Сумын Алдарт уяач А.Чулуунсүх: Төр ардчилалын төлөө зүтгэж байсныг минь үнэлж "Алтан гадас" одонгоор шагналаа
Юуны өмнө төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе?
-За баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан Монголынхоо хийморилог ард түмний амар мэндийг айлтган мэндчилж байна. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд гар бие оролцон, Монголын ардчиллын төлөө тэмцэж ирснийг минь төр засаг өндрөөр үнэлж Ардчиллын 20-н жилийн ойгоор төрийн дээд Алтан гадас одонгоороо шагнасанд баяртай байна.
-Хэзээнээс эхэлж уяач гэж нэрлэгдэх болсон бэ?
-Бага насандаа хурдны морь унадаг байлаа. Манай хадмынх Хөвсгөлийн Рашаант сумынх.Мөнххаанаасаа тийш нь ганц нэг адуу гаргаж эхэлсэн үеэс л хурдан моринд дурлах болсон доо.Бас өөрөө оролдож болох юм байна гэж бодсон. Миний гаргасан морьдууд сайн сайн хурдлаад. Ирэхээр чинь хүн урам ордог юм байна. 2004 оноос л эхэлсэн дээ. Ер нь тэгээд зарахаасаа илүү хадмынхаа ах дүүс,нутаг орныхонд нь их бэлэглэсэн. Зарсан нь гэвэл тоотойхон. 20-30-аад юм бий.Эхлээд Рашаантад морьдоо уралдуулдаг байж байгаад түрүү жилээс Мөнххаандаа ирж уралдах болсон.
-Аав тань морь уядаг хүн байсан уу?
-Аав маань морь уядаггүй харин сайхан эдэлдэг хүн байсан.Харин аавын дүү аймгийн Алдарт уяач Шагдар байсан.Очсон газар болгоноосоо айраг түрүү хүртдэг хүн байсан гэдэг. За тэгээд ах дүү нар маань уядаг байсаан. Манай ээж хүртэл моринд их хайртай. Төрөө, Батсуурь гэж хоёр дүү маань морийг их сайн шинждэг.Тэр хоёрынхоо шинжсэн мориор би наадаж байна даа.
-Та саяхан сумын Алдарт уяач хэмээх хүндтэй цолыг хүртсэн.Энэ хугацаанд хэчнээн айраг түрүү авсан байна вэ?
-За миний уяач ч гэж юу байхав. Сайхан найз нөхдийн дэмжлэгээр болж л байна. Морь уях гэж оролдож эхэлснээсээ хойш орон нутгийн том жижиг наадмаас 30 гаран айраг түрүү авсан байх шиг байна. Энэний 80 гаран хувийг Хөвсгөлөөс авсан.
-Таны морьдын уяа сойлгыг хэн гэж уяач тааруулдаг вэ?
-Мөнххаан сумын алдарт уяач Гансүх маань тааруулж байна.Бид хоёр сургуульд орохоосоо эхлээд төгстлөө нөхөрлөсөн дөө. Сүүлд Гансүх морь уяад айраг түрүү хүртээд байгаа сураг гараад байсан. Тэгэхээр нь найз руугаа утасдаад “ганц морь олоод уяадах хө” гэсэн. Ингээд л одоог хүртэл гар нийлээд сайхан наадаж байна даа. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сумын алдарт уяач А.Энхтайван гэж залуу тэнд байгаа хэдийг маань уядаг.
-Өнгөрсөн жил өмтэй сайхан наадаж сумынхаа наадмын их насны морины түрүүг хүртсэн.Түрүүлсэн хонгор морины талаар ярьвал?
-Хонгор морь маань над ирэхээсээ өмнө сумынхаа наадамд нэг л уралдаад наймт орж байсан. Бараг битүү шахуу адууг дүү нараараа дамжуулж авсан юм. Өмнөх эзэн нь угшлыг нь сайн мэддэггүй юм билээ. Гансүх маань шинжээд Уулбаяны айлаас л авч байсан. Уулбаяны цоохор хонгорын удамтай л юм шиг байгаа юм. Их нарийн уяатай адуу. Сунгаа болгон дээр тасарч ирээд байсан болохоор сумандаа гайгүй өнгөнд гараад ирэх байх гэж бодсон маань талаар болоогүй.Гэм нь гараа муутай араас нэхэж уралддаг онцлогтой адуу.
-Их хол түрүүлсэн гэж сонссон ?
-100 гаран морь уралдсан.Морьд эргэхэд сүүлийн хорь дотор явж байсан. Хязаалангийн гараа хүрэхэд 50 метр тасарчихсан явсан гэсэн. Тэгээд барианд ороход 2 км зайтай таралж орж ирсэн гэж манай уяач хэлж байсан. Би ажил ихтэй байсан болохоор очиж амжаагүй. Ер нь орон нутгийнхаа том жижиг наадмуудад тасархай л ирээд байдаг адуу.
-Улсын наадамд ирсэн байх аа ?
-Сумынхан маань хонгор морь чинь хурдан байна улсад очиж уралд гэхээр нь ирсэн л дээ.Улсад цагаан хөтөл давахад хорин хэдээр явж байсан.За эндээс л урагшлана даа гэж байсан чинь суучихсан.Өлдүүлчихсэн байна лээ. Гэхдээ яахав төрийнхөө наадамд халхын алдартай хүлгүүдтэй уралдаад 100 гаргаад л ирсэн.
-Өнгөрсөн жилийн “Сайхан Монгол” даага шүдлэнгийн уралдаанд таны хул даага айрагдсан. Хул дааганы удам угшил хаанахынх вэ ?
-Бас л манай нутгийн адуу. Чулуунбаатар гэж залуу бэлгэнд өгч байсан юм. Хөөрхий бурхан болчихсон л доо. Хонгор дааганы угшлыг нь нарийн хөөвөл Мөнххаан суманд Будын данжаад ногоон гэж алдартай азарга байсан юм.Тэрний төлийн төл гэж тогтоосон. Манай суманд энэ данжаад ногоон азарганы удамтай 10 гаран азарга байна.Тэд нар л ээлжлээд сумынхаа наадмын айраг түрүүг аваад байх шиг байгаа юм. Хул даага маань гараа сайтай, бэлэн давхилтай. Сумынхаа наадамд уралдуулалгүй шууд Хэнтийн наадамд уралдуулсан юм. Хүн болгон тарган даага мордууллаа л гээд байсан. Тэр наадам дээр айргийн хэдтэй явж байгаад үзүүр дээр суучихсан. Дараа нь сумандаа хоёр уралдаад нэгэнд нь түрүүлж, нөгөөд нь айргийн гурваар хурдалсан. Сүхбаатар аймгийн наадамд уралдсан боловч будилуулаад хоёр уралдаад зургаалсан хурдан буян байгаа юм. Найз маань хармын сэтгэл гаргалгүй өгсөн болохоор сайхан л хурдалж байна.
-Хаана хаанаас адуу цуглуулсан бэ ?
-Дандаа л нутгийн ах дүү, найз нөхдөөс маань бэлгэнд ирсэн адуунууд л байна даа. Моринд дуртай, морио дээдлэж явдаг болохоор морь гэдэг амьтан сэтгэл дагаж ирдэг юм билээ.Тэдэндээ баярлаж явдаг даа.
-Морь эзний болоод ар гэр, хамт олны хийморийг дагаж хурдалдаг гэдэг. Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авч байв?
-Тэгэлгүй яахав. Манай эхнэрийн аав Хөвсгөл аймгийн Рашаант сумын улсын аварга адуучин Дашжаа гэж хүн байдаг. Насаараа л морь малтай ноцолдож ирсэн буурал бий. Одоо 80 хүрч байгаа.Би нэг хонгор азарга аваачсан юм. Тэгсэн “хэрэггүй ээ” гээд байхад тэжээгээд уяж байна тэжээл явуул гээд л сууж байна. Насаараа адуу дагасан хүн холдож чаддаггүй юм шиг байна. Энэ утгаараа манай хүн моринд ер нь дуртай байдаг. Манай охин тэр өвөө дээрээ өссөн болохоор моринд их хайртай, морь яриад л суучихдаг. Гэр бүл,ах дүү нар, найз нөхөд маань сайхан сэтгэл гарган дэмждэг болохоор морьд маань хурдлаад байдаг юм болов уу гэж боддог доо.
-Өнөө жил Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Хэчнээн морь уях төлөвлөгөөтэй байна вэ?
-Түүхт ой гэдэг утгаар нь их ач холбогдол өгч байгаа л даа. Нас насанд нь л уях бодолтой байна. Морьдынхоо байдлыг харж байгаад шат дараалсан уралдаануудад нь уралдуулна даа. Аятайхан байвал төрийнхөө наадамд ч уралдуулах бодолтой байгаа.
-Сүүлийн хэдэн жил улс бүсийн уралдаанд танай сумын Бураа Пүрэвжав гэж хүний нэртэй адуу их орох болсон. Таны адуунд энэ хүний адуунаас байгаа юу?
-Тэгэлгүй яахав.Пүрэвжав ах бол Монголын хурдан морины нэгэн үеийн түүхийг бичилцэж байгаа хүн гэж би хувьдаа боддог. Миний адуун дотор тэр хүний адуунаас байлгүй яахав. Пүрэвжав ах маань нэг азарга, шарга морь өгсөн. Шарга морийг сая Сэлэнгийн Одмандах гэдэг залуу гуйсаар байгаад аваад явсан. Моринд үнэхээр дуртай залуу болохоор нь харамлаагүй өгсөн л дөө. Түүний сайхан хээр азарга бий. Уяж үзээгүй одоо л үзнэ дээ.
-Таны уяан дээр байгаа халзан үрээ анхаарал татаад байна л даа. Яаж уралдаж байсан бэ?
-Хүрэн халзан соёолонг хэлж байх шиг байна.Нэг л удаа уяж үзсэн.Тамир муутай байсан ч их дээгүүр давхисан.Энэндээ найдлага тавиад л байна.Түмэнцогтын Уртаа гэдэг хүний хурдан халзан азарганы удамтай. Сайхан тэжээгээд л байж байна.
-Ойрын үед ямар уралдаанд наадах төлөвлөгөөтэй байна вэ ?
Аймгийн өвлийн баруун бүсийн уралдаан цагаан сарын дараа манай суманд болно. Тэрэнд л уралдана даа. Тэндээсээ байдлыг харж байгаад хаашаа яаж уралдахаа шийднэ. Хавар болох “Сайхан Монгол”, шүдлэнгийн уралдаанд ямар ч байсан орох байх.
-Моринд орсноор танд ямар өөрчлөлт гарч байна?
-Их зүйл өөрчлөгддөг. Наад зах нь Монгол ахуйдаа илүү ойртдог юм билээ. За тэгээд хүлээцтэй, даруулгатай байх зан чанар гээд нэрлээд байвал их бий л дээ. Хамгийн гол нь хурдан морь гэдэг хүнийг зөв, түвшин хүн болгож төлөвшүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Харилцаанд хүртэл асар их өөрчлөлт үзүүлдэг.Миний хувьд морийг хоббигоо болгосон, Монгол зан заншил, соёл иргэншлээрээ бахархдаг эгэл жирийн Монгол хүн. Би залуучуудыг моринд хайртай байгаасай, сонирхоосой гэж их хүсдэг дээ.
-Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөж байна?
-Мөнххаан сумыг зорьж ирсэн та бүхэндээ баярлалаа.Энэ дашрамд хүнээсээ илүү мориныхоо удам угшлыг мэддэг Монголын нийт уяач, морь сонирхогчид, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынхандаа 17-р жарны цагаагчин туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.Төрийнхөө баяр наадамд Мөнххаанчуудын хурдан хүлгэд дахин тодрох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.
Таны унага бүхэн босоо төрж, уясан бүхэн нь хурдлах болтугай.
"Тод магнай" сэтгүүл дугаар №12
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна