Аймгийн Алдарт уяач Г.Ваша: ЗУНЖИН УРАЛДСАН АЗАРГАНЫ ҮРИЙН ЧАНАР МУУДДАГ
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ваша гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нутаг ус, бага насны дурсамжаас тань яриагаа эхэлье. Таны нэр их өвөрмөц шүү. Хэн өгсөн юм бэ?
-Би 1942 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн хүн. Аав маань санхүүчээр ажилладаг байж. Намайг төрсөн жил Баянхонгор аймаг байгуулагдаж Архангайгаас шүүхийн дарга, санхүү хэлтсийн дарга хоёр нь энэ аймагт шилжиж ирсэн юм билээ. Албан ажил авчихаад хүлээлгэх эрх байхгүй, аав маань түрүүлээд ирчихсэн.Би ижийтэйгээ жинчидийн хамтаар араас нь тэмээн жингээр ирсэн юм гэнэ лээ. Шүлхий гарсан гээд хойгуур Эгийн даваагаар давж чадахгүй болохоороо урдуураа тойрч долоон хоног явж байж ирсэн аж. Өглөө хөхүүлчихээд хэвтүүлчихдэг. Олон хоног шээсэн дээрээ хэвтэж явсаар Эрдэнэцогтын дээд Жаргалантад ирэхдээ бөгс нь шээсэндээ түлэгдээд арьс нь шалдраад уначихсан халуураад сүйд болсон гэдэг. Сандарсан ижий минь айлаас хонины сүүл авч тослоод одоогийн Галуут сум буюу тэр үеийн аймгийн төв орж байсан гэж ярьдаг.
-Та тэгэхэд хэдтэй байсан юм бэ?
-Сайн мэдэхгүй ээ, лав л ой хүрээгүй байсан гэсэн.
-Нэрийн тухайд хэн өгсөн юм бэ?
-Намайг эх барьж авсан Орос эмч нарын хайрласан нэр. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр эмч байсан гэдэг юм. Уг нь тэдний хайрласан нэр бол Вася. Гэтэл аав, ээж хоёр маань хэлж чадахгүй Ваша гэж дуудсаар ингээд тогтчихсон. Гэхдээ энэ Ваша нь бас учиртай нэрээ. Албан ёсныхоор нь буюу Вася гэдгээр нь бичих гэсэн Зая Бандид Гэгээний ээж “Ваша гэдгээр нь нэрлээ” гэсэн юм билээ. Учир нь миний дээр хоёр, гурван ч хүүхэд гараад эндчихсэн. Тэгээд муу аав ээж хоёр маань Гэгээнтний ээж дээр очиж байж намайг тогтоосон гэж ярьдаг байсан. Тэр хүний хийж өгсөн жаахан тоорцог одоо хүртэл надад бий. Миний дүү нар ч өмсөж хүн болсон. Гурван сар хэртэй өмсөөд л багтахаа байчихдаг, их хөөрхөн тоорцог байдаг юм. Эх орны дайны үе байсан болохоор тоорцгон дээрээ нэмээд хятад түмпэнгээр нэг будаа өгсөн юм гэнэ лээ. Тэр түмпэн нь ч надад бий. Тоорцогтойгоо хамт хадгалж явдаг юм.
-Таныг төрөнгүүт хүн болгох арга чарга хайж Гэгээнтнийд очжээ дээ?
-Тэднийд байхдаа эхийн маань ус нь гараад тэгээд орос эмч дээр очиж төрсөн юм гэнэ лээ. Миний удаах дүүд бас Марусъя гэж орос нэр өгснийг Маруш болгоод монголжилчихсон.
-Сонин түүх байна. Ой хүрээгүй байхдаа долоон хоног жин тээлцсэн мундаг эр хэзээ анх хүлгийн нуруун дээр гарч, хийморио сэргээж байсан бэ?
-Долоотой л байсан болов уу даа. Манай аав ажлынхаа хажуугаар морь уядаг байсан. Аав маань аймгийн санхүү хэлтсийн даргаар ажиллаж байгаад Жаргалант сум байгуулагдахад нэгдлийн дарга, нэгдлийн орлогч дарга хийж явсан. Би хөдөө буурай ээжтэйгээ амьдардаг байгаад сургуульд орохдоо гэртээ ирсэн юм шүү дээ. Тэр болтол хөдөө малын дэргэд үхэр зайдалж унасан нөхөр л явдаг байлаа.
-Анх үхэр унаж сурчээ дээ?
-Тэгсэн. Тэгээд есөн настайгаасаа хойш 16 хүртлээ хурдан морь унасан. Харин 16 хүрээд морь уясан. Тэгсэн унаж өгөх хүүхэд олддоггүй. Өөрөө унаж уралдаад аавд хангинуулж л байлаа. Байдрагийн сангийн аж ахуй, Жаргалан сум хоёр тусдаа наадам хийдэг байхад урьд өдөр нь сангийн аж ахуйд уралдаж зургаан насаа оруулчихаад маргааш нь Жаргалант сумандаа уралдаад дөрвөн түрүү, хоёр айраг авчихаж л байсан.
-Хаанахын адуу байсан юм бэ?
-Манай адууны угшил их түүхтэй. Бүр дээд талыг нь хөөвөл Номун ханы цагаан адууны удам болдог. Номун ханы цагаан адуу гэдэг нь одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын адуу. Өөрөөр хэлбэл “Монголын Нууц Товчоон” дээр гардаг Дайрт борын удмын адуу юм. Чин сүжигт Номун хан бол Чингис хааны удмын 13 дахь үеийн хүн. Тамгатай хутагт болохдоо дээдсийнхээ нутаг, хаан сүргээс 300 цагаан адуу тасалж ирээд одоогийн Галуут сумын нутаг Мандалын тавдугаар багт нутаглаж байсан гэдэг.
-Түүхэн сурвалжуудад байдаг юм уу?
-Нутгийн хөгшчүүлийн ам дамжсан яриа. Чин сүжигт Номун хан 1751 онд хийд орноо байгуулж, бүгээн зүсмийн адуун сүргээ анх бий болгосон бол 1920 онд түүний зургаа дахь дүр адуучин Шарав гэж хүнийг Галшар сум руу явуулж Өндөр бор, Их дэлт бор хэмээх хоёр азарга авчруулсан байдаг. Энэ нь адууны зүсээ өөрчлөхгүйн дээр, эх голомтоос нь цус сэлбэсэн хэрэг байх. Тэгж байтал 1930-аад оны хэлмэгдүүлэлт эхэлж Гэгээнтний адуун сүрэг хураагдсан юм билээ. Аав маань тэндээс нэг халиун гүү авсан нь манайхны адууны суурь болсон. Гэгээнтний адууны удмын 13 азарга Жаргалан суманд удаа дараагаараа ирж байсан түүхтэй.
-Халиун гүүгээ ямар азарганд хураалгасан юм бэ?
-Өөрийн том ах Пүрэвжал гэж хүний бор азарганд хураалгасан гэдэг. Тэр бор азарга нь мөн л Чин сүжигт Номун ханы их сүргийн адуу. Хожмоо манайх малаа нийгэмчлэхдээ ганц гүү авч үлдээд түүнийхээ удмыг таслалгүй өдий хүрлээ.
-16-тай хүүгийн түрүүлгэж, айрагдуулсан зургаан насны морьд тэр удмын адуу л байж?
-Эх талаасаа тийм. Эцэг талаасаа улсын Алдарт уяач Нанжидын Ядамын цагаан азарганы удам. Тэр цагаан азарганы эх нь Говь-Алтайн адуу байсан гэдэг. Туувраар ирсэн хүнээс авч байсан юм гэнэ лээ. Эцэг нь болохоор Чин сүжигт Номун ханы цагаан адууных.
-Ядам Алдартын цагаан азарга чинь тэр үедээ босоо адуу байсан юм биш үү?
-Аймгийн наадамд зургаа түрүүлж, найм айрагдсан азарга.Төл Цулын хондон нь болохоор аймагт нэг түрүүлж, зургаа айрагдсан адуу. Түүний төл Баттулгын зэгэл азарга сумандаа арваад айрагдаад, аймагтаа нэг удаа ирж хадуурсаар байгаад зургаалж байсан адуу. Тэрний төл Хулгар зээрд гэж миний азарга. Манайх ер нь дээр үеэсээ гайгүй адуутай байсан айл. Социализмын үед хаашаа л явна, хууг нь хамаад ирдэг. Ямар сайндаа нутгийнхан “Гомбоо дарга хаашаа наадах гэж байна” гэж асууж байгаад явдаг. Яагаад гэхээр манайх Заг, Байдраг, Гурванбулагийн зааг дээр нутагладаг. Хаашаа ч яваад уралдсан болдог. Очихдоо жороотой юутай нь бүх түрүүг нь авна. Намайг 19 настай аравдугаар анги төгстөл ерөөсөө л тэгж нааддаг байлаа.
-Нэг жилийн хожуу сургуульд орсон юмаа даа?
-Тэгсэн есөн настай намар 11 сард сургуульд орж байлаа. Эмээ маань гар хөлийн үзүүрт зарах гээд сургуульд явуулдаггүй. Аав очиж авчраад сургуульд оруулж байсан гэдэг юм. Дунд сургуулиа төгсөөд ХААИС-д орж таван жил сурсан. Тэр хугацаандаа ганц удаа л гэртээ ирсэн болохоор юун морь мал уях. Оюутны хавар, намрын ажил гээд явчихна. Дөрөвдүгээр курст Архангай аймгийн Өгийнуур суманд дадлага хийж байгаад нэг гэртээ ирсэн хүн. Нөгөө айхтар үерийн жил шүү дээ. Тэгээд 1967 онд төгсөөд Баян-Өндөрт малын эмчээр хуваарилагдсан. Нэг жилийн дараа аймгийн мал эмнэлгийн лабориторт ирээд, тэндээсээ Байдраг руу томилогдож таван жил ажилласан. Тэнд очоод арай завтай болохоороо морио уяад эхлэхгүй юу. Уясан морьдоос маань заавал түрүүлнэ. Хоёр түрүү тогтмол авна шүү дээ. Тэгж байгаад 1973 онд аймагт ирээд түүнээс хойш энэ хавиараа уралдаж байна даа. Аймгийн баяр наадмаас 12 түрүү, 30 гаруй айрагтай. Сумаас бол олоон. 20-иод түрүү, 50-иад айраг болсон байх. Медаль өгдөггүй байхад ч зөндөө л түрүүлгэж, айрагдуулж байсан.
2003 онд аймгийн наадмаас гурван түрүү, гурван айраг хүртээд, Галуутын 80 жилийн ойд очиж дөрвөн түрүү, хоёр аман хүзүү, нэг айраг авч байлаа. Тэндээсээ хүрээд ирсэн хүүхдүүд Эрдэнэцогт руу явна гээд. Эрдэнэцогтын наадмаас бас хоёр түрүү, хоёр айраг авч байсан.
-Онцгой сайхан нааджээ?
-Ёстой л онцгой сайхан наадсан. 2000 оноос хойш ер нь айраг, түрүү алдаагүй шүү. 2003 оноос урьд чинь аймгийн наадмын амжилтаар улсын цол олгодог байлаа шүү дээ. Тэгэхэд миний тоо гүйцээд чанар хүрэхгүй байсан юм. Аймгаас тодорхойлолт явуулсан чанар нь хүрэхгүй байна гээд Алтангадас одонгоор шагнасан байсан. Сумдаас шууд тодорхойлсон надаас тааруу амжилттай зарим нэг хүмүүс цол авсан л байсан. Би хэл ам гаргаж барьцаагүй ээ. Миний аз хийморийн асуудал биз гэж бодсон.
-Хулгар зээрд чинь ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-2002 оноос хойш аймгийн наадамд гурав аман хүзүүдэж, хоёр айрагдсан азарга. Төл зээрд азарга нь бага гурван насандаа аймагт гурав түрүүлээд бүдүүрсэн хойноо нэг айрагдсан. Тэгээд улсын Алдарт уяач Ширнэнд зарагдсан даа. Миний садангийн хүн байгаа юм. Загийн наадамд түрүүлэхэд нь аймгийн Алдарт уяач Жигжидсүрэн гэж хүн “Аварга” зээрд гэдэг нэр өгсөн юм. Яагаад тэгсэн гэхээр шүдлэндээ Загийн 70 жилийн ойд очсон морьд хоёр тасраад гарчихгүй юу. Километр шахуу дутуу байхад хойно явсан үрээнүүд түрүүлж эргээд миний зээрд болохоор түрүүлээд явчихсан. Тэгээд хойноос нэхэж явсаар байгаад барианд хоёр км дутуу байхад туулаад өнгөнд гараад ирчихсэн. Тэр чигээрээ явсаар байгаад түрүүлсэн. Миний Аварга зээрд даагандаа гурав түрүүлж, хоёр айрагдсан. Ер нь уралдсан болгондоо түрүүлдэг адуу. Эцэг нь харин түрүүлж чадаагүй юм.
-Яагаад?
-Түрүүлж ирээд хүмүүс рүү ханараад орчихдог. Гаргаж давхин замд нь оруулах гэсээр байтал дараагийн азарга ороод ирдэг. Тэгээд яг үзүүр дээрээ дайраад аман хүзүүддэг адуу. Адуу болгоны ааш өөр өөр байх юм даа.
-Таны мэргэжил морь уяхад тань ихээхэн дэм болдог байх. Хэдэн жил малын эмч хийсэн бэ?
-Малын эмчээр ажиллах хугацаандаа давхардсан тоогоор сая гаруй толгой малд эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байдаг. Групп болоод хөдөө сумдаар явдаг. Үндсэндээ би жилийн 365 хоногийн 250-иадыг нь хөдөө өнгөрүүлдэг байсан. Таван хошуу мал сүргийг эрүүлжүүлэхээс гадна аймгийнхаа адуун сүргийг сайжруулах, чанаржуулах бодлогыг эртнээс баримталсаар ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд 1990 онд аймагтаа “Монгол адуу” нийгэмлэгийн салбарыг байгуулж, 2006 он хүртэл нарийн бичгийн даргаар ажилласан. Хурдан морь судлаач, зураач Батболд үүсгэн байгуулагчдын нэг. Аймгийн музейд нэг тасаг нээлгээд энэ хүн тохижуулж байлаа. Галуутад ч нэгийг байгуулсан.
-ММСУХ-ны Баянхонгор аймаг дахь салбарын нарийн бичгийн даргаар бас ажиллаж байсан гэсэн байх аа?
-Тиймээ. 1996 онд аймагтаа уяачдын холбооны салбарыг байгуулж, хоёулангийнх нь нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэгээд 2006 онд нэгд би нас ахисан, хоёрт хөдөө малтай гэдэг шалтгаанаар хоёуланг нь хүлээлгэн өгсөн. “Монгол адуу” нийгэмлэг Баянхонгор аймагт зургаан угшлын адуу байдгийг тогтоож, хангай, тал хээр, говиор нь бүсчлэн уралдаан зохион байгуулж, уран уургач, бугуйлчийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг байсан. Харин ММСУХ үүсгэн байгуулагдсан цагаас адууны хурдлах чадварт ихээхэн анхаарч, бид ч адууныхаа удам угшлыг сайжруулах үүднээс сайн азарга авахаар шийдсэн. Тэгээд хойд Тэсээс хүртэл азарга авчирч л байлаа. Бидний эхлүүлсэн ажлыг залуучууд маань хэрэгжүүлж, хүн бүр адуугаа сайжруулахаар чармайх болсон. Одоо уяачдын холбооны маань үйл ажиллагаа жигдэрч, уралдаанууд тогтмолжсон байна.
-Адуугаа чанаржуулах аян өрнөж байгаа нь сайшаалтай. Гэхдээ залуучуудын маань арга зөв байна уу?
-Энэ нутагт дасан зохицох адууг л бий болгох хэрэгтэй. Нэгдүгээр үеийн эрлийз адуу бол манай нутагт дасан зохицож чадахгүй. Зүүн талаас баахан хөрөнгө зараад адуу авчирч байна. Харамсалтай нь нөгөөх нь цагийн хатууг даахгүй. Гэтэл нутгийн адуу яаж ч хатуурсан бай үлдэж л байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ нутагт тэнцсэн адуугаар наадах хэрэгтэй. Би Өвөрмонгол азарга авчирч тавьсан. Гэхдээ бүр багаас нь буюу дааганд нь аваад соёолон болтлоо эндхийн уур амьсгалд зохицоод ирэхээр нь азарга тавьсан. Азарга тавих адуугаа ийнхүү багаас нь дасгах хэрэгтэй. Яагаад гэхээр эцэг мал биологийн хувьд хэцүү ш дээ. Зунжингаа уралдаад тарга тэвээрэг муутай байгаа бол төл нь тааруу төрдөг. Өөрөөр хэлбэл үрийн чанар мууддаг. Ингэхээр гарсан төл нь өндөр том, гоёмсог болж болох ч унаа даахгүй. Тэсвэр хатуужил, яс муутай гэсэн үг. Бас нэг зүйл бол зүүн талын өндөр өвстэй газрын адуу энд ирээд хуруу хүрэхгүй өвсөнд дасахгүй. Шүд нь эмтрэхээс эхлээд өвсөө шороотой юутай нь идчихэж байна. Үүнээс болоод дараа дараагийн сөрөг үр дагаврууд гардаг. Би сүүлийн 30-н хэдэн жил адуугаа чанаржуулахад анхаарч байна. Үүний үр дүнд гайгүй боломжийн адуутай болж аймгийнхаа цөм сүрэгт бүртгэгдээд жилд 4-5 адуу сүргийн сайжруулагчаар авдаг болсон.
-Чин сүжигт Номун ханы бүгээн адууны суурьтай. Өөр хаа хаанаас адуу авч цус сэлбэсэн бэ?
-Миний адууны гол цөм нь Байдраг адуу. За тэгээд Өндөрийнхний цагаан адуунаас бас бий. Сүхбаатар аймгийн Асгат, Түвшинширээ сумдаас ч азарга авсан. Хэнтийн Галшар, Увсын Тэсээс чиг л байна.
-Баянхонгорт аль сум хурдаараа тэргүүлдэг вэ. Яагаад?
-Заг, Байдрагийн адуу их чанартай. Яагаад гэхээр дөрвөн аймаг, 75 хошууг холбосон өртөө алба байгуулагдахад төв нь Заг Байдрагийн хүрэн бэлчирт байлаа. Энэ нэг шалтгаан болсон. Дараа нь төлөвлөгөөт эдийн засгийн үед Завхан, Говь-Алтай, Ховдын туувар Эгийн даваагаар давж, энэ хавиар дайрдаг. Тэндээсээ унаж гарсан адуу нь Байдраг, Загийн хавьд ирээд сульддаг. Тэгэхээр эндээс унаагаа солиод явдаг байж. Зүүн талаас буцахдаа мөн тэндээс унаж ирсэн адуугаа ахиад энд юүлдэг. Энэ мэтчилэн холын цус их сэлбэсэн газар. Гэхдээ одоо бол тэр нь энэ нь гэх юм байхгүй. Бүх сумдын адуу сайжирсан даа.
-Олон жилийн хөлс хүч хөдөлмөрөө зарцуулан сайжруулсан адууг тань өвлөн залгамжилж байгаа залуучуудаа танилцуулаач?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд маань голдуу төвд байдаг. Сургууль, соёлд явдаг болохоор хөдөө гар гэж хэлж чадахгүй юм. Би өөрийнхөө дөрвөн хүүхдийг айл болгож гаргачихаад, хүний гурван хүүхдийг авч өрх босгож, өмч тасдаж өгсөн хүн. Тэгээд ч хүүхэд олдохгүй морь уях хэцүү байна шүү.
-Тийм бэрхшээл бий бий. Гэхдээ морь унах дуртай сэргэлэн багачууд олон шүү дээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Тэр ерөөлөөр болтугай. Ажил үйлс тань оройн гялаан шиг гялалцаж явахыг ерөөе. Орой болгон долоон бурхандаа сүүгээ өргөж яваарай.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна