“Хүнгийн хурд” МСУХ-ны тэргүүн Д.Баатарсүрэн: Сүүлийн 20-иод жилд зүүн талаас 200-гаад адуу авчирсан нь судалгаагаар тогтоогдсон


Завхан аймгийн Ургамал сумын "Хүнгийн хурд" МСУХ-ны тэргүн, аймгийн Алдарт уяач Дүгэржавын Баатарсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. "Хүнгийн хурд" холбоо нь 2013 онд аймгийн шилдэг холбоогоор шалгарч байжээ.
-“Хүнгийн хурд” МСУХ-гоо танилцуулаач?
-Манай Ургамал бол аймгийнхаа төвөөс 236 км алслагдсан баруун захын сум гэдгийг эхлээд хэлье. “Хүнгийн хурд” МСУХ маань 2006 онд үүсгэн байгуулагдсан. Миний бие холбоо байгуулагдсан цагаас эхлээд өнөөдрийг хүртэл тэргүүний албыг хашиж байна. Манай холбоо есөн тэргүүлэгчтэй, 70 гаруй гишүүнтэй. Аймгийн Алдарт уяач цолтой 13, сумын Алдарт уяач цолтой 27-28 хүн бий байх. Өнгөрөгч 2013 онд манай холбоо аймгийнхаа тэргүүний шилдэг холбоогоор шалгарсан.
-Шилдэг холбооны амжилтыг сонирхож болох уу?
-Сумдын уяачдаа аймгийн цол хэргэмд хүргэх, хурдан морьдынх чансааг сайжруулах үүднээс аймгийн МСУХ-ноос бүсийн уралдаануудыг зохион байгуулдаг болоод байгаа. 2013 оны аймгийн бүсийн уралдаануудад манай сумын уяачид өндөр амжилттай оролцсон учраас түүнийг харгалзан үзэж, оны шилдэг салбар холбоогоор шалгаруулсан. Жишээлбэл, Эрдэнэхайрхан суманд болсон бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг, Завханмандалын 80 жилийн ойгоос бас нэлээд олон айраг, түрүү авсан. Мөн аймгийн 90 жилийн ойд уяачдаа зохион байгуулан 20 гаруй морьтой очиж, 10-26-гийн хооронд таван морь давхиулсан юм. Бас Хүй долоон худагт болсон дэлхийн адууны баярт оролцож, хоёр насанд гурван морь мордуулсан. Энэ бүхнийг үндэслэн аймгийн шилдэг салбар холбоо болсон доо. 2014 онд манай сумын 90 жилийн ой болно. Бид ойдоо бэлтгэж гарааны төхөөрөмж хийхийн зэрэгцээ шүдлэх болон барианы газруудыг тохижуулж байна. Манай сум таван багтай. Баг тус бүр нэг гал болж явдаг. Дээр ярьсан бэлтгэл ажлуудаа галуудынхаа түвшинд ярилцаж ойлголцсон.
-Уралдааны зам хэр вэ. Зарим сумынх хад чулуу ихтэй бартаатай дуулдана лээ?
-Манайх говийн сум учраас гайгүй ээ. Гэхдээ 90 жилийн ойгоо угтаж, уралдааны зам дагуух харгануудаа трактороор хусч засахаар төлөвлөж байгаа. Олон газрын морьд ирж уралдана шүү дээ.
-Тэгвэл хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Ноднин аймгийн 90 жилийн ойтой холбогдуулаад унаач хүүхдүүдээ хамгаалалтын хувцсаар бүрэн хангасан. Сумын МСУХ аймгаас нэгдсэн журмаар авсан. Дээр нь уяачид хувиараа хотоос захиалж авчруулсан байсан. Тиймээс хувцас хэрэгсэл тал дээр санаа зовох зүйлгүй. Тухайн үед зохион байгуулалтын тал дээрээ л сайн анхаарал хандуулахад болно доо.
-Ургамал сумын адуу ямар онцлогтой байдаг вэ. Нутаг орны нэрийг дуурсган хурдалж байсан ямар хурдан хүлгүүд байна?
-Хүнгийн голоо дагасан нутгийн морьд хурдан л гэдэг юм. Манай сум чинь Сартуул хошуундаа ордог. Хойшоогоо Увсын Цагаанхайрхан, доошоогоо Ховдтой хиллэдэг. Тиймээс хил залгаа аймаг, сумдын адуунуудтай холилддог байх. Ер нь арай л өөр л дөө. Хурдан морьдын тухайд дээхнэ үед хурдалж байсныг нь би сураг төдий л мэднэ. Хүмүүсийн ярих нь Шадавын улаан, Дэмчигжавын хээр, Рэнчингийн хээр гээд хурдан хүлгүүд байсан гэдэг. Дэмчигжавын хээр, Рэнчингийн хээр гэдгийг би бага сага мэдэх юм байна. Яагаад гэхээр намайг хүүхэд байхад хурдалж байсан адуунууд л даа. Сүүлийн үед хүмүүс дор бүрнээ адуугаа сайжруулахаар хичээж байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд манай сумынхан зүүн талаас 200-гаад адуу авчирсан нь судалгаагаар тогтоогдсон.
-Адууныхаа чанарыг сайжруулах тал дээр нэлээд санаа тавьж байгаа юм байна. Ингэхэд тэргүүн өөрөө морь уядаг уу?
-Уяна аа. Ноднин аймгийн ой, Очирваанийн хурдаар аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Тэгвэл таны хурдан морьтой холбогдсон түүхээр яриагаа үргэлжлүүлье?
-Манай аав нэгдлийн адуу маллахын зэрэгцээ хурдан морь уядаг, улсын аварга малчнаар шалгарч байсан хүн. Аварга малчин болохдоо бог хариулж авсан гэдэг юм. Харин би гэдэг хүн хөдөөний хүүхдүүдийн нэгэн адил багаасаа хурдны морь унасан. Нэг баяраар таван насны морь чиг л унаж байлаа. Манай нагац ах бас аймгийн Алдарт уяач. Авга ах ч бас морь уяна. Багадаа ах нарынхаа морийг унаж түрүүлгэж, айрагдуулж л явлаа. Яг уяж сойхын тухайд манай хадам аав намайг үндсэндээ моринд оруулсан хүн. Уя гээд морь өгч, тэр ч бүү хэл, хажуудаа дагуулж явдаг байлаа. 1990 оноос хойш шүү дээ. Түүнээс өмнө би нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болохоор завгүй л дээ. Хадам аавыгаа дагаж морь уяж явсаар одоогоос яг арван жилийн өмнө 2004 онд сумын 80 жилийн ойгоор анхны түрүүгээ хүртэж байлаа. Түүнээс өмнө морь айрагдуулж л байсан.
-Бас чиг олон жил хүлээжээ?
-Том ойд морь түрүүлгэнэ гэдэг чинь сайхан л даа. 2004 онд нэг морь түрүүлж, бас нэг морь гурвалсан. Тэгэхэд зүүн талаас адуу авчраагүй байсан юм. Төрсөн сумынхаа ойд унаган адуугаа түрүүлгэж, айрагдуулах сайхан юм билээ.
-90 жилийн ойгоор тийм баярт мөчийг дахин мэдэрнэ гэдэгт итгэж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Ургамалчууд маань 90 жилийн ойгоор морь нь хурдан, бөх нь бяр хүчтэй тэгш сайхан наадах болтугай хэмээн хүсэн ерөөе. Хамгийн гол нь хол ойроос олон морь ирнэ.Тиймээс уяачид маань бэлтгэлээ сайн базааж, нутгийнхаа нэрийг дуурсган сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл №54



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна