Хонгор халзан

 Хонгор халзан

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, залуу уяач Ширчингийн Чагдарын хонгор халзан соёолон Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаад хурдалсан билээ. Халзан үрээний эзэн удамт уяачдын нэг бөгөөд түүний аав Ширчин, ах Доржбат нар нь аймгийн Алдарт уяач цолтой. Ах дүүс хамтран морь уяж, төрийнхөө наадамд мордуулахаар хоёр шүдлэн, хоёр даага, нэг хязаалантай ирж соёолонгоо зургаад, даагаа 22-т хурдлуулжээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Шагдарын хул азарга
Эх: Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Ш.Доржбатын унаган хонгор халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
Хэнтий аймгийн 85 жилийн ойн баяр наадамд айргийн тав
2019 онд шүдлэн:
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын баяр наадамд түрүү
Хэнтий аймгийн баяр наадамд түрүү
Баянхонгор аймгийн шигшмэл хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айргийн тав
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам6Хонгор халзанХязааланШ.Чагдар