Дайчин идэр, дархан аварга О.Дугар

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 08 -нд

Аваргын алдар: Омбойн ДУГАР     
Төрсөн он(жил): 1859-1909(хонь)
Нутаг ус: Их шавь Гал голын отог, Сэцэн хан аймгийн Далай бэйсийн хошуу(одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сум)
Цол чимэг: Улам нэмэх, өрнөн дэлгэрэх, манлайн баясгалант, маш гайхамшигт, тод сонин, тун ч гарамгай, онц түрэмгий, бат суурьт, үнэн хүчит, саруул шаламгай, үлэмж хэтэрхий, хичээнгүй нягт, цог нэмэх, даяар үзэсгэлэнт,  харилтгүй жавхлант,  өнөд амгалант, идэвхит итгэлт, чин ачит, улам өрнөх, аугаа зоригт, баатар ерөөлт, төв шударга, өнөд төвшин, бүхнээ дуурсгалт,  хууринан шуугих, хотлоор баясгагч, маш сонсголонт, хэтэрхий хурц, үнэн үзэсгэлэнт, төгс буянт, үнэн сүжигт, далай даян, дайчин идэр дархан аварга.
Барилдааны амжилт: Даншиг наадамд 1886, 1888 онд 11 давж түрүүлэн, 1890, 1896, 1897, 1899, 1902 онд тус бүр 10 давж, 5 удаа үзүүрлэн, 1900 онд 8, 1904 онд 7, 1906 онд 6, 1907 онд 6 давж шөвгөрсөн бол Уул тахилгын наадамд 1887, 1888,1889, 1894 онд 8 давж 4 удаа түрүүлэн, 1897 онд 7 давж үзүүрлэн, 1885 онд 6, 1898, 1899 онд 5, 1905 онд 4 давж 4 удаа шөвгөрсөн.
Гол онцлог: 1890 оны даншигт Дугар, ах Гэлэгсэнгэ аваргыг дархан аварга болгохын тулд ном хэвлэлд бичигдсэн шиг даваа бүхэнд хоёр бөхтэй барилдаагүй,  харин өөрөө гоц мөргөхийн оронд ахыгаа гоц мөргүүлэх журмаар сүүлийн хоёр бөхөд үлдэж ах Гэлэгсэнгээ түрүүлүүлж дархан аварга цол, өөрөө хичээнгүй нягт цог нэмэх далай даян аварга цол хүртжээ. Өөрөөр хэлбэл Дээрх шавийн хоёр бөх Гэлэгсэнгэ аварга, Дугар арслан хоёр ээлжлэн гоц мөргөх байтал ах Гэлэгсэнгэ нь 6-10 дугаар үе(даваа)-д дараалан гоц мөргөж, улмаар түрүүлсэн байна.  
Дархан мэх: суйлах, эгэм тахим,

Бөх судлаач Б.Цогтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна