Арьсны өвчин
Нянгийн өвчин ♦ Шимэгчид ♦ Мөөгөнцөр уусэх ♦ Харшил
Арьс бол адууны хамгийн өргөн тархацтай эрхтэн юм. Хэвиин бус, сэгсгэр, бүрзгэр үсэн бүрхүүл нь ихэнхи тохиолдолд адууны эрүүл мэндийн байдал муудсаныг илтгэнэ. Адууны үс өрвийж бөөгнөрсөн бол гипофизын үрэвсэл үүссэний шинж тэмдэг болно. Зарим үрэвсэл болон халдварыг арьсны шинж тэмдэгээр тодорхойлдог. Энэ өвчин ихэнх тохиолдолд сахуу өвчний улмаас үүсдэг.Үүний шинж тэмдэг нь хөл гэдсэн дээр хавдар үүсэх явдал юм. Арьснаас шингэн зүйл ялгарч урсахгүй байсаар хатаж улмаар тав үүсдэг. Уг өвчнийг стероид антибиотикийн тусламжтайгаар дэс дараалалтайгаар эмчилсэний үр дүнд эдгэрнэ. Арьсан дээр үүссэн олон тооны өвчний шинж тэмдэг нь нян, шимэгч болон мөөгөнцөрөөс үүсэлтэй байдаг. Эдгээрийн шалтгаан нь адууг биологийн төрлий хувьд буруу хандсан болон халцралт маажилт зэрэг механик нөлөөнөөс болдог аж. Үүн дээр арьсны харшлаас үүсэх өвчин нэмэгдэнэ.
Нянгийн өвчлөл
Шимэгчээр дамжин үүсдэг мокрец хэмээх арьсны өвчин адү хамгийн ихээр тохиолддог. Адууг хэт чийглэг, бохир дэвсгэр дээр байлгаж, муу арчилснаас энэ өвчин үүсдэг. Өвчилсөн адууны арьс зулгарч өмхийрнө. Хөлийн арьс нь хагарна. Өвчилсөн адууг маш цэвэр, хуурай орчинд байлгаж халдваргүйжүүлэх шингэнээр арьсыг угаана. Өвчин хүндэрсэн тохиолдолд гол төлөв антибиотик хэрэглэх ёстой. Мокрец өвчнийг хөнгөн дээр нь эмчлэхгүй бол архагшиж хүндэрнэ. Эмээлийн оломны мөрөөр арьсанд цэврүү үүсч адууг өвчлүүлэх явдал гардаг. Ийм үед цэвэрлэгээний шингэнээр арчиж хүндэрсэн тохиолдолд антибиотик эм хэрэглэнэ. Арьсны эмээлд дарагдсан хэсэгт халцарч амархан үрэвсэх магадлалтай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд маш цэвэр тоног хэрэгсэл ашиглах ёстой юм. Өвчин үүссэн тохиолдолд арьсны бусад өвчний адил ачилж эмчилнэ.
Мөөгөнцөрийн халдвар
Үлд бол мөөгөнцөр болон бусад бичил биетээр дамжин халдварладаг өвчин юм. Энэ өвчин адуунд олонтаа тусдаг. Дээд зэргийн халдвартай ба хүнд ч халдах явдал гардаг.
Мөөгөнцөрийн үлдэгдэл морины тоног хэрэглэлд наалдан үлдэж олон жилийн турш хадгалагдах ба адууг дахин өвчлүүлэх боломжтой.Үлд адууны бүх биеэр гарч болно. Гэхдээ арьс бага зэрэг үрэвсэж дарагдсан оломны мөр, эмээлийн дорхи хэсэг зэргээр өвчлөл үүсэх нь элбэг Улмаар арьсан дээр нэгээс хоёр сантиметр диаметртэй товруу үүсч арьсанд өөрчлөлт гардаг. Ийм газарт үс бөөгнөрч үнгэлддэг. Улмаар үс унаж арьсан дээр хуурай хайрс мэт толбо үлдэнэ. Өвчилсөн газрыг мөөгөнцөрийн эсрэг уусмалаар арчих ба эмээл, тоног хэрэглэлийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авна. Өвчин хүндэрсэн тохиолдолд эмийг өвстэй хольж өгснөөр үлдийг эмчилж болдог байна.
Шимэгчээр дамждаг өвчнүүд
Адууны хоёр төрлийн /хазагч ба сорогч/ бөөс байдаг. эдгээр бөөсийг нүдний хэсэг нь халцрах байдлаар таньж болно. Шимэгчийн халдвар өвлийн сүүл, хаврын эхээр тохиолдох нь элбэг. Өвчний шинж тэмдэг загатнаа үүсэх явдал ба загатгнасан газрыг адуу өөрөө шүдээрээ маажихыг оролддог. Өвчлөл голдуу хүзүү, дэл, гуя ташаа, сүүлний угаар үүсдэг. Өвчин хүндэрсэн үед адуу турж биеийн байдал суларна. Шимэгчээр үүссэн өвчнийг цацлаг хэлбэрээр үйлдвэрлэдэг пиротроиден төрлийн эмийг ашиглана. Зуны сүүл, намрын адууны арьсанд хачиг загатнаа үүсгэх шалтгаан болно. Үсэнд нь хатсан хомоол наалдаж үлддэг тэрэгний моринд мокрец өвчин үүсэх боломжтой. Энэ өвчинийг үүсгэгч нь хүний нүдэнд харагдахааргүй жижиг хачиг юм. Хөлийн арьс шархалж үрэвсэн улмаар хавдар үүсдэг. Ийм халдвар авсан адуу тогтворгүй болж, тайван зогсож чадахаа болино.
Харшлын гаралтай өвчнүүд
Зуны улиралд тохиолддог экзем буюу толбон үлд нь адууны арьс зарим төрлийн шавьжны хазалтад харшил өгснөөс үүсдэг. Шавьж хорхой ихтэй бэлчээрийн нөхцөлд амьдардаг адуу ийм төрлийн харшилд өртөмхий байдаг. Харшлын төрлийн өвчин дөрвөөс аравдугаар сар, заримдаа дулаан жил арван нэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Өвчний гол шинж тэмдэг нь арьс дэл сүүлний орчимд цочирч загатнаа үүсдэг. Адуу загатнасан газраа маажсаар дэл сүүл нь унах явдал ч гардаг. Арьсны үрэвссэн хэсэг хатаж товруу үүснэ. Толбон үлдийг даруй эмчлэхгүй бол өөр шавьж тэр газар шавж дахин өвчлөл үүснэ. Зуны экзем өвчин үүсдэг шалтгааныг харамсалтай нь одоохондоо олж тогтоож чадаагүй байна. Сүүлийн үед экземийг эмчлэх янз бүрийн арга хэрэглэж байгаа ба езс тэжээлд эм холих замаар өвчинтэй тэмцдэг. Харшлын замын бусад өвчнийг эмчлэх аргуудыг ч бас хэрэглэж болно. Халгайн өвчин гэдэг бол өвс тэжээл, шавьжнаас уүсдэг харшлын өвчин юм. Их хэмжээгээр шахмал тэжээл иддэг адуунд ийм өвчин тусдаг. Стероид эмээр эмчлэхэд өвчнийг хурдан анагааж болно.
Шумуул ба ялаа
Шумуул бүрэнхий үед болон халуун чийгтэй үед гол төлөв хаздаг. Иймээс шумууланд мэдрэг адууг үүр цайхаас өглөөний 10 цаг хүртэл, 16 цагаас харанхуй болох хүртэл жүчээнд байлгана. Ямар нэгэн шалтгаанаар адууг жүчээнд үлдээж болохгүй бол түүнийг мод бут болон ямар нэг халхавчан доор үлдээвэл шумууланд хазуулах нь бага. Зун цагт адууг соно болон жүчээ, морины ба гэрийн ялаа их зовоодог. Ялаанууд ихэвчлэн нээлттэй шархан дээр өндөгөө цацана. Шархыг сайн хянаж цэвэрлэж байхгүй бол тэнд авгалдай үүссэнээс өөр хүнд өвчлөлд хүргэж болзошгүй. Ялаа тухайн газраа цочироо үүсгээд дорхноо өнгөрдөг. Ялааны эсрэг хэрэгсэл худалдаанд олноор байдаг ба тэдгээр нь тодорхой хугацаанд байдлыг хөнгөвчилдөг. Байгалийн нөхцөлд амьдарч байгаа адуунд зун наранд түлэгдзх өвчин үүсч болно. Үсний цайвар хэсэг болон адууны нүүрний үсээр хучигдаагүй ягаан хэсэг наранд түлэгддэг. Түүнчлэн адуу багваахай цэцэг идсэн үед арьс нь илүү мэдрзмжтэй болдог тул наранд түлэгдэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ тохиолдолд адууг наранд гаргалгүй түлэгдсэн хэсгийг нарны эсрэг эм хэрэглэлээр арчиж цэвэрлэнэ. Адууны эзэд наранд түлэгдсэн адууны арьс хүчтэй өвчилж магадгүй гэдгийг мэддэггүй учраас өвчлөлийг даамжруулж эцэстээ антибиотик уулгахаас өөр аргагүй байдалд хүргэнэ.
Арьсан дээр цэврүү үүсэх
Залуу адууны амны эргэн тойронд жижиг цэврүү гардаг боловч эдгээр нь халдваргүй тул аюултай биш. Эмч нар үүнийг хэдэн сарын дараа өөрөө эдгэдэг хөнгөн маягийн вирусын өвчин гэж үздэг байна. Саркоид хэмээх хавдар мөн вирусын замаар халдварлаж адууны толгой хөл дээр үүсдэг. Уг хавдарыг илрүүлэхэд төвөгтэй тул цааш дамжин халдварладаг байна. Тэднийг мэс заслын аргаар зайлуулдаг боловч дахин үүсэх аюул үүснэ. Меланома гэдэг тууралт бор зүсмийн хөгшин адууны хошного, сүүлний дор үүсдэг. Энэ тууралтыг эмээр эмчилдэггүй. Мэс заслын аргаар арилгаж болох боловч ийм үрэвслийг зүгзэр орхисон нь дээр гэж үздэг. Адууны чихэн дээр хэдэн см хэмжээтэй цагаан толбо үүсдэг ба энэ нь адуунд хор учруулдаггүй тул эмчлүүлэх шаардлагагүй.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Арьсны өвчин адуунд хүндээр тусдаг боловч түүнээс зайлсхийж болно.
-Адууг нойтон хөрсөн дээр удаан зогсоохгүй. Хаалга болон ус уух газрыг нягтруулж дагтаршуулна.
-Адууны хөлийг цэвэрлэхүед шархлаа үүссэн үзэгдвэлнэн даруй эмчилсэнээр халдвараас зайлсхийнэ.
-Шавьжинд мэдрэг ханддаг адууг тодорхой хугацаанд жүчээнд үлдээнэ.
-Зуны нөмрөг адууг шавьжаас хамгаалдаг.
-Тэжээлд сармис нэмбэл ялаанаас зайлсхийх арга болдог.
-Тогтмол устай усан сангийн ойролцоо адууг идүүлж болохгүй.
-Ялаа үргээх хэрэгсэлийг ашиглана.
-Эмээл адууны нурууг хавчихгүй байхаар маш сайн тааруулан суулгана. Тоног хэрэгсэлийг байнга үзэж шалгана.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.88.135
.
Reply