Азарга Соёмбо хүрэн

Азарга Соёмбо хүрэн

Эцэг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Жамбгадай хэмээх Жамбалсүрэнгийн хандгай хүрэн азарга. Эх Жамбалсүрэнгийн унаган гүү.

Гаргасан амжилт

2003 онд Төв аймгийн 80 жилийн ойн наадамд шүдлэн аман хүзүү, 2005 онд соёолон Өндөр гэгээн Занабазарын мэндэслний 370 жилийн ойн наадамд аман хүзүү, 2006 онд хавчиг соёолон азарга Эрдэнэтийн 30 жилийн ойн наадамд аман хүзүү, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Архангай, Хэнтий аймагт болсон бүсүийн наадмуудад түрүүлж, 2007 онд улсын наадамд 7-д, “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд түрүүлж Их хурд-4 наадамд 4-т, 2009 онд Сэлэнгэ - 2009 хаврын бүсийн уралдаанд 3-т, Очирьааны хурд 2009 баруун бүсийн наадамд түрүүлээд байна.