Хүлэг морь зүсээрээ, нутгаараа алдаршдаг

2014 оны 6-р сарын 23 -нд

1. Наран зул хээр
Сэцэн ханы хурдан хүлгийн нэг нь Наран зул хээр. Наран зул хээр эхээс ургах нарнаар гарч, оройн зул асах үеэр ижил олон унагатай тоглож байсан учир тийн нэрлэгдсэн гэдэг. Наран зул хээр хошуундаа хурдан гэгдэж, хотол олондоо цуурайтаад адншгийн наадамд дөрвөн удаа түрүүлж, цууд гарчээ.
2. Хул хээр
Говь-Алтай уулын Дайчин вангийн хошууны домогт хурдан хүлэг юм. Дархан гүн ноён гурван ижил хээр зүсмийн азарга адуутай байсны дотроос Бага хээрийн нь сүргээс тодорсон хурдан хээр эхээс гармагц хулангийн хэсэг сүрэгтэй нийлж, эхээсээ тасран зугтааж байсан гэдэг. Түүгээрээ Хулан хээр гэж нэршжээ. Дархан гүн ноён нутаг хошуунаасаа арван уургачийг дуудан ирүүлж хурдан хээрийг дааганд нь анх барьжээ. Хулан хээр овоо тахих, хошууны наадамд олон удаа түрүүлж байснаар барахгүй даншгийн наадамд хоёр ч удаа түрүүлж байсан гэлцэнэ.
3. Сул хээр
Мэргэн вангийн хошууны Сул хээр гэгч морь хошууны наадамд олон удаа түрүүлсэн гэлцэнэ. Сул хээр наадамчин олны сонирхлыг ихэд татдаг байжээ. Даншгийн наадам Хүй мандалд хийх жил уг наадамд оролцохоор Манж эзэн хааныхан уралдааны морьтой ирсэн гэнэ. Энэ наадамд Халхын морь түрүүлж болохгүй, хэрэв түрүүлвэл морины эзний толгойг авна гэж зарлиг гарчээ. Энэ зарлигийг Халхын зарим ноёд хаад гайхан уншиж, зарим нь хэрхэх тухай битүү яриа болжээ. Сэцэн хан угаас ухаалаг тул наадамд уясан бүх морийг шинжээч нараар шинжүүлэн үзвэл Манж эзэн хааны Хар голт халиун хулангийн удамтай тун ч хурдан хүлэг юм. Бас мэргэн вангийн Сул хээр ч гэсэн хулангийн удамтай юм. Манж эзэн хааны Хар голт халиун тун ч зүрх муутай, хөөрүү морь юм даа гэж шинжсэн юм гэдэг. Сэцэн хан яавал энэ морийг аргалж болох тухай шинжээч нараас асуухад ай мэдэхгүй, нарийн нууцыг хэлбэл бидний толгойг авна. Хэн мэддэг, чаддаг амнаас болж толгойгоо авахуулах вэ гэхэд Сэцэн хан надад хэлчих, би өөрийнхөө толгойг авахуулна гээд таван лангийн ембүү барихад шинжээчид эзгүй хээр очиж хэлсэн нь:
-Энэ наадамд Хар голт халиун түрүүлж явах нь лавтай юм. Гэвч мэргэн вангийн Сул хээрийг хүүхэд унуулахгүй тавих нь зүйтэй, газрын дунд манжийн Хар голт халиун түрүүлэн явах байх, энэ үед морь хашсан хүмүүс хэд сайн хаогирах юм бол Хар голт халиун хөөрч хадууран давхих бий. Тэгвэл Сул хээр түрүүлнэ гэжээ. Тэгээд Сул хээрийг түрүүлэн ирэхэд манж нар гайхсан юм гэдэг. Эзэнгүй, хүүхэдгүй Сул хээрийг түрүүлэн ирэхэд түрүүлсэн морины эзний толгойг авах зарлиг байвч, эзэн нь олдоогүй гэдэг. Сул хээр гэж нэршиж байгаад сунжран Сулин хээрийн домог бий болсон гэлцдэг.
4. Балчирхан хээр
Хан тайшир уулын аймаг, Сутай уулын хошууны унаган хүлэг. Балчирхан хээрийг хошууны наадамд олон удаа түрүүлсэн гэдэг. Харин даншгийн наадамд ирж байгаагүй бололтой. Жижигхэн морь байсан учир Балчирхан хээр гэж нэршсэн байна. Уул үг сунжран Балчир хээр гэж нэрлэгджээ.
5. Арвай хээр
Өвөрхангайнхны ярилцах Арвай хээрийн домгийг олон янзаар өгүүлдэг. Урьд хангай говийнхон жил бүр зуны дунд сард хоёр талаасаа нийлэн мэнд солилцон наадамладаг байжээ. Наадамд хангай, говийн бөхчүүд барилдаж, морь уралдаж байв. Гэтэл тэр жилийн наадамд урьд өмнө сонсогдоогүй Арвай хээр гэгч дөрвөн настай морь түрүүлсэн гэдэг. Тэгэхэд энэ морины ид шидтэй юм шиг хурданг хангай, говийнхон гайхалцсан байна. Арвай хээрийг түрүүлэн ирсэн хойно Цорвон Цоодол гэгч /Өвөрханга нутгийн хүн/ миний алдсан хээр морь мөн байна гэжээ.
Нутгийнхан нь Цорвон Цоодолд ийм хурдан морь байтугай, чөдрийн ганц мориноос өөр юу байлаа даа гэлцэн бөөн хэрүүл маргаан болж гэнэ. Цорвон Цоодолыг говь, хангайн тамгын газрынхан шүүжээ.
-За, Цоодол чи мориныхоо содон тэмдгийг хэл гэхэд миний алдсан морь дөрвөн гэхэд тагнайдаа эрхий хуруу дарам хар мэнгэтэй, сүүлний угны ясны баруун, зүүн талд хар, цагаан хоёр хорголын чинээ чулуу бий дээ гээд үзэхэд уг тэмдэг байсан гэлцдэг. Тэгээд эзнээс нь Арвай хээрийг салган авахад эзэн нь боож үхсэн гэлцдэг. Цорвон Цоодол тун ч зальтай хүн байжээ. Цоодол нэг удаа говь руу явж байтал хэсэг адуун дундаас хээгч гүү унагалах гээд хэвтэж босон байхыг нүд салгалгүй хараад жбаж, хээгч гүүнээс гарсан унага босоо буугаад, эхээ тойрон наадаж тоглож бахыг үзээд уургалан авч сүүлийн угны ясны хоёр талын арьсыг эсгэн хар, цагаан чулуу хийгээд явжээ. Сүүлд нь нөгөө адууныхаа эзнийхээр хааяа очиж ямар морь болохыг хардаг байсан гэнэ. Тэгээд л тэр жилийн говь, хангайнхны мэнд солилцох наадамд луйвар хийхээр шийдсэн ажээ. Хар мэнгийг нь Арвай хээрийг түрүүлэн ирээд эвшээхэд нь дээд тагнайнд нь буйг ажиглажээ. Тэгээд л говийн хурдан морины удмын Арвай хээр Өвөрхангайд шилжиж насан хөгширтөл хурдалсаар цууд гарсан домогтой.
6. Одон хээр
Чин ван Ханддоржийн хошууны Одон хээр хурднаараа нэрд гарсанггүй. Энэ морь их ороо догшин булгидаг байжээ. Хэдэн голын залуучууд барих гээд уургаа алдаад барьж эс чадаад Цонхлон уулын өвөр тохойд Сэлэнгийн эрээн хайс гэдэг цээл рүү шахсан боловч таван метр шахам эргэн дээрээс үсрэн Сэлэнгэ мөрнийг гаталсан юм гэдэг. Хэдэн голынхон дахин нийлж Одон хээрийг хөөж барьж аваад эмээллэсэн боловч эмээлийн олом, жирмийг тас хазлан хаядаг байжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
23 цагийн өмнө Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
Сэтгэгдэл бичигдээгүй байна