Ч.Пэрэнлэй: Бор азарганы маань төлүүд улс, бүсийн наадмаас 20 гаруй айраг авсан
-Адууны үржил селекци,эрлийзжүүлгийн талаар хэлэлцүүлэг явуулж, эрдэмтэн судлаачид, уяачдын санаа бодлыг хуваалцаж буй юм. Шинэ цагийн монгол адуугаар одтой наадаж буй таныг энэхүү сэдвээр ярилцах зочдын нэг хэмээн онцоллоо?
-Мэргэжлийн биш учраас нарийн ширийн юм ярьж чадахгүй байх. Гэсэн хэдий ч өсөх наснаас өдий хүртэл адуу гэдэг амьтантай нөхөрлөж, өөрийнхөө хэмжээнд үржил селекци хийж байгаагийнх ажигласан, мэдсэн зүйлээсээ хуваалцъя л даа. Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын хүн. Манай нутаг адуу ихтэй. Гэхдээ Төв аймгийн адууг бодоход жижгэвтэр биетэй л дээ. Сургууль соёлоо төгссөний дараа Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд долоон жил ажилласан юм. Тал булагийн морин завод татагдан буугдсан байсан хэдий ч тэр хавийн адуу ерөнхийдөө их аятайхан болчихсон байсан. Түүнээс дүгнэлт хийгээд адууныхаа цусыг холдуулж, эрлийзжүүлэх нь зөв юм байна гэсэн бодол төрсөн л дөө. Алсдаа монгол адуу энэ хэвээрээ байгаад байвал бүр жижгэрч магадгүй гэсэн бодол төрж ганц нэг гүү, морь авсан.
-Жаргалантын сангийн аж ахуй хавиас уу?
-Тийм. Миний адууны гол суурь Жаргалантын адуу болох байх шүү. 1996, 97 оны үед Жаргалантаас аваачсан хэд маань нутгийн адууны дэргэд хамаагүй өөр харагдаж, хүмүүс адуугаа сайжруулах цаг нь болж гэцгээж байсан.
-Та чинь тэгвэл адуугаа сайжруулах ажлыг эрт эхэлсэн хүн байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хонины морь уяад хурга ишиг эргүүлдэг байх үеэсээ л моринд хорхойсч өнөөдрийг хүртэл холдож чадахгүй байгаа хүн.
-Пэрэнлэйн бор азаргыг мэдэхгүй хүн цөөн биз. Цэвэр Араб адуу юу?
-Тиймээ. МУ-ын Алдарт уяач Тэрбишээс бор азаргаа авсан. Яг цэвэр Араб адуу. Ер нь Тэрбиш монгол адууны чанарыг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хүн юм шүү. Та бүхэн заавал уулзаж ярилцаарай.
-Бор азаргаа хэдэн онд авсан бэ?
-2005 онд аваад, жилийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дөрвөөр давхиж, улсын наадмын анхны айргийг авчирч байсан. Тэр үед одоогийнх шиг ялгадаггүй дан ганц эрлийз насыг нэг уралдуулдаг байсан үе л дээ. Түүнээс хойш уралдуулаагүй. Үр төлийг нь авах тал дээр л анхаарч нэлээд олон монгол, барга гүү хураалгах болсон. Өнгөрсөн хугацаанд ажиглаж байхад адууг эрлийзжүүлэхдээ нэгдүгээрт тэжээлийн асуудал дээр анхаарах хэрэгтэй юм билээ. Дараа нь байрны нөхцлийг нэлээн сайн болгомоор юм байна. Дандаа бэлчээрээр байлгана гэвэл бас төдийлөн сайн биш нь харагдсан. Гуравдугаарт, тэнд ажиллаж байгаа ажилчдаа зөв сонгож, сэтгэлтэй, сэтгэлгээтэй хүн байлгамаар юм билээ. Тэгээд үүн дээрээ азарга, гүүний тохироогоо зөв хийчихвэл юм унаад л байдаг юм. Би бор азаргандаа Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ч гүү авчирч хураалгасан. Жаргалант угшлын гүүнүүд ч хураалгасан. Миний адууны суурийг тавьж өгсөн гол хүн бол Даваахүү Тод манлай юм. Тод манлайтай би 10 гаруй жил нөхөрлөж, нэг уяанд морьдоо уясан. Бид хоёр Өвөрмонголоос арваад Барга гүү авчирч бор азаргандаа ч хураалгаж байлаа. Ажиглаад байхад Барга гүүнээс гарсан төлүүд нь илүүтэй хурдлаад байх шиг байна шүү.
-Борын төлүүд ер нь цөм хурдалж байгаа байх шүү?
-Тиймээ. Бор азарганы төл арав гаруй үрээ улс, бүсийн наадмаас хориод айраг, түрүү авсан байдаг юм. Би Дугараа Тод манлайтай ярьж байгаад “таны бор азарганы төлүүд яаж давхиж байна” гэхээр нь зориуд тоолсон юм. Тэгсэн Тод манлай бор азарга бол үнэхээрийн хурдан төлтэй буян юмаа гэж байсан.
-Барга гүүнээс гарсан нь арай илүү байна гэж байсан. Юугаар нь та тийнхүү дүгнэв?
-Хөлийн хурдаараа Барга гүүнээс гарсан нь бага насандаа хөлийн хурдаар илүү байгаад байх шиг. Дээд насандаа Монгол гүүнээс гарсан нь илүү холч давхилтай байгаад байна. Харин бие хааны тухайд Барга гүүний төл нь хамаагүй бадриун томируун юм.
-Араб адууны цус ороогүй үүлдэр гэж байдаггүй гэдэг. Зарим нэгэн нь Англи адуу оролцуулахгүй хурд гаргана гэж байхгүй л гэх юм?
-Үнэн, үнэн Англи адуу хурдан л даа. Тэгээд ч өнгөрсөн жилийн 1000 долларын бооцоот уралдаан болон Монгол Жоки клубын уралдааны үрээнүүдийг хараад байхад эхний таван үрээний дөрөв нь Англи цустай үрээ байна. Англи цус заавал оруулахгүй хурд гаргана гэж байхгүй болчихоод байна. Тийм дээ ч би Англи азарган үрээ авч азарга тавьсан энэ хавар анхны төлийг нь авна.
-Үржил селекцийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой. Энэ талаар хэнээс зөвлөгөө авдаг вэ?
-Малын эмч, эрдэмтдээс асууж, зөвлөж байна. Түүнээс гадна манай хүү адуунд дуртай. Гадаадад сургууль төгссөн учраас хэл ус сайтай. Түүнийгээ ашиглаад тэр талын мэдээллийг судалдаг юм. Би ер нь адууныхаа асуудлыг хүүдээ бүрэн хариуцуулаад байгаа.
-Үржил селекци хийхийн тулд багадаа 50, тэгээд түүнээс дээш гүүтэй байх хэрэгтэй гэх юм билээ?
-Манайх 100 гаруй гүүтэй. Ер нь адуу сайжруулахад гүү их чухал үүрэгтэй. Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс ч гэсэн ийн сургасаар ирсэн шүү дээ. Бас нэг зүйл хэлэхэд гарсан адуугаа харамлаад өөрөө хурдлуулаад суух бус, хүнд өгч цусыг нь холдуулж баймаар юм билээ. Бас авах ч хэрэгтэй. Тэгж хоорондоо сольж байхгүй бол дан өөрөө энүүхэндээ үржил хийнэ гэвэл үр дүн муутай гэдэг нь харагдаж л байна.
-Бор азарганы төлүүд хааш хаашаа гарсан бэ?
-Зарж арилжихаасаа илүүтэй ах дүү, найз нөхдөдөө бэлэглэдэг юм даа. Бор азарганы төл Өвөрхангай, Баянхонгор, Төв аймагт бий. Одоо бараг төлийн төл нь уралдаж байгаа байхаа.
-Та ингэхэд улс, бүсийн чанартай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Улс, бүсийн наадмаас 13 айрагтай. Түрүү байхгүй.
-Бага нас голдуу юу?
-Харин тийм. Дээд нас ганцхан учраас би цол авч чаддаггүй юм. Түүнээс тоогоороо бол аль эрт биелчихсэн л дээ.
-Эрлийз адуу бага насандаа хурдлаад бүдүүрэхээрээ хөл нь жингээ дийлдэггүй гэдэг. Үнэнд хэр нийцэх юм байна?
-Уяж байгаа хүнээсээ л шалтгаална. Бид хурдлаад байхаар нь морио хайрлахгүй өвөл, зунгүй уралдуулаад байхаар аргагүй шүү дээ. Түүнээс шинэ цагийн адуу хөл муутай гэсэн үг биш.
-Ингэхэд таны амжилтан дотор монгол адууных бий юу?
-2010 онд Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд саарал соёолон дөрвөөр давхисан. Саарал үрээ монгол адуу. Бусад нь цөм шинэ цагийн монгол адууны амжилт. Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд бор азарга долоогоор орж, хязаалан үрээ түрүүлж байлаа. Түүний дараа 2010 оны Эрдэнэтийн төвийн бүсийн уралдаанаас саарал соёолонтойгоо нийлээд гурван айраг авсан.
-Улсын наадамд айрагдсан хоёр шүдлэн чинь орсон билүү?
-Үгүй ээ, даага, шүдлэн хоёр айрагдсан. Тэр жил улсын наадамд бор, загал хоёр үрээ маань гурав, дөрвөөр давхиад, бор нь ахиад Эрдэнэтэд айрагдсан. Тэр жил би улс, бүсийн наадмаас таван айраг авсан юм.
-Ер нь сүүлийн жилүүдэд айраг алдахгүй байгаа байх шүү?
-2011 онд гэхэд эрлийз дунд ангилалд хоёр үрээ айрагдсан. 2012 онд бор үрээ маань зургаагаар давхисан. Өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд 2013”-ын эрлийз дээд насны ангилалд түрүүлсэн хээр үрээг маань уралдаад ирснийх нь дараа хассан.
-Уралдаад ирснийх нь дараа хасах хүнд биз. Үнэхээр импортын цэвэр цусны адуу юм уу?
-Мэдэхгүй ээ, эзнээс нь илүү адууг мэдээд байгаа хүмүүст би юу хэлэхэв. Би уг нь Салхин халтарын эзэн Махбалаас дааганд авсан юм. Эх нь бол яалт ч үгүй Англи гүү л дээ. Надад өгөхдөө Салхин халтарын маань төл байгаа юм гэсэн. Тэгсэн гэдсэндээ ирсэн унага л гэх юм билээ. Наадам болж, хүмүүс баярлах гэж байхад хэл ам гаргаад татлаад яахав гээд олон юм яриагүй. Цаашдаа ер нь шударга л байх хэрэгтэй. Ер нь адууны удмын сангийн бүртгэл гэдэг юмыг маш яаралтай хөтөлж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол иймэрхүү үл ойлголцол гарсаар л байх болно. Дээхнэ үед биднийг сангийн аж ахуйд ажиллаж байхад малын бүх юм гэрчилгээтэй байлаа. Бараг хүний эрүүл мэндийн дэвтрээс илүү, малын удмын сангийн бүртгэл гэж байсан. Одоо тийм л бүртгэл яаралтай эхлүүлж бүргэлжүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.
-Уралдаад ирсний дараа хасах, наадам дууссаны дараа уралдуулах гэх зэргээр эрлийз адуутай хүмүүсийг гадуурхаж байна гэж ярих хүнтэй цөөн бус удаа таарч байлаа. Та үүн дээр эмзэглэдэг үү?
-Цаг хугацааны л асуудал даа. Энэ нэг их олон жил үргэлжлэхгүй. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн адуугаа сайжруулж байгаа энэ хүмүүсийг үнэлэх цаг нь ирнэ ээ. Бизнесменүүд морь уялаа. Муусайн баячууд гэж ирээд гоочилж байгаад бол харин таатай ханддаггүй. Энэ хүмүүс аагаа багтааж, хөрөнгөө үрж ядсандаа ингэж яваагүй. Өвөг дээдсээ хүндэтгэж, үр удмаа боддогтоо ингэж яваа юм. Миний аав гэхэд насаараа хонь хариулсан хүн. Жилдээ ганц болдог наадмаар л морио уяад баярладаг. Аав маань тэнгэрийн оронд очсон ч одоо бидний морь уяхыг хараад баясаж суугаа даа гэж боддог. Тэгээд ч морь уяна, уралдуулна гэдэг нэг талаараа нийгэмд баялаг бүтээж байгаа хэлбэр гэж би үздэг. Хамгийн наад зах нь 4-5 хүнийг байнгын ажлын байртай болгож, амьдрал ахуйг нь залгуулж байна шүү дээ.
-Морь давхиад ирэхээр санаа дагаад ч тэр үү, ажил бүтээд сайхан байна гэлцдэг. Танд тийм мэдрэмж төрж байсан уу?
-Би газар тариалангийн бизнес эрхэлдэг хүн. Тариагаа их шүтнэ. Морь давхисных ч юм уу, тариа сайхан ургаж байна. Тэгэх тусам байгаль, хүн зоны энэ сайхан ивээлийг зөв дааж явах юмсан л гэж боддог. Монгол хүн чинь цаг ямагт төрийн сүлдэндээ залбирч, даатгаж байдаг шүү дээ.
-Ургац арвин, морь хурдалсан баярт агшнууд байнга тохиох болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та нөхдөд ч гэсэн олон түмэнд уяачийн зовлон жаргалыг дуулгаж, монгол морио сурталчилж байгаад тань баяр хүргэе.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна