Цолмон халзан

 Цолмон халзан

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд шандас шалгасан хурдан хүлгүүдээс Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, ММСУХ-ны тэргүүлэгч, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан үрээ аман хүзүүнд хурдалсан. Өнгөрсөн жил “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн энэхүү халзан үрээг морь сонирхогчид эчнээ мэдэх биз ээ.

УДАМ, УГШИЛ:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Санжсүрэнгийн Батмагнайн унаган адуу. 
Эцэг: Д.Ариуннарангийн хүрэн азарга 
Эх: Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат С.Батмагнайгийн хүрэн гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон Түмэн адууны баярт айргийн гурав
2018 онд шүдлэн: 
Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүү
Монгол Улсын Тод манлай уяач Г.Доржпүрэвийн цолны мялаалга наадамд түрүү
2019 онд хязаалан:
Орхон наймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүү
Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүү
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам2Цолмон халзанСоёолонД.ХИШИГЖАРГАЛ