Аймгийн Алдарт уяач Л.Бирозана: Хар зүсмийн адууг шүтэж явдаг


-Эрдэм номын хүн яаж яваад моринд орчихсон юм бэ?
-Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ хурдан морины уяа сойлго тааруулсан уяачид. Аав, аавын ах дүү бүгд л морь уяна. Манай өвгөн аавын дүү бүдүүн Бандгай гэж өвгөн хурдан хар азаргатай. Хавар морио хөтлөөд л гарна, намар дээл нь гандчихсан ирдэг байсан гэнэ лээ. Бас манай аав хурдан хар азаргатай байсан. Үүний дараа миний хар азарга ордог юм. Ингэхээр миний бага насыг морьгүйгээр төсөөлөх аргагүй байгаа биз. Зургаан настайгаасаа л эднийхээ уясан морьдыг унаж уралддаг байлаа. Яваандаа моринд илүү хорхойсох болж, дунд сургуулиа төгсөөд хөдөө гарна л гэж бодчихсон байсан. Тэгсэн 10 дугаар ангиа төгсөхөд ЗХУ-д Цэргийн ерөнхий сургуулийн хуваарь ирдэг байгаа. Ингээд аймгийн Намын хорооны хурлаар орж батлуулах боллоо. Хурал дээр би ч сургуульд явахгүй, хөдөө гарч мал маллана гэдгээ хэлээд тавьчихсан. Үүнийг сонссон аймгийн Намын хорооны дарга ширээ шаан босч ирээд, жигтэйхэн уурлаж “10 жил улсын хоол идлээ. Одоо хаашаа явахыг чи биш нам засаг мэднэ. Чи ямар том толгойтой нөхөр вэ” гээд толгой түрүүгүй загнаж гарлаа. Тэгээд миний хувийн хэрэг дээр тэмдэглээд, аймгийн намын хорооны мэдэлд орхиж, миний оронд өөр хүүхэд явуулсан. Би ч УБ хотод багшийн сургуульд хуваарилагдсан. Өнөө сурсан юмыг сураар боож болохгүй гэдэг дээ. Багш болчихоод зуныхаа амралтаараа морио уяж, аавынхаа нэр дээр уралдуулсаар л байлаа. Тэр үед төрийн албан хаагч өөрийн мал гэж тоолуулдаггүй байсан болохоор тэр л дээ.
-Багш болоод бие даан морь уяж эхэлсэн байх нь ээ?
-Үгүй ээ. Би чинь мориноос хасагдаад л морь уяж эхэлсэн. Түүнээс өмнө тавдугаар ангид байхдаа анх удаа морь уяж хичээлийн шинэ жилээр буюу есдүгээр сарын 1-нд уралдуулж явлаа. Уургынхаа морийг уяад айргийн гурваар хурдлуулсан. Тэр цагаас эхлээд тооцох юм бол их олон жил морины сүүл боож явна даа. Ерээд онд хувьчлал явагдаж, нэгдэл задрахад албан хаагчид дөрвөн бодтой байхыг зөвшөөрсөн юм. Тэгээд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас нэг азарга, хоёргүү авч өөрийн гэсэн адуутай болж байлаа.
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумыг Тайж, Банди угшлын адууны өлгий нутаг гэдэг дээ?
-Тийм шүү. Дорноговь аймгийн Дэлгэрэхийн Онгоо Адилбишийн зээ хүүгээс 1989 онд хүргэн ах Манлай уяач Содномпил гуайтай явж нэг хонгор азарга авсан юм. Энэ нь одоо миний адууны гол цөм байгаа. Энд сонирхуулахад Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач, саятан Баярсайханы адуу миний адууны угшилтай. Би өөрийн шавьдаа хурдан хар азаргаа өгч байсан юм. Миний энэ хурдан хар азарганы угшил бас их сонин түүхтэй юм ш дээ. Манай аав аймгийн төвд суудаг ажилтай хүн. Тэгээд моринд дуртай хүүдээ нэг хязаалан үрээ авч өглөө. Нэгэн удаа өнөө үрээгээ унаад эмч залахаар давхиж явтал үлийд бүдрээд, мориноосоо уначихсан. Босоод иртэл морь маань үүдэн хойморийн зайтай зогсож байна. Барьж аваад унатал саахалт хэртэй жороолдог байгаа. Яарч байсныг хэлэх үү давхидаггүй ээ. Ингэж жороолсоор байгаад Батнасан гэж бариач өвгөнийд хүрсэн.
-Ямар ч байсан зорьсон хэрэг бүтэж дээ?
-Тийм шүү. Тэгээд өнөө өвгөнөө гэр рүүгээ явуулчихаад би хонийг нь хариулаад үлдсэн юм. Морь маань жороолоод л байдаг. Орой гэртээ хариад аавдаа хэллээ. Тэгсэн оройхон манай сумын уранхай Гэндэн гэж жороо морь цуглуулдаг өвгөн ороод ирлээ. Цай уух зуураа хээр үрээг чинь авъя гэж байна. Сонсч суусан аав маань маргааш өглөө хариу хэлэхээр болж Гэндэн гуай ч яваад өглөө. Өглөө нь болзсон цагтаа ороод ирлээ дээ. Тэгэхэд би хоёрхон үрээтэй байсан юм. Хүрэн үрээгээ долоодугаар ангиа төгсөөд азарга тавина даа гэж бодож байсан болохоор хээр үрээгээ Гэндэн өвгөнд унагатай гүүгээр өгнө гээд хэлчихлээ. Тэгсэн аав яаж ганц гүүгээр өгөх вэ, дээр нь 25 төгрөг нэмж өг гэлээ. Гэндэн гуай ч тэр дороо 25 төгрөг өгчихөөд хээр үрээг маань унаад жороолуулаад яваад өгсөн. Өнөө бүдэрч унахдаа л мөрөндөө юм хавчуулчихаад жороолоод эхэлсэн шиг байгаа юм. Үүнээс хэдэн сарын дараа сургуулийн амралтаар өнөө гүүгээ авахаар Гэндэн гуайн хэлсэн газар руу явах гэтэл унах морь байдаггүй ээ. Яая даа, ухааны юм бодож зогстол Дондов ах адуугаа услаад зогсож байна. Очиж туслангаа унаад явах морь гуйлаа. Тэгсэн тэр хол яаж ганцаараа явахав, хамт явъя гэнэ. Би ч дуртай зөвшөөрч замдаа нэг хоноод маргааш нь очлоо. Гэрийн эзэнд хэрэг зоригоо хэлбэл “манай адуу тэр, өөрсдөө очиж үзээд дуртайгаа аваад яв” гэж байна. Харсан том гэдэстэй сайхан шарга халзан гүү наашаа хараад зогсч байгаа нь шууд л нүдэнд туссан. Өмнө нь хоёр унагалсан гүү юм билээ. Дээд угшлыг нь сураглавал Төв аймгийн Баянцагааны гүү гэнэ. Надад ирээд олон сайхан шарга гүү гаргаж өгсөн. Үүнийгээ Адилбиш гуайн адуунаас авсан зээрд азаргатай нийлүүлж миний хар адуунууд гарсан түүхтэй.
-Өнөө таны хурдан азарганы эх байх нь ээ?
-Тийм ээ, би тэр хар азаргыг дөрөв түрүүлгэчихээд, найман настайд нь Баярсайханд өгсөн юм. Баярт очоод гурав түрүүлсэн. 17 настайдаа хоёр түрүүлээд, 21 хүрээд ноднин өнгөрсөн. Одоо үр төлүүд нь сайн хурдалж байгаа. Би чинь шавийнхаа морийг есөн жил уяж өглөө. Энэ хооронд хойд чигээс хэд хэдэн гүү, Төв аймгийн Бүрэнгийн улсын Алдарт уяач Жамбалсүрэнгээс хүрэн даага авч өгсөн. Өвөл нь багшийнхаа ажлыг хийгээд, зуныхаа амралтаар морио уяад л амжуулдаг байж дээ. Хүрэн даагаа шүдлэнгээс нь уяад, хязаалан үрээ Говьшанхын бүсэд түрүүлж, наймтайдаа энэ амжилтаа дахин бататгасан. Ер нь миний шинжиж авч өгсөн болгон сайн хурдалж байсан. Баярсайханыг бүхэл бүтэн хурдан адууны цөмтэй болгож өгсөн. Сүүлд нь бас Батжаргал гэж уяачид хэдэн бага адуу Сүхбаатар, Дорноговиос авч өгсөн. Бас л хурдан байгаа дуулдана лээ. Тэгээд тэтгэвэрт гарснаас хойш хүүгээ дагаж энд суурьшаад байна даа. Энд Амгалан, Содоо, Түмэнбаяр нарын залуустай танилцаж, өөрийн мэддэг чаддагаа чадлынхаа хэрээр зөвлөдөг ажилтай болсоон. Хориод адуу эд нартаа авчирч өглөө, сайхан давхиж байна. Зах зухаас нь сонирхуулахад манай Амгалангийн хээр үрээ даагандаа Говьшанх, аймгийн 80 жилийн ойн наадамд тус тус аман хүзүүдлээ. Хар бас ногоон үрээ нь ноднин Дундговийн даншигт айрагдлаа. Сумын наадмаас гэхэд л сүүлийн хоёр жилд 30 гаруй айраг, түрүү авчихсан байна. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын Дашдаваа, Халзан сумын Мөнхсүрэн, Түвшинширээгийн Билэгбаяр, Баяндэлгэр сумдаас хэд хэдэн морь авсан. Бас Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын хоёр Ууганаа, Алтанширээ сумын Лувсан гэж өвгөнөөс ч авчирсан байгаа.
-Таны авчирсан адуунууд сайн давхиж байна гэлээ. Та адуу авахдаа юу, юуг чухалчилдаг вэ?
-Нүдэнд орсон адуугаа л аваад ирдэг, ирсэн нь түрүүлж, айрагдаад л байдаг юм. Онгирч байгаа юм биш шүү. Хурдан морины олон шинжүүд нэг адуунд байна гэж байхгүй л дээ. Толгой, дараа нь бөгс, цээжний тэнцвэр, дөрвөн мөч, сүүлний атигар, мундаа, угшил гээд харах юм их бий. Морины наймааг сайхан хүнтэй хийхийг илүүд үздэг. Юм үзэж, нүд тайлсан, сайхан яриа хөөрөөтэй, авч өгч сурсан хүнтэй наймаа ярихад цаанаа л урамтай байдаг юм. За тэгээд бага голдуу адуу авдаг. Ингэхдээ азарга, гүүг нь, тэгээд төлийг нь хардаг. Ингээд сүүлд нь наймаа тохирвол авах ба өнөө хүн сэтгэл дундуур бол авдаггүй ээ. Халхын хурдан адууны 10 цөмийн нэг нь Говьшанх угшлын адуу гэж би боддог. Дээр үед их хурдан байгаад бидний үед ирээд тасрах шахсаныг одоо залуус сэргээн, дэлгэрүүлж байгаад баярлаад л байна. Тиймдээ ч өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж явна даа.
-Олон жил адуу зөөлөө. Жил ирэх тусам хурдан адууны ханш өсөөд л байна уу?
-Зүүн зүгийн адууны ханш жил ирэх тусам өсөх янзтай. Анх 1989 онд адуунд явж байлаа. Түүнээс хэдэн жилийн дараа ерээд оны дундуур Баярсайханд Дарьгангаас есөн настай цэгээн морийг 800 мянган төгрөгөөр авчирч байсан. Тэрнээс хойш хоёр сая хүрсэн байх шүү. Харин уржнангаас орчихсон дааганууд 10-15 сая, ноднин 30, энэ жил 50 сая хүрсэн байна лээ. Гэхдээ би орсон даага нэг их авдаггүй. Битүү даага 2.5 саяас дээш, унагатай гүү таван сая, нүд туссан битүү адуунууд дээд тал нь 10 саятай байх шиг байна. Ноднин Сүхбаатарын 70 жилийн ойд Дарьганга, Онгон сумдын адуунууд их хурдан байлаа шүү дээ. Тиймдээ эндхийн адуу, унагатай гүү зургаан саяас дээш үнэтэй болчихож. Өнгөрсөн оны 10 сард иймэрхүү ханштай байна лээ. Харин Дорноговийн наад талын Айраг, Дэлгэрэх сумд руу болоод ирэхээр унагатай гүү 3-4 саятай байх жишээний. Цаашаа зүүн тийшээ болоод ирэхээрээ таван саяас дээш үнэтэй болчихож байна.
-Та Дундговь аймгийн Хулд сумын уугуул хүн. Таны төрсөн нутгийн адуу ямар онцлогтой вэ?
-Манай Хулдын адуу хурдан л даа. Бүүр нэг наадамд айргийн тавд дараагаар орж байсан түүх бий. Аймгийн Алдарт уяач Шаарав, Доржжамц, Дашдорж, МУ-ын Алдарт уяач Энэбиш нарын адуунууд их сайн давхидаг байсан. Минийхээр дээр үеийн хүмүүс өөрийнхөө адууг их магтана. Үүний алдаа нь манай адуу сайн гээд гаднаас адуу авч цус сэлбэдэггүй байсантай холбоотой. Тэрнээс болоод нутгийн адууны цус ойртчихсон. Үүнийг аль ч уралдаанаас төвөггүй харж болно. Үүнээс гарахад өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Өнөөдөр аймагт Баярсайханы гурван даага дараалан орж байна. Бүгд миний хар азарганы төлүүд. Сүүлийн үед Батжаргалын адуу бас их сайн байгаа. Би Дорнодын Матадын Цэндбаатар, Хүрлээ нараас адуу авчирсан өгсөн юм. Одоо ч залуучууд адуунд их орж байна, авмал адуугаар голдуу наадаж байна даа.
-Та ч бас авмал адуугаар нааддаг юм байна, тийм үү?
-Одоо л өөрийн гэсэн адууны цөмтэй болох гээд үзээд л байна. Долоодугаар ангиасаа гээд тооцоод үзсэн чинь 27 дахь жил дээрээ л адуу цэгцэрч ирдэг бололтой. Ер нь унаган хурд бий болгоно гэдэг амаргүй ажил байгаа юм. Дээхнэдээ манай адуу их сайн байсан л даа. Нэг их хурдан хүрэн морь байлаа. Дүү нь бас л хурдан ажнай байсан, даага, шүдлэндээ хоёр ч түрүүлсэн. Даанч хүрэн морь, хязаалан хүрэн үрээ, бас нэг сайхан гоёлын хүрэн морьтойгоо гурвууланг нь хулгайд алдчихсан. Тэгэхэд мориор мөрийг нь хөөхөд Цагаан-Овоогийн цохионд чөдөрлөж хоносон байсан. Тэгээд цаашаа Дэлгэрхангай уул руу оруулаад мөрийг нь алдчихсан. Жилийн дараа энэ Шанхайн ууланд сураг гарсан. Тэгсэн намайг наймдугаар ангид байхад хүрэн морь нутгаадаа гүйгээд ирсэн. Би хүрэн морио уяж, дүүгээрээ унуулж, аман хүзүүдүүлсэн. Тэрнээс хойш дахин уялгүй байж байгаад 23 хүрээд өнгөрсөн дөө. Энэчилэн нэг үе унаган адуугаараа сайхан нааддаг байлаа.
1999 он гэхэд би чинь өөрийн адуутай болчихсон, багшийн ажлаа орхихоор шийдээд сар ажилдаа очоогүй байлаа. Тэгсэн сумын сургуульд өөр математикийн багш байхгүй болчихоод долоо хоног бүр л сургуулиас хүмүүс ирдэг болох нь тэр. Сүүлдээ ч “бууж өгсөн” л дөө. Тэгээд хэдэн адуугаа хүнд өгчихөөд 10 дугаар сарын 1-нд ажилдаа эргээд орсон. Тэр жил манай аймагт өвөлжилт хүндэрч зуд болсон юм. Өнөө унаган адуунаас хүү яваад зургааг нь л авчирсан. Тэрнээс хойш цус сэлбэж уралдуулж чадахгүй байсаар хар азаргаа Баярсайханд өгсөн юм. Одоо унаган адуунаас гэвэл нэг хязаалан бий, дөрөв түрүүлчихсэн. Бусдад нь дандаа л аман хүзүүдсэн дээ. Нээрэн аймгийн 80 жилийн ойгоор нэг удаа гуравласан юм байна. Би ер нь эцэг өвгөдөөс өвлөн ирсэн болохоор тэр үү, хар адууг шүтэж явдаг.
-Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
20 минутын өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
16 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
17 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
18 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
19 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
20 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
23 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
20 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
16 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
16 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
23 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
19 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
18 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
20 минутын өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
17 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна