МУИС-ийн аварга шалгаруулах барилдаан боллоо
А.Тэлмэн
Монгол Улсын Их сургуулийн оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд с.з Ш.Базарсад, Б.Содхүү, М.Мөнгөнгадас, П.Сандагдорж нарын тэргүүтэй 28 бөх зодоглон барилдлаа. МУИС-аас улсын гарди Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Д.Лхагвадорж, аймгийн арслан Т.Сүрэнжав, Т.Пүрэвсүрэн нарын олон шилдэг бөх тодрон гарсан билээ.
Бөхийн барилдааны нэгийн даваанд манлайлсан заанууд учраа бөхчүүдээ тун ч төвөггүй шороодуулсан бол Газарзүй геологийн сургуулийн оюутан Г.Алтангэрэл Биологийн сургуулийн С.Ням-Очирыг сууж өмсөх мэхээр давж үзэгчдийг шуугиулав. Мөн хоёрын давааны эхэнд зүүний магнай сумын заан Ш.Базарсад з.б С.Батзоригийг баруун талдаа уран гоё өмсөж давлаа.
Сүүлийн 7 бөхийг тойргоор барилдуулаж дүнг гаргалаа.
Тэргүүн байр:
Төв аймгийн Жаргалант сумын харьяат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан, сумын заан Батмөнхийн Содхүү 5 давсан амжилтаар шалгарав. Б.Содхүүгийн хувьд МБӨ-д болдог сумын заануудын барилдаанд тун сайн хүч үздэг бөгөөд саяхан болсон Төв аймгийн аварга шалгаруулах барилдааны залуучуудын ангилалд тэргүүлсэн ирээдүйтэй шилдэг залуу билээ.
Дэд байр:
Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан, сумын заан Мөнхбатын Мөнгөнгадас Б.Содхүүгийн адил 5 давсан ч түүнд унасан учир ийн байр ухарлаа. Биеэр жижиг боловч уран хурц барилдаантай энэ залуу өнгөрсөн жил аймгийн арслан Т.Пүрэвсүрэнтэй үлдэж мөн үзүүр булааж байсан билээ.
Гутгаар байр:
Төв аймгийн Бүрэн сумын харьяат, МУИС-ийн Химийн сургуулийн оюутан, сумын заан Ширээбазарын Базарсад. Бөхийн өргөөнд ч тэр, наадмын дэвжээнд ч тэр, МУИС-ийн зааланд ч тэр өмсөх мэхийг тун даацтай хийж буй энэ залуу аймгийн заан Б.Ширээбазарын бага хүү билээ. МБӨ-д 2, 3 дугаар сард болсон сумын заануудын барилдаанд 2-3 давахдаа дархан өмсөх мэхээрээ бүх даваагаа авсан энэ залуу өмнө нь ч сургуулийн аварга шалгаруулах барилдаандаа шагналт байрт шалгарч байсан билээ.
Дөтгөөр байр:
Завхан аймгийн Яруу сумын харьяат, МУИС-ийн Биологийн сургуулийн оюутан Б.Энхжаргал. Бөхийн хийц галбир сайхантай, тэвчээртэй барилдаантай энэ залуу цаашид сайн барилдаж цолд хүрэх бүрэн бололцоотой харагдаж байв.
Тавдугаар байр:
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан8 сумын заан Пүрэвжавын Сандагдорж. Улсын гарди И.Доржсамбуу, у.ө.и.н И.Ёндонсамбуу, а.а Д.Амаржаргал, а.х С.Чулуунхүү, а.н П.Даваадорж нарын удамт бөхчүүдийн залгамж тэрээр ах нарынхаа адил сэрвүү барьцнаас хонгодох, лав барьцнаас мушгих, тонгорох мэхээ даалгасаар 5 дугаар байрт шалгарлаа. Хайнга барилдалгүй тооцоотой барилдсан бол байр урагшлах боломж дүүрэн байлаа.
Зургадугаар байр:
Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн оюутан Г.Амгаланбаатар. Сургуулийнхаа барилдаанд сүүлийн хэдэн жил тун сайн барилдаж буй энэ залуу ирэх зунаас цолд хүрэх биз ээ.
Долдугаар байр:
Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, МУИС-ийн Физик электроникийн сургуулийн оюутан, сумын начин Батаагийн Пунцаг-Ёндон. Өнгөрсөн намар 1 дүгээр ангийнхны барилдаандаа тэргүүлсэн тэрээр энэ барилдаанд долдугаар байр эзлэв.
Ийнхүү улсын манлай сургуулийн манлай бөхчүүд тодорлоо.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна