Дархан аварга Жигжидийн Мөнхбат

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 10 -нд

Аваргын алдар: Жигжидийн МӨНХБАТ
Төрсөн он(жил): 1941(могой)
Нутаг ус: Төв аймгийн Эрдэнэсант сум(хуучнаар Түшээт хан аймаг, далай гүний хошуу)
Цол чимэг: Улам нэмэх, олныг баясуулагч, бат нягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1963-1967 онд завсаргүй 5 удаа, 1974
онд 6 дахиа түрүүлж, 1972, 1975, 1978, 1980 онд үзүүрлэн, 1961, 1968, 1969,
1971, 1973, 1977, 1979, 1981, 1983, 1985, 1994 онд 11 удаа шөвгөрсөн.
Түүнчлэн цагаан сарын барилдаанд  1963,1964,1968,1973,1976,1981 онд
бас 6 удаа түрүүлж 1966,1974,1975,1978 онд 4 удаа үзүүрлэсэн байна. 
Гол онцлог: Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадаар түрүүлэн улсын заан цол хүртээд тэр цолтойгоо улсын наадамд анх зодоглосон, 20-хон насандаа цолтны эгнээнд багтсан аатай бөх. Улсын наадамд завсаргүй таван удаа түрүүлсэн. “Үнээ саалгадагүй хоёр Мөнх” хэмээн алдаршиж үеийн бөхчүүдээс тасархай барилдаж байсан хоёр хүчтэний Их Мөнх нь. Монголын тамирчдаас анх удаа олимпийн их наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан, Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар. “Их шавь” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, профессор хүн. Отгон хүү М.Даваажаргал(Хакухо) нь мэргэжлийн сумо бөхийн их аварга(ёкозүна) цолтой.
Дархан мэх: хонгодох, тойгдох, хутгах,

 Бөх судлаач Б. Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна