Монгол жороо морины судлагдсан байдал, Морины явдлын тухай ерөнхий ойлголт
Эрдэнэхуяг
Газрын гадаргуу дээгүүр адууны өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг морины явдал гэж нэрлэх бөгөөд адууны бүх явдлыг төрөлхийн ба сурсан гэж хоёр үндсэн хэсэг болгон хуваана. Адуунд эхээс төрөхдөө лбайсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр адуу өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг төрөлхийн гэнэ. Адууны төрөлхийн явдалд гэлдэргээ, хатир, цогио, давхил, унаган жороо зэрэг орно. Харин хүний оролцоотойгоор зориуд сургаж бий болгосон явдлыг сурсан явдал гэнэ. Сурсан явдалд спортын болон уран хэмнэлт явдал болох пассаж, пиаффе, ормол жороо зэрэг багтдаг.
Төрөлхийн явдал.
Гэлдэргээ. Адууны гэлдэргэх үедээ буруу талын узд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагш нь зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш нь тавьдаг байна. Адууг гэлдэрч явах үед дөрвөн хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонсогдоно.
Хатир. Энэ нь буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавих явдал юм. Адуу хатирах үед дөрвөн хөлний нь газар буух чимээ тус тусдаа сонсогддог ба хөлөө диагналь маягаар ээлжлүүлэнзөөж газар тулахынхаа хооронд хөндийрдөг байна.Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ. Харин хатирахын дээд хурдыг монголчууд удган хатир,шаглах мэт өвөрмэц явдлыг арилжаа хэмээн нэрлэж дээдлэн эдлэж иржээ. Морины арилжаа явдлыг жороотой эндүүрэх нь байдаг.
Цогио. Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагналь, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээдбуруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Мөн цогихын дээд хурдыг давхих гэнэ.
Адууны сурсан явдал
Пассаж. Энэ үг Францын нэвтрэх гарах гэсэн үгнээс гаралтай. Морин спортын дээд зэргийн уран хэмнэлтэт явдлыг пассаж гэдэг байна. Олон улмын уралдаан тэмцээний уран явдлын нэг гол үзүүлэлт нь пассаж юм.
Ормол жороо: Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай бөгөөд ийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг.
Адууны жороолох явдлын хамгийн бага аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон эмэгтэйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сурагахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь Ардын хувьсгалын 35 жилийн ойн улсын наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргын тавд давхисан. Архангай аймаг хотонт сум Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал орж, ийм үедээ давхилт нь илүү байсан. Мөн наяад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурдаж болох ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна