Аймгийн Алдарт уяач Ц. Доржготов: Манай говийн адуу уналга эдэлгээнд зүүн талын адуунаас хамаагүй илүү


-Аавын тань Хөхийн хар нэртэй хурдан буянгийн тухай нутаг орныхон ярьцгаах юм билээ. Тэгэхээр та удам дагасан уяач байх нь ээ?
-Тийм шүү, бид удмаараа хурдан морьдынхоо хийморь сүлдэнд сүсэглэн яваа уяачид. Аав маань Хүнхэрээгийн голдоо айл гэр болж гал голомтоо бадраасан цагаасаа эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон хүн. Аавын нэртэй хар морь, хүрэн азарга гэж их хурдан ажнайнууд байдаг байлаа, манайд. Тийм ч болохоор миний хүүхэд нас хурдан морины нуруун дээр дэрвэлзэж өслөө шүү дээ. Багадаа аавыхаа алдарт хар морь, хүрэн азаргыг унаж мөн ч олон наадамд уралдсан даа. Одоо эргээд бодоход хүүхэд насны хамгийн сайхан мөчүүдийн нэгээхэн хэсэг тэнд л үлдсэн санагддаг юм. Аавыг маань нутгийн хүмүүс Хөх гэж дууддаг байсан болохоор хурдан хар морийг нь Хөхийн хар л гэнэ. Богд, Есөнзүйл, Баян-Улаан сумдад дандаа л айрагт давхидаг, манай унаган адуу байгаа юм. Манайх гурван хүүтэй, би айлын ууган нь. Миний дүү Цахилгаан дамжуулах компанийн Багануур-Чойрын салбарын даргаар олон жил ажилласан Бямбатогтох гэж хүн бий. Нөгөө дүү Батбаяр маань бас морь уядаг. Ойролцоох хэдэн сумандаа морьд нь их сайн давхиж байгаа.
-Тэгвэл та хэзээнээс эхлэн бие даан морь уях болов? Энэ цагт сайхан хурдалж байгаа таны ямар ямар хурдан буянгуууд байна вэ?
-1979 оноос хойш өдийг хүртэл уяж байна даа. Цэргийн алба хааж ирснээс хойш уяж байгаа гэхээр хэдийнэ 35 жил өнгөрсөн байна шүү. Цаг хугацаа ч хурдан юм. Энэ хугацаанд айраг түрүү алдаж явсангүй. Гучин-Ус сумын 30 жилийн ойн баяр наадамд миний унаган даага түрүүлж, байнд нь нэг хар даага авсан юм. Тэр даага маань шүдлэн, хязааландаа сумандаа түрүүлж, соёолондоо Баруунбаян-Улаан сумын ойд айрагдсан. Их насандаа сумынхаа наадамд завсаргүй таван жил дараалан, Төгрөг суманд нэг тус тус түрүүлсэн. Мөн “Их хурд” шигшмэл морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн морьдоосоо дээгүүрт л ирдэг байлаа. Хөөрхий 2008 онд байхгүй болсон доо. Сүүлийн үед гэвэл, хүүхэддээ заагаад өгчихсөн нэг хээр морь маань байна. 2008 онд манай бүсийн наадамд таван аймгийн морь ирэхэд соёолондоо анх түрүүлж мотоцикль авч байлаа. Дараа нь бас сумандаа түрүүлсэн унаган адуу маань байгаа юм. Эх нь энэ Хүнхэрээгийн угшилтай, эцэг нь Дорноговийнх. Энэ жил сумандаа таваар, Хайрхандулааны ойд 3-аар давхисан. Мөн зүүн талын угшилтай, хэдэн сайхан хурдан үрээ бий. Ер нь манай Хүнхэрээгийн голын адууны угшил ер нь сүүлийн жилүүдэд их сайжирч байгаа. Цаашдаа хэрхэн давхиулахыг залуучуудын уяа л мэдэж дээ.
-Таны мэдэж байгаагаар Хүнхэрээгийн голын унаган адуунуудаас цуутай хурдан ямар ямар адуунууд байна?
-Цэвэгдоржийн Намхайгийн зээрд халзан, Батхуягийн сарт, миний хар, Рэнцэндоржийн хүрэн азарга гээд хаана ч очсон айрагдаж, түрүүлдэг олон морьд байна даа. Сүүлийн үед Тогоочийн Амарын хүрэн халзан их сайхан хурдалж байна. Дээхнэ үед бид хөлөөр нь хөтлөөд олон хоног наадамд явдаг байлаа. 1998 онд би Хүнхэрээгээс морио хөтөлж гараад аймагт очиж Сайнноёнхан Намнансүрэнгийн 120 жилийн ойд морио айрагдуулчихаад эргээд ирэхэд яг бүтэн сар явж хүрч байлаа. Тэр үед Рэнцэндоржийн хүрэн азарга аман хүзүүдсэн юм. Бас Рэнцэндорж бид хоёр анхны “Их хурд” уралдаанд явж, 30-н хэдээр ирж байлаа. Ямар ч байсан л Өвөрхангайн морьдын түрүүнд ирсэн дээ.
-Та түрүүн говийн адуу хангайд очиж уралдахаар зам өгсүүр хэцүү юм байна лээ гэж ярьж байсан. Олон газрын наадамд явж байв уу?
- Тийм ч олон газрын наадамд яваагүй ээ. 2009 онд Улсын наадмын зорьж байлаа. Мөн Өмнөговь, Баянхонгор аймгуудад морьдоо уралдуулж байсан. Мөн Нарийнтээл сумын 80 жилийн ойн наадамд очсон юм байна. Уулан дундуур, их өгсүүр хэцүү газраар морио уралдуулдаг юм байна билээ. Манай энд бол сайхан талд л уралдчихдаг болохоор жаахан хэцүү санагдсан.
-Таныг ид морь уядаг байх үеийн уяаны ажил одоогийнхоос ялгаатай байв уу?
-Бидний үеийг бодвол одоо морины уяа шал ондоо болжээ. Дээхнэ үед ногоо, өвс ургамлын гарц ч сайхан байж. Тийм болохоор морийг тэжээдэггүй, байгалийн идэш тэжээлээр нь л уяна. Тэр үеийн морьд их олон хоногийн уяатай байсан, доод тал нь сар дээд, тал нь 45 хоног уядаг байлаа. Мөн бидний үед дээд тал нь хоёр л уралддаг байлаа. Одоо бол бүтэн жилийн турш уралдаж байгаа болохоор тэжээлтэй л байхгүй бол амжилт гаргахгүй бололтой. Манайхан овъёос, буудайг хивэгтэй хольж тэжээж байна. Говийн ургамал шим сайтай л даа.
-Хэр нимгэлж уралддаг байсан бэ? Дээр үеийн морьдыг тарган уралддаг байсан гэж зарим хүмүүс ярих юм билээ?
-Нэг их тарган уралддаг байгаагүй ээ. Хүчийг нь авч л уралдахгүй бол тарган уралдуулбал морины хөл амархан гэмтдэг юм. Одооны морьд хүчиндээ ч тэр юм уу, олон уралдаад ч юм уу их нимгэн, тарга муутай байх юм. Дээд тал нь 14 хоног л уях юм байна шүү дээ.
-Говь газар ус унд муутай учраас тэмээ нь их тэвчээртэй байдагтай адил говийн адуу ч гэсэн тэвчээртэй байх гэж би боддог юм. Танай нутгийн адууны онцлог?
-Говийн адуу тэвчээртэй, эдэлгээ, гарын ая сайн даана. Одоо зүүн талаас ирж байгаа адуунууд тийм биш, уяа нь ч гэсэн тэжээлгүй л бол хэцүү. Манай говийн адуу хөл мөч богино, жижиг биетэй, хүзүү бахим, бүдүүн тарган, цүндгэр гэдэстэй байдаг. Хангай талын адуу болохоор өндөр том, хөл урттай, мах муутай, зэгзгэр байдаг юм билээ. Манай говийн адуу уналга эдэлгээнд зүүн талын адуунаас хамаагүй илүү. Тэсвэр сайтай, нутагтаа, хоолондоо дасан зохицсон байдаг.
-Зүүн талаас ирж, танай нутгийн адуутай цус сэлбэсэн адуунууд хэр давхиж байна?
-Төлүүд нь гайгүй шүү, аль ч талаа дагана. Хэлбэр хийцийн хувьд эцэг талаа голдуу дагана. Эцэг нь зүүн зүгийн бол өндөрдүү зэгзгэр, эндэхийнх бол намхан бахим байна. Гэхдээ л нутгийн унаган адуунаас ялгаатай. Зүүн талаас авчирсан хязаалан соёолон үрээ, их насны морьд энд ирээд 2-3 жил болж байж идээшиж таргалж байна. Даага авчирвал харин жил болоод өвс ургамал, хоол ундандаа дасдаг юм шиг байна.
-Өвөрхангайн Богдын нэрийг гаргасан ямар ямар хурдан буян, сайн уяач нар байв?
-Манай нутагт сайхан сайхан уяачид олон байлаа. Одоо ч тэд маань бурхан болоод сүүлийн үед дараагаар ирэх таван морийг хэлчих хүн цөөрч дээ. Гэхдээ Чуухын Тогооч, Чуухын Сүхбаатар гэж морь сайн мэддэг хөгшчүүл бий. Тогооч гуай бол сайн шинжинэ, энэ түрүүлэх морь байна гэхэд тэр нь яг л түрүүлнэ. Манай Богдын Сэнгэбаяр гэж байна. Морь сайн мэднэ, хоол ундыг нь ч зөв тааруулна. За бас түрүүн ярьсан Дахшиг гуайн хүү Тогооч гэж өвгөн байлаа. Захиргаадалтын үед олон адуутай, хурдан хээр морь, зээрд морь уядаг, Сүхбаатарын одонтой хүн байсан. Д.Тогооч гуайн хүү Амаржаргал гэж морь сайн уядаг хүн байгаад ноднин өөд болсон. Амаржаргалын бүүдэн морь, халзан морь аймагт сайн давхиж байсан. Одоо түүний хүү Баттулга гэж залуу бий, Богд, Баруунбаян-Улаан, Баянхонгорын Богдод морьд их сайн давхиж байгаа.
-Майна гэж хүний хээр морины талаар та мэдэх үү?
-Майна гэж хөдөлмөрийн баатар тэмээчин хүний хээр морь ойрын хэдэн суманд дандаа түрүүлж, айрагддаг байсан юм. Одоо Майна гуайн ач хүү Бат морь их сайн уяж байгаа.
-Танайх сумын наадмаасаа гадна, хаврын бүсийн уралдаан хийдэг. Энэ хоёр уралдаанаас өөр тогтмол хийдэг уралдаан бий юу?
-Цагаан сараар баг багаараа нийлээд жижиг уралдаанууд хийдэг. Сумын төв дээр тогтмол уралдаан бол хийдэггүй. Энэ жилийн хувьд шинийн 8-нд бүх багуудаа нийлүүлж уралдаан зохион байгуулсан. Үүнээс хойш сумаараа бүсийн уралдаан хийж байя гэж тогтсон доо.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Монгол морины босоо цагаан хийморь таныг өнөд ивээж явах болтугай.
-Баярлалаа.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
3 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
4 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
4 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
8 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
11 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
11 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
7 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
11 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
8 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
11 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
3 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
4 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
4 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна