Дуучин А.Хосбаяр: Залуучуудыг морь уядаггүй юм гэхэд мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг
Газар үнэрлэн ергөж яваа
Ганц морийг битгий үргээ... хэмээх дуу төрсөн цагаасаа эхлэн олны хэллэгээр “хит” болж одоог хүртэл морио дээдэлдэг Монгол түмний амандаа аялах дуртай дуу болсон билээ. “Гүйгүүл морин”, “Сэтгэлдээ дуулъя” хэмээх олон сайхан дуунуудыг дуулж ард түмэндээ хүргэсэн дуучин бол залуу уран бүтээлч Алтангэрэлийн Хосбаяр юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагаа хүргэж байна.
-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?
-Сайхаан. Сайхан намаржиж байна уу?
-Тун удахгүй болох уран бүтээлийн анхны бие даасан тоглолтынхоо талаар манай уншигчдад эхлээд хүргэхгүй юу?
-Тун удахгүй энэ сарын 27-нд анхны бие даасан “Гүйгүүл морин” тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа ороод маш завгүй гүйж байна.
-Тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцвал ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтонд маань МУГЖ А.Дашпэлжээ багш маань болон МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа мөн А.Мөнхбат дуучин Оюунбат, Бадралмаа, Оюунчимэг, Алтантүлхүүр гэх мэт найз нөхөд маань оролцоно. Тоглолтын хувьд анхны бие даасан тоглолт болохоор бэрхшээлтэй зүйлүүд их гарах юм. Гэхдээ тоглолт маань сайхан болох байхаа.
-Тоглолтоо яагаад “Гүйгүүл морин” гэж нэрлэх болов. Дуу анх төрсөн түүхээс?
-Анх би “Нутгаадаа гүйж явна” гэсэн нэртэй шүлэг олж уншаад яруу найрагчтай нь уулзаад дуу болгох санал тавьсаны үндсэн дээр яруу найрагч ах маань зөвшөөрөөд МУГЖ Х.Болормаа эгчийн маань нөхөр, бид бүгдийн дууддагаар Аранзай хэмээх Бат-Эрдэнэ ах маань аялгууг нь зохиож энэхүү дуу маань бүтсэн.
-Зарим нэг хүмүүс дууны утгын талаар их сонирхдог?
-Тийм. Энэ бол бодит болсон явдлаас санаа авч бичсэн шүлэг билээ. Тэгээд 1960-аад онд Ветьнам руу олон адуу воганаар ачиж аваачсан юм гэнэ. Тэгээд тэндээс ганцхан Монгол хээр азарга гүйж ирсэн гэдэг яриа байдаг. Тэр үнэн гэсэн. Түүнээс сэдэвлэж бичсэн шүлэг.
-Та бол адуутай нутгийн хүү. Багадаа морь маланд хэр ойр өсөв?
-Тэгэлгүй яахав. Багадаа сургуулиа тараад хаврын амралт болоод хөдөө явдаг. Тэгээд зунжин адуу малд явж, унага татах зэргээр зуныг өнгөрөөдөг байлаа. Морь уургалах, эмнэг адуу сургахаас эхлээд л адуутай ер нь их ойр өссөн дөө. Манайхан чинь тэр чигээрээ л адуунд хорхойтой хүмүүс. Өвөө маань сайн уяач байсан.
-Хурдан морь уях сойх талаар өвөөгөөсөө өвлөж сурсан зүйл их бий юу?
-Байлгүй яахав, өвөө маань надад их зүйлийг ярьж хэлж, зааж сургасан. Намайг бага ангийн сурагч байхдаа амралтаараа очиход энэ морь ийм шинжтэй, ингэж уявал давхина гэж ярьдаг байлаа. Ерөнхийдөө өвөөгөөсөө их зүйлийг сонссон.
-Ямар ч байсан найранд гурван дуутай. Наадамд гурван даваатай л биз. Шаггүй барилддаг гэж дуулсан?
-Тийм шүү. Ер нь бөх моринд дургүй Монгол залуучууд байхгүй байхаа гэж боддог. Ямар нэгэн үнэтэй брэнд энээ тэрээ гэж гадаадын соёлыг дагаж туйлшрахаасаа илүүтэйгээр Монгол үндэсний бахархал болсон эрийн гурван наадмаа үзчихдэг. Залуучуудыг барилдаж морь уяад байдаггүй юм гэхэд энэ талаараа хүнд ярьж тайлбарлачих мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг л дээ. Тийм учраас бөхдөө дэндүү дуртай. Сайхан сайхан бөх найз, ах нар байна. Тэгээд бөхийн сургуулиар явж бөх болоогүй ч гэсэн барилдаж ноцолдох их дуртай.
-Намар болохоор найр наадам гээд нутаг руугаа их зорих юм уу?
-Зун, намрын цагт нутгаадаа их явдаг л даа. Энэ жил төдийлөн их очиж чадсангүй. Наадмаар нутагтаа очиж морио уралдуулчихаад ирсэн, түүнээс хойш очоогүй байгаа. Тэгээд тоглолтоо хийчихээд нутгаараа явж сайхан айрагдана даа.
-Дуучин болох багийн мөрөөдөл үү?
-Миний дуучин болох гараа бол багын минь мөрөөдөл. Манай суманд очсон тоглолтуудыг их үздэг байлаа. Алтар цуутай гавъяатнууд манай суманд их очдог. Ер нь манай сумаас их олон урлагийн гавъяатнууд төрсөн болохоор тэд нараасаа үлгэр дууриалал авч энэ сайхан аугаа хүмүүс шиг уран бүтээлч болох юмсан гэж багаасаа мөрөөдөж хүсдэг байсан. Энэ зорилго маань биелэж СУИС-д 2003 орж суралцаж 2008 онд төгсөж дуучин хэмээх энэхүү мэргэжлийг эзэмшсэн.
-СУИС-д анх шалгалт өгч байсан цагаа дурсвал?
-Тэгэлгүй яахав. Тэр олон сайхан алдартнуудын өмнө дуулаад, шүлэг уншаад шалгуулаад зогсож байна гэдэг тухайн үедээ бас л итгэхээргүй зүйл байсан. Намайг конкурс өгч байхад 300 гаруй хүүхэд бүртгэлтэй шалгалт өгсөн. Тэр олон хүүхдээс цуваагаар би дөрөвт жагсаж СУИС-д орж байлаа.
-Оюутан насныхаа дурсамжаас хуваалцаач. Дуучин Д.Намсрайноров та хоёрыг нэг ангийн хоёр гэлцдэг?
-Д.Намсрайноров бид хоёр нэг анги, бас нутаг. СУИС-д найзалсан. Одоо тус тусынхаа уран бүтээлийг хийгээд явж байна. Сургуульд байхдаа Намсрай бид хоёр их дотно байлаа.
-Мөн автобусны буудал дээр цагдаад баригдсан талаараа яриач?
-/инээв/ Тэр их хөгтэй юм болж байсан юм л даа. Манайд тайзны хөдөлгөөн гэдэг хичээл орж байсан юм. Яаж үнэмшилтэй унаж, ойчих, яаж үнэмжилтэй цохихов гээд. Тэр хичээлээ давтах зорилготой бид гурвуулаа тоглоод нэг нэгнийгээ хөөж явтал араас цагдаа нар гэнэт гарч ирээд бариад авсан. Цагдаа бариад авахлаар нь ахаа бид нар тайзны хөдөлгөөн гэдэг хичээл давтаж байна гээд хэлтэл юуны чинь тайзны хөдөлгөөн гээд гар өчиж бөөн юм болж бид инээсээр байгаад салж билээ.
-Өөрийг чинь шаггүй сайн дэмбээддэг гэж сонссон. Оюутан байхдаа “пирошки”-гоор их дэмбээдсэн гэсэн?
-Оюутан байхдаа найзуудтайгаа их дэмбээддэг байлаа. Өвөрхангай, Булганыхантай ихэвчлэн Дундговийнхонтой дэмбээддэг байлаа. Манай Төв аймгийнхан чинь их наргианч хүмүүс. Ер нь дэмбээнд өөрийгөө нэг магтчихад давгүй гэж боддог юм.
-Дуурийн дуучин гэдэг том мэргэжлээр төгсчихөөд яагаад нийтийн дууны урсгал руу ороод ирэв ээ?
-Хүн болгон дуурийн дуучин болох албагүй. Тэгээд ч өөрийн сонирхол байсан. Ер нь намайг СУИС төгсөхөд 40-өөд хүүхэд хамт төгссөн. Тэндээс хоолой болгоноос нэг хүүхэд дуурийн театрт авъя гэж санал ирж байсан. Түүний нэгэнд нь миний нэр ирж байсанд нь би хувьдаа дуурийн урлагт надад боломж олгосон байх гэж боддог. Гэхдээ ардын урлаг, үндэсний урлаг тал руугаа дуртай, дээр нь миний хоолойны онцлог бол уртын дуу дуулбал илүү зохино гэж өөрөө ойлгодог. Тийм учраас дуурийн чиглэлээр ажиллаагүй. Ажиллавал надад боломж байсан.
-Томоохон дуурьт дуулах хүсэл бий юу?
-Байлгүй яахав. Би Үндэсний “Хан бүргэд” дуурийн Чулуунбатын дүрд тоглох юмсан гэж хүсэж мөрөөддөг, том аринуудаас нь сургууль төгсөх шалгалтандаа дуулж байсан. Тийм учраас энэ дуурьт дуулж үзэх юмсан гэсэн битүүхэн мөрөөдөл байдаг.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Уран бүтээлийн төлөвлөгөөгөө дотроо бодож л явна. Аль болох олон жилийн настай уран бүтээл гаргахыг зорьдог. Одооны “хит” дуунуудыг ажиглаад байхад жил юм уу хоёр жил гаруй дуулагдаад л мартагдах жишээтэй. Сайн дуунууд нь дуулагдсаар байгаа л даа. Гэхдээ бас нэг “хит” болоод алга болчихдог тийм дуунууд дуулмааргүй санагдаж байна. Цаашдынхаа уран бүтээл дээрээ өөрөө маш их анхаараад энэ тал дээрээ анхаарч ажиллахаар бодож явна.
-Асууж амжаагүй асуулт үлдээсэн бол хариултыг нээлттэй үлдээе?
-Та бүхнийгээ 9-р сарын 27-нд Монгол бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж надтай хамтарч дуулж нэгэн үдшийг өнгөрөөгөөсэй гэж та бүхнээсээ хүсэж байна. 100 хувь амьд тоглолт байх болно. Та бүхнийгээ чилээхгүй, уйдаахгүй, залхаахгүйгээр өөрийгөө ямар дуучин бэ гэдгийг харуулахын тулд хичээж байна.
-Тун удахгүй тоглогдох тоглолтонд тань өндөр амжилтыг хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан сэтгүүлч А.ТЭМҮР
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна