Адууний өвчнийг ханах заслаар эмчлэх нь
Адуунд ханах, хатгах (түрэм) заслыг бусад малаас илүүтэй хийдэг. Түүнийг Монголын уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолын үүднээс тайлбарлаж болно. Адууны бие махбодын бүх эсийн бүрхүүл ханаагүй тосны хүчил ихтэй байдаг. Тиймээс эрч хүч сайтай, халуун чанартай, цаг уурын хэлбэлзэл, арчилгаа, эдэлгээний байдал, идэш тэжээлийн өөрчлөлтийг амархан амархан мэдэрч оёг, эмгэг олох нь элбэг. Энэ тохиолдолд ханах аргаар цусыг шинэчлэх, захын мэдрэлийн тор, сүлжээ, судлыг сэдээж цочроох замаар эсийн бүрхүүлийн ханасан ба ханаагүй тосны хүчлийн хэвийн төвшрүүлгийг амархан сэргээдгийг орчин үеийн биологийн шинжлэх ухаан нотложээ.
Самсааны судас: Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл уушиг, гуурсан хоолойн болон цээжний гялтангийн үрэвсэл, усан хаван, ходоод гэдэсний хямралын үед хураагуурыг хануурын жижиг өргөн хутгаар 1,5 см гүн хатгаж ханана. Бас самсааны сиймхийг нэвт хатгахад хамрын хөндийгөөс бага зэрэг цус гарна. Түүнийг гурвалжин үзүүртэй зүүгээр үйлдэнэ. Ер нь аль ч эмгэгийн үед биеийн баруун зүүн хос судсыг хоёуланг ханах нь ашигтай гэж үздэг.
Нулимсны судас: Нүдний үрэвсэл, гэдэсний хатгалга, өтгөн хатах үед нүдний дотор булангаас доош орших гурван судасны дундахыг гурвалжин зүүгээр 0.5 см гүн хатгаж ханана. Яг судсыг эрхий хуруугаар дарахад сайн гүрийж мэдэгдэнэ. Бага хэмжээний цус гарна.
Нүдний арын буюу нүүрний хөндлөн хуруугаар:
Нүдний үрэвслийн үед ханахад илүү үр дүнтэй. Нарших толгойн үс халцрах, өнгө зүсээ алдах, нуруугаа авах зэрэгт нүдний хойт булангаас хойш, шанааны нумыг дагаж ирсэн өнгөц судсыг хануурын жижиг өргөн хутгаар 1 см гүн хатгана. Малын чихийг нүдний хойт булан руу чиглүүлэн буулгаж чихний үзүүр хүрсэн цэгийг баримжаа болгон ханах явдал бий. Зэрэгцээд чамархайн өнгөц артери байдгийг санах хэрэгтэй.
Уруулын судас: Уруулын дээд, доод, гадна, дотно судас гэж бий. Ходоодны үрэвсэл, амны хөндийн, залгиур, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, ханиалга, хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед дээд доод уруулын дотор талын болон хамрын таславч мөгөөрсний үзүүрийн доод талд орших их харагдах судсыг гурвалжин зүүгээр хатган хэдэн дусал цус гаргана.
Тагнайн судас: Тагнайн саластын дор хураагуурын маш өтгөн сүлжээ бий. Тэнд цус хурах, тогтонгоших нь элбэг. Түүнийг “тагнайрах” гэдэг. Тагнайрсан адуу тэжээл усандаа муудаж амархан турж эцнэ. Энэ үед тагнайн эржгэрийн эхний 3 зураасны гол хоёр талд тагнайн гурвалжин үзүүртэй зүүгээр 1 см гүн хатгана. Гэдэс, ходоод цул эрхтний эмгэгийн үед мал тагнайрахад ханана.
Чихний үзүүрийн судас: Малд чихний үзүүрийн 3 судас гэж бий. Наран жилбэн, чих, уруул, зовхины мэдрэлийн саа, ходоод гэдэсний хатгалгын үед чихний үзүүрийн дотор талд гүрийж харагдах 3 судасны дундахыг гурвалжин зүүгээр судасны ханын дагуу хатгаж ханана. Хэдэн дусал цус гардаг. Эсвэл чихний үзүүрээс уг руу бага зэрэг хайчилж ханана. Бас чихийг цуулж имнэх аргаар засал хийх нь бий. Энд хялгасан судас мэдрэлийн өтгөн сүлжээ буй.
Гүрээний судас: Малын гүрээний ховилд орших судас юм. Эмийн бодис тарина. Хануур хийхдээ хүзүүний угаар боож дунд хэсэгт хануурын том өргөн хутгаар ханан 0.5-1.5 л цус авч болно. Уушиг, гялтан, гуурсан хоолойн үрэвсэл, усан хаван, ходоод гэдэсний эмгэгийн үед энэ судсыг ханана.
“Суга гижигдэх” буюу цээжний судас ханах: Балбах, цусны гүйдлийг хойш татах, цээж барьсан эмгэгийн үед морины хөлийг ялимгүй урагш нь зөөж суганы тус газар дөрөөлөхийн судсыг хавирга ташиж орших цэгт 0.5-1 см гүн хатгана. Малчид ихэвчлэн “суга гижигдэх” хэмээдэг.
Далны хуудасны судас: Далны хуудас хуурах, дээгүүр доголох үед далны хуудасны доорхи хураагуурыг далны хөх булчингийн завсраар урагш нь жишүү хавж хатган битүү цусан гагнаас үүсгэнэ. Чингэхдээ уг судсыг ханасны дараа далны наанаас модон алх тэргүүтнээр зөөлөн түншиж өгвөл бүр сайн гэдэг.
Ороо хар: Бугалганы арьсан доорхи хураагуурыг тийнхүү нэрлэдэг. Хааны хоёр үзүүрт булчингийн урд ирмэг, арьс хоёрын завсар байрладаг. Ханахад их булгидаг учир нэлээд дадлага, эв дүй шаардана. Доголох, цээжээ авах, уухилаа болох, амьсгаа ихтэй болох, уушиг хэт тэлэгдэх, өвдөг, бэрэвхий, сагагны үеийн эмгэгийн үед ханах хөлийг ялимгүй хойш тавьж өвчүүний бүдэрхийний гадна суганы урд дээд талд тэмтрэн уг судсыг олж хурдан огцом хатгана.
Уушгины судас: Малчид “хааны баргиа”, “хааны судас” гэхчилэн нэрлэдэг. Байршил анатомийн хувьд богтос ясны дотор гадаргуугаар өгссөн “дундын хураагуур” юм. Арьсны дор оршдог тул сайтар тэмтрэгдэнэ. Уушигны цусархаг үрэвсэл, хаван гялтангийн үрэвсэл, цээжээ балбах, доголох, хөлд цус буух, үед 0.5-1 см гүн хатгана.
Шөрмөсөн сиймхий: Өвдөгний үеийн хаван, шөрмөсний үрэвсэл, сагаг бэрэвхийн эмгэг, голихоо самрах, хөлд цус буух,урагшаа доголох үед бэрэвхийн үеэс хоёр хуруу дээш нарийн шилбэний яс, шөрмөсний / яс хоорондын булчин /хооронд орших судсыг хануурын жижиг өргөн хутгаар хөлийн дотор гадна талаас 0.5 см гүн хатгана.Шөрмөсийг гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.Зарим хүн шилбэний арын гадна дотор судсыг нэвт хатгаж зэрэг ханах үедээ шөрмөс, шөрмөсний дугтуй гэмтээх явдал байдгийг анхаарах хэрэгтэй.
Туурайн магнай: Туурайн чанх урдаас арьс, эвэрлэг эдийн сиймхийгээр 0.5 см гүн хатгана.Эвэр туурайн дотор гадаргууд хураагуур судасны өтгөн сүлжээ бий.Түүнд цус хуран тогтонгиших нь элбэг.Бас морь бүдрээ болох, таварцаглах, цус буух, бэрэвхий, титэмний үе сунах, шөрмөс шандасны эмгэгийн үед тустай.Ханах гүнийг яв цав тохируул.Эс тэгвэл хурууны ерөнхий тэнийлгүүр булчингийн төгсгөлийг гэмтээж болзошгүй.Тэгвэл адуу хөлөө өргөн эмзэглэн зогсоно.
Туурганы судас: Туурайн ханын 2 хажуу талд эвэрлэг туурай, хөвөө арьсны заагт 0.5 см гүн хатгана. Хөлд цус буух, цус тогтох, хөлөө өргөж доголох зэрэг эмгэгийн үед туурганы судсыг ханана.Хөлийн доод хэсгийн судсыг ханасны дараа адууг ус, шавар, шалбаагт оруулахыг цээрлэнэ.
Гахай сөхөх: Туурайн ул талаас гахайны үзүүр хэсгийг хануур хутгаар сөхөнө. Гахай сөхөх заслыг тавганд цус буух, гахай хөөх, ул тэгшрэх, хавдах, доголох зэрэг эмгэгийн үед хэрэглэх бөгөөд сэрүүн орж газрын хөрс царцсан хойно X болон XI сард хийдэг засал. Гахай сөхсөн морийг унаж хатуу газар давхиулж цусыг бүрэн гаргадаг.
Эмээллэхийн судас: Хавирга хоорондын хураагуур судасны өвөр хоорондоо холбогдох дээд салааг тийнхүү нэрлэдэг. Морь нуруугаа авах үед ханах засал үйлдэнэ.
Хонгоны ороолт: Энэ судсыг “царцмаг” гуяны баргиа гэдэг. Хойд шилбэний урд ба арын салаа нийлж уг судсыг үүсгэнэ. Шагайтын гадна гадаргад өнгөц оршино. Бөгсөө ороож ойчих, цүгцүүргээ авах, хойд хөлийн туурай, сагагны үеийн эмгэг, шөрмөсний дугтуйн үрэвсэл, үе мөчний хавангийн үед уг судсыг хануурын бага хутгаар 0.5-1 см гүн хатгана.Төл малд энэ судсаар тариа хийхэд тохиромжтой.
Сүүлний самсаа: Тосон ба усан жилбэн, ходоодны тэлэлт, хатгалга, шээс хаагдах үед сүүлний дотор талын 2 хажуугаар орших судасны аль нэгийг 0.5 см гүн хатгана.Харин сүүлний артерийн судсыг ханаж үл болно.
Хасны судас: Адууг таргалуулах, хойд хөлийн догол, хаван, саа, морь багтрах, унага нарших үед гуяны дотор талын арьсан дор гүрийж харагдах судсыг хануурын өргөн хутгаар 1 см гүн хатгана.
Тахимны судас: Тахимны үе хавдах, хойшоо доголох, цус хурах, хойд хөлийн сагаг бэрэвхийн үеийн хаван, ходоодны архаг үрэвсэл, тэлэлт зэрэг эмгэгийн үед тахимны үеийн өмнө талын гол дундах хураагуур судсыг 0.5 см гүн хатгана.
Сүүлний гол тараагуур судас: Үргэлж хөрвөөх, гэдэс дүүрэх эмгэгтйн үед энэ судасны нэлээн нарийссан хэсэгт бага хануур болон гурвалжин зүүгээр хатгана.Сүүлний уг хэсгийн бүдүүн судсыг ханавал цус тогтох нь төвөгтэй.Хойд хөлийн шилбэ, бэрэвхий, титэм, туурайн үеийн судсуудыг ханах заалт, арга ажиллагаа нь урд хөлийнхтэй үндсэндээ адилхан.
"Тод магнай" сэтгүүл №4
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна