Аймгийн алдарт уяач Н.Гэрэлт- Од: Өсөж төрсөн уул ус, өвөг дээдсээ шүтэж явдаг


Халхын их уяач, морь шинжээч Хардэлжанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит “Сэцэнханы хурд 2010” зүүн бүсийн хурдан морины уралдаанд бор морио түрүүлгэж түмний эх болгосон эгэл жирийн малчин ард Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Аймгийн алдарт уяач Н.Гэрэлт-Одтой ярилцсан яриагаа толилуулъя.
Сайхан өвөлжиж байна уу? Нутаг хаана байна?
Сайхан өвөлжиж байна. Нутаг Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байна аа. Сумаасаа хойш 30 гаран км-т “Эрдэнэ уул”-ынхаа өвөр бэлд л өвөлжиж байна даа.
Бага насныхаа дурсамжаас яриа эхлэх үү. Хүүхэд байхдаа хурдны морь унаж байв уу?
Багадаа жаахан том биетэй хүүхэд байсан болохоор хурдны морийг төдийлөн олон жил унаж байгаагүй. Багаасаа хөдөө өвөө, эмээ дээрээ малын дэргэд өссөн болохоор адуу малд их ойрхон хүүхэд байлаа.
Хэдэн оноос морь уяж эхэлсэн бэ ?
Морьноос хасагдсаны дараа өвөө маань намайг моринд дуртай хүүхэд гээд удам сайтай азарга, гүү авч өгч моринд оруулсан.1992 оноос л бие даан морь уяж эхэлсэн. Анх даага уяж гараагаа эхэлж байлаа.
Өвөө тань морь уядаг хүн байв уу?
Яг намайг өсгөсөн өвөө маань морь уядаггүй хүн байсан. Гомбожавын Лувсаншарав гэж насаараа хонь хариулсан, төрийн шагналт, алтан гадаст хоньчин хүн. Бас гэрийн шаггүй лам хүн байсан. Манай аавын аав Гүрийн Лувсанжамц гэдэг хүн 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойн улсын их баяр наадамд хээр даагаа аман хүзүүдүүлж, хүрэн халзан хязаалангаа есд, хээр соёолонгоо наймд давхиулж байсан уяач хүн байсан. Харамсалтай нь тэр өвөө маань намайг бага байхад бурхан болчихсон.
Та түрүүнд ярьлаа, өвөө маань удам сайтай азарга, гүү авч өгч моринд оруулсан гээд. Хаанаас ямар удам угшлийн адуунууд авч байв?
Тэр үед нэгдэл ниймэлчлэлийн үе байлаа. Манай нутгийн адуучин “аварга” Дондов гэдэг хүн шилмэл омгийн адуу малладаг байсан юм. Тэр шилмэл омгийн адуунаас нэг азарган хүрэн үрээ авч өгч байсан. Мөн адуучин Дондог, Цэвээндорж гээд хүмүүсээс ганц нэг гүү авч адууныхаа эх үүсвэрийг ерөнхийдөө тавьж байсан. Тэр хүрэн азарганы маань үр төлүүд сайхан хурдалж, 2000 онд хүрэн азарганы төл хүрэн шүдлэн үрээ сумын наадамд хол түрүүлсэн. Тэр цагаас хойш л морийг идэвхитэй уяж аймаг, сум, орон нутгийнхаа наадамд өнөөдрийг хүртэл сайхан наадаж, өнгөрсөн жил аймгийн алдарт уяач болсон.
Аймгийн алдарт уяач цолыг ямар амжилтаар хүртсэн бэ?
Орон нутгийн болоод бүсийн чанартай наадмуудад хүний өөрийн морьдийг газар газарт очиж нэлээн хэд айрагдуулж, түрүүлгэсэн. Сэлэнгэ аймгаар хэдэн жил сайхан наадсан. Мөн Сүхбаатар, Хэнтийн нутгуудаар бишгүйдээ сайхан наадаж 10-аад түрүү, 30-аад айраг авсан. Тэгээд аймгийн алдарт гэдэг энэ сайхан эрхэм хүндтэй цолыг хүртээд өнгөрсөн жил Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн наадамд долоон настай их насны бор морио түрүүлгэсэн дээ.
Зүүн бүсд түрүүлсэн бор мориныхоо талаар ярьвал?
Дээд тал нь манай нутгийн өндөр Зундуйн боруудын угшилтай гэж нутгийн өвгөчүүл ярьдаг юм. Би өнгөрсөн өвөл Төмөртогоогийн Оюунбаатар гэдэг найзаасаа авсан. Надад ирэхээсээ өмнө хөдөө наадамд нэг айрагдаж байсан. Бусад наадмуудад айргийн архнаар л давхиад байсан морь байгаа юм. Ноднин зүүн бүсийн өмнө Хэнтийн Баян-Овоо сумын наадамд түрүүлсэн.
Тод манлай уяач Эрдэнэчулууны зүүн бүсд дөрөвт орсон бор морь таны унаган морь гэж дуулсан?
Миний унаган морь биш ээ. Би сум орон нутгийнхаа наадамд хэдэн удаа айрагдсан амжилттай үрээг Хэнтийн Баян-Овоогийн Барсийн Нямдорж гэдэг залуугаас машинаа өгч авч байсан юм. Тэгээд Эрдэнэчулуун тод манлайд өгөөд хоёр жилийн дараагаар өвс тэжээлэндээ дасаад энэ жил зүүн бүсд дөрвөөр орсон.
Таны бор морь Тод манлай Эрдэнэчулуунд очсон гэсэн ?
Өө тийм. Эрдэнэчулуун тод манлайтай сайхан танилцаж, сайхан ах дүүс болсний хувьд яриа хөөрөө тохироод бараг бэлгэлчихсэн дээ.
Улсын наадамд ирж уралдаж байв уу?
2004 оны улсын наадамд нэг үрээгээ 23-аар давхиулж байсан. Тэрнээс хойш 2009 онд Б.Эрдэнэгэрэл манлай уяачын туслах уяачаар төрийнхөө наадамд оролцож байсан. Ирэх жил Улс хувьсгалынхаа 90 жилд зорьж ирж алтан тууртынхаа тоосыг өргие гэж бодож байгаа.
Ер нь уяач болоод анхныхаа айраг түрүүг хэзээ ямар наадмаас хүртэж байв?
2000 онд Мөнххаан сумынхаа наадамд хүрэн шүдлэнгээ их хол түрүүлгэж байсан. Миний хувьд хамгийн сайхан наадам тэр байсан гэж боддог. Тэр үед намайг хүн болгож хүмүүжүүлсэн өвөө маань амьд сэрүүн байсан. Өвөөгөө тэгж баярлуулсан даа одоо хэр нь сэтгэл хангалуун явдаг даа. Ер нь тэгээд өсөж төрсөн уул ус, өвөг дээдсээ шүтэж, нутгийнхаа ахмад уяачид, ахмад буурлуудыгаа хүндэлж, тэд нарынхаа зааж сургасан зөвлөмжийг л бодож санаж явдаг хүн дээ.
Адууныхаа цусыг ямар адуугаар сэлбэж байна?
Оросын Будённый үүлдрийн азарга, гүү хоёр аваад дундаас нь гарсан нэг азарга бий. Тэхдээ одоогоор хараахан гүү хураалгаж амжаагүй л байна. Манай нутгаар 2008 онд сүрхий салхи шуурга болоод тэр шуурганд адуу малаа их эрсдүүлсэн. Эх эцэг хоёр нь тэр шуурганд эрсдсэн.Үлдсэн ганц төлийнх нь үр шимийг үзнэ л гэж бодож байна. Ерөнхийдөө энд тэнд гайгүй хурдалж байгаа нутгийн адуунуудын үр төлийг цуглуулж байгаа. Манай унаган адуунаас улсын наадамд Б.Цэрэнбалтав гуайн нэр дээр хүрэн үрээ 2008 онд айрагдаж, 2009 онд Завхан аймгийн Очирвааны хурдад гурваар орсон байдаг.
Таныг шүлэг зохиодог гэж сонсож байсан юм байна?
Шүлэг бичдэг хүний дэргэд хэцүүхэн ч хаяа нэг дөрвөн мөрт эвлүүлчихдэг. Ер нь байгаль дэлхий, адуу малаа харж суухдаа өөрийн санаанд орсон юмаа хаяа цаасан дээр буулгачихдаг хобби бий. Тэр жил би нэг хурдан удамтай хар гүүгээ унагалахад сайхан хурдан буян төрлөө дөө гэж их баярлаж байсан. Түүнийгээ соёолонд нь уяж нэг түрүүлүүлж, гурав айрагдуулаад байхдаа “соёолон зээрд” гээд нэг шүлэг зохиож байсан. Тухайн үед дуу болгоно энтэр гэж байгаад нэг их хөөцөлдөлгүй орхичихсон. Ер нь бол дажгүй боломжийн үгтэй дуу гарах байсан байх.
Морь уяж, шүлэг зохиохоос өөр хобби, сонирхол бий юу?
Морь уяхын хажуугаар бөх барилддаг байлаа. 2005 онд Хэнтийн Баян-Овоод сумын начин болж байсан. Тэгээд жаахан бэртэл гэмтэл аваад одоо барилдахаа болиод байгаа. Энүүхэндээ гэж хэлэхэд морь уяхаасаа илүү шинжих тал дээрээ арай дажгүй. Хүмүүс онгирлоо гэх юм болов уу./инээв/
Ямар ямар хүмүүст хичнээн морь шинжиж өгөөд байна. Тэдгээр морьд тань ер нь яаж давхиж байна?
За да ер нь бол нэлээн хэдэн морь гарсан. Говь-Алтай руу нэг халиун морь гарсан сайхан хурдалж л байгаа дуулдсан. Увс аймгийн Дүгэрээ гэдэг залууд нэг бор үрээ өгсөн, бас л сайхан хурдалсан. МУАУяач Б.Эрдэнэгэрэл гуайтай сайхан нөхөрлөж улсад соёолон түрүүлдэг хонгор үрээг нь зааж өгч байсан. Бас нэг цагаан азарга гаргаж өгсөн. Ирсэн жилээ улсад зургаалаад Булган аймгийн 70 жилийн ойд аман хүзүүдсэн. Одоо Архангайн Өгийнуурт ААУяач Насандэлгэр гэдэг хүн дээр байдаг гэсэн. Тэнд миний гаргасан бас нэг хээр азаргатай хойно өмнөө л уралддаг гэж дуулдсан. Цэрэнбалтав гуайд бас нэг бор үрээ гаргаж өгсөн нь улсад соёолон дөрвөөр ороод Заамарын төвийн бүсд гурваар орсон. Өнгөрсөн өвөл Багануурын Туваан гэдэг хүнд бор морь өгсөн. Тэр маань Багануурын бүсийн наадамд таваар давхиж нийтдээ долоо найм уралдаж тав зургаа айрагдлаа гэж дуулдсан. Ер нь тэгээд нэрлээд байвал Эрдэнэчулуун тод манлайн бор морь энэ тэр гээд нэлээн юм бий.
Морийг шинжихдээ юуг нь илүү их хардаг вэ?
Морь шинших гэдэг морь уяхаас тэс өөр урлаг. Яагаад гэвэл өөрийн нүдэнд тусаад анхаарал татаж байгаа морийг хараад “за би энэ морийг уяхад тийм морины хөрөг гарна” гэдгийг төсөөлөх хэрэгтэй. Ер нь их олон юм харна л даа. Хүн болгон өөр өөрийн арга барилаар шинждэг. Хурдан морь эр хүний аз хийморийг дагаж таарч байдаг. Морь гэдэг чинь бас их билгийн амьтан ш дээ. Жишээ нь нэг сайхан бор халзан морь зүүдэлчихээд өглөө нь адуундаа давхиж явахад яг тэр зүүдэлсэн морьтойгоо таарч байвал түүнийгээ авахад сайхан хурдалж байдаг. Гэхдээ дандаа тийм юм байна гэж юу байхав. Эр хүнд хаяа нэг зон совин ч гэх юм уу тийм юм тохиолдоход азаа үзэхэд бас буруудахгүй байх.
Танд тийм юм тохиолдож байв уу?
Тохиолдож байсан. Нэг удаа зүүн бүсд түрүүлдэг бор морины маань эзэн цагаан морь хөтлөөд манайд ирж байна гэж зүүдлээд. Тэгээд өглөө нь дөнгөж сэрээд хувцасаа ч бүрэн өмсөж амжаагүй байтал бор морины маань эзэн ороод ирлээ. Мэнд мэдчихээд байж байтал “хөгшөөн гадаа байгаа машиныг чинь авъя. Борь морио өгье” гэхээр дуртай нь аргагүй наймаа хийж байсан. Зүүд зөнтэй гэдэг бас ортой юм билээ.
Морь уяж байхад хөгтэй, хөгжилтэй явдал бас тохиолдоно биз?
Өө тэгэлгүй яахав. Би чинь анх дөчөөд адуутай, бараг хориодыг нь уяна. Өвөө маань хэдийгээр нас өндөр гарсан ч надад их тусалж дэмждэг байсан. Тэгээд уясан морьдоо хөтлөөд л сумын наадамд явна. Туухыг нь туугаад хөтлөхийг нь хөтлөөд морины хүүхдүүд маань ч их ядарна, өөрөө ч их ядарна. Заримдаа морин дээрээ үүрэглээд л явна. Тэглээ гээд хальшрахгүй энд тэндхийн наадамд их явдаг байлаа. Явсан наадам болгоноосоо л нэг номертэй ирнэ. Тэгсэн өвөө маань “морь уяад л байхын уяад л байхын. Миний хүү ч номерноос өөр юм авч чадахгүй хүн юм даа. Ядахдаа модтой давхиулж чадахгүй юм” гээд жаахан сэтгэл дундуурхан хэлж байна. Өвөөгийн хэлсэн тэр үг сэтгэлээс ерөөсөө гардаггүй.
Морио байнд оруулж чаддаггүй байсан хэрэг үү ?
Үнэндээ тиймээ.Тэгээд 1998 оны зун сумынхаа наадамд уралдаад нэг ч морь модтой давхисангүй. Тэхээр нь наймаа хийж байсан машинаас нэг цайны печень, хэдэн сарлаг чихэр аваад, уутанд хийгээд хүрэн үрээ маань 23-т орлоо, өгсөн бай нь энэ гээд өвөөдөө аваачаад өгсөн чинь “хүү маань морь уяад анхныхаа байг авлаа” гээд дээжийг нь бурхандаа тавиад, өөрөө амтархан идээд л.Тийм байтай наадам ч гэж юу байхав. Дотроо бол ичиж үхэх шахаж байдаг, тэгсэн өвөө маань маш сэргэлэн хүн байсан болохоор энэ нөхөр хэзээ ч ийм бай аваагүй гэдгийг мэдэж байсан хэрнээ миний өвөөгөө баярлуулах юмсан гэсэн сэтгэлд юм хийчихгүй юм шүү гэсэндээ тэгж байсан байгаа юм.
Тэгээд хэзээ анх байнд хүрэв дээ ?
Тэгээд л ер нь өөртөө жаахан зорилго тавьж морь уяад хойтон жил нь даага маань яг 23-т ороод жинхэнэ сумын наадмын байгаа авсан чинь цай, лаа энтэр ирээд түүний хойтон жил сумынхаа наадамд шүдлэн түрүүлгээд тэрнээс хойш л сүүлийн 10 жил морины төлөө зүтгэж, адуу малаа ийш тийш нь хөдөлгөөнд оруулж, өөрөө ч их явж сууж Эрдэнэчулуун тод манлайтай танилцаж, бараг л ар гэрээ орхиод хаана л наадам болж байна тэнд л явдаг болсон. Нуугаад яахав ний нуугүй хэлэхэд сайн айлын хөрөнгө л моринд зарцуулчихсан хүн дээ.
Адууг хэр их үнэлж авдаг вэ ? байв уу?
Нэг сайхан ягаан халзан морь нэлээн үнэлж авч байсан. 2008 онд Түмэнцогтын 30 жилийн ой гээд хэдийгээр сумын ой боловч бүсийн хэмжээтэй сайхан наадам болж хавчиг морь тавд оруулж байсан. Тэр наадамд Түмэнцогтын Баярсайханы хонгор морь түрүүлж дараагаар нь Алтан-Овоонд гурваар орж байсан. Халзан морь маань асар доороос гарч ирээд олон аварга морьдтой уралдаж айрагдсан нь миний хувьд бас их сайхан дурсамж байдаг юм. Тэгээд халзан морио МУАУяач Б.Эрдэнэгэрэлд бэлгэнд өгч байсан. Уяа сойлго энэ тэр нь болдоггүй юм уу сүүлийн үед дуулдахгүй л байна. Ерөнхийдөө том наадмын эрэмбэтэй, бор мориныхоо хэмжээний л морь гэж боддог. Ер нь тэгээд бор, бүгээн зүсмийн морь надад их хурдалдаг. Мөнххааны Гэрэлт-Од гэхээсээ илүү бор морины Гэрэлт-Од гэж зарим хүмүүс цаашлуулж байдаг.
Таны уяаны арга барил?
Өвөг дээдсээс маань уламжилж ирсэн хуучин цагийн уяа, тэр их өв соёл бол хэзээч салахгүй, хазайхгүй, гуйвахгүй. Тэр хуучин цагийн уяаны арга барил орчин үеийн уяаны үндэс суурь нь гэж боддог. Гэхдээ өнөө үед өвс ургамал, бэлчээрийн өөрчлөлтөөс болоод нэмэлт тэжээл, овъёос, янз янзын витамин хэрэглэх болсон. Ер нь бол онол, практик хоёр хосолж байж л уяаны амжилт гаргах байх. Миний хувьд уяж байгаа мориныхоо амьсгааг их хардаг. Мэдээж хөлс бас их чухал. Ямар ч байсан давхиад ирснийхээ дараа амьсгаа нь сайхан зөв байгаад өвс хунхиалаад идэх гээд дайрч байгаа адуу яалт ч үгүй зөв уяандаа шургажээ гэж боддог. Адуу дагасан монгол эрийн хийморь доройтно гэж байдаггүй гэдэг ?
Ёстой үнэн. Би 2008 оны шуурганаар адуу малаа уруудуулчихаад, амьдрал ахуй хүнд байх үедээ морь уях чинь хэцүү юм байна гэж бодож шантарч байсан удаагүй, яг мориныхоо төлөө л зүтгэж байсан. Тэгсний хүчинд морь маань надад амьдралын сайн сайхан болоод өөртөө итгэх итгэлийг төрүүлж урам зориг хайрласан.Тэгээд өөрийгөө бүр ихээр хөгжүүлье, тэмцье, хүний хүрдэг амжилтанд хүрье гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон. Адуунд дурлаад, адууны төлөө зүтгэсэн хүнийг адууны тэнгэр хардаг л юм байна лээ. “Адуу дагасан хүн алзахгүй ээ” гэдгийг ер нь бардам хэлнэ дээ.
Илэн далангүй яриа өрнүүлсэнд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
Баярлаа. Та бүхэнд ч гэсэн ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хурдан морины төлөө их юм хийгээрэй. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад Монголын нийт уяачид болоод хурдан морь сонирхогчид тэр дундаа Мөнххаанчууддаа цагаагчин туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж,хамгийн хийморьлог бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл дугаар №12

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
66.181.161.6
mundag uyach ah shuu
Reply