АХ-ын 88 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан хурдан хязаалангууд


МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хээр
Ардын хувьсгалын 88, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааныг Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Энэбишийн Ганбатын хээр үрээ өнгөлж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгасан.
ОХУ-аас авчирсан хар гүүг, өөрийн зээрд халзан азаргандаа хураалгаж гарсан хээр үрээ хаврын уралдаануудад уралдаагүй ч, наадмын өмнөх сунгаануудад тогтмол айрагдаж эзэндээ баярын совин татуулж байжээ.
1994 оноос хурдан морь уяж сойн, 2004 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн Э.Ганбат 1998 онд хүрэн азаргаа, 2003 онд хүрэн азарганы төл зээрд шүдлэнгээ улсын наадамд тус тус түрүүлгэж байсан бол 2009 оны 7 сарын 10-ны өдөр МУ-ын Манлай уяач С.Ганхуягийн уяа сойлгыг нь тааруулсан хээр үрээ нь төрийн наадмын гурав дахь түрүүг нь авчирчээ. Төрийн наадмын түрүүг нэгээр нэмсэн хээр үрээ АХ-ын 88 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд түрүүлсэн Э.Тамирын хүрэн даагатай эх нэгтэйг дуулгах нь зүйтэй байх.
Бусдын адил хурдан морь унаж, хөлстэй тохом зайдалж өсөөгүй ч, нэг л мэдэхэд загас, тагтаа, нохой тэжээх багын хоббиноосоо татгалзаж, хурдан морь цуглуулах болсон Алдарт уяач шинэ Монгол адууг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа нэгэн. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос аль л хурдтай гэснийг сорчилж цуглуулсан тэрээр Кабердин,Чечени, Будённый, Араб, Англи үүлдрийн хурдан азаргануудыг оруулж ирж байсныг нь морь сонирхогчид мэдэх байх. Монгол адууны холч тэсвэртэй чанарыг гадны сайн үүлдрийн адууны хөлийн хурдаар сэлбэн шинэ Монгол адуу гаргаж авахыг зорьж яваа Э.Ганбат Алдарт уламжлалт “Ирээдүйн Түмэн эх” хурдан дааганы уралдааныг санаачлан зохион байгууллагчдын нэг юм.
М.Энхболдын хээр
Төв аймаг Баян сумын уугуул, МУ-ын Шадар сайд М.Энхболдын хээр хязаалан. Шүдлэн насандаа төрийн наадам, “Заамар-2008“ уралдааны аман хүзүү, АХ-ын 88 жилийн ойн хязаалангийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан.
Уяа сойлгыг нь МУ-ын Манлай уяач Д.Ганбаатар тааруулдаг.
Шинэхэн Алдартын урам бор
Бор үрээний удам угшлын талаар морь сонирхогчид санал зөрөлдөх нь бий. Гэхдээ эх нь Сүхбаатар аймгийн Асгат зүгийн адуу гэгддэг бол эцэг нь Хэнтий аймгийн Баян-Адарга зүгийнх гэх нь илүүтэй.
Бор үрээ даагандаа улсад 25-т давхиж байсан бол шүдлэндээ дөрөвт хурдлан төрийн наадмын анхны айргаа хүртснээр морь сонирхогчдын хараанд өртөж, тааварт яригдах болов.
Хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэн явдаг эрхмүүдийн урмыг дэврээж, хязааландаа улсынхаа наадамд гуравт хурдалж, Төв аймгийн Баянцогт сумын 80 жилийн ойн баяр наадамд түрүүлэн, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн хангайн бүсийн даншиг наадамд аман хүзүүдэж, энэ цагийн эрхгүй хурдан ажнай болохоо дахин нотолсон юм.
Угийн өсгөлүүн бие хаа томтой бор үрээг зарим нэгэн нь эрлийз гэж андуурдаг ч удам угшлыг нь хөөн хэлэлцэн хүмүүс цэвэр Монгол адуу гэдгийг нь баталдаг. Тиймдээ ч айхтар нарийн арчилгаа шаардаад байдаггүй боргодуу байх тусмаа ир орж чангардаг алсын тамир сайтай адуу хэмээн эзэн нь тодорхойлсон. Гараа нь тийм сайн биш ч, нэхэж уралддаг онцлогтой, хөлөндөө бяртай, бэлэн давхилтай давхар уяандаа ир ордог онцлогтой адуу.
Макс угшлын зээрд үрээ
Шинэ Монгол адуу үүсэж хөгжихөд үлэмж хувь нэмрээ оруулж яваа Максын ахан дүүсийг морь сонирхогчид “Жигүүр хул”, “Асгат саарал”, “Зандан хүрэн”, “Дэлт хээр” зэрэг энэ цагийн хурдан хүлгэдээр нь андахгүй.
Тод манлай уяач Д.Ганбаатар, Манлай уяач Д.Цэрэнжигмэд нарын үүсгэн бий болгож байгаа “Макс” угшлын адуунууд түрүүчээс хурдлан нэг наадмаас гурван түрүү хүртэж байсан бахдам амжилт байдаг.
2002 оноос эхлэн томоохон наадмуудад амжилттай уралдах болсон “Макс” угшлын бага насны адуунууд 2006 оны “ Тамирын хурд ”-д онцгой амжилт гарган хээр даага, халтар шүдлэн, сартай зээрд соёолонгууд тус тус түрүүлж байсныг хурдан морь сонирхогчид санаж байгаа байх.
“Макс” угшлын хурдан хүлгүүдийн нэг нь шүдлэндээ төрийн тахилгат “Алтан- Овоо”-ны наадамд дөрөвт хурдалсан Д.Цэрэнжигмэдийн зээрд үрээ юм.
Шинэ Монгол адууны төлөөлөл зээрд үрээний эцэг нь ах дүү хоёр Манлай уяачийн ОХУ-аас авчирсан Будённый азарга бөгөөд эх нь 2003 оны улсын их баяр наадамд зургаагаар давхиж дараа жил нь гурвалж, Архангай аймгийн 80 жилийн ойн даншиг наадам, 2004 онд болсон Монгол азарганы бооцоот уралдаанд тус тус түрүүлж байсан алдарт Зандан хүрэн азарганы дүү гүү юм.
Зээрд үрээ АХ-ын 88 жилийн ой төрийнхөө их баяр наадмын хязаалангийн уралдаанд аман хүзүүдэж , Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн ойн Хангайн бүсийн даншиг наадамд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо баясгасан билээ. XVII жарны Тийн урвагч хэмээх төмөр бар жилийг зээрд соёолон амжилтаар угтаж, уламжлалт “Дүнжингаравын хурд-2010” уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Энэ удаагийн уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 380 гаруй хурд тоосоо өргөснийг дурдах нь зүйтэй байх.
Зээрд үрээ урт уяатай , уяа нь орохоороо ааш нь зөөлөрдөг онцлогтой бөгөөд давхар уяандаа ир ордог хэмээн эзэн нь онцолсон. Ер нь л тархинд эргэж тааваараа явдаг онцлогтой. Энэ жил уягдаж байгаа ба нас залуу , хурд сайтай Зээрд үрээг олон наадам, олон амжилт хүлээж байна.
Бандгаагийн ногоон
МУ-ын Манлай уяач С.Ганхуягийн улс, бүсийн наадмын гурван түрүү , таван айргийн эзэн хурдан буянг онцолж байна.
АХ-ын 86 жилийн ойн улсын их баяр наадмын хурдан дааганы уралдаанд дөрөвт ирсэн нэгэн хөөрхөн даага давхар уяагаар Боржигоны бүсийн наадамд түрүүлж олны хараанд өртсөн нь Ганхуяг Манлайн шинжиж уясан ногоон даага байлаа. Шүдлэндээ АХ-ын 87 жилийн ойн их баяр наадамд түрүүлж, Өмнөговь аймагт болсон “ Говь-Шанхын хурд ” бүсийн наадамд дөрвөлж, Булган аймгийн 70 жилийн ойн наадамд түрүүлэн тааварт яригдах морьдын нэгт тооцогдох болсон юм.
АХ-ын 88 жилийн ойн улсын баяр наадмын хязаалангийн уралдаанд Ногоон үрээ айргийн тавд ирсэн бол түүнээс хэдхэн хоногийн дараа болсон “ Дорнод- 2009 ” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр хурдалж амжилтын хуудсаа зузаатгасан юм.
Ногоон үрээний удам
Манлай уяач С.Ганхуяг ОХУ-аас худалдаж авчирсан Англи үүлдрийн Кабертиз азаргандаа Төв аймгийн Баянцогт сумын бор ухаа хэмээх адууны гаралтай саарал гүүг хураалгажээ. Ногоон үрээний эх саарал гүүний эцэг нь 1993 онд хязааландаа улсын наадамд айрагдаж байсан Жаргалант гаралтай хурдан хээр азарга юм.
Бандгаа ногоон үрээнийхээ уяаны онцлогийн талаар “Ер нь хөлийн хурд сайтай , биерхүү бэлэн давхилттай адуу. Гараа сайтай тархины хэдтэй л гардаг. Өнгөлөөд гарчихсан байхад тааваараа сайхан давхидаг бөгөөд уяа богинотой, дан давхар аль ч уяанд хурд сайтай адуу байсан ” гэж ярьсан.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
14 цагийн өмнө Тэнхээт хурдан Титэм халзан
-
Өчигдөр, 13:00 минут Тод манлай уяач Т.Батцоож: Уяач хүн алдаагаа дахин…
-
Пүрэв, 08:02 минут Аймгийн Алдарт уяач Б.Дагий: Булганы анхны бүсийн …
-
Мягмар, 12:58 минут Х.Цогтсайханы зээрд халзан
-
5-р сарын 31 -нд Цовоо хурдан Цолмон халзан
-
5-р сарын 31 -нд Бишрэм хурдан Богд хээр
-
5-р сарын 31 -нд УРАЛДААНЧ П.МЯГМАРСҮРЭН: ЗУРГААН ЖИЛ ХУРДАН МОРЬ У…
-
5-р сарын 30 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
5-р сарын 27 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдааны сонгомол дунд нас…
-
5-р сарын 27 -нд Монгол Улсын Мөнгөн гүүнүүд
-
5-р сарын 23 -нд Улсын цоллооч Г.Гантөгс: Зээрд азарга маань аймгий…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №114: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ш.БАДАМ…
-
5-р сарын 23 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Т.Дашраднаа: их нас, азарга, со…
-
5-р сарын 18 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
5-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Түвшинбаяр: 2012 онд манай у…
-
5-р сарын 14 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд "Сэцэн ханы хурд-2023" уралдаанд түрүүлж, айрагдса…
-
5-р сарын 11 -нд “ЖАВХЛАНТ ШАРГА-2023” уралдаанд түрүүлж, айрагдсан…
-
5-р сарын 11 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №113: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.АХИ…
-
5-р сарын 11 -нд “Нүүрэнтэйн хурд-2023” уралдаанд түрүүлж айрагдсан…
-
2023 оны 5-р сарын 09 -нд “Сэцэн ханы хурд-2023” уралдаанд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Нийслэлийн МСУХ-ны тэргүүлэгч Г.Баяржавхлан: Хоёр …
-
2023 оны 5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлж, ай…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач С.Заяахүү: Медаль гэгч зүйлийг…
-
2023 оны 5-р сарын 08 -нд “Ирээдүйн түмэн эх-2023” уралдаанд түрүүлж, айр…
-
2023 оны 5-р сарын 08 -нд Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айра…
-
2023 оны 5-р сарын 01 -нд "Агт-Эрдэнэ" галын улс, бүс, Их хурд уралдаануудад…
-
2023 оны 5-р сарын 01 -нд ТОД МАГНАЙ №112: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ГАНЧӨДӨР
-
2023 оны 4-р сарын 30 -нд Говийн бүсийн сонгомол дээд насны ангилалд эхний 1…
-
2023 оны 4-р сарын 19 -нд Б.Түвшинг дахин сонгожээ
-
2023 оны 4-р сарын 19 -нд Толин зээрд хэмээх хүлгийн тухайд...
-
2023 оны 4-р сарын 19 -нд Хурдан морь цоллооч А.Ганзориг: Морь цоллоход аята…
-
2023 оны 4-р сарын 15 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан дааганууд
-
2023 оны 4-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №111: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ж.БАЯНЖ…
-
2023 оны 4-р сарын 03 -нд Шинэ зууны шинэ түүх Бүжин бор
-
2023 оны 3-р сарын 31 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дунд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 28 -нд МОНГОЛ УЛСЫН АЛТАН АЗАРГАНУУД
-
2023 оны 3-р сарын 28 -нд Уяач Р.Төрмөнх: Буурал азарга минь олон жил намайг…
-
2023 оны 3-р сарын 28 -нд Говийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд
-
2023 оны 3-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач У.Хэрлэн: Жавхлант шаргын наад…
-
2023 оны 3-р сарын 23 -нд Хангайн бүсийн уралдааны сонгомол дээд насанд эхни…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Нутгийн адууны …
-
2023 оны 3-р сарын 20 -нд Говийн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хяза…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Аймгийн Алдарт уяач Ү.Бямбажав: 1997 оны наадамд м…
-
2023 оны 3-р сарын 20 -нд Мөнхийн Данзанням сан байгуулагджээ
-
2023 оны 3-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №110: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.МӨН…
-
2023 оны 3-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ц.НАРАНБАЯР: Ухаан орохын адууны…
-
Өчигдөр, 13:00 минут Тод манлай уяач Т.Батцоож: Уяач хүн алдаагаа дахин…
-
14 цагийн өмнө Тэнхээт хурдан Титэм халзан
-
13 цагийн өмнө УРАЛДААНЧ Ц.ПҮРЭВБААТАР: ҮНЭНДЭЭ ТҮРҮҮЛЧИХНЭ ГЭЖ Б…
-
Мягмар, 12:58 минут Х.Цогтсайханы зээрд халзан
-
Пүрэв, 08:02 минут Аймгийн Алдарт уяач Б.Дагий: Булганы анхны бүсийн …
Сэтгэгдэл бичигдээгүй байна