Адууныхаа үүлдрийг тогтоочих шинжлэх ухааны байгууллага Монголд байна уу
Хүн төрөлхтөн оршин буй газар нутаг, орчин ахуй, байгалийн шалгарлын онцлогоос хамаарч, үндэсний соёл, үндэстний дархлаа үүсч тогтдог жамтай аж. Монголчууд энэ л жамаар явж иржээ. Монгол хүн аль ч цаг үед таван хошуу малтайгаа байгаль цаг уурын хатуу шалгарлыг даван зохицож, оршин амьдарч соёлжин ирсэн өвөрмөц үндэстэн билээ.
Монгол адуу нь монголчуудын амьдрал тэмцэлд амь нэгтэй байж, монгол төр, монгол үндэстэн үүсч дэлхийд мандан бадархад тулгуур хүч нь байв. Үндэстэн оршин тогтнох үндэс нь үндэстний соёлд байдаг гэдэгтэй эрдэмтэн байтугай энгийн иргэн хэн ч маргахгүй. Тиймээс монгол үндэстний соёл монгол адуутай амин холбоотой байдгаараа бусад үндэстнээс ялгаатай билээ.
Монгол адууг өөр цусны адуугаар эрлийзжүүлэх туршилт Хүннү болон Их Монгол Улсын үед ч хийгдэж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. Ялангуяа өнгөрсөн ХХ зуунд социалист нийгмийн үед ямар эрчимтэй хийгдсэнийг өнөө үеийнхэн сайн мэднэ. Гэвч эцсийн эцэст аль ч үед нааштай үр дүнд хүрээгүй нь харамсалтай. Харин монгол малын чанар, үндсэн дархлаа нь алдагдаж малгүй болох дээрээ хүрдгийг эрт үеийнхэн ч тэр, өнөөгийн малчид ч гэсэн яс махандаа хүртэл таньж мэджээ. 1980-аад оны үед Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өвгөнхүү гуай “эрлийз адууны сайныг нь мэдэхгүй юм... алаад идэхэд хавирга нь том доо... " гэж хэлдэг байж билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, зууны манлай уяач Д.Даваахүү “эрлийз адуу төрийн наадамд түрүүлээд ирсэн ч нэр хүндгүй. Ард түмэн "өө муу эрлийз түрүүлсэн..." гээд ойшоодгүй юм..." гэж ярьдаг. Үнэндээ энэ бол монголоороо байх дархлаа юм. Аль 800 жилийн тэртээх монголчууд энэ үеийнхэн шиг адуу, малаа эрлийзжүүлж үзээд өнөөгийн малчид шиг устаж үгүй болох юм байна гэдгийг тэр үед мэдсэн байж. Бидний дээдэс их хаад монгол адуугаа хамгаалж хадгалах хууль гаргаж байсан баримтыг эрдэмтэн багш Л. Нямаа олсон байдаг юм. Энэ нь монголчууд аль эрт үеэс монгол адуугаа муудаж устахаас урьдчилан сэргийлж хуульчлан хорьсон байжээ. Тиймээс монголчууд зөвхөн өөрийн монгол адуугаа дээдлэн хамгаалж “молор эрдэнэ” гэх болтлоо шүтэн үеийн үед төр улс, тусгаар тогтнолын билэгдэл, монгол хүний сүлд хийморь болгон мөнхлөн дархалсан хэрэг.
Ер нь бидний мэдэх социализмын үед монгол малыг эрлийзжүүлээд сайжруулчихсан, шинэ монгол мал гаргачихсан түүх байгаа билүү гэдгийг эргэж нэг харах хэрэгтэй. ХХ зууны хоёр дугаар хагаст социалист нийгмийн ид хөгжлийн үед монгол малыг өөр үүлдрийн малаар эрлийзжүүлэн, эрчимжүүлэх ажил, тухайлбал, үхэр, хонь, ямаа, адуун дээр хийгдсэн байдаг. Гэвч үр дүн нь 1990-2000 оны хооронд болсон улс орны эдийн засгийн уналтын үед, байгаль цаг уурын бэрхшээлд нэрвэгдэн сүйрсэн нь бидний нүдэн дээр болсон үйл явдал. Хувьчлалд ирсэн эрлийз цус орсон малууд хэдэн зуугаараа зэрэг зэргээрээ үхэж далдарчээ. Хэнтийн Өндөрхааны САА, Баянхутаг суманд байсан бараг монголжоод байсан эрлийз улаан халзан үхрүүд 2000 оны зуднаар хүйлгээрээ, хоёр гурван зуугаараа хотондоо оршуулагдсан даа. Нохой сүүлт хонь, “Ангар” ямаа гээд “шинэ монгол” гэх малууд бүгд л дууссан. Малчид "хотоо харлуулах гээгүй бол эрлийз малаар яах вэ" гэдэг болсон нь үүнтэй холбоотой юм. Энэ бол нийт монгол малчдын үзэж туулж ирсэн эмгэнэл, гашуун үнэн билээ. Социалист нийгмийн үед 25 сая хүрэхгүй байсан монгол мал хувьд очсоноор 50 сая хүртлээ өсч нийгмийн шилжилтийн хүнд цаг үед монголчуудыг өлсгөлөнгөөс аварч гарсан нь бодит үнэн. Цаг хугацааны явцад эрлийз мал монголждоггүй, заавал ядуу муу болдог нь амьдрал дээр нотлогджээ.
Монгол үндэстний соёл монгол адуутай амин холбоотой байдгаараа бусад үндэстнээс ялгагддаг онцлогтойг илүү анхаарах хэрэгтэй юм. Аль социализмын үед яруу найрагч Р.Чойном “монгол хүний дэргэд морь ч тавьсан айна, могой ч тавьсан айна” ... гэж хэлсэн нь бий. Энэ бол монголчууд адууныхаа соёлоос хөндийрч байгааг хэлж. Ер нь социализм бол анхнаасаа монголчуудыг адуунаас нь , адууных нь соёлоос хөндийрүүлэх бодлого хэрэгжүүлсэн байдаг. Монгол адууны тэвчээр хатуужил, хурд, бие чадал, эрч хүчний оргил болсон Хардэл жанжин бэйс, өвгөн ноён М.Пүрэвжавын торгон сүргийг хураан аваачиж Жаргалантын морин заводыг байгуулсан байна. Тэднийг дайны зориулалтаар ашиглахаар том биетэй, тэсвэр хатуужилтай адуу бий болгох зорилгоор түүхий эд болгон үржилд оруулан эрлийзжүүлсэн байдаг. Адуун сүргийн домог болсон Элбэг хээр, Номин цэнхэр, Зандан хүрэн, Хонгор зээрдийн үр төл, удамт хурдууд тэнд очжээ. Өнөөгийн зүүн зүгийн Хэнтий, Сүхбаатар аймгийн хурд бол энэ л удам хадгалагдан удамшсаар байгааг мэдэж ойлгоход тийм ч хэцүү зүйл биш юм. Монгол адууны удам өөр хоорондоо устаж тасардаггүйг нотолсон дараах бодит жишээг дурдъя. Ардын хувьсгалын тэгш ойн жилүүдээр, тухайлбал, улс хувьсгалын 30, 40, 50, 60, 70, 80 , 90 жилийн ойн азарганы уралдаанд Хэнтийн Галшарын Д.Цэгмэдийн саарал, Хэнтийн Дэлгэрхааны Даваанэрэнгийн халзан, Хэнтийн Галшарын Д.Банзрагчийн саарал, Төв аймгийн Алтанбулагийн Датамгийн хул, Хэнтийн Дэлгэрхааны Х.Сүрэнхорын хээр, Хэнтийн Дадалын Дарамренчингийн алаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогтын Шинэтулгын халзан азарганууд түрүүлсэн байна. Эд бүгд зүүн аймгийн хурд. Нарийвчилбал, Галшар удамтай болчихдог юм. Харин Жаргалантын морин заводод очсон хурдны удам хаашаа алга болов гэдэг нь өнөөгийн бидний анхаарлыг татах нэг сэдэв мөн юм.
ММСУХ-ны удирдлагын зарим нөхөд “ Жаргалантын морин завод байгуулж Оросын цэвэр үүлдрийн адуугаар цус сэлбэсэн холилдсон Жаргалантын хурдан удмын, шинэ үүлдрийн адуу бий болсон” гэж онолын шинэ нээлт, бүтээл гаргасан мэтээр дүгнээд байдаг юм. Энэ дагуу бодлого боловсруулж төрийн баяр наадамд эрлийз адууг нэмж уралдуулах шийдвэрийг гарган төрөөр дэмжүүлж хэрэгжүүлээд хэдэн жил боллоо. Яваандаа монгол төрийн наадамд эрлийз адуу уралдуулж, монгол адуугаа мал хариулдаг унаа болох юм гэсэн чиглэл гаргажээ. Үүнийг малчид, уяачид сайн ойлгоогүй л яваа.
Чин үнэндээ Жаргалантын морин завод бий болсоор тэнд ямар ч шинэ нээлт, шинэ үүлдэр, бий болоогүй юм билээ. ХХААЯ-ны Мал үржлийн албанд Жаргалант үүлдрийн адуу байтугай Жаргалант омгийн адуу ч гэж албан ёсоор бүртгэгдэж байгаагүй юм байна. Харин тэнд 1960 он гэхэд зөвхөн 3000-4000 эрлийз адуу бий болсон байдаг. Гэвч цаг үе өөрчлөгдөж дайн байлдаангүй болсноор их буу чирэх бие томтой, хүч чадалтай эрлийз адуу хэрэгцээ шаардлагагүй болсон тул Төв, Сэлэнгэ аймгийн САА-нуудаар тарааж, нутгийн айлуудад өгчээ. Малчид тэдгээр адууг шилж сонгон эдэлж хэрэглэж, уяж уралдаж, идшинд хэрэглэсээр өдий хүрэв. Тэнд ядаж өнөөгийн Галшар адууны угшлыг хадгалсан Халзан, Асгат, Эрдэнэцагаан шиг Жаргалантын эрлийз адууны гэх удамт хурд удамшиж сайжирсангүй. Тэндхийн уяачид “Жаргалантын удмын адууг өчнөөн жил хадгалаад том биенээс цааш юм даанч алга” гэж үгээ барж сууна. Жаргалант сумын харьяат, МУ-ын Манлай хүлэгч, Алдарт уяач “хоргой” Батсүх гуай Жаргалант адууны тухай "Жаргалантын морин заводын адууны үржлийн түүх бол эхлээд эрлийз дараа нь хункууз, усан хункууз, ортоом, усан ортоом гээд дуусдаг жамаараа л дууссан. Үнэн юм гэдэг яах ч арга байхгүй. Одоо давхиж хурдалж байгаа юмгүй болсон доо..." гэж ярьдаг. Үнэндээ Жаргалант адуу тарж, үржсэн газраар явахаар ийм л үг сонсогддог юм байна. Эрт үеээсээ эрлийз адууны орон шахуу болсон Сэлэнгэ аймагт одоо хүртэл ямарч хурдны угшил бий болоогүйг амьдрал өөрөө харуулж таниулаад байгаа юм биш үү?
Жаргалантын эрлийз адууны дараа 1960-аад оны дундуур шинээр бий болсон морин тойруулгын эрлийз адуу 1970- аад оны сүүлчээс төрийн наадамд тэргүүлж ирсэн үе бий. Тойруулгын энэ эрлийз адууны үе Эрдэнэчулууны шарга азаргаар төгсөж байгааг ч харж болно. Эрдэнэчулууны шарга монгол төрийн наадамд 6 түрүүлж, 3 айрагдсан хамгийн өндөр амжилт үзүүлснийг бид мэднэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс “монгол адуу биш, эрлийз адуу” гэж тодорхойлдог. Төрийн их уяач, Тод манлай Д.Даваахүү "миний үед тойруулгын хоёр, гуравдугаар үеийн эрлийзүүд их хурдалсан” гэдэг. Үнэхээр тэрхэн эрлийз үедээ л хурдлах ёстой ажээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэчулууны шаргад монгол гүү хураалгахад эрлийз учраас Эрдэнэчулууны шаргын хурд удамшиж төрдөггүй гэдгийг аль эрт шинжлэх ухаан нотолжээ. Аливааг буруу ойлгох нь ойлгоогүйгээсээ бүр дор гэдэг. Эрлийз адууг “цэвэр үүлдрийн адуугаар цус сэлбэсэн, хурдны шинэ үүлдэр, шинэ монгол адуу” гэх мэтээр гоё үгээр сурталдсаар байгааг юу гэж ойлгох вэ? ММСУХ-ны их хурал дээр бодлого тодорхойлогч нар нь "эрлийз адуунд шинэ монгол адуу гэж нэр өгье. Шинэ монгол, хуучин монгол адуунууд чинь монгол адуунууд юм чинь нийлүүлээд уралдуулчихъя..., яваандаа бүгдээрээ эрлийз адуутай болох хэрэгтэй" гэж уриалаад хөдөөний уяачдыг та нар хөгжил мэдэхгүй хоцрогдсон гэж ойлгуулахыг хичээцгээнэ. Гэтэл МУ-ын начин, Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “эрлийз, монгол адууг тусад нь уралдуулах нь зөв” гэж санал хураалган олонх нь дэмжээд шийдүүлчихэж билээ. Энэ бол монгол төрийн наадамд монгол адуугаараа уралдах нь зөв гэдэг нь монгол уяачдын чин хүсэл гэдгийг л илэрхийлээд байгаа хэрэг.
Хэнтий аймгийн Батноров сумын харьяат доктор Цэгмэд гуай “монгол адуугаа эрлийздэж болохгүй шүү , адуугүй болно. Ер нь морин тойруулгын эрлийз адуу улсын наадамд уралдах ёсгүй юм шүү..." гэж их захидаг байж билээ. Эрдэмтэн доктор Цэгмэд гуайн бичиж тууривсан шинжлэх ухааны бүтээлийг хэн ч үгүйсгээгүй. Үгүйсгэж ч чадахгүй биз. Энэ бол монгол адууг цаашид хурдны болон аль ч чиглэлээр өсгөн үржүүлэхэд, баримтлах шинжлэх ухааны үндэсийн үндэсийг зааж өгчээ гэж бодогддог юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, зууны манлай уяач, хүлэгч Д.Даваахүү бол эрлийз адууг ч түрүүлгэсэн, монгол адууг ч түрүүлгэсэн өнөө цагийн монгол төрийн нүүр царай болсон ганц уяач. Тэрээр монгол түмнээ, монгол соёлоо, монгол наадмаа дээдлэн хүндэлж төрийн наадамд монгол адуугаа уралдуулж наадаж байхыг зөвлөдөг. Тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн энэ талаар илүү өргөн ойлгомжтой ярьдгийг олон хүн мэднэ.
Гэтэл өнөөгийн Монголын төрд адууны үүлдрийг тогтоочих, элдэв эргэлзээг тайлаад тайлбарлаад өгчих шинжлэх ухааны байгууллага даанч алга. Өөрөөр хэлбэл, эрлийз адуу бол үүлдрийн хувьд монгол адуу мөн, биш гэдгийг шийдээд өгчих шинжлэх ухааны байгууллага алга байна гэсэн үг. Машин техникээр жиших юм бол хэлбэр хийц, эд ангиудыг нь оношилж шалгаад марк, стандартыг нь тогтоож өгдөг мэргэжлийн алба алга байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөх “багийн хурлаар дэлхий хавтгай , бөөрөнхий аль нь болохыг хэлэлцээд олонхын саналаар хавтгай гэж шийдвэрлэжээ” гэдэг онигоо шиг юм болоод байгаа хэрэг. ХХААЯ-ны Мал аж ахуйн хүрээлэнгийн мал үржлийн албаны эрдэмтэн мэргэжилтнүүд маань авлигадуулчихаад дуугарч чаддаггүй гэсэн яриа ч байдаг. Ямартаа ч монгол төрийн наадамд монгол адуу уралдахгүй болох, улмаар түүний цаана монгол соёлоо харьд уусган ширгээх үйлдэл эрчимтэй явагдаж байна. Үүнийг шинэчлэл, хөгжил гэж тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна.
Монгол адуутай хувь заяагаар үүссэн монгол үндэсний соёлоо үгүйсгэснээр эцэст нь үндэстний дархлаа, үндэсний аюулгүй байдалд эдгэшгүй эмгэг тусч байна гэж л ойлгогдоод байгаа юм. Монгол адуу бол Монголын түүх. Монгол соёл бол монгол хүн оршин байхын дархлаа. Монгол үндэстэн үүрд орших нь монгол хүний мөнхийн хүсэл билээ. Монголчуудын буян заяаг мөнх тэнгэр ивээг.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна