МУ-ын харцага Г.Батбаяр: Босоо барилдаж хөл гартаа алдчих гээд Өсөхөө ахад загнуулдаг байлаа
Буур аваргын удмыг залгаж монгол бөхийн торгон дэмжээнээ ид бяраа гайхуулан барилдаж яваа хүний нэг нь МУ-ын харцага Гэлэгжамцын Батбаяр. Төрсөн ах Г.Өсөхбаяр аваргатай багаасаа барилдаж ноцолдож өссөн нэгэн. Бөхийн гараагаа жүдо бөхийн дэмжэээнээс эхэлсэн тэрбээр сүүлмийн жилүүдэд барилдах нь цөөрсөн билээ.
-Таныг удам дамжсан бөх гэдгийг мэднэ. Та хэдийнээс барилдаж эхлэв?
-Бөх болох гараа маань бөхийн холбооны дэргэдэх “Удам” бөхийн дэвжээ, гавьяат Дамдин багш, Ш.Эрдэнэбилэг багшийн гараас эхэлсэн дээ. Гэхдээ анх миний бөхийн суурь бэлтгэл жүдо байсан. Улсын начин Б.Одхүү бид хоёр 10-р анги төгсөөд орж ирсэн, бусад нь дандаа арван жилийн хүүхдүүд байсан. Дагвадорж аварга, Дашням, Хүчитбаатар гээд ер нь сумод сайн барилдаж байгаа хүүхдүүд “Удам” дэвжээнд харьяалагдаж бэлтгэл сургуулилт хийж байсан. Хоёр жил гаруй тэндээ зүтгэж, жудогоор тэмцээнд орж байлаа. Улсын аваргад нэг удаа орж дөрөвдүгээр байр, самбо бөхөөр улсын аваргад хүрэл медаль авсан. Сүүлдээ ахыгаа дагаад чөлөөт бөх рүү орсон доо.
-Өсөхөө аварга та хоёрыг бөх болоход өвөөгийн чинь нөлөө их байсан байх. Эсвэл удам гэхээсээ илүү ахыгаа дагаж бөх болох хүсэл төрөв үү?
-Тийм ээ, өвөө маань намайг хоёр настай байхад өөд болсон учраас нарийн сайн мэдэхгүй. Зөвхөн ард түмнийхээ хууч, аав ээж, ах эгч нарынхаа ярианаас өвөөгөө өөрийнхөөрөө төсөөлдөг. Гэхдээ өвөө маань тийм эртний хүн биш, Ардын хувьсгалаас хойш барилдаж байсан болохоор хүмүүсийн яриа надад их ойр санагддаг. Аав маань ах бид хоёрыг хотод хөтлөн авчирч бөх болгож байсан. Ер нь багадаа би аав, ах хоёртойгоо их барилддаг байсан гэдэг юм. Унахаараа уйлж хүчээр давдаг. Ах ч гэсэн намайг жаахан байхад энүүнтэй, тэрүүнтэй барилдчих гээд их барилдуулдаг байсан. Заримдаа ч нөгөө банди нараа дийлэхгүй уначихаад уйлна. Намайг хотод ирсний дараа жил буюу 1995 онд Өсөхөө ах заан болоод, ид сайхан барилдаж эхэлж байсан үе. Ахыгаа дууриаж сайн бөх болохсон гэдэг хүсэл байсан.Тэр үед манайхан бөх бол ч гэдэггүй, бас боль ч гэдэггүй байсан. Жудогоор хичээллэж байсны хувьд үндэсний бөхтэй хамтад нь хичээллэвэл илүү үр дүнтэй гээд л бөх болсон. Ер нь удмын заяа түшиж бөх болсон байх гэж боддог.
-Та хоёр багын том биетэй байсан уу?
-Ах маань багаасаа том биетэй, харин би дөрөвдүгээр анги төгсөхдөө дороосоо хоёрт зогсдог байсан. Тавдугаар ангийн намар сургуульдаа ирээд жагссан чинь дээрээсээ хоёрт зогсч, суга өссөн дөө. Тэрнээс хойш өндрөө алдаагүй.
-Үндэсний бөхөд хэдийнээс зодоглосон бэ. Нутагтаа аймгийн арслан болж байсан билүү?
-Анх 1997 онд 20 настай аймагтаа барилдаад тавын даваанд унаж байсан. Дараа жил нь аймагтаа түрүүлээд, 1999 онд манай өвөөгийн 100 жилийн ой болсон учраас дахиж аймагтаа барилдсан юм. Улсад анх 2000 онд барилдаж, 2001 онд зургаа давж харцага цол авсан. 2002 онд аймагтаа барилдаад, тэрнээс хойш улсад тогтмол барилдаж байгаа.
-Хэдэн настай харцага цол авч байсан бэ. Тэр үеийн наадмыг эргээд дурсвал?
-Харцага цол авахад 24 настай байсан. Ер нь улс хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 бөх барилдсан. Олон бөх барилдах тусам цолонд хүрэх магадлал өндөр байдаг учраас бэлтгэл сургуулилтаа хариуцлагатай хийсэн. Тэр наадмын бэлтгэл ер нь бүтэн жилийн хөдөлмөр шалгасан өндөр түвшнийх байсан шүү. Өсөхөө ахын багш Ганбаатар талийгаач намайг өөр дээрээ аваад цол авахын өмнө 1-2 жил эрчимтэй бэлтгэл хийлгэсний үр дүн гарсан байх. Талийгаач багшийн “Тулга” дэвжээнд аварга Сумъяабазар, ах хоёр 10-р ангиа төгсөөд л ирж байсан юм.
-Учраанууд хэр хатуу байсан бэ. Хэнээр начин болж байв?
-Манай нутгийн ах харцага Жавхлантөгс дөрөв, заан Хишигдорж тав дээр дэмжиж, улсын начин болгосон. Зургаагийн даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат миний амьдаа Да.Батбаяр бид хоёр шинэ начингууд тунаж барилдаад, би давсан. Гарахын өмнө Өсөхөө ах “за миний дүү одоо л чиний хувийн барилдаан эхэлж байна шүү дээ” гээд бөгсөн дээр алгадаж гаргаж байлаа. Тэр үед М.Баяржавхлан, Ц.Магалжав, Г.Ганхуяг, Н.Бүрэнбаатар гээд зургаан залуу тунаж барилдаад гурав нь харцага болж байсан юм. Энэ наадмаар гурван харцага, 14 начин төрж, урьд өмнө байгаагүй олон бөх улсын цолонд хүрсэн. Долоогийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргад амлуулж, 20 гаруй минут барилдаад, ялалт ч үгүй их аваргын өмнө хүчин мөхөстсөн дөө. Аварга ч тэр үед бяр хүч нь хариагүй сайхан байлаа шүү дээ.
-Харцага цол авснаас хойш яагаад одоог хүртэл цолоо батлах, ахиулах барилдаан хийсэнгүй вэ?
-Улсын цол авснаас хойш арав гаруй жил болж байна. Энэ хугацаанд их сургуульд орж, төгслөө. Хичээл сургууль гэж гүйгээд хэдэн жилийг өнгөрүүлсэн. Сургуулиа төгсөөд Америкийн элчин сайдын яаманд хоёр жил гаруй харуул хамгаалалтын албанд ажиллаад таны хэлдгээр бэлтгэл сургуулилт нэлээн суларч, цолоо ахиулах тал дээр шимтэж, зүтгэж чадсангүй дээ.
Ямар мэргэжлээр их сургууль төгссөн вэ?
-2000 онд ТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал Пүрэвтогтох дээр ороод “Намайг сургуульдаа аваач ээ ” гэсэн чинь “Чи хэзээ улсын цол авах вэ, тэрийгээ хэл” гэж надаас ам авч байж сургуульдаа элсүүлсэн. Тэгээд би “2001 онд цол авна” гэж өргөдөлхүү юм бичиж тэр сургуульд орж байсан. Миний мэргэжил уул уурхайн ашиглалтын инженер.
-Тэгвэл хэр сайн оюутан байв?
-Ер нь сайн зохицуулалт байгаагүй бол сургууль ч үгүй, бөх ч үгүй болчихсон байж ч магадгүй л байх. Тэгэхээр аль алиныг нь гэж явсаар байгаад бөхийн тал дэр амжилт багатай байлаа. Нэг, хоёрдугаар курстээ мундаг сурдаг байгаад, гуравдугаар курстээ цол ч авсан, багш нар ч бас гайгүй харьцаж эхэлсэн. Дунд зэргийн оюутан явсан даа. /инээв/
-Нэлээд олон хүний ярьж байхыг сонсож байсан юм байна, “Өсөхөө аварга яагаад дүүгээ шинэ цолонд хүргэдэггүй юм бол” гэж?
-Ах маань ид барилдаж байгаа хүн. Өөрөө барилдаж байгаа том цолтой хүн юм юманд хутгалдаад, “чи ингэчихээч, тэгмээр байна” гээд явах, яриа шууманд оролцоод байх тийм ч сайхан зүйл биш. Миний хувьд ч гэсэн ахыгаа тиймэрхүү юманд оролцуулахыг хүсдэггүй. Би яахав сайхан барилдаад, улсын харцага цол авлаа. Одоо энэ цолондоо эзэн сууж, харцагын хэмжээнд сайхан барилдах юмсан гэж боддог болохоос ахын нэр төрийг ашиглая гэж боддоггүй. Ах ч тиймэрхүү зүйлд орооцолдох маш дургүй. Улсын наадамд хоёр шавь нь хоорондоо таараад барилдахад “сайхан барилдацгаа” гээд сууж байхаас “Чи өг, чи ав” гэдэггүй. Үүнийг наадамчин олон бас хардаг, мэдэрдэг байх. Энэ бол миний ахын зөв явж байгааг харуулж байгаа юм. Тэгээд ч залуу хүний хувьд “Чи тэрэнд өгөөдөх, үүнд өгөөдөх ” гэж гүйх ёс монгол бөхөд байдаггүй. Ахын шавь нараас улсын цолтой нь Мөнгөнцоож харцага, Батжаргал харцага,Цанлиг начин нар байна. Ер нь ахыг дагаж бөхын спорт руу орсон Архангайн хүмүүс сайхан л барилдаж явна.
-Ахтайгаа арал чац, бяр хүч тэнцүүхэн учраас мэх адилхан уу. Магадгүй өвөөгийнхөө хийдэг мэхийг өвлөж авсан уу?
-“Бяртай хүний хөдөлгөөн бүр нь мэх болдог” гэдэг өвөөгийн маань үг байдаг юм. Ахын хувьд давуулж гуядана, харцагадна, мордоно. Би жүдогоор бөхийнхөө үндэс суурийг тавьсан болохоор босоодуу барилдаж хөл гартаа алдчих гээд ахад их загнуулдаг даа. Ахынхаа хийдэг мэхнүүдээс хийдэг. Өсвөр насанд үндэсний бөхөөр барилдаж байхад харцагадах ганцхан мэхтэй. Тэгээд давбал даваад л, унавал унаад л. мордох мэх миний чацанд таардаг болохоор мордох, гуядах мэхтэй. Ер нь ах бид хоёрын барилдаан төстэй байха. Өвөө маань суйлна, тахимдана, ер нь цэрвүү барилдаанаас мэх хийдэг, бяртай хүн байсан гэдэг юм. Ах бид хоёр хав барьцнаас хүч гаргасан барилдаан хийдэг.
-Та хоёр зүс царай, бие хаа гээд нэлээн адилхан. Хүмүүс андуурах явдал гардаг уу?
-Хөдөө гадаа явж байхад “Өсөхбаяр аварга явж байна” гэж ярьж байгаа нь сонсогддог л юм. Хот хүрээнийхэн, бөхөө үздэг, хардаг хүмүүс бол гайгүй. Гэхдээ ер нь их адилхан гэдэг юм. Уг нь ах надаас 10 гаруй см өндөр, 140 орчим кг жинтэй. Харин би 120кг.
-Удам дамжсан болоод ч тэр юмуу танай гэр бүлийхэн эрэгтэй, эмэгтэйгүй бөхийн өргөөнд бөх үзэж байгаа харагддаг. Эгч нар тань барилдааны чинь талаар шүүж ярилцдаг болов уу?
-Манай эгч нар ч завтай өдрөө очоод суучихна шүү. Ер нь чухал биш бол бага сага ажлыг орхиод бөх үзээд суучихна. Байнга үздэг болохоор хүмүүсийн барилдааныг бараг мэддэг болчихсон, барилдааны арга барил, мэхийг нь мэддэг болохоор зөвлөх юм гарна. Чи тэгж уналаа, тэгэхгүй яасан юм гэж хэлэх үе байдаг л юм. Манай ах дүү нар нийлээд жил болгоны хавар өвөөгийн нэрэмжит барилдааныг хийдэг юм. Тэрэн дээр ээж минь зайлшгүй очно. Наадмаар ах дүү нараараа бөөгнөрч сууж байгаад л ах бид хоёрын барилдааныг үздэг. Өсөхөө ахыг дээшээ даваанд үлдэж, барилдахаар ээж харж чадахгүй, нүдээ дараад л суучихдаг юм. / инээв /
-Монгол бөх хөгжиж байна уу. Залуу хүний хувьд юу гэж бодож явдаг вэ?
-Залуу хүний нүдээр харахад монгол бөх хөгжиж байна гэж хэлэхэд хэцүү. Ний нуугүй хэлэхэд бөхийн холбоо ажил хийгээд байгаа юм шиг мөртлөө явцуу нэг талыг баримталсан үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь наад зах нь барилдаж байгаа хоёр бөхийн маргааныг зөв шийдвэрлэж чадахгүй байгаагаас харагддаг. Хөлийн цэцүүд нь дан хөгшин, 50,60,70 нас хүрчихсэн хүмүүсийг аваачаад суулгачихна. Нөгөөдүүл нь залуу хүний барилдааны хурдыг гүйцэж харж чадахгүй, дөхөөд ирэхээр нь таньдаг хүнээ хараад “Өө, энэ давсан” гэж хэлдэг. Эсвэл хоёр бөхийн нэг нь унаж явахад гүйж очоод түшээд зогсоочихдог тийм хөлийн цэц байна. Хоёр бөх барилдаад хайна унаж байгаа. Тэгээд бичлэг үзэхгүй. Тэгэхээр бөхийн холбооны удирдлагууд ямар ажил хийгээд байгаа юм гэхээр угаасаа өөрийнхөө явцуу эрх ашигт нийцүүлж дүрэм журмаа батлуулж гаргуулж тиймэрхүү л юм хийдэг. Баянаа аварга бол бөхчүүдийн аж амьдралыг сайжруулахын төлөө шинэ юм сэтгэж чадсан. Бөхийн холбоо Баянаа аварга хоёрын хэн нь ч барилдаан зохиосон нь хамаагүй, бид нар очоод л барилдана. Зэрэгцээд оршиж болох юмсыг чинь үгүйсгэж байгаад нь гайхдаг.
-Ер нь олон хүнээс хөлийн цэцийг залуу, шударга хүнээр солих хэрэгтэй гэдэг үгийг сонсч байсан юм байна?
-Тийм л дээ. Хоёр бөхийн барилдаан маргаантай болж, “Та үнэнийг нь хэлээч ээ” гэхээр “ Наад хүмүүсийн чинь дарамтыг ах нь дийлэхгүй байнаа” суудлаасаа босдоггүй хөлийн цэц байдаг. Тэгэхээр тэр дарамт гэдгийг бөхийн холбоо хийдэг юмуу, үгүй бол нөгөөдүүл нь өөрсдийг нь дарамталж байна гээд бодчихдог юмуу, мэдэхгүй. Шинэ юмыг үгүйсгэдэг, шинэ юмыг зохион байгуулах чадваргүй ч гэх юмуу шинээр сэтгэх, залуу эрч хүчтэй хүмүүс бөхийн ертөнцөд дутагдаад байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна