Бүсийн наадамд морио түрүүлгэчихээд үнэхээр их цочирдсон


Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул Нийслэлийн Алдарт уяач, “Түмэн магнай” галын гишүүн Цогтжавын Энхтүвшин адууны муухай үнэр хувцсанд шингэчихнэ гэдэг байсан хүн. Нэг л өдөр адуутай салшгүй холбогдчихсон гэдэг. Ингэд түүнтэй цөөн хором ярилсанаа хүргэж байна.
-Таны моринд орсон түүхээс яриагаа эхэлье?
-Би Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул. Буриад хүн болохоор ч тэрүү морь малнаас хөндий өссөн л дөө. Харин 2007 онд МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очиртой танилцаад, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Монгол улсын Манлай уяач Ухна гуайн хүү Адьяабазараас халиун шүдлэн авсан юм. Ухнаа агсаны улсад түрүүлсэн мундаг халиун азарганы төл л дөө. Тэгээд нөгөө хүмүүсийн хэлдэгээр “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч” болж төрийн наадамд ганц морио хөтлөөд, гарч байлаа. Тэр жил миний халиун үрээ улсын наадамд 21-ээр давхин, давхар уяагаар “Хотгойдын хурд”, “Говьшанхын хурд”-д түрүү магнайд хурдалсан. Тэрнээс хойш адуу гэдэг энэ хийморилог амьтантай салшгүй нөхөрлөх болсон доо. Сүүлд 2010 онд Гооса хүрэн нэртэй азарга улсын наадамд зургаад хурдалсан амжилт гаргаад байна.
-Халиун шүдлэнгээ анх бүсийн наадамд түрүүлгэчихээд үнэхээр их баярласан байх даа?
-Моринд ороод удаагүй хүн чинь тэр том бүсийн наадамд морио түрүүлгэчихээд үнэхээр их цочирдсон. Юу ч хэлж чадаагүй, ер нь гайхсаар байгаад л дууссан даа. /инээв/ “Хотгойдын хурд” бүсийн наадамд улсын баяр наадамд түрүүлж айрагдсан морьд бүгд очсон байсан. Ийм мундагуудтай уралдаад миний халиун даага хол тасархай түрүүлэхэд тэнд хурсан олон надаас дутахааргүй их гайхаж билээ. Гэхдээ хурдан адуу гэдэг аргагүй хурдан байдаг юм билээ. Би чинь сэтгэлийн хөөрөл багатай хүн л дээ. Гэтэл “Говьшанхын хурд”-д халиун үрээ түрүүлээд ирэхэд нь өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өнөө Гүрбазарын хэлдэгээр хамрын самсаа шархираад л нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн. Гэхдээ олны хөлөөс зайтайхан уйлсан /инээв/. Тэр үед уяачдаа “Ганц ч уралдаагүй битүү морь төрийн наадамд тавих хачин юм бишүү” гэхэд “Зүгээр л аваад яв” гэсэн. Тэгээд улсын наадамд 21-ээр ирэхэд уяач маань “За халиун шүдлэн дахиад ч сайхан давхих юм байна” гэсэн нь биелэлээ олж хоёр ч бүсэд айраг хүртсэн. Адуу мэддэг хүн аргагүй л өөр юм билээ.
- 2010 оны баяр наадмаар улсад зургаалсан Гооса хүрэн хаанахын угшилтай адуу вэ?
-Бас л Сүхбаатар аймгийн Халзан сумынх. Гооса хүрэнг мөн л уяачийнхаа зөвлөснөөр авч байлаа. Тэр жил хүүхэд нь ойчоод, хойноос нь нэхэж уралдсаар зургаалсан байдаг юм. Зургаагийн тоо чинь их эвгүй юм билээ, яг хамраараа таслуулж байгаа юм чинь. Гэртээ ирээд “Би хүн амьтантай хэрэлдэж, гомдоочихсон юм болов уу, ер нь л ёндоо байхгүй нөхөр юм даа” гэж бодож хэвттэл гэрийн хаяанд унаач хүүхдүүд “Энхтүвшин ахын хүрэн азарга айрагдчих байсан юм. Би ойчоод, цэргүүдийг мордуулаад өг гэж гуйгаад арайхийж мордоод араас нь нэхсээр зургаалуулчихлаа” гэхийг сонссон. Гэхдээ тэр хүүхдийн буруу гэж юу байхав, миний л хоншоор дутсан хэрэг л дээ. Түүнээс хойш би зургаагийн тоонд дургүй болсон.
- Адуу хэр цуглуулж байна даа?
-Анх халиун зүсмийн адуугаар хишиг хүртсэн болохоор ийм зүсэнд их дуртай. Ихэвчлэн халиун зүсмийн адуу Сүхбаатарын Халзан, Дарьганга, Түмэнцогт, Мөнххаан сумдаас авч байлаа. Бас Түмэнцогтын азарганууд олон бий. Би азарга голдуу авдаг. Засаатай адуунд их дуртай, адуугаа хөнгөлүүлэх жаахан дургүй. Тэгсэн уяач маань “Ингэж олон азарга тавьж болохгүй, олон гүү хэрэгтэй болно” гээд, ноднингоос засуулдаг болоод байгаа. Сүүлд Мөнххаан сумын Өндөр Чулуун гэж хүнээс, Түмэнцогтоос хэд хэдэн сайхан гүү авсан. Араб, Англи адуу ч байна. Гэхдээ сүүлийн жил гаднаас адуу авахгүй байгаа. Уяач маань “адуу худалдаж авахаа зогсоо, одоо төлөөр нь уралдана. Чи ямар мянгат малчин болох гэж байгаа биш” гэж зөвлөсөн юм. Хаа нэг халиун зүсмийн гоё адуу тааралдвал авчихмаар санагдаад л байх юм. /инээв/ Гэхдээ уяачийнхаа үгэнд орохгүй бол болохгүй. Өөрөө мэдэж хэдэн адуу аваад хууртагдаж байсан удаатай. Мөнх-Очир уяачтайгаа 2007 онд танилцсанаас хойш хамт яваа юм. Миний морины ажлыг хийдэг гол хүн дээ. Өнөө алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр их ч юм сурч байна. Анх би чинь адууны зүс ч мэддэггүй байлаа. Энэ дашрамд уяач Төмөр-Очиртоо баярлаж явдаг шүү. Та бүхэн “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулаад өгөөрэй.
- Адуунд орсоноос хойш таны амьдралд өөрчлөлт их гарч байна уу?
-Тэгэлгүй яахав. Намайг моринд орохоос өмнө Сүхбаатар аймгийн уяачдын холбооны дарга Манлай уяач Гансүх намайг Өлзийт хороолол руу авч явсан юм. Би адуу их сонин үнэртэй, хувцсанд үнэр нь шингэчихнэ, костюмны доод тал шороо болчихно гээд би машины цонхоор харчихаад, буудаггүй хүн байлаа. Сонин юмсан шүү. Одоо тэр үеийн бодоод үнэхээр гайхдаг юм. Адуун дээрээ очоод хоёр, гурав хоноод ирэхэд хийморь сэргээд л ирнэ гээч. Наадам дөхөхөөр сэтгэл догдлоод нойргүй хонодог болсон. Ер нь морь айраг, түрүүнд хурдлана гэдэг хачин сайхан л даа. Урьд нь манай гэр бүл, хамаатан садангууд улсын баяр наадмыг нэг их тоодоггүй, гэртээ махаа чанаж идээд, телевизээр бөх үзээд л наадчихдаг байсан бол намайг моринд орсноос хойш жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг болсон. Хүй долоо худагт гэрээ бариад, айраг цагаагаа дэлгээд, зочдын хөлд дараатай өнждөг болсон. Улсын наадам миний хувьд хамгийн жаргалтай өдрүүдийн нэг болж хувирсан даа. Уяан дээрээ хэдэн морьдоо уячихаад хараад сууж байх ай даа сайхан шүү. Би наадмаас сарын өмнө уяачаа дагаад адуунд дээрээ гарчихдаг юм. Хажууд нь тус болоод, сунгаанд морьдоо тавьж, адуугаа манана. Анх амаргүй ажил санагдаж байсан ч адуу хийморьтой амьтан болохоор ядарч байгаагаа ч мэдэрдэггүй санагддаг. Адууны дэргэд байгаад л баймаар шүү.
- “Манайхан” булан гал уяаныхныг танилцуулдаг уламжлалтай. Та энэ галд хэзээнээс нэгдээд байгаа вэ?
- Би “Түмэн магнай” галынхаа анхны гишүүдийн нэг. Гал уяа болсноор олон давуу талтай: Галаараа нэг дор буучихна, ярьж зөвлөлдөнө, найзалж нөхөрлөнө. Энэ олон сайхан хүмүүстэй адуу хэмээх хийморилог энэ амьтнаар дамжуулан танилцаж найз нөхөд болоод явж байна. Манай галын дарга бүх юмаа зохицуулдаг.
- Хэнтий аймаг бол яах аргагүй хурдны өлгий нутаг. Нутгаасаа адуу авч байв уу?
- Хэнтий аймгийнхаа Баянхутаг, Мөрөн сумдаас дандаа гүү авсан. Батширээт сумын ойд миний морь түрүүлж портер машинаар шагнуулж байлаа. Зүүн зүгийн адуу хурдан байгаа нь олон талын шалтгаантай гэж боддог юм. Нэгд тал хээрийн бүс, хоёрдугаарт Сүхбаатар тийшээ гүү барьж айраг исгэдэггүй. Эхийн сүүгээ амлаж, хөхөж өссөн хүүхэд эрүүл чийрэг, бадриун байдагтай л адил. Айраг эх нь дахин унагалаагүй л бол даага шүдлэн нь хөхөөд л явж байдаг. Гэтэл баруун аймгуудаар бол айраг исгэж, унагаа хагас өлсгөлөнгийн байдалтай байлгахаар адуу хурдалдаггүй, давжаа туранхай байдаг.
- Та ер нь айраг хэр уудаг вэ?
- Муу шүү, бараг уудаггүй. Хөөрхий унаганы сүүг булаагаад байгаа юм шиг санагддаг.
- Луу жилдээ хаагуур хаагуур наадав?
- Түмэнцогтын наадамд их морь, шүдлэн тус тус аман хүзүү, даага түрүү магнайд хурдалсан. Улсын наадамд халиун азарга маань хорь гаргаад ирлээ. Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд улсын баяр наадмаас олон адуу мордсон. Тэнд морьд дундуур л давхилаа. Бүсийн наадмын хоёр түрүүгээр гараагаа эхэлсэн болохоор заавал түрүүлэх юмуу айрагдах ёстой юм шиг л бодоод адуу орохгүй бол их бухимддаг байсан. Тэр үед уяач маань зааж зөвлөнө. Тэгээд ч адуу өөрөө хүнийг тэвчээртэй болгодог юм билээ. Одоо бол морь сайхан давхиад, хүүхэд морь мэнд сайхан уралдвал баярлаад, дараагийн наадмын тухай боддог болж дээ. Адууны дэргэд хараал ерөөл хэлдэггүй, хүнтэй хэрэлдэж муудалцаж болохгүй, тэвчээртэй, сайхан байж л морь хурдалдаг гэдгийг ойлгох болж. Цагаан сараар бол хэрэгтэй хэрэггүй бэлэг авч, буузаар гэдсээ дүүргэж явахаар Дүнжингарав үзээд морин дээрээ өнждөг.
- Өндөр бооцоот уралдаануудад оролцож байна уу?
- Байгаа адуугаа бүгдийг нь уяж, уралдуулмаар санагдаад байдаг юм. Уяач маань л шилж сонгож, шигшсээр 20-иодыг ядаг. Тэр шигшсэн 20-иосоо улсын наадамд 5-6 адуутай ирвэл их юм, бас шигшинээ. Би өөрөө бол аваад л явчихмаар байдаг юм. Уржнан ханиадны үед хоёр даага авчраад Жаргалантын аманд байлгаж байгаад, улсын наадамд битгий хэл сунгаанд явахгүй даагыг чинь би яах юм бэ сайхан Улаанбаатар үзүүлээд л буцаасан. /инээв/
- Адуу их цуглуулдаг юм байна, адуунаасаа зарж, дамжуулж байна уу?
- Би адуу зарж үзээгүй, зарна гэхээр миний гол харлаад байдаг. Адуугаар ашиг хонжоо хийх сэтгэл байдаггүй. Адуу авч зарлага их гаргаж байна гэж огт бодож байгаагүй. Монголчууд морин дэл дээр дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй. Монгол хүн морь хоёрыг салгаж бодож болшгүй. Би өвгөн болтлоо, үхэн үхтлээ мориноос салахгүй ээ, салахааргүй ч болсон.
- Сүүлийн үед хурдалж байгаа ямар ямар адуунууд байна?
- Халиун азарганыхаа төлөөр л цаашид уралдана даа. Халиун азаргандаа уяачийнхаа зөвлөснөөр сайн гүүнүүд хураалгасан. Төлүүд нь хурдан байна гэж найдаж байгаа.
- За баярлалаа танд сайхан ярилцлаа.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна