нь тэнгэр үнэртдэг хурдан хүлгэдийн тоосонд өсчээ. Түүний төрсөн аав Ёндон насаараа худалдааны агент хийж явсан нэгэн бөгөөд мөн л хурд ирлэх уяач байсан гэх. Содномпил бага сургуулиа дүүргээд Улаанбаатар хотод төмөр замын техникумын депогийн жолоочийн ангийг төгсөж, Цагаан-Овоог 1964 онд зорьсноос хойш 25 жил өнгөрчээ.
Хурдан морины унаач явсан “гол баатар” даага сургаж уралдуулсан нь түүний анхны наадам байлаа. Хүүхэд насны дурсамжид тодхон үлдсэн анхны тэр наадамд уясан даага нь сайн давхиагүй ч урам нэмж, уяа сойлго тааруулах их ажилд уруу татаж орхисон юм билээ. Түүнээс жаахан хойно зургаадугаар ангид байхдаа ээж аавыгаа эзгүйд морь уяад сумандаа гурван нас айрагдуулчихаад их л маадгар нөхөр гэрээ сахьж суусан гэдэг. Мэдээж аав хүү хоёрын хамтдаа үзсэн наадмууд олон бий. Тэндээс нэг наадамд гурван аман хүзүү авчихаад сэтгэл өег гэрээдээ харьж байснаа Манлай одоо ч дурсах дуртай. Бас болоогүй “магадгүй би сайн унаач байсан бол түрүүлэх байсан байх даа” хэмээн үе үехэн шүүрс алдах нь ч бий.
Түүнийг мэдэх нөхөд нь багын л гүйлгээ ухаантай, сүйхээтэй нэгэн байсан гэлцдэг юм билээ. Хуучин цагт хүсээд ч сургууль сэлгэн сурна гэдэг амаргүй байв. Тэгэхэд худалдааны техникумд хуваарилагдан ирж сурч байснаа Төмөр замын сургуульд урвачихсан л байгаа юм даа. Ан ав хийчихдэг, мөрийтэй тоглочихдог, наадамд гурван даваатай нэгэн явсан гэх. Оюутан байхдаа нэг удаа заалны барилдаанд Дамдин аваргатай таарч хавсарч цохиод унагачихсан түүх зөвхөн түүнийх. Хүүхэд байхаасаа л уяж сойхын амтанд орчихсон нэгэн явсан болохоор ажил дээр гараад ч зүгээр суусангүй. Улсын наадам зорьж, уясан морьдоо уралдуулмаар байгаа хэрэг зоригоо уурхайнхаа удирдлагтаа учирлаж, чөлөө хүсвэл бодож байснаасаа өөр хариулт сонсох нь тэр. “Шинэ самосвальтай чиний хувьд хийх ажил их байна. Яахав тэргээ өгөөд явж болно” гэхээр нь эргэлзэлгүй “та нар тэргээ ав, биеэ аваад явъя” хэмээн улсын наадмыг сонгочихсон л байгаа юм даа. Тэр бол 1974 оны зургаадугаар сарын 23 байлаа. Улсын наадмын өндөр довд хүч үзнээ гээд гарах залуу уяачийн агуу зоригийг үнэлмээр шүү. Уурхайн жижигхэн тосгоноос улсын наадмыг зорьсон түүнд Буян-Ухаад уралдахаар дүүхэлзэх хурдан морьдыг хараад жаахан сүрдмээр санагдсан гэх. Гэхдээ тэр бол өөрийгөө голсон л хэрэг байлаа. Түүний хурдан хүрэн азарга тэр жил их хурдан байсан нь улсын наадмыг зорих шалтгаан байв. Өмнө жил нь аймгийнхаа наадамд аман хүзүүдүүлж, буцахдаа Бударгана усан гэдэг газар болсон наадамд хол тасархай түрүүлсэн нь уяач эзэнд нэгийг бодуулжээ.
Тэр тухай Манлай ингэж дурслаа:
- Гуч гаруй жилийн өмнө жирийн нэгэн жолоочийн хурдан хүрэн азарга түрүү магнайд хурдалж байсныг морины хорхойтнууд одоо ч үе үе ярихыг сонсоод баярладаг юм. Алтан тууртын буян гэдэг монголчууд бидэнд дээдийн буян байдаг. Энэ буяныг эдэлж яваагаа мэдрэх тоолонд Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг даа. Хэдийгээр өөрийн дур сонирхлоор морь уяж эхэлдэг ч яваандаа энэ нь төрийн хэрэг болчихдог юм байна лээ.
-Төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлсэн тэр мөчийг эргээд дурсвал сайхан байх болов уу?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Айдасын давааны араас өнгөлсөн зэгэл хонгорын араас Луузайн хул, миний хүрэн зуузай холбон хурдалж байлаа. Сонсохнээ радиогоор 535 дугаартай хүүхэд унасан хар азарга түрүүчийн азарган дээр ирлээ гэж байна. Хөлсөндөө хар харагдсан юм билээ. Тэгтэл хүрэн азарга зэгэл азарганы хажуугаар өлхөөн ороод ирлээ. Ингэж би чинь ажлаа хаяад гарсныхаа хэргийг бүтээн хүрэн азарга маань төрийн наадмын түмэн эх болсон юм. Тийм л үед эр хүний нулимс захирагддаггүй юм билээ. Үг хүртэл гарахаа байчихсан гээч. Азарганыхаа хөлсийг хусаж, хүүхдээ мордуулсны дараа л үг хэлэхтэйгээ болж байлаа. Буцах замдаа Өнжүүл сумын наадамд очлоо. Хүрэн азаргаа уралдуулахгүй, алаг морио уралдуулдъя гэж бодож байсан чинь “сумын наадмыг голоо юу” гэх яриа гараад уралдуулаад түрүүлсэн. Улсад нэг түрүүлж, хоёр аман хүзүүдсэн дээ, миний хурдан буян. Харин алаг морь маань Чойдогийн хурдан алаг морины ард аман хүзүүдсэн.
-Улсын наадмын босго өндөр шүү дээ. Тэр үед юу таныг тэгж их зоригжуулсан хэрэг вэ?
-Самдан гуайн хүрэн азарга улсад очоод аман хүзүүдсэн байгаа юм. Түүнийг дуулаад Дундговьд улсад айрагдах адуу байгаа юм байна гэсэн итгэл төрсөн. Тэгээд ч хоёр хурдан адуутай залуу хүнд чинь бас зориг байна шүү дээ. Дундговь аймагт айраг, түрүү авчихаад удалгүй угсраа наадам болсон юм. Түүнд хүрэн азарга, алаг морь, бас нэг хонгор үрээ маань түрүүлж, 4 нас уралдсанаас 3 түрүүг нь авсан юм. Энэ үеэс л хурдан адуутай юм шиг санагдаж, улсад очиж уралдах хүсэл, догдлол төрөх болсон. Надаас өмнө манай аймгаас хүзүү борлог гэдэг хурдан морь улсад очиж 25-д давхиж байсан юм гэнэ лээ. Хэдийд очиж байсныг би сайн мэдэхгүй байна. Бас Говь-Угтаалын Шаравжамц гуай миний урдхан нэг очсон байдаг юм.
-Хүрэн азарга хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Үүнийг ярихын өмнө нэгэн түүх ярих нь. Хулдын наадамд улсын аварга малчин Ж.Дэмбэрэлдорж морио түрүүлгэж, түрүү мориныхоо байнд өгсөн алаг шүдлэнгээ хөтлөөд манай гадаа буусан юм. Тэгэхэд өнөө алаг миний нүдийг эрхгүй татаж, аавдаа хэлж, эзэнд нь дуулгатал зөвшөөрөөд худалдан авсан юм. Түүнээс жилийн дараа өнөө үрээгээ сойж, сумынхаа наадамд түрүүлгэлээ. Луус, Хулд, Баян-Өнжүүл, Эрдэнэдалай сумын наадам, Дундговь аймгийн төвд болсон адуучдын баярт дан болон давхар уяагаар түрүүлж айрагдаж байлаа. Алаг морь миний наадмын өмийг нээсэн юм даа. Үүнд урамшсан би сайн азарганы эрэлд гараад байхтай зэрэгцэн Говь-Угтаалын Бадарч гэж хүнд угсаа сайн азарга байгаа тухай дууллаа. Тэгээд эзэнд нь захиа бичээд хоёр сар орчим хүлээлээ, хариу байдаггүй. Хүлээсэн хүнд өдөр хоног дэндүү урт санагдаж байж билээ. Гэтэл ашгүй зөвшөөрсөн хариу ирж, Цэнджав найзтайгаа очиж, 2000 төгрөгөөр авч байлаа. Мөнгө хатуу байхад 2000 гэдэг их мөнгө л дөө. Их ааш муутай хавчиг насны азарган үрээ байж билээ.
-Яагаад заавал тэр ааштай адуу гэж?
-Манай Дэрэнгийн Хайнзан, Мандал, Галт, Гармаа нарын лут уяачид л “Говь-Угтаалд нэг сайн хүрэн үрээ байна. Хаана ч очсон айрагтай адуу байна лээ” гэж ярьсан юм. Угаасаа сайн адуу хайж байсан би лавшруулан сураг сонстол эзэн нь зарчихвал ч зарчихна гэж дууллаа. Надад ирэхээсээ өмнө соёолондоо суманд нэг түрүүлээд байсан юм. Би чинь залуудаа тухайн үеийн ойлголтоор танхайхан явсан этгээд. Миний хүрэн азаргыг захын хэн нэгэн хүн уяж, эдлэхээргүй л хүлэг байлаа.
-Сураг сонсоод, захидлаар харилцаад наймаа тохирсон гэлээ. Анх очоод харахад хар азарга таны нүдэнд хэрхэн буусан бэ?
-Өөрөө өөр. Хажуугаас нь харахаар нимгэн, өмнөөс нь харахаар их зузаан. Их урт толгойтой, уралдахад тээр болох юмгүй сайхан буян байсан даа. Их хурдан морь чинь уяаны ажлыг нэг их тоодоггүй юм билээ. Буруу, зөв ямар ч ажил хийсэн засал аваад, давхил гараад байх шиг санагддаг. Хүрэн азарга минь намайг уяанд сургасан байх шүү. Тэгэхэд би сайн уяач байгаагүй. Миний хүрэн азарга бараг өөрийгөө уячихдаг байсан гэж хэлж болно. Гараанаас дундуур л гарна, газар холдох тусам л хааз нь нэмэгдээд байгаа машин шиг хурдалдагсан. Тэр тоолонд нь хайр хүрч, сэтгэл ээгнэгшдэг байлаа.
Гэхдээ даан ч ааштай шүү дээ.
Анх барихад 3-4 хүн өдөржингөө хөөцөлдөж, бас тусгай бугуйлтай байж л барина. Оосорлуулахгүй, чөдөрлүүлэхгүй, ширүүлэх юм бол хүн шиг ноцолдох шахуу юм болно. Хүзүүнд нь оосор зүүгээд тавина, тэгэхээр зөвхөн хүүхдэд л баригдана.
-Сүүлдээ зангаа тавив уу?
-Үгүй шүү. 21 настайд нь өвөл тэжээх гээд барьж авч чадаагүй. Хашаа хороо эвдчих гээд байсан. Тэгээд өөрийнхөө эрхээр жаргаг гээд явуулчихсан чинь онд орсон. Харин тэр жилээ зуны эхэн сарын шинийн 7-нд ойчсон. Үнэхээр сайн мал үхэх өдрөө хүртэл олдог юм байна гэж бодогдсон шүү.
-Хүрэн азаргаа аваад ирэхэд аав тань юу гэж байв?
-Явахад аав маань их дургүй байсан, аваад ирсэн чинь үнэхээр баярласан. Бараг л аавынхаа ачийг хариулах шиг болсон доо. Үр хүүхдүүд гэдэг аав ээжийнхээ ачийг хариулж бардаггүй гэдэг. Тийм болохоор нэр бүтэн, ажил үйлс өөдрөг явбал л баярлуулж байгаа хэрэг болов уу. Гэхдээ хүрэн азаргаа улсад түрүүлгээд ирэхэд бурхан болчихсон байсан даа, хөөрхий. Хэрвээ харсан бол гэсэн харуусал одоо ч цээжинд хургадаг юм. Гэхдээ эжий аав маань тэнгэрээс хүүгээ харсан байхаа гэж өөрийгөө тайвшруулдаг. Би чинь эднийхээ буянд сайн сайхан амьдарч явна. Дээр нь аз таарч, би бурханлаг сайхан ханьтай учирсан хүн дээ. Миний хань Дамаа гэж дэндүү сайхан бурханлаг хөгшин. Наадам уралдаанд явахад арыг маань дааж үлдэнэ. Ханийнхаа хүчинд л энэ олон айраг түрүүг хүртэж, амжилтанд хүрсэн дээ, би.
-Хүрэн азарга танд ирээд ямар ямар амжилт гаргасан бэ?
-Долоон настайдаа азаргатай ноцолдож байгаад хөлөө гэмтээж, доголоод уягдаагүй. Найман насандаа Хулдад их хол түрүүлж, дараа жил нь аймагт аман хүзүүдэн, 10-тайдаа улсад түрүүлсэн нь тэр. Удам угшлыг нь сайн хөөвөл Батбуян гуайн адуу, улсад айрагдаж, түрүүлж байсан зэгэл хонгор азарганы төлөөс эх нь гарсан юм билээ. Харин эцэг талыг нь би сайн мэдэхгүй.
-Төрийнхөө наадамд цулбуур өргүүлээд ирэхэд нутаг орныхон чинь яаж хүлээж авсан бэ?
-Тэр үед аймгийн намын хорооны дарга хотод амарч яваад наадам дээр таарч баяр хүргэсэн. Хүрэн азарганы амжилтын тухай нутгийнхан аль хэдийнэ радиогоор сонсоод мэдчихсэн байлаа. Одоотой адил утас, интернэт гэж байгаагүй ч улсын наадмын сонин сайхан гэдэг гэрлийн хурдаар л түгдэг юм даа. Намайг ирэхэд нутгийнхан маань зохион байгуулалттай хүлээн авсан. Болоогүй самосвалийн түлхүүрийг эргүүлэн өгөөд “маргаашнаас ажилдаа ороорой” гэж билээ. Анх улсын наадам зориход хөдөлмөрийн баатар Ц.Дагва, Осоржин, Санзайдорж. Нүрдэв нар маань урмаар тэтгэж, хүч тэнхээ хайрлаж байсныг тэр жилийг дурсах тоолондоо би санадаг юм.
-Тэр жилээс таны гаргасан жимээр нутгийнхан улсын наадмыг зорих болсон уу?
-Дараа жил нь Адаацагийн Гонгор гэдэг хүн надад нэг шүдлэн үрээгээ хүүхэдтэйгээ өгч явуулсан юм. Улсад очоод дөрвөөр давхисан. Бас Монгол улсын Алдарт уяач болсон Лхагва-Очир надтай явж байлаа. Ер нь сүүлдээ бас гайгүй явдаг болсон шүү.
-Хүрэн азаргыг ид хурдан байхад улсад ямар ямар хурдан азарга уралдаж байв?
-Морин тойруулгын бараг цэвэр цусны адуутай л уралдаж байлаа. Тогоруу халтар болон тойруулгын бусад азарганууд ид хурдан байсан үе. Зэвгээгийн бор гэж азарга байсан, бас л цэвэр цусны шахуу азарга байсан байх. Нэг аман хүзүүдэхдээ түүний буруу талаар нь хошуу өлгөөд орсон юм шүү дээ.
-Улсад анх очоод түрүү авчихсан байгаа. Тэр үед дараа жилийн наадам санаанд багтаж л байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Гадарлахтайгаа болчихсон байгаа шүү дээ. Гэхдээ явж чадаагүй. Засгийн ажлыг олон дахин цалгардуулж болохгүй. Тэгээд ч хойтон жил нь аймгийн адуучдын наадам хийнэ, гадагшаа уяачдыг явуулахгүй гээд хорьчихсон байсан юм. Тэр наадамд миний хүрэн азарга, алаг морь маань түрүүлж, хүрэн үрээ гуравлаж, аймагтаа наадсан. Үнэнийг хэлэхэд бас их харамссан шүү. Тэр жил Дорнойн Сундуйн хүрэн азарга түрүүлсэн. Хэрвээ явсан бол ямар ч байсан айрагтайгаа ирэх байсан болов уу. Эзэн хүний хувьд бол түрүү байсан байх гэж одоо хүртэл бодож явдаг.
-Хүрэн азарганы төлүүд яаж давхиж байв даа?
-Миний хүрэн азарга Төв халхад бол ховорхон төрсөн адуу байсан. Харин сүүлийн үед Сүхбаатар аймгаас их олон адуу ирж уралдаж байна. Миний хүрэн шиг адууг тэндээс хааяа нэг харж болмоор санагддаг. Уяагүй байхдаа жижигхэн, гэдэс бүдүүнтэй, толгой томтой, уягдаад ирэхээрээ товир том болно. Их гоё гуалиг болно гээч.
Төлүүдээс нь миний их бага хүрэн холоос харвал хоорондоо жигтэйхэн адилхан. Нарийн харвал бага сага зөрүү байсан л байхаа. Давхилын хувьд ч их адилхан. Бага хүрэн нь гарч уралддаг, их хүрэн бол 40-50 хавьд л гарна, сууна гэж байдаггүй. Бага хүрэн маань хязаалан, соёолондоо арав гаргаж 20-иор давхисан. Улс хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд бага хүрэнтэйгээ очиж, айрагдуулж явлаа. Дараа нь хоёр ч удаа айрагдсан. 60 жилээр бага хүрэн эхний тасарсан зургаан азаргыг хөтөлсөөр буруу замаар уралдаж нисэхийн товчоон дээр ирэхэд зэсүүлийн машин гүйцэж зүүн урагшаа эргүүлэн морьдтой нийлүүлсэн. Тэгэхэд цээжинд явсан морьдын хориодоор нийлсэн хүрэн тасархай хурдлан гуравласан. Гэхдээ харамсалтай нь өвчин тусгаад залуухнаар нь байхгүй болгосон.
-Ер нь үр төлүүд нь их тархсан уу?
-Олоон олон. Монгол улсын Алдарт уяач Энэбишэд нэг төл нь очсон. Төлүүд нь их хурдан байсан. Жижиг хүрнээс маань бараг төл үлдээгүй. Гүү ч бага хураалгадаг байлаа. Дэлгэрцогтын Хүүхэнбаатарт нэг хүрэн үрээ өгсөн. Түүний үр нь Хархоринд айрагдаж, Дундговьт түрүүлсэн. Хүүхэнбаатарын дүүд бас хүрэн үрээ өгсөн. Луусын улсын хошой аварга малчин Дэмбэрэлдорж гэдэг хүн зээрд үрээ авч, үр төлүүд нь их л хурдан байсан. Гэхдээ захиргаадалтын үед чинь олон адуутай байж болдоггүй. Би хүний нэр дээр адуу тоолуулж байж авч үлдэнэ. Би 18 адуугаа хүртэл хураалгаж явлаа.
-Тантай уулзсаных Жамьяндорж гуайн буурал духтын тухай асуух хэрэгтэй болов уу?
-Надаас нэг зээрд үрээ авсан юм. Түүнээс буурал духт гарсан. Бас нэг соёолон хээр үрээ Өвөрхангайн даншигт түрүүлгэж байсан.
-Буурал духтын эцгийн талаар тодруулаач?
-Төв аймгийн 60 жил, улсын 62 жилийн ойгоор морь уяж очиход Лүнгийн Жамьяндорж гэдэг залуу ирж уулзаад нэг азарган үрээ өгөөч гэсэн юм. Нутагт нэг сайн азарган үрээ орхисон. Намар очиж авбал аваарай л гэсэн. Харин намар нь хүрээд ирсэн. Тэгээд тэр үрээгээ өгсөн. Өгөхдөө хурааж явсан ганц гүүг нь дагуулсан. Очоод сумандаа айрагдсан гэнэ лээ. Жамьяндорж маань их сайхан хүн чанартай хүн шүү. Одоо ч гэсэн Жамьяндорж, Эрдэнэбаяр нартаа хар азарганыхаа үрээс нэг нэгийг өгөх юмсан гэж бодож явдаг. Гэхдээ зах зээлийн зохих үнээр өгнө л дөө.
-Улсад анх очоод нэрт уяачдаас хэнтэй нь уулзахсан гэж бодож явав?
-Баянцагааны Банзрагч гуайтай л уулзаж, зээрд морийг нь харахсан гэж мөрөөддөг байлаа. Гэтэл тэр жилийн наадамд ирээгүй тул уулзаж, харж чадалгүй буцсан. Бас Данзанням гуай байна. Түүний Халхад цуутай хурдан хээрийн туурыг нь хараад авмаар. Ер нь манай хүрэн азаргатай ойролцоо адуу шиг санагддаг. Хажуугаас нь харахаар нимгэн, голмоор шүү. Харин өмнөөс нь харахаар тэвхийгээд ярих юм байхгүй. Хээр морь бол миний сэтгэлд хадагдаж үлдсэн буян даа. Дараа нь Ханддорж гуайн хонгор халзан морь байна даа. Түүний давхил, туурайн чимээ мөн ч агуу шүү дээ.
-Хамгийн сүүлд хэдэн онд улсынхаа наадамд морьдоо уралдуулав?
-Сайн санахгүй байх чинь. Тулгамдаад тэр юм байх даа. 1974 оноос хойш 8 - 9 жил дараалан очиж уралдсан. Сүүлдээ ч бие дийлэхээ байгаад больсон доо. Энэ жилээс бие гайгүй бол очих санаа байна.
-Тэгвэл улсын наадмаар дахин уулзахын ерөөл дэвшүүлэн яриагаа өндөрлөе. Ярилцсан танд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна