Сумын Алдарт уяач М.Отгондэлгэр: Олон жил аймагт амсаагүй айргаа соёолонгийн түрүүгээр авсан
Сүүлийн гурван жил Сумын шилдэг уяачаар, 2017 оны шилдэг соёолонгийн эзнээр тодорч, уралдсан наадам, уралдаан болгондоо түрүү, айраг хүртэж орон нутгийнхаа уяачдын дунд цахиур хагалах болсон уяачийг танилцуулах гэж байна. Тэр удам дамжсан уяач биш ч өөрийн дур сонирхлоор хурдан хүлгийн уяа эвлүүлж яваа нэгэн бөгөөд адуу сэтгэл гаргасан нэгнийг шагнадаг гэдэгчлэн түүний уясан болгон айраг түрүүгээр давхиж байгаа юм. Хурдан хүлгийн хийморь сүлдэнд ивээгдсэн тэрхүү одтой уяачийн яриаг хүргэе.
-Та 2015, 2016, 2017 онд сумын Шилдэг уяачаар шалгарчээ. Энэ он жилүүдэд ямар амжилттай наадсан юм бэ?
-2015 онд сумаасаа гурван түрүү, 2016 онд хоёр түрүү, 2017 онд хоёр түрүү, аймгаас соёолонгийн түрүү авч сумынхаа Шилдэг уяачаар гурван жил шалгарсан. 2017 онд аймгийн “Шилдэг соёолон”-гоор миний цоохор үрээ тодорсон.
-2015 онд сумын баяр наадмаас хүртсэн гурван түрүүг ямар, ямар насны мориор авсан бэ?
-Сумын баяр наадамдаа унаган соёолонгоо, шүдлэнд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Жамбалын Шуну гуайн унаган цоохор үрээ, дааганд мөн тэр хүний адууны халзанг тус тус түрүүлгэсэн юм. 2016 онд цоохор хязаалан сумандаа дахин түрүүлж, халзан шүдлэнд мөн түрүүлсэн амжилтаар Оны шилдэг болж байлаа. Айраг нэлээн хэд авсан.
-Өнгөрсөн 2017 оны тухайд аймагт наадаж амжилтын чансаагаа нэмэгдүүлсэн байх нь ээ?
-Долдугаар сарын 10-нд аймагт наадаж соёолон үрээгээ түрүүлгээд, 11-нд нь сумандаа ирж наадсан. Сумын баяр наадамд дүүгийнхээ соёолон, хязаалан хоёуланг нь түрүүлгэсэн. Манай уяаны дөрвөн хязаалан ташраараа ирж, шүдлэн, даага ч оруулсан.
-Нэг морийг жилдээ ер нь хэд уралдуулж байна вэ?
-Олон уралддаг аа. Шилдгийн болзол хангасан амжилтаа л яриад байлаа. 2016 онд сумын наадмаас гадна “Дархадын хурд” гэдэгт очиж хоёр хязаалангаа хоёр, гурваар давхиулсан. Алаг-Эрдэнэд очиж нэг язаалан гурваар давхисан юм байна. Ер нь энд тэнд 5-6 уралдчихаад байгаа шүү. Өнгөрсөн жил цоохор үрээ маань аймагт түрүүлээд, Галтын бүсэд очиж аман хүзүүдсэн. Миний амжилт гэвэл би морь уяж эхэлсэн 2008 оноос хойш Арбулаг сумаасаа таван насанд түрүү авсан байдаг юм. Их насны түрүү л хүртээгүй.
-Азаргаа хэдэн удаа түрүүлгэсэн юм бэ?
-Нэг л удаа авсан нь 2014 оны наадмын миний хүрэн азарганы түрүү. Арбулаг сумандаа 2008 оноос хойш гурван соёолон түрүүлгэсэн. Хязаалан гурав, шүдлэн хоёр, даага нэг түрүүлгэсэн юм байна.
-Их морь уяхгүй байна уу, эсвэл уяад түрүүлгэж чадахгүй байна уу?
-Ер нь уяа ивлэж өгөхгүй байгаа юм уу, яг өөрийн гэсэн их настай болохгүй байна л даа.
-Шуну гуайн ямар азарганы төлүүдийг авсан юм бэ?
-Шуну гуайн Өвгөн хээрийн нь цус орсон Цэхэр хар азарганых нь төл. Эх талд нь Дэлгэрэхийн банди адуу ордог гэсэн. Би дааганд нь очиж авч байлаа. Эх нь гэж будан гүү байдаг юм билээ.
-2008 оноос бие даан морь уясан гэсэн. Түүнээс өмнө адуу малтай хэр ойр байсан бэ?
-Манай аав ч морь уядаггүй хүн байлаа. Ах уяа оролдож, хааяа айраг хүртдэг л байсан. Ер нь морь сайн уяж байгаа нь би гэж хэлэхэд болно. Сумаасаа нэлээн айраг, түрүү авч байна. Сүүлийн үед Сүхбаатар аймгийн адуутай цус сэлгээд нэлээн сайн давхиж байгаа. Хүүхэд томорч морь унахтай болж ирсэн үеэс л уяж эхэлсэн.
-Анх нутгийн адуу уясан юм уу, зүүн зүгийн адуунд явсан юм уу?
-Ер нь нутгийн адуугаар эхэлсэн. Монгол Улсын Алдарт уяач Цэдэнсамбуугийн бор азарганы төл, Чулуун гэдэг хүний аймагт сайн давхисан бор азарганы төл Сээгий бор гэдэг азарга авч анх суманд аман хүзүүдүүлсэн. Тэр цагаас моринд орсон доо. Сээгий бор эхний жил суманд аман хүзүүдэж, түүнээс хойш долоо, наймаар 2-3 жил давхисан. Тэгээд төл нь гарч гайгүй сайн давхиж байна. Өнөөдөр гэхэд төл нь болох шүдлэн аман хүзүүдлээ.
-Цоохор мориноос гадна таны нэрийг гаргаж хурдалсан өөр ямар адуунууд байна вэ?
-Үст бор үрээ, халзан даага хоёр олон айрагдаж, түрүүлсэн. Халзан маань шүдлэн байхдаа хязааланд уралдаж түрүүлсэн, соёолонд мөн түрүүлж байлаа. Тэгээд хязаалан болох жилээ буюу ноднин эндсэн. Өөр олон бор үрээ бий. Босоо бор, улаан халзан гээд суманд олон айрагдсан. Хядагийн голоос авсан Мягмарчулууны хул даага соёолон хүртлээ суманд айргаас мултраагүй. Одоо азарга болсон.
-Аймгийн чанартай наадмын ямар амжилтуудтай билээ?
-Би аймгийн чанартай наадмаас нэг түрүү, дөрвөн айрагтай. Цоохор морины амжилт гурав бий. “Дархадын хурд” аймгийн бүсийн уралдаанд цоохор хязаалан аман хүзүүдэж, хонгор хязаалан гуравлаж байсан. Өнгөрсөн зун Галтын бүсэд хул азарга, соёолон тус тус аман хүзүүгээр давхиулсан.
-2014 онд суманд түрүүлсэн хүрэн азарга хаанахын адуу юм бэ?
-Шуну гуайнд байдаг Уулбаяны Баатар гэдэг хүний унаган адуу. Тэр хүрэн азарга хурдан байсаан. Соёолон авчраад сайн давхиулаагүй. Хавчигт нь сумандаа түрүүлгээд, хойно Баянзүрхэд очиж мөн түрүүлгэсэн. Хөл нь эвгүйтэж одоо төлийг нь авч байна. Ноднин анхны төл бор үрээ Баянзүрхэд очиж гуравласан. Ер нь тавьсан наадам болгонд л айрагддаг юм.
-Шуну гуайгаас адуу их авдаг юм шиг байна. Ер нь яаж танилцсан юм бэ?
-Анх Шуну гэдэг хүний адуу давхидаг юм гэнэ лээ гэсэн сураг сонсоод, зурагтаар байнга хардаг байлаа. Тэгээд судалсаар байгаад нэг удаа зориглож зүүн тийшээ явж очоод Шуну гэдэг хүнтэй танилцсан. Анх хээр азаргыг Шуну гуайгаас, хүрэн азаргыг Уулбаяны Баатар гэдэг адуучнаас нь авсан. Миний хээр азарга хурдан байсан ч өнгөрсөн жил хөлгүй болчихлоо. Эмнэг шүдлэн сургаж уяад сумандаа хоёрлож, хязаалан жилээ мөн аман хүзүүдсэн. Бүрэнтогтоход бүсийн уралдаан хийхэд айрагдсан. Дийлэнхдээ аман хүзүү, айргаар давхидаг.
-Авсан адуу хурдлаад байхаар буцаж очно биз?
-Дараа жил нь дахиж очоод “Ах, танай адуу сайн давхилаа. Танд их баярлалаа” гэсэн чинь “За, ахын дүү тэгвэл дуртайгаа үзээд ав” гэхэд нь өөрөө үзэж байгаад дүүдээ хонгор даага авсан нь суманд аман хүзүүдсэн. Тэр шөнөө Шуну гуайн хүү миний үеийн Батсайхан гэж залуутай жаахан ууж суугаад “Найз нь азарга тавих үрээгээ авчихлаа. Их морь болох ганц даага авмаар байна. Ямар адуу авах вэ. Надад хэлж өгөөч” гэсэн чинь “Манай ахын цоохор даага бий. Зардаг болов уу, яадаг бол. Би ахад хэлээд өгье. Энэ гарлангүй их насны сайн морь болно шүү” гэдэг юм. Тэгж цоохор морио авч байлаа.
-Зардаг болов уу, яадаг бол гэхийг бодоход нэлээд үнэд хүрсэн үү?
-Цоохор даагыг нь гуйсан чинь “Миний хөгшин азарга, хөгшин гүүний төл байгаа юм. Би наадахаар чинь азарга тавимаар байна. Ах нь зармааргүй байна” гээд дургүйцлээ. “Ах аа, та зарчих л даа. Хаа байсан холоос дүү нь зорьж ирлээ” гэсэн чинь “За яахав, гурван сая гэж байгаа юм. Ав даа” гэж байна. “Ах жаахан ярьчих, 2.5 саяд авъя” гэвэл “Ярихгүй ээ. Чамд гарлангүй хурдална. Танай Хөвсгөлд Мөнхбатын цоохор гэж манай адууны азарга их хурдан байгаа. Би чамд юу гэж муу юм өгөх вэ дээ. Ахын дүү өртөг үнэ дээр унжаад яахав. Дуугүй ав” гэсэн яриа болсны эцэст хэлснээр нь гурван саяар авсан даа.
-Үнэхээр ч цоохор морь эзнийх нь амласнаар сайн хурдалсан. Хээр азарга, хүрэн азаргыг ямар үнэ ханшаар авч байсан бэ?
-Тэр их сонин түүхтэй. Тэгэхэд 7-8 сая төгрөгтэй машин авдаг юм уу гээд хот орлоо. Тэгснээ гэнэт сэтгэл хувираад “Хоёулаа Сүхбаатар уруу Шуну гэдэг айлд очъё” гээд ахыгаа уруу татаад явлаа. “Юу шалих вэ, ганц хоёр сая төгрөгөөр адуу авчих байх” гэж бодоод очсон чинь юу яасан нэг, хоёр саяар адуу авах. Нэг адуу таван сая, бас нэгийг гурван сая гэдэг юм. Ах соёолон, би шүдлэн үрээ авч байгаа юм. Ярьж хөөрөөд болох байх гэж бодсон чинь “Өө, ах нь доошоо ярьдаг хүн биш. Манай адуу тодорхой” гэдэг юм. Тэгээд Шуну гуайд гурван саяыг өгөөд хээр үрээг нь авлаа. Мөнгө ч хүрэхээ байлаа. Хүрэн азарганы эзэнд “Дүү нь хүрэн үрээг чинь авъя. Дөрвөн сая төгрөг л байна. Та өгөх үү” гэсэн чинь “За, тэг тэг. Чи авъя гэсэн сэтгэлтэй, би өгье гэсэн сэтгэлтэй байвал болно шүү дээ” гээд бидний наймаа тохирлоо. За тэгээд, аваад ирсэн чинь хүрэнг нь хүн болгон “Хурдан юм байна” гээд, хээр үрээг нь тоодоггүй. Хээр нь эмнэг, ааштай гэж жигтэйхэн. “Ийм юм авч байхаар машин аваад ирэхгүй яав даа” гэж бодогддог юм. Тэгээд арай гэж сургаж цагаашруулаад уялаа. Хүмүүс үрээгээ үсэргэх гэж байхаар нь хүүгээ унуулаад “За, миний хүү наадах чинь булгина шүү, гараан дээр эвтэйхэн л яваарай” гээд тавьсан. Тэгтэл шүдлэнгүүдийг төө хол хаяад хүрээд ирдэг юм. Тэгэхэд нь л “Миний үрээ хурдан юм байна даа” гээд шокноос гарч байлаа.
-Хээр, хүрэн азаргануудын төлөөс энэ нутгийнхан авсан уу?
-Аваагүй. Хээр азарганы төл түрүүч нь даага болсон. Надад заръя гэсэн санаа байхгүй. Өөрөө эхний төлийг нь хурдлуулъя гэж бодоод байна. Ер нь эр ховор гардаг. Эхний жил нэг эр гарсан, тэр нь давхиад байна. Энэ жилийн хоёр даага бий. Нэгийг нь тэжээсэн чинь хөлийг нь муутгаад, нөгөөг нь тэжээлгүй уясан чинь сайн байна. Хээрийн хоёрхон эр төл байдаг юм. Нэгийг нь ахыгаа аймгийн Алдарт болоход нь бэлгэнд өгсөн.
-Арбулаг аймагтаа сайн нааддаг сумдын нэг. Энэ нь Арбулаг хурдтай гэсэн үг шүү дээ. Нутгийн уугуул хурдан адууны ямар удам угшил танд байна вэ?
-Яг нутгийн уугуул хурдан адууны халтар гүү бий. Намайг бага байхад манай аавын найз Маниад гэж адуучин хүн байсан. Тэр хүн “Хөгшөөн, миний хэдэн адуу ингээд дууслаа. Миний хоёр байдсыг харж байгаарай” гээд хоёр байдас үлдээгээд явсан. Миний бодлоор адуугаа гүйлгэж дутаагаад өөрийнхөө адууг өгсөн байх. Тэгээд хоёр, гурван жил болоод ирэхэд нь хязаалан, соёолон байдаснууд нь унагалаад зургаан адуу болсон байсан. “Адуу сайн харж, өсгөсөн байна” гээд охин хээр даага өгснийг манай аав отгон хүү надад өгдөг юм. Тэр нь бүр олон болж өстөл 2000 онд зуд болоод ганцхан халтар охин даага, хоёр, гурван морьтой хоцорсон. Өнчин хоцорсон тэр охин дааганаас олон хурд гарсан. Дээд угшил нь манай Арбулаг сумын “хар” Булганайн саарал азарганы удам. Тэр бор азарга их олон хурдалж, одоогийнхоор бүсийн уралдаан, дээр үеийнхээр даншиг наадамд түрүүлсэн азарга юм гэнэ лээ. Би юу мэдэх вэ, хүмүүс тэгж ярьдаг юм. Халтар гүү бол тэр адууны удам. Дээр нь би Цэдэнсамбуу гуайн цагаан азарганы төл Сээгий борыг авч азарга тавьсан. Миний халтар гүү, Цэдэнсамбуу гуайн цагаан азарга хоёрын дундаас гарсан борууд суманд бүгд давхисан. Гэхдээ миний бор азарганд есөн гүү хураалгахад ганц эр гардаг. Охин төл ихтэй адуу.
-Адуутай нөхөрлөсөн энэ хугацаанд хамгийн их баяр бахдал төрүүлсэн наадмаа дурсвал?
-Шөвгөрөх болгонд баярлаж, бахархаж явдаг юм даа. Онцлоод хэлэхэд, өнгөрсөн жил соёолон маань аймагт түрүүлэхэд их баярласан. Аймагт олон ч удаа очиж морь тавьсан боловч айраг амсаагүй байсан юм. Тэгээд өнгөрсөн жил соёолонгийн түрүүгээр намайг мялаалаа. Утсаар “Үрээ чинь өнгөлөөд явж байна” гэж дуулаад догдолж байтал миний үрээ хол тасархай сайхан түрүүлж ирсэн.
-Цоохор морины амжилтын буухиа үргэлжилж таныг орон нутгийн Тод манлай уяач цолонд хүргээсэй гэж ерөөе. Цаашлаад төрийн хишигтэй уяач болоорой.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна