Говь шанхын хурдан адуу, уяа сойлго, арга барил
Нэгэн зүйл:
Монголын их говийн дорнот хэсэгт орших уугуул адуу нь Говь шанхын угшлын адуу хэмээгдэх бөгөөд говийнхны олон мянган жилийн турш ардын селекцийн аргаар өсгөн үржүүлж ирсэн байгаль, цаг уур, арчилгаа маллагаа, уналга эдэлгээний өвөрмөц нөхцөлд үүсэн бий болсон, хурдлах чадвар бүхий говь нутгийн үндсэн цөм сүрэг юм. Уг адууны үндсэн генофонд нь Говь шанхын угшил гэж нэрлэгдэх болсноороо монголын адуун сүргийн бүтэц бүрэлдэхүүнд говийнхны оруулсан их хувь нэмэр, гавьяат үйл мөн гэж дүгнэхэд буруудахгүй болов уу?
Говь шанхын угшлын мөн чанар чансааг монголд хэрхэн үнэлж байсан түүхэн баримт бол тэр үед хурдаараа алдарт Галшарын өвгөн ноён Пүрэвжавтай эн тэнцүү Дархан Баянмөнх сумын нутгийн Сэцэн хааны их хүлэгч Ононмөр хавантан Шанхын хэцэд ирж өвөлжөөд хавар нь 30 байдсан гүү худалдан авч уургач Эрэндоо гэдэг хүнээр туулган хошуу нутагтаа хүргүүлж байсныг дурдахад л энэ адууны угшил чансаа ямар байсан нь аяндаа ойлгогдог юм.
Шанхын адууны гарвал үүслийн талаар бичиг түүхэнд бичигдэн үлдсэн түүхэн баримт нотолгоо ховор хомс боловч ард түмний дунд түүх домог болон яригдсаар ирсэн олон баримт газар усныхаа нэртэй хамт бидний үед үе дамжин яригдсаар мөнхжин үлджээ.
Мөн энэ талаар дуу шүлэг олноороо зохиогдож байсны баримт бол хойно өгүүлэх алдарт Гэсэр гэлэнгийн зохиосон “Холч морь”, “Өндрийн өвс” зэрэг одоо хүртэл дуулсаар байгаа уртын дуунууд гэрчилж байна. Говь шанхын ард түмэн унаган угшлын адуугаа зүгээр нэг харж суусангүй ялангуяа Сэцэн хан аймаг Зоригт бээсийн хошуу Далай ван, Гал шар Боржигон сэцэн вангийн хошуудаас хурдан удмын адуу авч цус сэлбэн сайжруулах ардын ухааныг гээлгүй явсаар өнөөг хүрч иржээ. Түүнчлэн Манжийн дарлалын үед энэ нутгаас олон мянган хурдан удмын адуу татварлан бэлтгэж, Шанхай хотын морин тойруулгад агтны худалдаа хийж байсан мөн хувьсгалын эхний жилүүдэд Герман улсаас Шанхын хурдан адууг авах санал тавьж байсан зэрэг түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн нь бий. Шанхын хурд угшил нь зөвхөн их бага шанх уулаар хязгаарлагдах бус энэ хэц нь Ханхонгор сум Шар хацарын хэц, Их бага шанх, зүүн тийш Манлайн нутгаар дамжин тогтсон 200 гаруй км үргэлжлэх хэц уул хөндий хоолойноос бүрдсэн нутаг урагшаа Гурван гэдрэгийн ар хойшоо Дэл хөнжил, Хуцын уул дамжин Ханхонгор, Цогтцэций, Манлай, Цогт-Овоо, Баян-Овоогийн хойт тал Ханбогдын хойт тал нутгууд Шанх удмын адууны үржлийн ай сав болно. Энэ нутгийн олон хурдууд Автономитын сүүл үе Ардын хувьсгалын эхэн үеийн даншиг болон Ардын Хувьсгалын эхэн үеийн даншиг болон Ардын Засгийн баяр наадмуудад нэлээд тоогоор айрагдаж байсан баримтууд монголын хурдан морины түүх шаштирт үлдсэн байна. Говь шанхын адуу ерөнхий төлөв хэлбэр галбирын хувьд гоёмсог хурдын шинжүүд цогцолсон жижгэвтэр цэвэрхэн биетэй тэсвэр хатуужил сайтай хат ихтэй цомбон туурайтай бахим богино бэрэвхийтэй булчин шөрмөс сайтай ясны хийц бахим дуу цэвэрхэн хурдын шинжүүдийг агуулсан ерөнхийдөө бяралхаг төрлийн адуу байдаг бөгөөд энэ нь элсэн говийн зузаан элс тал хөндий хайр чулууд хэц нуруу аль ч газар дасан зохицож эдэлгээ уналга, уралдаанд шалгарсан чухам л байгалийн шалгарлын үр дүнд болж бий болсон адуу юм. Шанх угшлын адуу хурдан хурцаас гадна хол ч тэсвэртэй чанараараа гайхалтай сайн байсныг олон жишээ баримтаар дурдаж болно. XVIII зууны үед амьдарч байсан Шанхын ар ширээ шавагтайд нутагтай Гэсэр гэлэнгийн хул морь нь чухамдаа хурдан хурцаараа наадмын дэвжээнд гайхагдаж яваагүй харин холч тэсвэр хатуужлаараа домог болон мөнхөрсөн юм.
Шанхын адууны уяа сойлго, арга барил
Холч морьдын уяа сойлго эцэг өвгөд хууччуул маань холч морьдоо холын аян, уналга, эдэлгээнд сойхдоо олон арга хэрэглэж иржээ. Үүнд:
А. Зөөлөн эдэлгээнд эхлэн барьж уяад гэдсийг хөнгөрүүлж задгай унаж эдлэн ул тавгийг ньбөхжүүлэх аргаар уртын аянд сойдог.
Б. Барьж уяад хөнгөн байдлаар хөлс авч биеийг хөнгөрүүлэн идшийг тохируулан сойдог.
В. Байнгын зөөлөн эдэлгээнд 2-3сар эдлээд холын аянд хэрэглэхэд сайн байсан морьдийг ч би өөрийн биеэр мэдэх юм.
Г. Энд урьд ном, товхимолд гарсныг үзээгүй нэгэн аргыг Шанхын хэцийн өндөр настан улсын аварга малчин Гимбэл гуай академич С.Рэнцэнхорлоо багшид хуучилсныг сонирхогч судлаач олондоо хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Дээр үеийн сайн эрс холын аянд унах морио соёо ёойлгын аргаар сойж байсан гэнэ. Энэ нь эдлэх морьныхоо тарга хүч, гэдэс хоолыг нь тохируулах шалгарсан арга байжээ. Энэ нь эдлэх морио тодорхой хугацаанд сойж адууны сүүлээр ороож ижил сүрэгт нь тавьдаг байжээ. Энэ арга нь уг морь ижил сүрэг дотроо сэтгэл санаа өөдрөг явжбие энергийн ямар нэгэн зүдэргээ үзэлгүй зөвхөн идэш хоолны зохицуулалтанд орж гэдэс болон тураг бие нь шавхран чангарч эдэлгээний шаардлага хангахуйц болоход эдэлгээнд хэрэглэгддэг нэгэн сонин сойлго байсныг дуулснаа хүргэе. Энэ сойлго мэдээж холч сайн моринд хэрэглэгдэж байсан болов уу?
Нэгэн зүйл: Морины хурд хэмжих арга
Говьчууд хурдан мориныхоо хурдыг өвөрмөц аргаар хэмждэг байжээ. Энэ нь ойрын таранд ганзганд нь маш урт хадаг уяж түүний үзүүр газраас хөндийрсөнөөр хурдыг хэмжиж байсан сонин баримт бий. Мөн усан тэлмэн жороо морийг шалгаруулахдаа худраганы хондлой дээрхий товруунд мөнгөн аяга бэхлээд ус дүүргэж асгахгүй жороолсон морийг шалгаруулан Усан тэлмэн жороо гэж нэрлэдэг байжээ.
Нэгэн зүйл: Хурдан морины уяа сойлго
Говь нутгийн ард түмэн төрөлх нутгийнхаа байгаль, цаг уур, бүсийн нутгийнхаа онцлогт зохицуулан хурдан хөлөг морьдоо уяж сойж үе үеийн наадам цэнгэлд тоосо өргөж алдраа мандуулж ирсэн түүхтэй. Говь нутгийнхаа байгаль, цаг уур онцлогт тохируулан хурдан хүлгээ шилэн сонгох үржил селекцийн ардын арга ухаан уяа заслын эрдэм ухаанаас үе дамжин өөрсдийн ухаанаар туурвин ирсэн байна. Гэвч эрийн гурван наадмын салшгүй хэсэг цэнгэлийн манлай хурдан морины уралдаан адуун сүргийн үржлийн бодлого үргэлж шулуун замаар явсангүй. Тухайн нийгмийн эрх зоригын дор дарагдаж явсаар ирсэн билээ. Говь нутгийн адуун сүргийн хамгийн эмгэнэлт мөчлөг бол 60-аал онд улс даяар нэгдэлжих хөдөлгөөн ялж ардын аж ахуйтнуудыг толгой дараалан нийгэмчлэлд хамруулж малчдын олон жилийн зүтгэл хөдөлмөр хичээл зүтгэлээр бий болсон ариун нандин адууны цөмийг нийгэмчилж хэн нэгний эзэмшилд бөөгнөрүүлсэнээр ард түмний нандигнан хайрлаж бий болгосон хамаг нандин бүхэн устаж үгүй болсон юм. Ардын иргэд хамаг хайртай бүхнээсээ арга буюу салж чөдрийн ганц хоёр унаатай үлдэж тэр нь уяж сойх байтугай нэгдлийн малын хариулгын унаа болж хувирсан бөгөөд нэгдлийн сүрэгт очсон олон сайхан буян эзэнгүйдэлдорж аль чансаатай удам сайтай омголон догшин нь орос хятадын бэлтгэлд явж үржил селекцийн ардын арга ухаан мартагдан цус ойртож бие давжааран, эдэлгээ уналга үзэхээ байгаад нэг өдрийн эдэлгээ даах морь ховордсон гэж хэлэхэд худлаа гэж маргах хүн ховор таарах биз ээ? Засаг төрөөс социалист хөдөлмөрийн бригад байгуулж хоёр, гуравхан хүнд 1000 адуу бөөгнүүлэн маллуулж эцэстээ тэр нь дампууран олон мянган адуу үрэгдэж ахлагч нь ял сонссоноор дуусч байсан эмгэнэлт түүх саяхан билээ. Гэвч 1990-ээд оноос ардчилалын шинэ ололтын үр дүнд адуун сүрэг маань эзэндээ эргэн очиж өсч үржин бас цаг зудын хатуу шалгуурыг давсаар одоо ирээдүйг нь өөдрөгөөр харж болох хэмжээнд хүрч очоод байна. Уяач хүн хурдан морио уяж сойн уралдуулсанаар төр түмнээ баясан цэнгүүлэхээс гадна өөрийн адууны чансаа цар хүрээг ямар байгааг дүгнэн дүгнэлт хийх
- Уяа сойлгын ажилдаа дүгнэлт өгч алдаа оноон дээрээ суралцах
- Ахмад уяачдын эрдэм мэдлэгийг өвлөн эзэмших
- Морь унаач хүүхэд өөрийн үр хүүхдэдээ нөр их хөдөлмөрийн үр шим амт чанарыг мэдрүүлэх
- Олон газрын олон сайхан эрстэй танилцан нөхөрлөж алдар хүндийн оргилд хүрэх зам мөрөө засах зэрэг эрхэм нандин ач холбогдолтой гэж үзэж байна.
Нэгэн зүйл:
Говьчууд морь уях өөрийн гэсэн өвөрмөц арга хэлбэрийг өөрсдийн амьдралын туршлага дээр баяжуулан хэрэглэж ирсэн байна. Монголчууд тэр дундаа говьчуудын дунд хурдан морины уяа заслын судар түүх нэн ховор байлаа ч гэсэн тэр нь нууцлагдмал байсан байна. Ганцхан жишээ дурьдахад Гэдэргийн хэц Их шанхын өврөөр нутагтай их уяач “Монхоон” хэмээх Дэндэв агсанд хадгалагдаж байсан “Чихрийн алт” нэрт сударт хурдан морины бүхий л гадаад дотоод шинжийг дурьдан айлдаад эцсийн хуудсан дээр “нуун нууцал” гэж бичсэн байдаг юм билээ. Говийн уяачид байгаль цаг уур адуун сүргийнхээ чанар чансаанд тохируулан хүлэг морио 20-30 хоног, харгам хатуу морийг 40 түүнээс ч лээш хоногоор уяж сойж байсан баримт бий. Манлай сумын нэрт уяач Ц. Зандабал агсан чухамхүү морийг олон хоног хатааж уяадаг тэр ч чанараараа морьд нь үргэлж түрүү магнай авдаг, зарим газрын наадамд очоод морьдийн нь уяан дээгүүр эргэж шөнө нь гарч давхиад бүх тугийг нь холдуулан хатгадаг байсан түүхийг Монгол улсын хурц арслан Г.Дэмүүл агсан өөрийн биеэр гүйцэтгэлцэж явсанаа дурсан ярьдаг байсан юм. Тэр ч чанараараа манлай сумын уяачид одооч гэсэн морийг хатуухан гараар хангаж уядаг адууны чансаа нь ч дөрөө даахаар болсоныг ахмад уяачид дурсан ярьцгаадаг билээ. Ер нь л түрүүхэн үеийн уяачид морийг уртхан хугацаанд нягт нямбай засдаг хөлс тарнаас гадна морины бусад заслуудыг нягт нарийн хийдэг билээ. Хүүхэд биднийг үдшийн шар гэгээ тасартал зуны цагийн 22-23 цаг хүртэл шон эргүүлж морины явдал хйилгэж “гийнгоо” татуулан ажилладаг байж билээ. Орчин цагийн уяачид одоогийн нийгмийн жишгээр адууныхаа чанар чансаанд тохируулан хөлс, тар хийж 15-20 хоногт л уяж уралдуулж байна. Харин говь нутгийн нэг онцлог ньхангайхантай адилгүй морь тэжээх олон дахин уралдуулах гэсэн ойлголт байхгүй л байсаар байна. Энэ нь байгаль цаг уурын өнөөгийн болон нутаг орны нөхцөл байдлаас шалтгаалдаг бөгөөд жилдээ ганц удаа наадам хийж сайн бол 2-3 наадамд давхар уяагаар давхиулж байгаа билээ. Харин бусад цагт бол өвөл хаврын задгай эдэлгээгээр бусад ажлыг нь гүйцэтгэдэг билээ. Харин бусад цагт бол өвөл хаврын задгай эдэлгээгээр бусад ажлыг нь гүйцэтгэдэг билээ. Өвлийн эдэлгээнд идэр гурван есийн хүйтэнд уяадаг хурдан морьдийг барьж үдшийн шөнөөр унаж давхин чийгжүүлээд ар хэц газар уяж хонодог өвөрмөц нэгэн засал бий. Энэ нь морь хөлдөөх гэж ярих бөгөөд тэсвэр хатуужил суулган чийрэгжүүлэн амьсгалын бөглөө гаргадаг урьдах зуны алдааг засахад чухал ач холбогдолтой гэж үздэг бөгөөд хангайг бодвол харьцангуй дулаан байдагтай холбоотой бизээ.
Өмнөговь аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Р.Буянтогтох
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.61
Говийн ауддны уяа сойлгын талаар Буяа ах бичжээ
Reply