Тар гэж юу вэ?

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 02 -нд

Хурдан морины амьсгааг задлах арга нь тар хийх явдал юм. Тарлах газрыг 1-2 км-ээс хэтрүүлэх хэрэггүй. Анхны тар хийхэд их анхааралтай хандах хэрэгтэй. Эхлээд л олон морьдтой хол ширүүн тарлавал морь шантарч, зүрх нь үхэж, уухиа хөөрүү, түүгээрч үл барам чичирдэг болно. Анхны тарыг болж өгвөл ганцааранг, эсвэл ойр зиндааны цөөн морьдтой, ойр газар, зөөлөн хийх нь зөв. Үүний тул эргэнгүүт ухасхийхгүй, шогшиж, хатируулж явснаа нэмэн нэмсээр татахын өмнө жаахан цахилуулж болно.
Цаашдаа сунгаа, давхил бүрийн өмнө хийх ба харин тулгаж тарлах уу, тарны дараа амралттай давхил өгөх үү гэдэг нь морь мориныхоо байдлаас болно. Ямар ч морь тарны дараа бие нь чангарч, хөлсний дараа бие нь суларч амардаг. Таны уясан морь сунгаа, давхилд биеийг нь чангалаад мордуулбал сайн байна уу, суллаад мордуулбал сайн байна уу, гэдгийг анзаарч зохицуулна. Ерөнхийдөө нэг сарын уяаны туршид 8-9 удаа тарлана. Хуурай догшин тарыг морины амьсгааг онгойлгоход сайн гэх нь бий боловч ихэнх хашир уяачид үүнийг цээрлэдэг. Харин голдуу биеийг нь сайн халааж чийгтүүлж байгаад ухасхийлгэх нь бий.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна