Аймгийн Алдарт уяач У.Алтангэрэл: Босоо хээр азарга маань ес түрүүлж, дөрөв айрагдсан


-Энэ жил Өвөрхангай аймгийн 80 жилийн ой тохиосон байгаа. Нутгийнхаа наадамд одтой сайхан наадав уу?
-Тэглээ. Нар хур тэгширсэн сайхан жил байлаа шүү. Манай аймгийн наадам ч өргөн дэлгэр болж, хурсан олон сэтгэл өндөр буцсан. Би азарганаас бусад таван насны морьд уяж, Өвөрхангай аймгийнхаа 80 жилийн ойгоос хоёр түрүү, хоёр айраг, “Говьшанхын хурд” бүсийн наадамд нэг үрээгээ зургаалуулж, “Молор эрдэнэ”-ийн уралдаанд соёолон айрагдууллаа. Үнэхээр одтой наадлаа. Мөн Улсынхаа наадамд гурван үрээтэй очиж, бүгдээрээ арав гаргаж давхицгаалаа.
-Таны хувьд хэзээнээс эхлэн адуутай холбогдсон бэ?
-Манайх хэзээний малтай, хөдөөний айл л даа. Намайг багад аав маань морь уядаг байсан ч олон айраг түрүү авч байгаагүй. Би ч багын адуунд дуртай хүүхэд явлаа. Тиймдээ ч аав миний авъя гэсэн морийг аваад л өгдөгсөн. Хожмоо сургууль соёлын мөр хөөх болж хэсэг завсарлаж үзлээ. Гэхдээ багын адуунд дуртай сэтгэл маань моринд дахин оруулсан. Ингээд 1998 оноос хойш нутаг орондоо суурин байж, эргээд морь уяж эхэлсэн юм.
-Түүнээс хойш хэчнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-1998 оноос эхэлж морь уяад бүс болон аймаг сумдын наадмаас нийтдээ 100 гаруй айраг, түрүү авсан байх шүү. Нарийн тоолж байгаагүй юм байна. Адуу маань манай дүүгийнд байдаг юм. Гэхдээ морьдоо би өөрөө уядаг л даа. Нутгийн маань адуу сайжрахын хэрээр уяачид олширч, залуучууд моринд түлхүү орж байгаа нь сайшаалтай юм.
-Арав гаруй жил морь уяжээ. Эндээс хамгийн сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас сонирхуулаач?
-1999 онд МУ-ын гавьяат дасгалжуулагч Дамдиншарав, Насантогтох нарын нэрэмжит наадам болж, шүдлэн түрүүлгэж анхны түрүүгээ хүртэж байлаа. Үнэхээр сайхан наадам болсон доо. Анхны түрүү гэдэг утгаараа сэтгэлд их дотно санагддаг юм. Дээхэн чинь одоо шиг наадам олон байсангүй. Ердөө нэг жилийн дараа анхны түрүүгээ авч, хөөрсөндөө хэсэг “ниссэн” дээ. Түүнээс хойш олон жил өнгөрсөн байна. Одоо хашир суугаад өөрийнхөө болон морьдынхоо барагцааг мэддэг болчихоод сэтгэл хөдлөлөө ч барьж чаддаг болсон байна.
-Та хурдан буянгуудынхаа амжилтаас дурдвал алийг нь онцлох болоо?
-Миний нэг булган цавьдар адуу байсан юм. Анх би морь уяж эхлэхдээ өөрийн хоёр даага, хүнээс нэг хязаалан үрээ авч уяж эхэлсэн хүн . Миний хоёр даага хоёулаа, ялангуяа цавьдар нь их хурдан байсан нь намайг адуунд оруулж, урам нэмсэн дээ. Булган цавьдар бол миний унаган адуу байгаа юм. Аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. За бас босоо хээр байна. Босоо хээр азарга маань 9 түрүүлж, 2 аман хүзүүлж, 2 айрагдсан амжилтын эзэн байгаа юм. Мөн энэ жил аймгийн 2 түрүү авсан хээр морь маань байна. Түүний эх ембүү хар гүү нь надад 4-5 хурдан адуу төрүүлж өгсөн. Дандаа эр унага төрүүлж, гарсан болгон нь хурдалдаг, аргагүй л миний даллагын алтан сав гэж хэлэхээс өөр аргагүй буянтай амьтан даа. Энэ мэт олон сайхан хурдан буян байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд олон ч адуу цуглууллаа шүү дээ.
-Анхны гурван адуу одоо хэд хүрсэн бэ?
-Нэг их олон бишээ, 100 гаруй болсон байна..
-Тэгвэл уяач хүний бахархал юу юм бэ?
-Уяач хүн өөрөө баярлахаас илүүтэй түмэн олноо баясгана гэдэг сайхан юм шүү дээ. Түрүү морины тоос бурханд хүрдэг гэдэг яриа бий. Моринд орсон хүмүүс, жирийн малчин ч бай, дарга цэрэг ч бай түмэн олондоо танигдаад зогсохгүй ажил үйлс нь аандаа л бүтдэг юм. Мянган удаа реклам цацсанаас ганц хурдан морь наадамд айрагдуулхад монгол даяараа таньдаг болчихож байна. Адууны хийморь ай даа сайхан л даа. Наадам үзэж байгаа олон хүмүүс түрүүлээд ирж байгаа морийг хараад тэрүүхэн хооронд аахар шаахар бүх бодлоо таягдан хаяж, баярлаж хөөрөх нь хөөрч, хамар нь шархирах нь шархирч, уйлах нь уйлж зогсоо дүр төрхийг Монгол наадмаас харж болно. Үнэндээ тэрхэн агшинд тэр олон хүнийг бясалгалын орчинд аваачиж, сэтгэлийн цэнгэл эдлүүлээд, эргээд тэр сайхан энергийг хүртдэг юм даа, бид.
-Моринд орсноор хувь хүнийхээ хувьд их өөрчлөгдсөн гэж уяачид ярьдаг юм билээ. Таны хувьд энд ямар хариулт хэлэх вэ?
-Тэр үнэн шүү. Үнэндээ уясан болгон түрүүлдэггүй, тухайн хүнээс их шалтгаалдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн хэзээ сайхан төлөвшинө, тэр цагт л морь нь сайхан давхина. Хурдан морь эзнээ эрж явдаг гэж үнэн үг дээ. Морь ер нь өөрийн гэсэн дотоод хуультай гэж болно. Манай морийг дамжсан олон хүүхдүүд байна. Би шаардлага жаахан өндөр тавьдаг хэрнээ хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрладаг. Хааяа зэмлэж, хатуухан үг хэлэх нь байх ч хүүхдүүд надад сайн л байдаг. Одоо унаач хүүхдүүдийн маань томчууд нь айл гэр болцгоон сайн сайхан амьдарч байгааг хараад үнэхээр баярладаг. Ихэнх нь их сургууль төгсөөд, амьдрал нь сайхан тэгширсэн байна. Ер нь юмыг сэтгэлээсээ хийж чаддаггүй хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй юм. Хэдийгээр тэр унаач хүүхдүүд хүний морь унаж байгаа ч өөрийн юм шиг сэтгэл гаргаж унах юм бол морь сайн давхидаг л байхгүй юу.
-Адуу их цуглуулж байна уу?
-Хүүхэд байхдаа айлын зэлний унага нэрлэхэд баараггүй л давхидаг байлаа. Хүний нүдэнд туссан, совин татсан адуу гэж байдаг даа. Мянган адуу нүдний урдуур гүйгээд өнгөрөхөд нүдэнд туссан адууг нэрлэхэд л ордог юм. Өвөрхангай аймагт сайн давхиж байгаа адуунуудаас миний гараар орсон адуунууд олон бий. Энд тэндэхийн суманд ч тэр. Сумын наадмын нэг жилийн 4 түрүү, 10 айргийг миний шинжиж гаргасан адуунууд авч байсан түүх байдаг. Сүүлд найз Өлзийжаргалдаа бэлэглээд, би өөрөө уяж өгсөн хар шүдлэн маань хоёр жил аймгийн наадамд түрүүлж, 2005 онд Өндөргэгээний даншиг наадамд аман хүзүүлсэн. Тэр морийг урд жил нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын МУ-ын сайн малчны 1000-гаад адуун дотроос таньж авч байлаа. Адуун дээр нь очиход нэг хар даага өөрийн эрхгүй нүдэнд тусаад болдоггүй. Тэгээд уургалаадах гэтэл, нэг хүн нарийн үзүүрээр нь хошууг нь уургалахад нэг эргэж ирээд, цаашаа явчихсан. Яах аргагүй хурдан амьтан байсан. Дааганд нь уралдуулаагүй өнжөөд, дараа жил нь шүдлэндээ хурдан гэдгээ баталсан даа. Бас 1999 онд Гучин-Ус суманд аймгийн Алдарт уяач найз Алтайгийнхаа гадаа мотоцикльтой буугаад зэлэн дээр нь яваад очтол 12 унага уячихаж. Нэг хар унага хөлөө зэлэнд ороочихсон, сул зогсож байнаа. Тухайн үед идэшний адуу 30-35 мянган төгрөг байхад би тэр хар унагыг 100 мянган төгрөгөөр авч байлаа. Одоогоос арван жилийн өмнө шүү дээ. Даагандаа эзэн дээр нь байлгаад, шүдлэн үрээ авчирч сайн давхиулсан даа. Тэгээд бүдүүн морь болгоод зарчихсан. Би Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь гээд л газар газраас нийтдээ 500 гаруй адуу авчирлаа.
-Хурдан морины 33 шинж гэж ярьдаг. Таны таньж шинжсэн хурдан буянгууд ямар шинжүүдийг агуулсан байдаг вэ?
-Хурдан адууны бүх шинж нэг адуунд цогцлоно гэдэг ховор. Гэхдээ нүдэнд туссан адуу шал өөр л дөө. Ерөнхийдөө хайрцаг бүрдэх гэж юм байна. Биеийн харьцаа, толгой, хүзүү, бие нь тус тусдаа ямар байх вэ гэсэн эрхтнүүдийн харьцаа чухал. За тэгээд нүд хөмсөг сайтай, уруул амны зуулт, хамрын нүх том, чих нь угаараа бүдүүн, үзүүрээрээ хурц, ул туруу, шилбэ, шөрмөс их сайтай байх ёстой. Бярны шинж гэвэл шөрмөсний сиймхий их сайн, шилбэнээсээ доош шөрмөс нарийсах биш өргөсч, сиймхийн ховил нь гүн гүнзгий харагдаж байх хэрэгтэй. Гол нурууны сумны урт, борви нь ямар байх вэ, ахар сүүл, хурдны зөрүүлэг ямар байх вэ гээд харна даа. Манай аймагт нимгэн ултай адуу хэчнээн хурдан байгаад ч давхиж чаддаггүй. Авчраад ганц хоёр ажил хийж байтал ид уралдаанд улдаад давхидаггүй юм. Иймээс нутаг орондоо тохирсон адууг авчрах ёстой л доо.
-Таны хувьд ямар хамгийн дээд тал нь ямар ханшаар адуу авч, өгч байв?
-Нутаг орондоо хурд авчрах, адуугаа сайжруулах, хүмүүсийг моринд оруулах гэсэн зорилгоор олон залуучуудыг дагуулж явдаг байлаа. Өнгөрсөн жилээс адууны үнэ их өсч байна. Гэхдээ хөдөөний малчид тэр болгон үнэтэй адуу авч дийлэхгүй шүү дээ. Гэхдээ монгол эр хүн болсон хойно наадамд оролцохыг хүснэ. Тийм болохоор би аль болох хүн гомдоохгүй л хичээдэг. Урьд нь 15-20 сая төгрөгийн үнэтэй адуу өндөр юм шиг сонсогддог байсан бол одоо өөр болж. Сүхбаатар аймагт 10, 20 сая төгрөг өндөр үнэ биш болчихсон. Монгол орны эдийн засаг, уул уурхайн хөгжлийг дагаад хүмүүс мөнгөтэй болж, тэр нь ч адууны үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм болов уу.
-Та өөр ажил эрхэлдэг үү?
-Эрхлэлгүй яахав. Би чинь лам хүн шүү дээ. Гэхдээ морьтой холбогдсноосоо хойш хурал номондоо сайн сууж амжихгүй болсон. Гэхдээ заавал хурал номонд суухдаа гол нь биш, өөрийн дотоод сэтгэлдээ бясалгаж, зөв үзэл бодол, зөв зам мөртэй явах нь чухал гэж боддог.
-Ярилцах сайхан байлаа. Баярлалаа.
-Та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 13:58 минут Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
Мягмар, 13:50 минут Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
Даваа, 18:26 минут АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
Даваа, 10:53 минут Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна