АХ-89 жилийн ойн баяр наадамд түрүүлж айрагдсан шүдлэнгийн фото
Сартай хар
Хурдан морины хийморь дор сүсэглэж, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байгаа уяачдын нэг бол Монгол улсын Манлай уяач Н.Мөнхдаш. Багын моринд дуртай тэрбээр 1998 оноос Төв аймгийн Жаргалант сумын “Хоргой” хэмээх Батсүх гуайг даган морь уях болжээ. Н.Мөнхдаш хурдан адуунд гар татдаггүй, сэтгэлд сэвгүй сайхан наймаа хийх дуртай нэгэн. Хамгийн анх Төв аймгийн Жаргалант сумаас адууны ханш гайгүй байхад хоёр сая таван зуун мянган төгрөгөөр хурдан азарга авч байсан нь бүсийн уралдаануудаас нэг түрүү, гурван айраг хүртэж, анхны УАЗ-469 машины бооцоот уралдаанд түрүүлсэн алдарт Их хүрэн азарга нь юм. Н.Мөнхдаш “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хоёр түрүүлж, нэг айрагдсан Өвөрмонгол гаралтай Оодон хээр морь, Төрийнхөө наадамд нэг түрүүлж, нэг айрагдан, бүсийн уралдаанд нэг түрүүлсэн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Дүнгээгийн унаган адуу Зоост бор азарга, хязааландаа улсын наадамд айрагдаж байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт гаралтай ягаан халзан, Төв аймгийн Борнуур угшилтай төрийнхөө наадамд айрагдаж байсан хонгор зэрэг цуутай хурдан хүлгүүдээрээ олон наадамд өмтэй сайхан наадаж, Монгол улсын Манлай уяач цолыг хүртснийг моринд хорхойтой эрхэм уншигч та бүхэн мэдэж байгаа. Тэрбээр адууныхаа хурд, генийг сайжруулах үүднээс үржил селекцийн ажилд түлхүү анхаарч ирсэн бөгөөд шинэ цагийн Монгол адуу бий болгох, түүгээр наадах зорилгоор ОХУ-аас цэвэр цусны Араб, Будённый, Барга, Тува азарга, гүүнүүд оруулж ирсэн байдаг. Монголдоо гэвэл Төв, Хэнтий, Тэс, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь гээд аль хурдтай гэсэн газруудаас адуу цуглуулж адуужсан. 12 жил хурдан морины тоосонд “умбаж” яваа тэрбээр өнөө жилийнхээ төрийн наадамд шинэ Монгол адууны төлөөлөл, сартай хар шүдлэнгээ түрүүлгэн, өмтэй сайхан наадаж, наадамчин олноо баясгалаа.
“ЦОГЛОГ” ХАР
Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар айргийн тавд хурдалж , “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн Архангай аймгийн Их тамир сумын уугуул, “ Эрдэнэс MГЛ” компанийн захирал Ганзоригийн Тэмүүлэнгийн хар үрээ АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баясгалаа. Хар үрээг морь сонирхогчид шүдлэнгийн уралдааны айргийн тааварт оруулж байсан нь талаар болсонгүй. Хар үрээ улс бүсийн наадамд гурав түрүүлж, тав айрагдсан Бандгаагийн Ногоон үрээтэй эцэг нэгтэй, Тодруулбал Бандгаа уяачийн Станбул нэртэй Англи Кадердин үүлдрийн азарганы төлүүд юм. Эх нь Төв аймгийн Жаргалантын угшилтай. Хар үрээг Манлай уяач С.Ганхуяг дааганд нь Г.Тэмүүлэнд бэлэглэсэн бөгөөд тэр зунаа төрийнхөө наадамд айргийн таваар хурдалж, хэд хоногийн дараа Дорнод аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлэн ирж байсан билээ. Хар үрээ “сүрэг дотроо байнга тоглож, бага адуу шогчилж байдаг тоглоомч, цоглог адуу” хэмээн эзэн нь ярьж байсан. Цоглог хар үрээний уяа сойлгыг Манлай уяач С.Ганхуяг тааруулдаг бөгөөд наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлж байсан учраас эзэн нь төрийн наадмаас айраг амсах мөчийг битүүхэндээ хүлээж байсан гэдэг. Хар үрээ бэлэн хурдтай, цөөн хоногийн богино уяатай, ер нь л тархинд эргэж тааваараа хурдалдаг онцлогтой адуу. Хар үрээ өнөө жил төрийнхөө наадамд аман хүзүүдээд, Эрдэнэтэд болсон Төвийн бүсийн уралдаанд түрүүлэн ирж, энэ цагт тодорч байгаа эгэлгүй хурдан хүлэг гэдгээ наадамчин олондоо харуулсан. Дашрамд сонирхуулахад Манлай уяач С.Ганхуягийн улс, бүсийн наадмын гурван түрүү, таван айргийн эзэн Ногоон, улс бүсэд дөрөв уралдахдаа хоёр түрүү, хоёр айраг хүртээд буй Г.Тэмүүлэнгийн хар, мөн улс, бүсийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдаад буй Х.Бат-Эрдэнийн халтар үрээ нар дээр дурьдсан Англи Кадердин үүлдрийн Станбул нэрт халтар азарганы төл, шинэ цагийн Монгол адуунууд юм.
Бор үрээ
Ардын хувьсгалын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн улсын баяр наадмаас хоёр айраг хүртсэн цөөхөн уяачдын нэг бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэй байлаа.Тэрбээр зөвхөн өнөө жил ч биш сүүлийн жилүүдэд тогтмол сайхан наадаж байгаа уяач юм.Түүний бор, загал шүдлэнгүүд улсынхаа баяр наадмаар дараалан орж, наадамчин олноо баясгалаа. АХ-ын 89-н жилийн ойн баяр наадмаар айргийн гуравт хурдалсан бор үрээ даагандаа улсын наадамд дөрөв, Баянхонгорын даншигт гурвалсан хурдан буян. Тиймдээ ч өнөө жилийн хурдан шүдлэнгийн тааварт эрхгүй яригдаж байсан хүлэг юм. Бор үрээний эцэг Цагаан бор Араб азаргыг Ч.Пэрэнлэй “МТТ” компанийн захирал Тэрбиш гэдэг хүнээс 10.000 доллараар худалдан авч байсан ба Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойгоор болсон цэвэр цусны адууны уралдаанд айргийн дөрөвт хурдалж байжээ. Харин эх нь Дорнод гаралтай гэгддэг. Бор үрээ доогуураа тавиун, дөрвөн хөл тэгш бэлэн давхилтай, хөнгөхөн уяатай адуу бөгөөд наадмын өмнөх гуравны сунгааг өнгөлөөд, долооны сунгаанд оролгүй загал үрээтэй хоёулаа уралдан, ард нь ирж байсан. Гараа сайн биш ч араас нэхэж уралддаг онцлогтой. Бор үрээ өнөө жилийн төрийнхөө наадмаас айраг хүртэж, Эрдэнэтийн бүсэд айргийн тавд хурдаллаа. Ийнхүү нас залуу ч улс, бүсийн наадмаас дөрвөн айраг хүртчихээд байгаа хурдан ажнай юм. Одоогоор хараахан түрүү байр хүртээгүй байгаа ч бор үрээг олон наадам, олон амжилт хүлээж байна…
Загал үрээ
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэй улсын наадамд хоёр шүдлэн дараалан оруулсны нэг бол загал үрээ юм. Загал үрээ бор үрээтэйгээ эцэг нэгтэй бөгөөд эх нь Сүхбаатар гаралтай уургач хонгор гүү байдаг аж. Эхээ дуурайж, Монгол талаа хадгалсан болохоор бор үрээгээ бодвол ажил ихтэй, хүндхэн уяагаар уягддаг. Даагандаа улсад 23-аар давхиж байжээ. Өвөл цариг сайтай орсон болохоор хавар Сэлэнгийн бага бүсэд долоолж, 4 сард болсон Эрдэнэтийн бага бүсэд түрүүлжээ.
“Бор үрээндээ л найдлага тавьж байлаа, гэтэл хоёулаа ороод ирсэн, загал үрээ маань хурдан л хүлэг юм даа” хэмээн Ч.Пэрэнлэй уяач сэтгэлээ уудалсан удаатай. Загал үрээ гараа сайн биш бөгөөд улсын наадмаар 80-н хэдэд гараад нэхсээр байгаад борынхоо ард дөрвөөр ирснийг морь сонирхогчид маань санаж байгаа. Уралдааны дараа Өвөрхангай нутгийнхан “урдуур гарсан бол улсын наадмын түрүү энүүхэнд байсан юм” хэмээн Ч.Пэрэнлэй уяачийг багагүй зэмлээд авсан гэдэг. Бор, загал хоёр үрээний уяа сойлгыг Батдэлгэр гэдэг залуу тун ч аятайхан тааруулжээ. Загал үрээ улсын наадмын дараа Эрдэнэтийн бүсэд очиж ялимгүй аз дутан борынхоо ар дээр зургаалсан билээ.
Цахиур халзан
Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Энхбатын Анар өнөө жил одтой сайхан наадаж, түүний хүрэн халзан үрээ төрийнхөө наадамд айрагдан түмэн олноо баясгалаа. Хүрэн халзан буюу Цахиур халзан үрээ шинэ Монгол адууны төлөөлөл. Монгол улсын Алдарт уяач Б.Содномцогийн унаган адуу юм. Түүний эхийг Алдарт уяач Б.Содномцог таван жилийн өмнө Сүхбаатар аймгаас авч байсан бөгөөд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч А.Төмөр-Очирын унаган адуу гэдэг. Харин эцэг Англи азаргыг ОХУ-ын морин заводоос авч ирж байжээ. Цахиур халзан наадмын өмнөх сунгаануудад ер нь л тархинд давхиж байсан болохоор уяач, эзэн хоёр битүүхэндээ найдвар тээж байсан хэмээн нууц дэлгэсэн юм. Төрийн наадамд торгон жолоо өргүүлсэн Цахиур халзан үрээ “Сэлэнгэ-2010” төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж амжилтаа бататгасан билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна