“Цээл”-ээс төрсөн хүчтэнүүд
А.Тэлмэн
Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө гэдэг. Энд өгүүлэх эрхэм бол дуурсах алдраа олноосоо хүртсэн хүн. Тиймдээ ч түүнийг шавь нар, найз нөхөд нь “сахал” Рагчаа гэж хүндэтгэн дуудах нь бий. Дасгалжуулагч Рагчаа нь Говь-алтай аймгийн Цээл сумын уугуул. Нутагтаа 7-р ангиа төгсөөд Улаанбаатарт ирж чөлөөт бөхөөр хичээллэн, 1966 оноос Улсын шигшээ багт тамирчнаар оржээ. 1966-1976 он хүртэл энэ хугацаанд Мюнхэн, Токио, Монреал зэрэг гурван олимп, долоон дэлхийн аваргын бэлтгэл сургуулилтанд гарч, тэр үед тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилт гаргаж байсан бөхчүүдийн бэлтгэлийг хангаж байлаа. Тэр үеийн улсын шигшээ баг жилийн 12 сарын 11 сард нь бэлтгэл сургуулилттай байв. Түүний жин ч чөлөөт бөхөд алтан дундаж буюу 70 кг байсан бөгөөд өөрийн болоод дээд, доод жингийн тамирчдын аль алиных нь бэлтгэлийг хангана. Үдээс өмнө доод жингийнхээ юмуу өөрийнхөө жингийн тамирчдын бэлтгэлийг хангадаг бол үдээс хойш нь дээд жингийнхээ тамирчидтэй бэлтгэл хийнэ. Ойдов, Нацагдорж, Намжим гээд түүнтэй нэг жингийнхэн, дээд жинд Сэрээтэр, Артаг нар байв. Тэр зүгээр ч нэг хүн болгонд “ноолуулдаг” хүн биш, өөрийн гэсэн барилдааны онцлогтой байснаас ийн бэлтгэл хангагч болсон хэрэг. Рагчаа цээжээр барилдах буюу европ стильтэй барилдаантай тул олон улсад, дэлхийд хүч сорих бөхчүүд европчуудтай барилдах бэлтгэлээ түүнтэй хийдэг байв. Үнэхээр ч түүний барилдаан манай тэр үеийн чөлөөтийнхийг олимп, дэлхийгээс медаль өвөрлөж ирэхэд нь их нөлөөлсөн гэдэг. Тэрээр “Би их бяртай гэгдэж, олон л хүний бэлтгэл хангадаг байсан. Гэхдээ Ойдов шиг хэцүү хүн байгаагүй. Ойдов надаас бага жинтэй хэрнээ надтай дандаа бярдсан барилдаан хийдэг байлаа” хэмээн дурссан нь бий. 1996 онд Цээл сумандаа очиж ээжийгээ асрах, харахын хажуугаар сургуулийн захиралд хүсэлт тавин, 40-өөд хүүхэд цуглуулан үндэсний бөх, чөлөөт бөхийн бэлтгэл хийлгэж эхэлжээ. Үндэсний бөхийн спортоор хичээллэхийн ач тус, бөх хүн ямар дэгтэй байдаг, далбаа, шуудгаа хэрхэн өмсөх, тахимаа яаж өгөхөөс эхэлсэн бэлтгэл хоёр жил үргэлжилсэн юм. Түүнийг энэ ажлын үр дүн АХ-ын 86 жилийн ойн баяр наадмаар гарч, хичээллүүлж байсан секцнээс нь хоёр улсын цолтон төрж,багшийгаа, ээж аавыгаа, нутаг орныхныгоо баярлууллаа. 1996 онд Ж.Бат-Эрдэнэ 9 настай, Л.Гантулга 11 настай, Рагчаа багшаараа бөхийн А үсэг заалгаж байсан тэд төрийн их баяр наадмаараа тав давж, улсын начин боллоо. Тэд хоёул Цээл сумын харьяат бөгөөд улсын начин дөрөв төрсөн бөгөөд улсын начин Баатархүү, Энхбаяр нар сумын анхдагч улсын цолтнууд юм. Бас Л.Гантулга, Ж.Бат -Эрдэнэ нараас гадна таван аймагт Говь-Алтайн бөхчүүд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Энэ бүх дасгалжуулагч, чөлөөт бөхийн барилдааны олон улсын хэмжээний мастер Рагчаатай салшгүй холбоотой. Түүний хичээллүүлж байсан секцийн хүүхдүүд өдгөө нас бие гүйцэж 23-25 насны залуучууд болж, хүчтэн багшийнхаа зааснаар аймаг, улсад бяр чадал гарган барилдаж байна.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна