Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
7 цагийн өмнө

Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр цэнгэл наадмын дааганы уралдаанд 310 хүлэг бүртгүүлснээс 199 даага уралдав.

Түрүү, айргийн даагануудыг танилцуулъя.

Түрүү магнайд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул,  аймгийн Алдарт уяач Намсрайгийн Ариунбилэгийн хээр

Аман хүзүүнд Архангай аймгийн Чулуут сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын сартай хүрэн

Айргийн гуравт Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Гучин ус сумын уугуул Банзрагчийн Жамбалбавуугийн сартай хээр

 Айргийн тавд Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Баасанцэрэнгийн Энхзоригийн хүрэн  тус, тус хурдлан наадамчин олноо баясгалаа.


У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна