Сунгаа гэж юуг хэлэх вэ?
А.Тэлмэн
Уясан морины давхил орж байгаа эсэхийг сорих шалгуур нь сунгаа юм. Дээхэн үед уях морьдыг 6 сарын 20-дын орчим барьж урт богино гэсэн хоёрхон сунгаа хийдэг байлаа. 1960-аад оны сүүлчээс морьдыг 6 сарын 15-дын үеэр барьдаг болж, богино, дунд, урт хэмээн гурав сунгах болсон юм. Харин орчин цагт 6-р сарын 10 өнгөрөөгөөлгүй барьж эрлийз, богино, дунд, уртын хэмээн дөрөв сунгадаг болоод байна.
Эрлийз буюу хамгийн эхний сунгаан 6 сарын 26-ны орчим болох бөгөөд цөөн морьд 4 км орчим замд хийдэг. Тэгэхдээ уяаны галууд өөр хоорондоо нийлэхгүй, дан дангаараа, уяан дээрээ буюу гаднаа голдуу хийх нь бий.
Богино сунгааг 6 сарын 29 нд 6-7 км замд хийдэг. Энэ сунгаанд уяачид морьдоо нэг их татахгүй мөртлөө, мөн нэг ч их шахаж шавдуулахгүй зөн, тааваар уралдуулдаг. Учир нь уяа бүрэн сайн эвлээгүй байж магадгүй тул шахаж шамдуулбал буруутаж магадгүй, мөн хэт болгоомжилбол цаана нь уяа эвлэх цэгцрэх хоног хугацаагүй учраас урьдын адил зөөлөн хандаад амыг нь татуулаад байдаггүй.
Дунд сунгааг 7 сарын 7нд 12-14 км замд хийж байна. Энэ бол уяаны оргил ачааллын үе юм. Энэ үед морьдын уяа бүрэн эвлэсэн, хаанахын хэний ч хүлэгтэй уралдахад бэрхшээхээргүй болсон байх ёстой. Дунд сунгаанд морьдыг шавхан уралдаж үз! Тэр жилийн чинь уяаны өнгө төрх харагдана. Харин дараа нь морьдоо маш нарийн ажиглаарай, өчүүхэн төдий хувирлыг ч анзаарахгүй байж болохгүй шүү.
Их сунгааг 7 сарын 8-нд хийх бөгөөд энэ үед наадмын замд нэгэнт хөдөлсөн, олон газрын уяачид, морьдтой нэг дор цугларан буусан байдаг. Сүүлийн үед томоохон уяачид их сунгаанаар морьдоо нилээд гамнах хандлагатай болоод байна. Жишээ нь, их сунгааны замыг 10 км-ээс хэтүүлэхээ больжээ. Нэгэнт давхил нь гарсан, амьсгаа нь сайн задарсан бол наадмын их давхил ойртсон үед олон морьдтой, хол газар ач тач уралдуулах хэрэггүй гэж үздэг бололтой. Хэрэв таны морины уяа арай дутуу санагдаад байгаа бол харин их сунгаанд сайн шавхаж уралдах хэрэгтэй.
Орчин цагт хурдан морины уяанд хөлс, тар сунгаанаас дутахгүй нэгэн чухал хүчин зүйлийг харгалзах болсон нь адууны амралт юм. Дээхэн үед морьдоо цөөн хоногтой бариад, бага ажилтай цөөн сунгаатай, сунгаануудын хооронд хоёрхон өдрийн өнжөөтэй, түүнд нь тар хийж, хөлс авдаг байсан бол сүүлийн үед сар гаруйн өмнө бариад алсаас зөөлөн ажиллаж, сунгаануудын хооронд гурван өдрийн өнжөөтэй, түүнийхээ нэг өдөрт нь бараг бүтэн зогсоож амралт өгдөг болжээ. Гурван өдрийн өнжөөний алинд нь амраах вэ гэдэг нь тухайн адууны байдлаас шалтгаална. Үүнийг уяачид туршлагажиж,уяа нарийсч байна хэмээн ойлгож болохоор. Давхилын ердөө маргааш үдээс өмнө хөлслөхөд морины бие чангарч дараагийн давхилыг хүртэл хэвээрээ байсаар улмаар цорой нь чангарах магадлалтай байдаг. Иймээс ихэнх уяачид давхилын маргааш зөвхөн уяа тойруулж гишгүүлэх, баалгах төдий амраагаад гурван өнжөөний дунд өдөр нь ажил хийдэг. Гэхдээ зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны морь давхилын урд өдөр тарлаад мордуулахад бие нь чангараад хөдөлгөөн нь сайн байдаг бол энэ дундах өдөр хөлсөлсөн нь дээр. Хэрэв таны морь давхилын урд өдөр хөлслөөд мордуулахад бие нь амраад маргааш нь аятайхан хөдөлдөг бол энэ дундах өдөр амраах эсвэл тарлах хэрэгтэй. Ер нь ямар ч морины биемахбод, булчин шөрмөс нь тараар чангарч, хөлсөөр суларч амардаг гэдэг нь тодорхой. Тийм болохоор та өөрийнхөө морьдыг суллаад мордуулбал илүү хөдөлж байна уу? чангалаад мордуулбал илүү хөдөлж байна уу гэдгийг ажиглаад мэдчих хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна