Сумын Алдарт уяач Г.Батгүр: Азаргаар нийт хоёр түрүү, 10 гаруй айраг хүртсэн


-Хэзээнээс эхлэн хурдан морины дэл сүүл боож байна вэ?
-1998 оноос эхлэн морь уяж байна. Насаараа хурдан морины хийморь сүлдэнд сүсэглэн яваа хууччуулын дэргэд бол шинэ хүн байж болох юм. Гэхдээ хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн байх ажээ. Миний аав, ээж хоёулаа газар тариалангийн мэргэжилтэй хүмүүс. Тийм болохоор адуу малнаас жоохон хол талдаа гэх үү дээ. Гэхдээ би 1997 онд найзыгаа дагаж мал дээр гарсан нь моринд орохын эхлэл байлаа.
-Найз тань уруу татаж орхисон юмаа даа?
-Тэгж хэлж болно. Миний найз Буяндэлгэр анх намайг моринд оруулсан хүн. Анх найзыгаа дагаж мал дээр гарч, морь малнаас нь уялцаж байгаад л уяач болсон юм шүү дээ. Тэр үед манай нэг ах эмнэг шүдлэн үрээ бэлэглэж таарсан. Гэтэл би аймаг руу цэргийн комисст орохоор болж, найз Буяндэлгэртээ үлдээгээд явсан юм. Эзгүй хэд хоногт найз маань “уяж байна, их хурдан байгаа” гэсээр хүлээж байх нь тэр. Үүнийг сонсоод үнэхээр их урам орсон. Ингэж л сайхан хүмүүсийн нөлөөгөөр моринд орсон юм даа. Түүнээс хойш таван жилийн дараа сумын наадамд азарга, хязаалан үрээ анх удаа айрагдуулж байлаа. Үнэхээр сайхан мөчийн нэг байгаа юм. Найз нөхөд, ах дүү, хамаатан садангууд маань надаас дутахгүй хөл нь газар хүрэхгүй хөөрцгөөгөөд л. Тэр үед үнэхээр урамшсан би хурдан удмын адуу цуглуулж, адууныхаа цусыг сэлбэж, илүү амжилт гаргах хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд л цуглуулж эхэлсэн дээ.
-Хаана хаанаас адуу авав?
-Анх нэгдэл нийгэмчилж байхад аав ээж маань арваад адуу авсан юм. Тэр адуугаа айл амьтнаар тавьдаг байсныг нь би мал дээр гарахдаа өөр дээрээ авсан. Үүн дээрээ нэмээд их олон газраас адуу цуглуулсан. 2000 онд Сүхбаатар аймгийн Хэрлэн сумын гаралтай хүрэн азаргыг Баянтүмэн сумын Даш буурлаас авсан нь олон жил сайхан давхисан. Одоо Цэндбаатар уяачид байгаа. Энэ жил 17 хүрч байгаа. Үр төлүүд нь ч хурдан байна. Нэг шүдлэн үрээ улсын наадамд 13-т давхиж, Алтан-Овооны наадамд долоогоор давхисан. Хойтон жил нь улсад 19-өөр орсон нь миний унаган адууны амжилт байгаа юм. Мөн Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Баянхонгор, Төв гэх мэтчилэн аймгууд руу миний унаган адуунууд олон гарсан байгаа.
Хөгшид их насны адуугаар хурдны ам нээгддэг гэж ярьдаг даа. Тийм болохоор хойд багийнхаа нэг хүнээс хавчиг халтар морь авсан нь үнэхээр хурдан байсан. Энэ хавьдаа л үнэтэй авсан, 20 гаруй бог, хэдэн адууны хамтаар. Надад ирсэн жилээ буюу 1999 оны өвлийн уралдаанд түрүүлгэсэн ч харамсалтай нь зун нь уралдаж байгаад хөлийг нь авчихсан. Энэ нь надаа үнэхээр том сургамж болсон. Түүнээс хойш зүгшрэх янзтай болсон юм.
-Ямар насны адууны уяаг илүү тааруулж байна?
-Азарганы уяанд овоо болоод байгаа шүү. Их эвтэй санагдаад байдаг юм. Азаргаар нийт хоёр түрүү, 10 гаруй айраг хүртээд байна.
-Таны унаган адуунууд хэр хурдалж байна. Мэдээж сураг тавьж л суудаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Миний унаган адуунаас халзан азаргыг маань анх Өвөрхангай аймгийн Лхагвасүрэн гэж хүн авч байлаа. Халзан азарга соёолондоо Өвөрхангай аймгийн наадамд гурваар, Богд сумын баруун бүсийн наадамд аман хүзүүдсэн. Тэрний дараа нь Лхагвасүрэн ахын дүү Эрдэнэдалайд хүрэн үрээгээ зарсан. Сонсохнээ их олон айраг түрүү авсан байна лээ. Мөн 2011 оны хавар бор соёолон аваачиж өгсөн нь их сайн давхиж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Сумандаа л илүү наадаж байна даа. Хавар аймгийн уралдаанд нэг морь маань зургаалсан. Харин сумын наадмаас 40, 50 гаруй айраг түрүү хүртээд байна. Энэ амжилтаараа сумын Алдарт уяач цолыг хүртсэн. 2011 онд улсын болон хаврын “Дүнжингарав 2011, 2012”, Багануур, Бага Хэнтийн бүсийн уралдаанд очиж уралдсан. Газар газрын хурд цугласан том наадмуудад оролцох нь өөрийнхөө ханзааг мэдэхэд их дөхөмтэй юм билээ. Мөн хурдан морины уяа сойлго тааруулахдаа гаргуун буурал уяачдаас уяаны эрдмийн талаар их юм сонсох юм билээ.
-Та Баяндун сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр хэдэн жил ажилласан бэ?
-2007 оноос хойш таван жил Баяндунгийнхаа уяачдын холбооны тэргүүнээр ажилласан. Энэ хугацаанд манай сумынхан нэг гал болж, аймгийнхаа наадамд тун ч одтой оролцсон. Мөн зэргэлдээ сумдынхаа ойр орчмын наадамд зохион байгуулалттайгаар оролцдог байлаа. Намайг уяачдын холбоонд ажиллаж байх үед 10 гаруй сумын Алдарт төрсөн байдаг юм. Өнгөрсөн хавар гурав, дөрвөн хүнд бас сумын Алдарт цол өгсөнтэй нийлээд манай сум 17,18 Алдарттай болоод байгаа. Одоогоор сумаас маань төрсөн улс, аймгийн цолтой уяачид байхгүй байна л даа. Манай сум аймгийн төвөөсөө нэлээд зайтай байдаг нь нөлөөлдөг юм шиг санагддаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Манай нутгаар зочлон, хөдөөгийн уяач бидэнтэй яриа өрнүүлсэн та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна