Бор

 Бор

Төрийнхөө наадамд даага айрагдуулан цоллуулж зогсоо энэ эрхмийг уншигчид андахгүй. Түүний халзан морь Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдэж (Б.Амарбаясгалангийн нэр дээр), давхар уяагаар ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлсэн бол, 2017 онд халтар даага “Их мандал-2017” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт давхиж байлаа. Харин өнгөрсөн жил бор соёолон нь Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан болон улсын баяр наадамд тус тус аман хүзүүнд хурдалж, Ламын Гэгээний 380 жилийн ойд айрагдсан. Тэгвэл өнөө жил бор даага нь АХ-ын 99 жилийн ойд айргийн гуравт хурдаллаа. Ийнхүү төрийн зарлигт наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртээд буй С.Баярсайхан Алдартаас дааганых нь удам, угшлыг тодруулахад: 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат Гончигдоржийн адууны угшилтай Тогоо хар 
Эх: 2015 оны хангайн бүсэд аман хүзүүдэж, ММСУХ-ны 20 жилийн ойд түрүүлсэн С.Баярсайханы халзан морины төрсөн дүү бор гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2020 онд даага:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам3БорДаагаС.Баярсайхан