Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ

Сэтгүүлч
11 цагийн өмнө

Ардын хувьсгалы 105 жил, Үндэсний их баяр цэнгэл наадмын соёолон насны уралдаанд 162 үрээ уралдсанаас:

Түрүү магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Ч.Батжаргалын хонгор халзан 

Аман хүзүүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганболдын Ариунболдын Хараацай алаг

Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Манлай уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр

Айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын Энхболдын халтар

Айргийн тавд Төв аймгийн Заамар сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Чалхаагийн Уламбаярын халтар үрээ тус, тус хурдаллаа.


У.Энхмаа

Гэрэл зургийг А.Цэдэн-Иш


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна